Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

       

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,     

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,    

хохирогч ________, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,    

шүүгдэгч Л_________, түүний өмгөөлөгч Н.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105015950014 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, __________ тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, __________

 Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч _______ нь “Хятадын хил дээр том тоног төхөөрөмж
оруулж ирэх гэтэл мөнгө дутчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий
болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019
оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хохирогч _______ 13.000.000
төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ:    

 

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулна. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн:

 

“...Намайг 1990-1996 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт ажилладаг байхад надтай хамт ажиллаж таньдаг болсон. Л_____________ нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний дөрөөс эхлэн БНХАУ руу явж бетонон цутгамал шонгийн компанитай үйлдвэртэй болсон Хятадын хил дээр том тоног төхөөрөмж оруулж ирэх гэтэл мөнгө дутчихлаа 20.000.000 төгрөг зээлээч 3 хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлэхээр нь би 20.000.000 төгрөг өгч чадахгүй ээ гэсэн чинь ядаж 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би 2019.03.24-ний өдөр байрныхаа ордерыг 10.000.000 төгрөгт барьцаанд тавиад өөрийнхөө Хаан банкны 5022204606 тоот данснаас 10.000.000 төгрөг ________ 5429347815 дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл 3 хоногийн дараа над руу 98254434 дугаарын утаснаас мөнгө дутчихлаа нэмээд 5.000.000 төгрөг өгөөч гэхээр нь би надад өгөх 5.000.000 төгрөг байхгүй гэсэн чинь ядаж 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь би “Дако“ бизнесийн төв дотор байх ББСБ-аас 3.000.000 төгрөг зээлээд __________ 5429347815 тоот данс руу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,    

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ________ өгсөн:

 

“...Би 1990-1998 оны хооронд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт жолоочийн ажил хийдэг байсан бөгөөд энэ үед би _______ гэх сувилагч эмэгтэйтэй танилцаж улмаар бид 2 найз нөхдийн холбоо хамааралтай болж байсан. Би 2019 оны 03 дугаар сард БГД-ийн 3,4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Болормаатай тааралдаж байсан бөгөөд Болормаа энэ үед цэцэрлэгийн багш хийдэг байсан. Би тухайн үед Болормаад хандаж чи надад 10.000.000 төгрөг зээлээч би Шанхай хотоос бетон шон оруулж ирж Монголд борлуулах гэж байгаа талаараа хэлж байсан. Тухай үед Болормаа бэлэн 10.000.000 төгрөг байхгүй байсан учир Болормаа СХД-ийн ________дугаар хороо 58-н 22 тоот хаягт байх 2 өрөө байрныхаа ордерыг барьцаанд тавьж надад 10.000.000 төгрөг зээлсэн. Би тус мөнгийг өөрийнхөө 5429347815 дугаарын данс руу авч байсан. Би тухайн 10.000.000 төгрөгийг аваад шууд БНХАУ-ын Шанхай хотод ирээд бетон Шонгоо авах гэж байгаад бусдад залилуулсан улмаар надад нэмж мөнгө хэрэгтэй болоод би Болормаагаас 3.000.000 төгрөг нэмж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/, 

 

Хохирогч Г.Болормаагийн 5022204606 дугаарын Хаан банкны дансны
хуулга /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол 58-22 тоот
байрыг барьцаалж зээл авсан Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 37 дахь тал/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь шүүгдэгч урьд нь таньдаг байсан хохирогч Г.Болормаад “Хятадын хил дээр том тоног төхөөрөмж оруулж ирэх гэтэл мөнгө дутчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Г.Болормаагаас 13.000.000 төгрөгийг шилжүүлж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч _________ нь “Хятадын хил дээр том тоног төхөөрөмж оруулж ирэх гэтэл мөнгө дутчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хохирогч ________ 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч _______ 5022204606 дугаарын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 34 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн ___________ тоот байрыг барьцаалж зээл авсан Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Хатиган овогт Лхамцэрэнгийн ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар  

Хэргийн хохирогч _______ эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иймд шүүгдэгч _______ хохирол төлбөрт 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч _______ олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч __________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял...” оногдуулах саналыг гаргажээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Хатиган овогт __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ________ 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _______ мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч ________ олгосугай.        

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ