Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар   2022/ШЦТ/468

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Б.Дөлгөөн,

хохирогч Б.А,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буяндэлгэрийн Ат холбогдох эрүүгийн 2211 00010 0098 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Буяндэлгэрийн А /РД:УП94040290/,

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 784 тоотод оршин суух хаягтай,

урьд 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял,

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.А 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 784 тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүүр лүү нь 3 удаа гараараа цохиж Б.Аын эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх үйлдлээс гадна 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 2 дугаар сарын 2-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг хүүхэд өмөөрлөө гэх шалтгаанаар үснээс нь зулгааж боож унагааж зодож,

2021 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг мөнгө явуулахгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж дундын өмч болох зурагт, хаалга эвдэн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Аыг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 784 тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүүр лүү нь 3 удаа гараараа цохиж Б.Аын эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх үйлдлээс гадна 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 2 дугаар сарын 2-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг хүүхэд өмөөрлөө гэх шалтгаанаар үснээс нь зулгааж боож унагааж зодож,

2021 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг мөнгө явуулахгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж дундын өмч болох зурагт, хаалга эвдэн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Аыг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч  Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 30-нд би гэртээ ороод хоол идээд сууж байтал манай эхнэр Б.А нь чи ажил хийхгүй архи уугаад жаргаад байна битгий давраад байгаарай энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чи чинь одоо ямар сонин юм бэ нэг бол уурлаад нэг бол загнаад байх юм ааш зан чинь олдохгүй яасан хэцүү юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Б.А нь намайг түлхээд цохиод авахаар нь би зөрүүлээд татаж унагаад нүүр рүү нь цохиод авсан чинь хэсэг хугацааны дараа нүд нь хавдахаар нь би уучлаарай гээд уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн юм...” гэх /хх-ийн 40 дүгээр тал/,

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо миний бие хэрэг гарсан өдрийн үйл явдлыг сайн санахгүй байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдолтой, баримтаар нэхэмжлэх төлбөр тооцоогүй...” гэх

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 30-нд манай хамтран амьдрагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд хоол ундаа идчихээд надтай хэрүүл хийж байгаад гэрт байсан муурыг барьж аваад алчих гээд байхаар нь боль амьтан тамлаад байгаа юм бэ гэсэн тэгээд Б.А над руу дайраад намайг барьж аваад  2-3 удаа цохиод газарт унагасан тэгээд би доошоо суусан чинь миний нүд лүү өвдөглөчихсөн юм тэгээд гараад яваад өгсөн...,

... 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө над руу 10 цаг өнгөрч байхад залгаад чи эрүүлжүүлэхийн мөнгө төлөхгүй юм уу хурдан төлөөд намайг ав энэ талаар цагдаагийн байгууллагад олон юм ярих юм бол би чамайг ална шүү гэсэн. Ер нь бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргадаг байсан сүүлийн үед эрүүлдээ ч гэсэн намайг ална шүү чи битгий жаргаад байгаарай гэх зэргээр байнга дарамталдаг болсон...” гэх /хавтаст хэргийн 9-12 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 12018 дугаартай дүгнэлтэд:

Б.Аын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх /хх-ийн 24-25 дугаар тал/,

Гэрч Д.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 30-нд Б.А, А нар нь хоорондоо муудалцаж маргалдсан юм. Тэгсэн чинь А босож ирээд Аыг өшиглөөд авахаар нь би дундуур нь орж салгатал Аын нүд нь хавсан байсан. ...Ер нь бол архи уусан үедээ бол байнга агсам согтуу тавьж эхнэрээ хардаад хэл амаар доромжлоод гар хүрээд байдаг юм...” гэх /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Аын биед халдаж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтад хамруулж, 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан тухай 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ЗШ/85,

2021 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ЗШ/533 дугаартай шийтгэврүүд /хавтаст хэргийн 49-53 дугаар тал/,

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 69-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 1.2-т заасан “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан...” гэсэн хүндрүүлэх хэд хэдэн шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах... ...хүний бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас... ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.

Шүүгдэгч Б.А, хохирогч Б.А нар нь дээрх хуульд зааснаар хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Б.Аыг байнга зодож, догшин авирлаж харгис хэрцгий харьцсан,

хохирогч Б.Аын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Аын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт  хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно” 2 дахь  хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялын хүндэд нь нэмж нэгтгэх” гэснийг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт шилжүүлж шүүгдэгч Б.Аын нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл нийт 125 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Б.Аын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад заасан “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн гэмт хэрэг” тул 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

/Хохирол төлбөр, хор уршгийн талаар/

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Аын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 150,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж,

хохирогч Б.А хавтаст хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаагүй байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

/Бусад шийдвэрлэх асуудал/

Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Буяндэлгэрийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.2 дах заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж харгис хэрцгий харьцсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

              6. Шүүгдэгч Б.Аын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АРИУНБОЛД