Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/613

 

 

 

 

 

 

2022          06         08                                              2022/ШЦТ/613

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Галхүү,

          улсын яллагч Б.Амармөрөн,

          шүүгдэгч Э.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209007930992 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, хувиараа чулууны үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод түр оршин суух,

          урьд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж тус ялыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоногийн хорих ялаар сольж шийтгүүлсэн,

          Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгуулж байсан, Э.Ж /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Э.Жнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3-50 тоотод байрлах Чулууны үйлдвэрийн хашаанд Н.Дүл ялих зүйлээс болж маргалдан түүний гараараа зодож эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун хацар, хамар, цээж, баруун мөр, бугалга, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3-50 тоотод байрлах Чулууны үйлдвэрийн хашаанд Н.Дүл ялих зүйлээс болж маргалдан түүний гараараа зодож эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун хацар, хамар, цээж, баруун мөр, бугалга, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Ж хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

          Шүүх шүүгдэгч Э.Ж холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Жнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3-50 тоотод байрлах Чулууны үйлдвэрийн хашаанд Н.Дүл ялих зүйлээс болж маргалдан түүний гараараа зодож эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун хацар, хамар, цээж, баруун мөр, бугалга, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          Хохирогч Н.Д “...Би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын ойролцоох Чулууны үйлдвэр дээр Хятадаас ачаа ирсэн болохоор буулгаад байж байтал өдөр 13 цагийн орчимд зүс таних Жанчивдорж гэх залуу согтуу чулууны үйлдвэрийн хашаанд орж ирээд та нар ажил хийж чаддаг юм уу, гээд над руу чиний эхнэр бөө гээ биз дээ тэгвэл надыг нэг хараалгачих гээд өөдөөс шүлсээ үсчүүлээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь гараараа түлхсэн чинь надад гар хүрлээ гээд зөрүүлээд миний шанаанд хоёр удаа гараараа цохисон. Тэгээд зууралдаад үйлдвэр дотроос гараад хашаан дотор зууралдаж байх хооронд би нүүрэн тус газар нь 1 удаа цохисон зөрүүлээд миний цээж рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд хашааны манаач цагдаад дуудлага өгсөн чинь r тэрийг нь сонсоод хашаа даваад зугтчихсан байсан. Би болон хашааны манаач бид хоёр хашаагаар нь гаргахгүй гээд үүдэнд нь зогсож байсан юм. Жанчивдорж бол хашааны хаалгаар бол гараагүй хаагуур нь гарсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

          -Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4606 тоот актын “…Н.Д биед тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун хацар, хамар, цээж, баруун мөр, бугалга, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 19-20/,

            Яллагдагч Э.Ж“...би баруун гараараа Д нүүрэн тус газар 2 удаа цохисон. Д биед учруулсан гэмтлийг би учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 57/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Жнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Жнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Жтанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Ж2 /хоёр/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 33-66 тоотод оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Э.Жнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлах нь нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Э.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ж 2 /хоёр/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 33-66 тоотод оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Э.Жнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ж 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Д (РД:)-д олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР