Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

                    

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар /томилолтоор/,        

шүүгдэгч Н__________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ______________ холбогдох эрүүгийн 2205002900135 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхэд, зээ нарын хамт ___________тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль авсан,

 

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ____________ нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв дотор хохирогч С_________ тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайхны хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн:

 

“... 2021 оны 12-р сарын 24-ны өдөр би ээж Сүнжидмаагийн хамт хорооллын эцсийн Е март худалдааны төв ороод нэг давхарт байрлах тээш хадгалах хайрцгийн 15 номерт өөрийн гоо сайхны хэрэгсэлтэй хар өнгийн цүнхээ үлдээгээд дэлгүүр лүү орсон.Тэгээд дэлгүүр дотор 1 цаг орчим болоод гарч ирээд 15 номерын хайрцгаас эд зүйлээ авах гэтэл онгойхгүй байхаар нь Е март худалдааны төвийн ажилтныг дуудаж хаалгыг нь онгойлгоход дотор нь байсан миний цүнхтэй эд зүйл алга болсон байсан. Тэгээд би гайхаад камер шүүх гэтэл хяналтын камерын ажилтан нь өөрсдөө шүүчхээд надад шүүлгэж өгөхгүй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгч өргөдлөө бичиж өгсөн... Миний гоо сайхны цүнхний бариулыг сэтгээд урсан байсан. Өөр арга болсон эд зүйл байхгүй тухайн үед байгууллагуудын шинэ жил болж байсан учир би гадуур захиалгаар явж ажил хийдэг үед миний эд зүйлийг хулгайлсанд би гомдолтой байна. Би ажлын хэрэгслээ алдсанаас болж 2 хоногийн ажлаа алдсан. Би нэг өдөрт гэхэд ойролцоогоор 4 үйлчлүүлэгч авлаа гэж бодоод 200.000 төгрөгийн ажил 2 өдөрт нийлээд 400.000 төгрөгийн ажлаа алдаж хохироосон... Би алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Дотроос нь алдсан эд зүйл байгаагүй. Энэ хүнээс болж би ажлаа алдсандаа гомдолтой байна... Би тухайн ажил хийхээр бусадтай тохирсон байсан боловч урьдчилгаа болон ямар нэгэн байдлаар баталгаажуулсан зүйл байхгүй. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Миний тухайн алдсан үед алдсан эд зүйлийг бүрэн эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,     

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн 1.772.470 төгрөг гэх үнэлгээний тайлан  /хавтаст хэргийн 16-17дахь тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н___________ өгсөн:  

 

“...би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Уг цүнхийг доторх эд зүйлийн хамт бүрэн эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дахь тал/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,

- улсаас авсан шагнал /хавтаст хэргийн 64 дэх тал/,

- ________ гэм буруугаа зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт /хавтаст хэргийн 63 дахь тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч _________ өгсөн:

“...Миний ээж _______ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага залуудаа сургууль, цэцэрлэг боловсролын байгууллага дүүргэж 2 хүүхдэдээ үлгэр дуурайлалтай сайн ээж байсан бөгөөд манай ээж Хуулийн тусгай мэргэжилтэй. Бага залуудаа архивч хийж байгаад тэтгэвэртээ гарч, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зан аашны хувьд энгийн гэр бүлдээ дотно, хүний юманд дураараа хүрээд байдаггүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл саруул өсөж, 2 хүүхэд өсгөсөн. Сайн ээж сайн эмээ. Бусадтай харилцахдаа боловсон хүнлэг зарчимч хүн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв дотор хохирогч ________ тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайхны хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч ______ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

 

Шүүгдэгч _____ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

-Мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- мөрдөн байцаалтын шатанд _______ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дахь тал/

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ______ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

-Шүүгдэгч ________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.    

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Гангар овгийн Нанзадын Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гмэь хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Хохирлын талаар

Шүүгдэгч ________ нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлүүлэх...” санал гаргажээ.   

Шүүгдэгч _____ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.  

 

Шүүгдэгч ______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас _________ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлүүлэх саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гангар овгийн _______ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гангар овгийн ________ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай,  

 

3. Шүүгдэгч _________ оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлсүгэй,

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ