| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/03373/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2018-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 282
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтла Т.О, Д.Мнарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү О.Ханхонгор, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Хангарьд, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Урангоо нарыг эх Д.Мын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан О.Ханхонгор, хүү О.Хангарьд, охин О.Урангоо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Ооос тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Т.Ооос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан зохигчид “1. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 61А дугаар байр, 14 тоот орон сууцны зээлийг Т.О нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгаад, том хүү О.Хангонгорыг 2027 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 18 нас хүрэхэд уг орон сууцны өмчлөх эрхийг Д.М, хүү О.Ханхонгор, хүү О.Хангарьд, охин О.Урангоо нарын нэр дээр шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Т.Оын нэрийг хасуулна. Уг орон сууцанд Д.М, хүү О.Ханхонгор, хүү О.Хангарьд, охин О.Урангоо нар амьдарна. 2. Гурван хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөрийг Т.О төлөх ба сургалтын төлбөр том хүү О.Хангонгорын сургалтын төлбөр болох 3.800.000 төгрөгөөс ихгүй байна. Сургалтын төлбөр жил болгон өөрчлөгдвөл өөрчлөлтийг нэмж төлнө. 3. Т.О нь хүү О.Хангонгор, О.Хангарьдыг Монгол Улсын их дээд сургуульд орвол сургалтын төлбөрийг төлнө. 4. Д.М нь хүү О.Хангарьд, охин О.Урангоо нарын цэцэрлэгийн төлбөрийг төлнө” гэж тохиролцсоныг баталсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Т.О, Д.М нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД