Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 281

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М.Н, Д.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Молор-Эрдэнийг эх М.Нын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Молор-Эрдэнийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Наас тэтгэлэг гаргуулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Молор-Эрдэнэд сар бүр 100.000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг эцэг Д.Наас гаргуулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан М.Н, Д.Н нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаантын 4-13 тоот үл хөдлөх эд хөрөнгө, газраас өөрт болон хүү Н.Молор-Эрдэнэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох хүү Н.Молор-Эрдэнийн эмчилгээний зардалд гарсан 1.007.470 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.200 төгрөг, нийт 1.278.670 төгрөгийг хариуцагч Д.Н төлөхийг хүлээн зөвшөөрснийг батласугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан, зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 171.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД