Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 94

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Хохирогчийн төлөөлөгч: Э.*******,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

   Шүүгдэгч: О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 201616000173 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

О.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байрлах зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 08-нд цэргийн анги салбар, цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ээлжтэнгийн үүрэг гүйцэтгээд байж байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад өөр ээлжтэн дуудаж орондоо зогсоосон. Хэн байсныг нь одоо санахгүй байна. Би бие засахаар явсан. Замдаа ******* аймгийн хал цэргээс гар утсыг нь гуйж авсан. Тэр цэргийг би танихгүй, нэрийг нь мэдэхгүй ямар ч байсан халагдаад явчихсан. Тэгээд 2 давхарын нойлын өрөөнд ороод ахын гар утас руу залгаад ахтай хэдэн үг сольчихоод ээжтэй ярьсан. Тэгсэн ээж бие муу байна, хэзээ ирэх юм бэ чөлөөгөөр ирэхгүй юм уу гэж асуугаад уйлаад байсан. Тэгэхээр нь би чөлөө асуусан дарга нар чөлөө өгөхгүй гэж байна лээ гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад байж байтал гаднаас нэг цэрэг *******аа гэж дуудсан. Тэгээд би одоохон гээд араас нь гарсан. Тэгсэн шатан дээр нэг цэрэг зогсож байсан. Би хэн гэдгийг мэдэхгүй байна. Тэр цэрэг чамайг ******* салаан захирагч хайгаад сүйд болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* салаан дарга дээр очсон. Очих замдаа би гар утсыг нь ******* аймгийн хал цэрэгт өгчихөөд ******* салаан дарга дээр очсон чинь ******* арканд буюу цэргийн байранд цэргүүдийг босгоод зогсоочихсон байж байсан. Тэгээд намайг чи хаашаа алга болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд миний халааснуудыг үзсэн. Тэгээд гар тулуулж хэвтүүлсэн. Тэгээд бос гээд коридорлуу дагуулж гарсан. Тэгэхдээ цэргүүдийг амар гээд амраасан. Тэгээд коридорт намайг гар тулж хэвтүүлээд өөрөө нэг өрөө рүү яваад орсон. Тэрэнд нь барилгын ******* аймгийн цэргүүд байсан. Тэгээд нэг ******* аймгийн гэрээт цэрэг ах ирээд намайг бос бос гэж босгоод тэгээд тамхи асуусан. Надад нэг ширхэг тамхи байснаа би гаргаад нэг эзгүй өрөөнд ороод хуваагаад татсан. Тэгээд тамхиа татчихаад гараад ирсэн чинь ******* салаан дарга үүдэнд зогсож байсан. Намайг хаашаа алга болчихдог юм гэж хэлээд хувцасаа ав гээд жижүүрийн байрлуу явсан. Тэгээд хувцасаа өмсөөд байж байгаарай гээд өөрөө гадаа шалган руу явсан. Тэр хооронд нь би хувцасаа өмссөн. Тэгээд шууд зүүн талын шалганаар гараад явсан. Тэнд харуул байдаггүй юм. Тэгээд чигээрээ яваад Улаанбаатар хот явдаг зам руу алхаж явж очоод зам дээр гар өргөөд нэг ачааны микробус машинд суугаад Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хот ороод ахруугаа ярьсан чинь ах намайг оргоод явж байгааг мэдсэн. Тэгээд гэртээ очоод ээжтэйгээ уулзсан. Тэгээд ******* салаан дарга руу яриад орой *******ийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь ******* ахмад ирж аваад явсан. ...Манай ээжийн бие муу байгаа юм. Тэгээд тэр өдөр утсаар ярьсан чинь ээж уйлаад байсан. Ээжийн бие нь муу байгааг нь мэдсэн. Ээж эмнэлэгт хэвтэхээр сахих хүн байхгүй байна гээд байсан юм. Тэгээд ээжийг өрөвдөөд цэргийн ангиас оргоод явчихсан юм. Би ээжтэйгээ уулзчихаад cалаан дарга ******* руу яриад би одоо буцаад явъя гэдгээ хэлсэн. ...зодож дарамталсан асуудал байхгүй. ...Би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ар гэрийн гачигдал буюу ээжийн бие муу харж хандах хүн байхгүй гээд хугацаанаас өмнө халагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 07-нд хээрийн байранд үлдсэн. Бусад цэргүүд пранданд алхах гээд явсан. ******* салаан дарга чи зэвсгийн агуулах дээр гар чамаас өөр гарах хүн алга гэсэн. Ингээд өглөө 11 цагийн үед зэвсгийн агуулах дээр гарсан. Тэгээд зэвсгийн агуулах дээр гарч байгаад өдөр хоолонд орохдоо нэг солигдоод буцаж гарсан. Тэгээд оройны хоолны дараа ******* салаан дарга дуудаж байна гэхээр нь яваад очтол чамайг камераар харлаа яагаад *******ын цэргүүдтэй байгаад байгаа юм бэ, юу авсан гээд намайг нэгжсэн. Тэгээд намайг нэгжээд юу ч гарч ирээгүй. Тэгээд эргээд байрандаа оч гэхээр нь зэвсгийн агуулахад очиж суусан. Тэгээд орой 11 цаг өнгөрч байхад бие засах гээд ээлжтэн дуудсан боловч ирээгүй. Тэгээд тэнд байсан *******ын цэрэгт хандаж би бие засах гэсэн юм ээлжтэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд нэг ээлжтэн ирсэн. Тэр нь байлдагч байсан юм. Ингээд солигдоод нэг давхарын 00-д орох гэтэл цоожтой байсан. Тэгээд хоёр давхарын 00-д орж бие засчихаад гараад ирэхэд нэг цэрэг ирээд чамайг хайгаад байна гэсэн. Тэгээд ******* салаан дарга дээр очиход тэр бүх цэргүүдийг босгочихсон байж байсан. Тэр надад хандаж хэн чамайг зэвсгийн байрыг орхиж яв гэсэн юм бэ, яагаад надаас асуулгүйгээр бие засахаар явсан юм бэ гээд загнасан. Намайг нэг алгадсан. Тэгээд дахин нэгжлэг хийсэн. Мөн тайчаад команд өгч тайчуулсан. Тэгээд намайг хувцасаа ав гээд дагуулаад гарсан. Тэгээд коридорт гар тулж хэвтүүлсэн. Харин өөрөө хажуу талын өөрөө рүү орсон. Тэнд *******ын цэргийн дарга нар байсан юм. Ингээд тэнд 20 орчим минут болсон. Тэгээд босгоод эргээд жижүүрийн байрлуу авч явсан. Тэгээд жижүүрийн байранд очоод хувцасаа өмсөөд байж бай шалган орчихоод ирье, эргэж ирээд тооцоо бодно гэж хэлээд явсан. Тэгээд би тэр хооронд зүүн талын шалганаар гарч явсан. Цэргийн албанаас оргосон үйлдэл нь миний буруу, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.*******ын мэдүүлсэн: “...Намайг ангийн захирагч энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон юм. Энэ утгаараа би энэ хэрэгт оролцож байна. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өглөө ахлах дэслэгч ******* 08 цагийн үед залгасан. Залгаад байлдагч ******* шөнө цэргийн байраа орхиж явсан байна. Бид нар шөнөжингөө хайлаа гэж дуулгасан. Тэр мэдээг би аваад ангийн байрлал дээр очоод штабын дарга, захирагчийн орлогчид хэлсэн. Штабын өгсөн зааврын дагуу цагдаагийн газар ирж цэрэг алга болсон тухай дуудлага өгсөн. Ингээд эргэж анги ороод ангийн захирагчид энэ тухай хэлээд заавар зөвөлгөө авч маш хурдан олох үүрэг даалгавар авсан. Үүний дараа би *******ын ах ******* руу нь залгаад *******ыг цэргийн анги байрлалаа орхиод явчихсан талаар утсаар холбогдож хэлсэн. Тэгэхэд ах нь урьд шөнө надтай холбоо авсан ээжийн биеийг асууж байсан зүгээр байгаа гэж хэлж байсан. Яасан юу болсон юм гэж өмнөөс асууж байсан. Тэгээд надтай холбоо баривал хэлж мэдэгдье гэж хэлсэн. Тэгээд эрлийн 3 бүлэг гарч сургалтын төвийн орчмоор хайсан. Тэгж байтал өдөр 15 цагийн үед *******ын ах ******* нь яриад надтай ******* холбогдлоо замын унаанд суугаад ирчихсэн зардлын мөнгө аваад ир гэж ярьж байна. Би одоо Драгон явлаа гэж хэлсэн. Тэгээд уулзангуутаа маш яаралтай өнөөдрийн дотор нааш нь авч ирж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь за гэж хэлээд утсаа тасалсан. Тэрний дараа ах нь залгахаар дуудаад огт утсаа авахгүй нэг хэсэг алга болж байгаад орой 18 цагийн үед нэг холбогдсон чинь *******ын ах нь надад манай дүү зодуулчихсан юм шиг байна, нуруундаа энд тэнд хөх няц болчихсон байна энд хоёр гурван хоног эмчид үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм зүйл байхгүй яаралтай авч ир гэдэг зүйлийг хэлчихээд энэ тухай ангийн захирагч, штабын дарга хоёрт хэлж мэдэгдсэн. Тэгсэн намайг өөрөө Улаанбаатар хот явж авч ир гэж хэлсэн. Тэгээд би 22 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 04 цагт Улаанбаатар хотод очиж 16-р хороонд ээлжийн амралттай амарч байсан салаан захирагч ахлах дэслэгч М.*******ийн гэрээс *******ыг очиж авсан. ******* нь урд өдөр нь орой холбогдож байгаад *******ыг гэртээ авч ирсэн байсан юм. Тэгээд би *******ыг аваад 05 цаг 30 минутын үед эргээд Өмнөговь аймаг руу гарсан. Тэгээд өдөр 12 цагийн үед ирээд ангийн захирагчид танилцуулан Цагдаагийн газарт хүргэж өгсөн. Нуруу нь хөхөрсөн гээд байгаа зүйл нь болохоор бумба тавьсан хөх байсан. Ах нь сүүлд нь надтай уулзаад би тэр хөхийг чинь бумба тавихаар тийм болдог талаар мэдэхгүй учраас тэгж хэлсэн байсан гэдгээ надад хэлж байсан. Салааныхаа хугацаат цэргийн алба хаагч нартаа жаахан нэр хүнд муутай байсан юм болов уу гэж бодож байна. Өөр зүйл мэдэхгүй байна. ...Ар гэрийн гачигдал гэх шалтгаанаар цэргийн албанаас халагдсан. Анх бид нар ойлгохдоо ээж нь нас барсан гэж ойлгож байсан. Гэтэл ах *******аас нь лавлаж асуухад нас бараагүй тухай хэлж байсан. Ямар ч байсан халагдах тушаал гарчихсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 09-10 дугаар хуудас/ ...О.******* нь ямар нэг чөлөө зөвшөөрөл тухайн үед аваагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Э.******* мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн наадмын нээлтэнд зориулж шинэ сургалтын төвөөс 120 байлдагч, 6 офецер, 6 ахлагч наадмын праданд алхахаар болсон. Ингээд хээрийн байрлалын ахлаачаар ахлах дэслэгч Тэмүүлэнг томилж үлдээсэн. Ингээд 07 дугаар сарын 07-ны өдөр цэргүүдээ байнгын байрлалдаа оруулж амраачихаад, ахлах дэслэгч *******тэй холбоонд орж хээрийн байрлалын талаар мэдээлэл авчихаад би харьж амарсан. Тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан. Ингээд өглөө 08 цагийн үед утсаа асаахад хээрийн байрлалаас маш олон дуудлага ирсэн байсан. Ингээд би ахлах дэслэгч ******* рүү залгахад байлдагч ******* алга болсон талаар хэлэхээр нь хайх ажиллагааг эхлүүлж бай би ангийн байрлалд очиж удирдлагуудад дуулгая гээд гарч яваад штабын даргад хэлсэн. Тухайн үед захирагч ангийн байрлалдаа байгаагүй. Тэгээд Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт очиж бүртгүүл, мэдэгд гэхээр нь 09:30 минутын үед цагдаагийн газар дээр очиж болсон явдлын талаар мэдэгдсэн. Ингээд байнгын байрлалаас гурван эрлийн бүлэг гаргаж хайлгасан. Би *******ын судалгааг нь аваад түүний ах руу нь залгаж болсон зүйлийн талаар мэдэгдээд холбоо баривал яаралтай надтай холбогдоорой гэж хэлсэн байсан юм. Ингээд өдөр 13 цагийн үед *******ын ах ******* над руу залгасан. Тэр хэлэхдээ манай дүү ******* хотод ирчихсэн намайг драгон дээрээс ирж ав, зардлын мөнгө авчир гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та дүүгээ яаралтай буцааж цэргийн анги дээр авч ир гэж хэлсэн. Гэтэл *******ын ах за би дүүгээ очиж аваад эргээд тантай холбоо барья гэж хэлсэн. Түүнээс хойш *******ын ах нь надтай холбоо барилгүй байж байгаад 16 цагийн үед над руу ярьсан. Би дүүгээ авсан, гэртэй байна, бие нь хөхөрсөн байдалтай байна, эмнэлэгээр явмаар байна, 2-3 хоногоос авч очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй, *******ыг эхлээд цэргийн байранд нь авч ир гэж хэлсэн. Тэгээд ах нь утсаа тасалсан. Ингээд би захирагчид энэ талаар илтгээд би өөрөө хот явж ирье, ангиас шатхууныг гаргаж өг гэж хэлсэн. Улмаар 22 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Явах замдаа салаан захирагч *******д үүрэг өгч цэргийг нь олдоггүй юм аа гэхэд гэрийнх нь хаягийг олчихоод байж бай гэж хэлсэн. Намайг ******* суманд дээр очиход ******* би *******ыг олчихлоо, гэртэй байлгаж байя гэж хэлсэн. Ингээд би 4 цаг өнгөрөөгөөд гэрт нь очиход ******* байж байсан, түүнийг аваад эргээд 11 цагийн үед байнгын байранд ирээд цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн. Ийм зүйл болсон гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бат-Эрдэний мэдүүлсэн: “...Би ЗХ-ний167-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаа юм. ..гэнэт л намайг жижүүрт гарч байсан цэрэг дуудаад гараад ир ******* гэж цэрэг алга болчихсон байна. Бүгдээрээ хайцгаа гэж хэлсэн. Тэгээд би дотор байраар сургалтын төвийн хашаан дотор хайсан. Тэгээд удаагүй байж байтал ******* олдсон гээд цэргийн байранд авч ирсэн. Тэгсэн салаан дарга ******* *******ыг коридорт гар тулж хэвтүүлээд хувцасыг нь тайлуулуулсан. Тэгээд салаан дарга бид нарыг амар комданд өгч амраасан. ******* *******ыг ротын ээлжтэнээр гаргана гээд дагуулаад явсан. Тэгээд бид нар шөнө унтаж байтал удалгүй дахиад *******ыг алга болчихлоо гээд бүгдийг 02 цагийн үед сэрээсэн. Тэгээд мөн хэсэг хэсэг болгоод хайлгасан. Бид дотор сургалтын төв хавиар хайсан боловч олоогүй. Бид нар өглөө болтол хайцгаасан. Тэгээд *******ыг маргааш нөгөөдөр нь олоод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.ын мэдүүлсэн: “...Би тай хамт тэр өдөр 24 цагийн ротын ээлжтнээр шалган дээр гарсан. Шөнө 02 цаг 30 минутын үед шалган дээр *******ын барилгын цэргийн ангийн нэг жолооч такситай ирснийг хэлэхээр сургалтын төв рүү орсон. Тэгээд намайг ороход О.******* ээлжийн байрандаа байгаагүй. О.*******ыг хайхаар тай хамт сургалтын төвөөр 20 минут орчим хайгаад олдохгүй болохоор нь ротын жижүүр ахлах дэслэгч *******д хэлсэн. Тэгээд сургалтын төвд үлдсэн нийт 21 цэрэг сургалтын төвийн ойр орчмоор хайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэдэндамбын мэдүүлсэн: “...Тэр өдөр ротын жижүүр *******, , , , бид зургаа ротын ээлжинд гарсан. Би А.ын хамт тэр өдөр 24 цагийн ротын ээлжтэнээр шалган дээр гарсан. Шөнө 02 цагийн үед шалган нэвтрүүлэхээс сургалтын төв рүү бие засахаар орсон. Намайг ороход зэвсэг хадгалах өрөөн дээр О.******* ээлжтэн байсан. Би 00-ийн өрөө орчихоод шалган руу буцаад өөрийн үүргээ биелүүлсэн. Шөнө 02 цаг 30 минутын үед А. сургалтын байр луу мэдээ өгөх гэж яваад буцаж ирэхдээ О.******* ээлжийн байрандаа алга 20 минут орчим хайж яваад ирлээ олдсонгүй гэж хэлээд төвийн жижүүрт мэдэгдэн бие бүрэлдэхүүнийг эрлийн ажиллагаанд оруулсан. Тэгээд үүр цайтал хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ийн мэдүүлсэн: “...Шөнө 22 цагийн үед би шалганы ээлжээс буугаад амрах аркандаа очсон байсан. Очоод удаагүй байхад салаан дарга ахлах дэслэгч ******* бос команд өгсөн. Байлдагч ******* ээлжитний үүрэгт байранд байхгүй байна гээд бүх цэргүүд сургалтын төвөөр хайсан. Хэсэг хугацааны дараа ******* өөрөө гараад ирсэн. Тэгээд ахлах дэслэгч ******* арканд оруулаад хувцасыг нь тайлуулж, нэгжлэг хийсэн. Салаан дарга ******* *******ыг дагуулаад ээлжитний байр луу явсан, цэргүүд амарсан. Шөнө 2 цагийн үед дахиад сэрээд команд өгсөн. ******* дахиад алга болсон байсан. Сургалтын төв дээр байсан бүх цэргүүд сургалтын төв болон бүх газраар хайсан боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.*******ийн мэдүүлсэн: “...Би ахлах дэслэгч цолтой, салааны захирагч юм. Би ажлаар чөлөө аваад хотод байсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ангиас залгаж ******* овогтой ******* оргосон гэсэн мэдээлэл ирсэн. 2016 оны 07 сарын 08-нд би *******ын ахтай холбогдож *******ыг байгаа газраас нь олж авсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 20 цагт Бателон штабын дарга ахмад ******* хотод ирж ангийн байр луу авч явсан. ...******* нь зан аашийн хувьд нээлттэй төлөв зантай, этгээд ааш зан байхгүй. ******* надад хэлэхдээ ээжийн бие муу байсан, бас ахлах дэслэгч ******* салаан захирагч дарамталсны улмаас оргосон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Би ЗХ-ний 167-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаа юм. ...ээлжиндээ үүргээ гүйцэтгээд байж байтал байлдагч Батсүх ирээд ******* алга болчихлоо олдохгүй байна хайгаад явж байна. Бүх амарч байсан цэргүүдийг сэрээгээд хайж байна гэж хэлсэн. Тэгээд 1 орчим цагийн дараа байх олдчихлоо гэж дуулдсан. Яг хаана байж байгаад олдсон юм мэдэхгүй өөрөө гарч ирсэн гэсэн. Тэгээд байж байтал ******* ирээд намайг буу буу солигд гэж хэлсэн. Тэгээд надаас Батсүх ээлж авсан. Тэгээд би жижүүрийн байранд очсон чинь ******* гитль хувцасаа өмсөж байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь салаан захирагч ******* байж бай гэж хэлсэн гэж байсан. Тэгээд би 00 орчихоод ирье гэж хэлээд явчихаад ирсэн чинь жижүүрийн байранд байхгүй болчихсон байсан. Тэгээд ойр хавиар сураг тавьсан боловч байхгүй олдоогүй. Тэгэхээр нь би ******* захирагчид *******ыг алга болсон талаар хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ *******ыг хайсан боловч олоогүй өглөө болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.*******гийн мэдүүлсэн: “...Цэргийн байранд ээлжитний үүрэг гүйцэтгэж байсан О.******* шөнийн 23 цагийн үед ээлжийн байран дээрээс алга болсон байсан. Ээлжитэнгүүдээр цэргийн байруудаар хайлгахад О.******* гэнэт цэргийн байрны нэг давхарын 00-ын өрөөнд сууж байсан гэж хэлээд гарч ирсэн. Ингээд би цэргүүдийн амарч байсан байранд оруулж бүх хувцасыг тайлуулж хувцсанд нь үзлэг хийж, гар тулуулж хэвтүүлсэн. Хувцсанд нь нэгжлэг хийхэд хоёр ширхэг тамхи, хамрын алчуур, хэдэн ширхэг чихэр зэрэг гарч ирсэн. Тэгээд би О.*******т хаагуур яваад байгаа юм. *******ын барилгын цэргүүдтэй уулзаад дэмий шүү хэл аманд оров доо гэж хэлсэн. ...Тэгээд дагуулаад жижүүрийн байрлуу очоод хувцасаа өмс гэж хэлж орхиод шалган нэвтрүүлэх байрлуу явсан. Тэгээд 15 минут орчим хугацаа өнгөрөөд байж байтал байлдагч тухайн өдөр роттын ээлжтэн байсан ирээд ******* байхгүй алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх цэргүүдээ босгоод эхлээд цэргийн байраа самнуулсан. Тэгээд олдоогүй. Тэгэхээр нь байсан цэргээ 3 хуваагаад талыг нь цэргийн байрлуу, талыг нь хашаан дотор, талыг нь хашааны гадна талаар хайлгуулсан. Тэгээд би өөрөө тогоочийн машинаар уул руу болон тал руу гэрэлтүүлж хайсан. Тэгээд би О.*******ын судалгааг авч үзээд төрсөн ах гэх хүний утасны дугаар тэмдэглүүлсэн байсан руу залгасан. Тэгээд ахаас нь би танай дүү чинь ярьсан yу гэж асуутал өдөр над руу ярьсан. Цэргийн алба давгүй байна ээж яаж байна гэж ээжийнхээ биеийн асуусан. Өөр зүйл хэлээгүй гэж байсан. Тэгээд би ротын захирагч Даваадорж, батилоны штабын дарга ******* хоёрлуу залгасан. Тэгээд утас нь болохгүй байсан болохоор нь би мессеж бичээд үлдээсэн. Тэгээд өглөө 05 цаг хүртэл тэр хавиар буюу 3 орчим километрийн радиус дотор хайсан боловч олдоогүй. Тэгээд өглөө 06 цагт би ротын захирагч Даваадоржтой холбоо барьсан. Тэгээд ангиас эргүүлийн 3 бүлэг гаргуулсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед ахмад ******* утсаар яриад ******* Улаанбаатар хотод очсон байна. Тэнд сураг нь гарсан. Одоо авчируулах гэж байгаа тухай хэлсэн. ******* ахмад өөрөө очиж авч ирсэн. ...*******тай дүрмийн бус харьцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.гийн мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангийн хүн эмнэлгийн албаны сувилагч. 2016 оны 7 дугаар сарын 5-аас 19-ний хооронд сургалтын төв дээр 14 хоног ажилласан. Тэр хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны орой байлдагч О.******* бие эвгүүрхээд гэж өрөөнд орж ирсэн. Тэгээд би үзээд бумба тавьсан, 15 минут орчим болсон. Тэр хугацаанд тангаргын баяраар манай гэрээс хүн ирээгүй, би ээжтэйгээ хоёулаа амьдардаг, 24 цагийн чөлөөгөөр гарах юмсан гэж ярьж байсан, өөр юм яриагүй ээ. 2016 оны 07 дугаар сарын 07-ны шөнө нэг цэрэг алга болсон гээд ахлах дэслэгч ******* өрөөнд орж ирээд гарсан. Хэн алга болсныг нь мэдээгүй байсан, маргааш нь ******* алга болсон талаар мэдсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.*******ын мэдүүлсэн: “...Миний дүү О.******* нь Өмнөговь аймгийн ЗХ-167-p ангид хугацаат цэргийн алба хааж байсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед О.******* утсаар залгаад ээж бид хоёртой ярьсан. Утсаар ярихдаа ээжийгээ их санаж байна, чөлөө өгөхгүй байгаа, ээждээ хайртай шүү гээд утсаа тасалсан. Өөр юм яриагүй. Шөнө нь 03-04 цагийн хооронд алба хааж байсан цэргийн ангиас нь утсаар залгаад О.******* харуулын байраа орхисон оргосон юм шиг байна. Та нартай ярьсан уу гэж асуусан. Тэгээд 07 сарын 08-ны орой 16 цагийн үед О.******* хотод орж ирж байна, тосож ав гээд утсаар ярьсан. Тэгээд би дүүгээ очиж аваад цэргийн анги руу нь мэдэгдсэн. Салаан захирагч М.******* нь хотод байсан. Тэгээд захирагчийн гэрт нь О.*******ыг дагуулаад очсон. Тэгээд Өмнөговь аймгаас зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч ахмад ******* гэж хүн ирээд О.*******ыг буцаагаад аваад явсан. Ээж маань их муу байгаа, ганц *******аар л асруулмаар байна гээд байдаг юм. О.******* ээжтэйгээ л уулзахаар ирсэн байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.ын мэдүүлсэн: “...2016 оны 07 сарын 07-ны өдөр 22 цаг 30 минутын үед Цэргүүдийг амар гэсэн командаар амраасан. Тэгээд 01 цагийн үед бүх цэргийг сэрээж босгосон. Ээлжтэн жижүүр цэргүүд ороод нийт 22 цэрэг байсан юм. Бусад нь наадмын үйл ажиллагаанд оролцохоор явсан байсан юм. Бид нарыг босгосон нь зэвсэгийн үүдэнд ээлжтэн байсан ******* алга болчихлоо гэж сэрээсэн юм шиг байгаа юм. Бид нарыг ахлах дэслэгч *******, ахлагч Аривжих харж үлдсэн байсан юм. Тэгээд бид нар *******ыг цэргийн байранд хайсан боловч олдоогүй, тэгсэн нойлийн өрөөнд байсан гээд ******* гараад ирсэн. Хэн хаанаас авч ирсэн мэдэхгүй. Тэгсэн цэргийн байранд *******ыг ******* захирагч дагуулж орж ирээд О.*******ын гутлыг нь тайлуулаад, өөрөөр нь гутланд нь байсан тахыг нь авхуулсан. Тэгээд 5-10 минут орчим гар тулуулж хэвтүүлсэн. Тэгж байхад бид нар жагсаад хараад зогсож байсан. Тэгээд *******ыг ******* авч гараад бид нарт амар команд өгчихөөд явсан. Тэгээд бид нар утацгаасан. Тэгсэн шөнө 03 цаг 30 минутын үед ахлах дэслэгч ******* бос команд өгөөд бүгдийг босгосон. Тэгээд О.*******ыг алга болсон талаар хэлээд цэргүүдээр байран дотор нэгжлэг хийлгэсэн. Тэгээд тэр шөнөө олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.ын мэдүүлсэн: “...Орой 23 цагийн үед цэргүүд амарч байхад ахлах дэслэгч ******* байлдагч О.******* алга болсон гэж хэлээд хайлгасан. Цэргүүд тарж сургалтын байрны дотуур болон гадуур хайсан. Удалгүй О.******* олдсон гээд арканд орж ирсэн. Тэгээд О.*******ын хувцасыг тайлуулж нэгжлэг хийж, гутланд нь байсан тахыг авахуулж гар тулж хэвтүүлсэн. Тэгээд ахлах дэслэгч ******* О.*******т хувцсыг нь бариулаад дагуулаад гарсан, цэргүүд амарсан. Шөнө 01 цагийн үед О.******* дахиад алга болсон гээд ахлах дэслэгч ******* цэргүүдийг сэрээж хайлгасан. Өглөө болтол хайгаад олоогүй, өдөр нь хотод очсон байна гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.ын мэдүүлсэн: “...О.******* нь бууны агуулахад тай ээлжлэн гарч байсан юм. Тэгээд орой 23 цаг болох гэж байхад О.*******ыг алга болчихсон байна хаана байна гээд ******* ахлах дэслэгч бид нараар хайлгасан. Бид нар цэргийн байран дотор хайсан. Тэгээд нээх удаагүй 2 давхарын 00-ын өрөөнөөс гарч ирсэн гээд ахлах дэслэгч ******* О.*******ыг арканд буюу цэргийн амрах байранд дагуулж орж ирсэн. Тэгээд ******* ахлах дэслэгч О.*******ыг хаагуур яваад ирж байгаа юм ээлжтэнгийн байраа орхиж явдаг болсон уу гар тулж хэвт гээд гар тулуулж хэвтүүлсэн. Тэгээд хувцасыг тайлуулж, гар тулж хэвтүүлээд, нэгжлэг хийгээд гутлын уланд нь байсан төмөр тахыг авахуулсан. Төмөр тах зүүхийг хориглосон байдаг юм. Тэгээд ахлах дэслэгч ******* бид нарт амар команд өгөөд цэргийн байрнаас О.*******ыг дагуулаад гарсан. Бид нар бүгд унтацгаасан. Шөнө 03 цагийн үед ахлах дэслэгч ******* бос команд өгөөд *******ыг алга болсон талаар хэлээд цэргүүд бүгд хайсан. Эхлээд сургалтын байраар хайгаад олдоогүй, гадуур хайгаад мөн олдоогүй. Маргааш өдөр дахин хайгаад олдоогүй. *******тай ямар нэгэн байдлаар дүрмийн бус харьцаагаар харьцдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын мэдүүлсэн: “...Шөнийн 01 цагийн үед ахлах дэслэгч ******* бид нарыг сэрээж О.******* алга болсон гээд хайлгасан. Шатны доороос олдсон гээд амрах байранд оруулж ирсэн. Ахлах дэслэгч Тзмүүлэй хувцсыг нь тайлуулаад нэгжсэн. Тэгээд дагуулаад жижүүрийн байрлуу оруулсан. Тэгээд бид нар эргээд унтсан. Шөнө 04 цагийн үед байхаа дахиад байлдагч О.******* алга болсон гээд цэргүүд бүгд хайгаад олоогүй. Маргааш өглөө нь дахиад хайсан бас олоогүй, өдөр нь хотод байна гэж сонссон. ...******* хамт олонтойгоо нийтэч байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын мэдүүлсэн: “...Орой 22 цагийн үед цэргүүд амарч байхад ахлах дэслэгч ******* байлдагч О.******* алга болсон гэж хэлээд хайлгасан. Цэргүүд тарж сургалтын байрны дотуур болон гадуур хайсан. Би Сургалтын байрны гадуур хайсан. 23 цагийн үед О.******* олдсон гэсэн. Тэгээд казармдаа ахлах дэслэгч ******* бүх хувцасыг нь тайлуулж нэгжлэг хийгээд, гар тулж хэвтүүлсэн. Ахлах дэслэгч ******* О.*******ыг дагуулаад жижүүрийн байр луу явсан. Тэгээд бид нарыг амар гэсэн. Ахлах дэслэгч ******* шөнө 03 цагийн үед бүх цэргүүдийг дахиад босгосон. О.******* алга болсон гээд сургалтын байрны гадуур, бүх байраар хайсан олдоогүй. Маргааш өдөр нь хотод байна гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.гийн мэдүүлсэн: “...Бид нарыг амарч байхад ******* нь тэр өдрийн ээлжтэн хийж байсан юм. Орой 23 цагийн үед бид нар унтаж байсан чинь ахлах дэслэгч ******* бос команд өгч бүх цэргүүд босож *******ыг хайсан. Би доор нэг давхарт явж байсан чинь 00-оос гарж ирсэн. Хайшаа алга болчихдын гэсэн чинь 00 орсон юм аа л гэж хэлсэн. Тэгээд арканд дагуулж ирсэн. Ахлах дэслэгч ******* *******ын хувцасыг тайлуулж нэгжлэг хийгээд, гутлын ул дахь төмөр тахыг авахуулаад гар тулж хэвтүүлсэн. *******т хувцасыг нь бариулаад ахлах дэслэгч ******* дагуулаад гарсан. Тэгээд шөнө 01 цагийн үед дахиад ахлах дэслэгч ******* бос команд өгч ******* алга болсон гээд бүгд сургалтын байрны дотуур болон гадуур өглөө болтол хайсан. Өглөө 09 цагийн үед хотод байна гэж ярьсан гэсэн. ... О.******* салааныхантайгаа бараг юм ярьдаггүй, юм асуухаар уурлаад байдаг юм. ...*******ыг зодож дарамталсан асуудал гараагүй, цэргийн албанд оргож зугтахаар дарамт шахалт байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.гийн мэдүүлсэн: “...Би хэдний өдрийг нь санахгүй байна. Бид нарыг бүгдийг нь амарч байхад \23-00 цагийн үед байх ямар ч байсан орондоо орчихсон байсан\ босгоод *******ыг хайлгасан. ******* нь тухайн үед ээлжтэн хийж байсан юм. Тэгээд удаагүй ******* олдсон. Хаанаас яаж байгаад олдсон талаар мэдэхгүй байна. Тэгээд *******ыг цэргийн байранд ахлах дэслэгч ******* оруулж ирээд гар тулуулж хэвтүүлээд хаагуур яваад байгаа юм *******ынхонтой яваад байгаа юм уу гэж асуусан. Тэгсэн ******* нь үгүй тэгээгүй гэж байсан. Сургалтын төвд ******* аймгийн барилгын цэргийнхэн байрлаж байсан юм. Хувцасыг нь тайлуулж үзлэг хийгээд хувцасыг нь бариулаад аваад гарсан. Бид нарыг амар гэж хэлсэн. Тэгээд 03 цагийн үед байх бид нарыг бүгдийг ******* ахлах дэслэгч сэрээсэн. Дахиад ******* алга болчихлоо гээд бид нараар хайлгасан. Сургалтын төвийн хашаан дотор байр сав бүгдээр нь самнаж хайсан боловч олдоогүй. Тэгээд бүр хашаанаас гарч хүртэл хайсан боловч олдоогүй. Тэгээд өглөө нь хоёр хоёроороо хуваагдаж тарж хайсан боловч бас олдоогүй. Тэгээд 12 цаг өнгөрч байхад хотод сураг нь гарлаа гэсэн тэгээд бид нар хайхаа больсон. ...******* нь зожиг, дуу цөөтэй, бид нартай нээх харьцаад байдаггүй цэрэг байгаа юм. ...*******ыг зодож дарамталсан асуудал гараагүй, цэргийн албанд оргож зугтахаар дарамт шахалт байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.ын мэдүүлсэн: “...23 цагийн үед байх би цагийг буруу хэлж байж магадгүй О.*******ыг алга болчихлоо гэж унтаж байсан цэргүүдийг босгосон. Тэгээд босоод бөөнөөрөө О.*******ыг хайсан. О.*******ыг 20-30 минут орчим хугацаанд хайсан. Тэгсэн чинь ******* нь хаанаас юм мэдэхгүй гараад ирчихсэн доор зэвсгийн өрөөний жижүүрийн сандал дээр сууж байсан. Тэгээд *******т чамайг хайгаад байхад хаагуур явдаг юм гээд ******* ахлах дэслэгчтэй уулз гэж хэлсэн. Тэгээд цэргийн байранд ахлах дэслэгч *******тэй очиж уулзсан. Тэгээд хаагуур яваад ирж байгаа юм гээд загинасан. Тэгсэн чинь ******* нь доогуур л байсан ш дээ гээд байгаа бололтой байсан. Тэгээд *******ын биед ахлах дэслэгч ******* үзлэг хийсэн. Гар тулуулж хэвтүүлээд \ойролцоогоор 5-10 минут хэвтүүлсэн/ тэгээд босгоод аваад явсан. Явахдаа бид нарыг амар гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд бид нар бараг 01 цаг гэхэд унтсан байх. Тэгээд унтаж байсан чинь 03 цагийн үед бид нарыг дахиад босгосон. ******* дахиад алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сургалтын төвийнхөө ойр орчмоор хайсан боловч ******* нь олдоогүй. Бид нар өглөө болтол хайсан. ...******* ааш зангийн хувьд ямар нэг элдэв янзын ааш зангүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.ы мэдүүлсэн: “...Би 2016 оны 05 дугаар сард О.*******ын хамт цэрэгт татагдан ирсэн юм. ...Бид нар унтаж амарч байсан чинь 00 цагаас 01 цагийн үед болов уу гэж бодож байна О.******* ээлжийн байрандаа байхгүй байна гээд бид нараар цэргийн байранд хайлгасан. Тэгээд цэргүүд 1 давхар болон 2 давхарын цэргийн байр нойлийн өрөө зэргээр хайсан боловч олдоогүй. Тэгсэн намайг 1 давхар, 2 давхар хоёрын дунд шатан дээр зогсож байхад О.******* гаднаас ганцаараа орж ирээд ******* ахлах дэслэгч дээр явж очсон. Тэгээд цэргүүдийг бүгдийг нь цуглуулаад жагсаасан. Тэгсэн ******* болохоор нойлийн өрөөнд байсан гэж худлаа ярьсан. Би гаднаас орж ирж байхыг нь харсан. Тэгсэн ******* ахлах дэслэгч О.*******ын биед алга болж байгаад ирсэн учраас нэгжлэг хийсэн. Тэгээд бид нарыг амар гээд амраасан. ...тэгээд 03 цагийн үед дахиад бүгдийг нь сэрээгээд ******* дахиад алга болсон гээд хайлгасан. Тэгээд бүгд гадуур дотуур хайгаад олоогүй. Тэгсэн ******* оргоод Улаанбаатар хот явсан сураг сүүлд сонссон. Тэгээд нөгөөдөр нь баригдаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батсүхийн мэдүүлсэн: “...Тэр шөнө 21 цагийн үед би ээлжинд гарсан. Шөнө ээлж солих гээд 00 цагийн үед ******* байхгүй алга болчихлоо гээд ахлах дэслэгч ******* хэлсэн. Тэгээд ээлжтэнгээр гарч байсан цэргүүд сургалтын байраар хайсан. 30 минут орчмын дараа 00-д байсан юм аа гээд гараад ирсэн. Тэгээд арк руу ахлах дэслэгч ******* *******ыг дагуулж ороод бүх хувцасыг нь тайлуулж нэгжлэг хийгээд гар дээр нь тулуулж 5 орчим минут хэвтүүлээд гутлын төмөр тахыг нь авахуулсан. Тэгээд *******т хувцасыг нь бариулаад дагуулаад жижүүрийн байр луу явсан. *******ыг жижүүрийн байран дээр ээлжтэнээр зогсоосон. Тэгээд цэргүүд амарч байсан. Шөнө 02 цагийн үед салаан дарга ахлах дэслэгч ******* бос команд өгч ******* дахиад алга болсон гээд бүх цэргүүд өглөөний 06 цаг хүртэл хайсан. Өглөө 10 цагийн үед *******ыг олсон гэсэн мэдээ дуулсан. ...******* нь муухай ааштай, сонин зан гаргаад уурлаад байдаг юм. ...*******ыг зодож дарамталсан асуудал гараагүй, цэргийн албанд оргож зугтахаар дарамт шахалт байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Орой 23 цагийн үед цэргүүд арканд амарч байсан. Салаан дарга ахлах дэслэгч Тэмүүлэн бос команд өгөөд ******* алга болсон гээд сургалтын байран дотор хайсан. ******* олдсон гээд аркандаа эргээд ирсэн. 00-ын өрөөнөөс гарч ирсэн гэсэн байх. Салаан дарга ахлах дэслэгч Тэмүүлэн *******ыг гар тулж хэвтүүлээд хувцасыг нь тайлуулж нэгжлэг хийсэн. Ахлах дэслэгч Тэмүүлэн *******ыг дагуулаад аваад гарсан. Цэргүүд амарсан. Шөнө 02 цагийн үед ахлах дэслэгч Тэмүүлэн дахиад бос команд өгсөн. ******* алга болсон гээд маргааш өдөр хүртэл хайгаад олоогүй. Орой нь *******ыг хотод байна гэж сонссон. *******ыг зодож дарамталсан асуудал гараагүй, цэргийн албанд оргож зугтахаар дарамт шахалт байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.ын мэдүүлсэн: “...Орой 23 цагийн үед би цэргүүдийн хамт казарамд амарч байсан. Салаан дарга ******* казарамд орж ирээд ээлжтэн алга болчихлоо гээд цэргүүдийг бүртгээд байлдагч *******ыг ээлжтэнгүүдээр хайлгасан. Тэгээд удалгүй ******* нь өөрөө гараад ирсэн гээд ******* салаан дарга казарамд дагуулж орж ирээд бүх цэргүүдийг бүртгээд *******ын хувцасыг тайлуулж нэгжлэг хийгээд, гар тулуулж хэвтүүлсэн. Яагаад жижүүрийн байраа орхисон талаар асууж байсан. Ээлжтэнгүүд болохоор *******ыг *******ын цэргүүдийн байрнаас гарч ирсэн гэж ярьж байсан. ******* өөрөө бол би 00 орсон гэж хариулж байсан. Тэгээд ******* салаан дарга ээлжтэнгүүдээ аваад жижүүрийн байрлуу явсан. Шөнө 02 цагийн үед ******* салаан дарга казарамд орж ирээд бос команд өгч ******* дахиад алга болсон гээд бүх цэргүүд босч хайсан. Эхлээд сургалтын төв дотор хайгаад сургалтын төвийн хашаан дотор бүх байж болох газраар хайсан боловч олдоогүй. Маргааш өдөр нь 2 цагийн үед *******ыг хотод байгаа талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

-  ЗХ-ний 167 дугаар ангийн захирагчийн тушаал /хх-ийн 47 дугаар хуудас/

-  О.*******ын иргэний үнэмлэхийн хуубар /хх-ийн 48 дугаар  хуудас/

-  Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-50 дугаар хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

-  Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-56 дугаар хуудас/

-  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн “нөхөн хангалтаас хасах тухай” тушаал, “цэргийн тангараг өргүүлэх тухай” тушаал, тушаалын хавсралт, О.*******ыг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх тухай албан бичиг, цэргийн тангараг өргүүлэх тушаалуудын хуулбар бүхий 6 хуудас бичгийн нотлох баримт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолсон байна гэж дүгнэлээ.

          Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь цэргийн албан хаагч өргөсөн тангараасаа няцаж, цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчиж, улмаар зэвсэгт хүчний байлдааны байнгын бэлэн байдал, байлдах чадварыг хангах, бие бүрэлдэхүүний сахилгыг бэхжүүлэхэд хохирол учруулдаг хор уршигтай гэмт хэрэг юм.

          Шүүгдэгч О.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум дах Зэвсэгт Хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч болох нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын А/205 дугаар “ цэргийн тангараг өргүүлэх тухай” тушаал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн “ цэргийн тангараг өргүүлэх тухай”2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаал зэргээр тогтоогдлоо.

          Цэргийн хугацаат албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдлээр гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч О.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байрлах Зэвсэгт Хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 08-нд цэргийн анги салбар, цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогчийн төлөөлөгч Э.*******ын “...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн наадмын нээлтэнд зориулж шинэ сургалтын төвөөс 120 байлдагч, 6 офецер, 6 ахлагч наадмын праданд алхахаар болсон. Ингээд хээрийн байрлалын ахлаачаар ахлах дэслэгч *******г томилж үлдээсэн. ******* алга болсон талаар хэлэхээр нь хайх ажиллагааг эхлүүлж бай би ангийн байрлалд очиж удирдлагуудад дуулгая гээд гарч яваад штабын даргад хэлсэн. Ингээд байнгын байрлалаас гурван эрлийн бүлэг гаргаж хайлгасан. Би *******ын судалгааг нь аваад түүний ах руу нь залгаж болсон зүйлийн талаар мэдэгдээд холбоо баривал яаралтай надтай холбогдоорой гэж хэлсэн байсан юм. Ингээд өдөр 13 цагийн үед *******ын ах ******* над руу залгасан. Тэр хэлэхдээ манай дүү ******* хотод ирчихсэн намайг драгон дээрээс ирж ав, зардлын мөнгө авчир гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та дүүгээ яаралтай буцааж цэргийн анги дээр авч ир гэж хэлсэн. Гэтэл *******ын ах за би дүүгээ очиж аваад эргээд тантай холбоо барья гэж хэлсэн. Түүнээс хойш *******ын ах нь надтай холбоо барилгүй байж байгаад 16 цагийн үед над руу ярьсан. Би дүүгээ авсан, гэртээ байна, бие нь хөхөрсөн байдалтай байна, эмнэлэгээр явмаар байна, 2-3 хоногоос авч очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй, *******ыг эхлээд цэргийн байранд нь авч ир гэж хэлсэн. Тэгээд ах нь утсаа тасалсан. Ингээд би захирагчид энэ талаар илтгээд би өөрөө хот явж авчирсан” гэх мэдүүлэг, 

гэрч Э.*******гийн мэдүүлсэн: “...Цэргийн байранд ээлжитний үүрэг гүйцэтгэж байсан О.******* шөнийн 23 цагийн үед ээлжийн байран дээрээс алга болсон байсан. Ээлжитэнгүүдээр цэргийн байруудаар хайлгахад О.******* гэнэт цэргийн байрны нэг давхарын 00-ын өрөөнд сууж байсан гэж хэлээд гарч ирсэн. Ингээд би цэргүүдийн амарч байсан байранд оруулж бүх хувцасыг тайлуулж хувцсанд нь үзлэг хийж, гар тулуулж хэвтүүлсэн. Хувцсанд нь нэгжлэг хийхэд хоёр ширхэг тамхи, хамрын алчуур, хэдэн ширхэг чихэр зэрэг гарч ирсэн. ...Тэгээд 15 минут орчим хугацаа өнгөрөөд байж байтал байлдагч тухайн өдөр роттын ээлжтэн байсан ирээд ******* байхгүй алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх цэргүүдээ босгоод эхлээд цэргийн байраа самнуулсан. ...Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед ахмад ******* утсаар яриад ******* Улаанбаатар хотод очсон байна. Тэнд сураг нь гарсан. Одоо авчруулах гэж байгаа тухай хэлсэн. ******* ахмад өөрөө очиж авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/ болон гэрч Б., А., Б., Б., М.*******, Б., О.*******, Т., Э., О., Д., Д.Адъябазар, Д., О., У., И., Б.Батсүх, Б., Э.Аривжих нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, ЗХ-ний 167 дугаар ангийн захирагчийн тушаал /хх-ийн 47 дугаар хуудас/, Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-50 дугаар хуудас/, шүүгдэгч О.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...шууд зүүн талын шалганаар гараад явсан. Тэнд харуул байдаггүй юм. Тэгээд чигээрээ яваад Улаанбаатар хот явдаг зам руу алхаж явж очоод зам дээр гар өргөөд нэг ачааны микробус машинд суугаад Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хот ороод ахруугаа ярьсан чинь ах намайг оргоод явж байгааг мэдсэн. Тэгээд гэртээ очоод ээжтэйгээ уулзсан. Тэгээд ******* салаан дарга руу яриад орой *******ийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь ******* ахмад ирж аваад явсан. ...ээжийг өрөвдөөд цэргийн ангиас оргоод явчихсан юм.” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.*******ын ар гэрийн гачигдал болон ахлах дэслэгч *******гийн зүй бус харьцаа нөлөөлж шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ

Шүүгдэгч О.*******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч О.*******ыг цэргийн ангиас оргох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дах хэсэгт зааснаар шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал,  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч О.*******т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч О.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн байх боловч анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

   Шүүгдэгч О.******* нь анх удаа хүндэвтэр гэм хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.