Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,     

улсын яллагч Т.Баянмөнх,      

хохирогч _______,    

шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105009141059 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ___________ тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний 2020/ШЦТ/828 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ял биелүүлэх хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох ба уг торгох ялаас төлөлт хийгдээгүй гэх, ________________

 

 Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ________ нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт компьютерыг чинь худалдаж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн __________ түүний эзэмшлийн 2,800,000 төгрөгийг үнэ бүхий “Делл жи 5” маркийн зөөврийн компьютерыг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:    

 

“..._________ авсан нь үнэн. Цаашаа уг нь хүнд зарах байсан юм. Тэр хүн нь аваагүй. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн:

 

“...Би 2019 оны 10 дугаар сард 3,750,000 төгрөгөөр Делл жи 5 загварын нөүтбүүкийг худалдаж авсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр бусдад зарж борлуулахаар болсон бөгөөд миний нөүтбүүкийг урьд нэг газар хамт ажиллаж байсан ________ гэх залуу 3,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд __________ нь надад нөүтбүүкээ өгч бай мөнгийг чинь орой өгнө гээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо ________ тоот гэрээс аваад явсан. Би төлбөр болох 3,000,000 төгрөгийг ________ гэх залуугаас нэхсэн боловч одоог хүртэл өгөөгүй алга болсон. ...Миний нөүтбүүк хаана байгаа талаар асуухад ломбарданд тавьчихсан байгаа ах нь аваад өгнө гэдэг байсан яг хаана тавьсан талаар мэдэхгүй, гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,    

Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай “Кости-Эстимэйт” ХХК-нийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

Мөрдөгч А______ мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дахь тал/

Мөрдөн байцаалтад яллагдагч Ц_______ өгсөн:

 

“...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Оргилыг одоогоос 2-3 жилийн өмнө таних болсон бөгөөд шивээс хийдэг байсан юм. 2020 оны 06 дугаар сард _____ Баянгол дүүргийн 16 дугаар хороо төв гандан хийдийн баруун талд тааралдаж гэрт нь орсон юм. Мөнгөний хэрэг байна нөүтбүүкээ зармаар байна гэхээ нь би зараад өгий гээд Оргилын хар өнгөтэй Делл жи 5 загварын зөөврийн компьютерыг зарахаар болж авснаас хойш 10 гаруй хоногийн дараа нөүтбүүкийг ломбардад тавиад буцааж авч чадаагүй юм. Энэ талаараа Оргилд хэлээгүй бөгөөд хаяа харьцаж байсан боловч уулзалдахгүй байсан. ... Би Г.Оргилд компьютерыг буцааж өгч чадахгүй учир нь ломбардад хүнээр тавиад сунгуулаагүй цааш зарчихсан байх тийм учраас түүний хохирлыг бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/, 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/

- Кости-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

- _______ гэм буруугаа зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт компьютерыг чинь худалдаж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Оргилоос түүний эзэмшлийн 2,800,000 төгрөгийг үнэ бүхий “Делл жи 5” маркийн зөөврийн компьютерыг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

-Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

- Мөрдөгч А.Манлайбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дахь тал/

-  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/,

-  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/

- Кости-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

-______ гэм буруугаа зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

________ нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт компьютерыг чинь худалдаж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн ___________ түүний эзэмшлийн 2,800,000 төгрөгийг үнэ бүхий “Делл жи 5” маркийн зөөврийн компьютерыг авсан болох нь тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцэж байх тул шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г_________ эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иймд шүүгдэгч __________ нь хохирогч _______ 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч _________ 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г_______ олгох нь зүйтэй.

    

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял...” оногдуулах саналыг гаргажээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх тул өмгөөлөгчийн гаргасан Өршөөлийн хуульд хамаруулахс аналыг хүлээж авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ________ 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ________ мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Пэрэнлэйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч __________ цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг ажлын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.   

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч _________ олгосугай.         

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ