Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

            

                          

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,        

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ холбогдох эрүүгийн 2105020290138 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр _______ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “_________-д барилгын даамал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ___________ тоотод оршин суух, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 458 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг ядлэх ялд оруулан тооцож, ялыг биечлэн эдэлж байгаад 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 cap 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад эдлээгүй үлдсэн 4 жил 6 cap 27 хоногийн хорих ялаас 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, А________ овогт ________

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ___________ нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 7-30 тоотод байсан иргэн __________ виза картыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч ашиглан Хаан банкан дахь түүний эзэмшлийн 5429507597 дугаартай данснаас 3,000,000 төгрөгийг бэлнээр гарган авч, бага хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч П__________ өгсөн:

 

“...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би Баянгол дүүргийн 2 дугаар хороо ________ тоотод би өөрийн ах Хуягаатай архи согтууруулах ундаа ууж байсан. Улмаар би тухайн тухайн үед архи согтууруулах ундаа их хэмжээгээр уусан байсан ба ухаан ороход ________ гэх зүс таних залуу ирчихсэн цуг архи уугаад байж байсан. Улмаар би тасраад унтаад өгсөн. Тэгээд 2021 онь 07 дугаар сарын 14-ны өдөр өглөө сэрээд өөрийн орлого зарлагын гүйлгээ хийсэн байсан ба би гайхаад хартал миний Хаан банкны 5429507597 дугаартай данснаас 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагт 3.000.000 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж бэлэн мөнгөний машинаас бэлнээр гарсан байсан. Улмаар би гайхаад өөрийн хаан банкны картаа үзэхэд миний хаан банкны карт миний биед байсан ба өөрийн Хуягаа гэх хамт байсан найзаасаа асуухад би мэдэхгүй байна. ________н гэх залуу ирээд явсан гэж хэлсэн. Улмаар би Орхонтой тухайн үед гар утсаараа холбогдоход авсан гэж хэлээд гар утсаа салгаж зугтсан улмаар би цагдаагийн байгуулагт хандсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,     

- Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- иргэний оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

- гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/,

- хохирогч ________ “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөгөө авахаар тохиролцсон нь үнэн болно...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

- шүүгдэгч ________ “... уг үйлдлийг үйлдсэндээ маш их харамсаж байна... түүнээс авсан 3.000.000 төгрөгөөр 4 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 7-30 тоотод байсан иргэн ________ виза картыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч ашиглан Хаан банкан дахь түүний эзэмшлийн 5429507597 дугаартай данснаас 3,000,000 төгрөгийг бэлнээр гарган авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

 

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

- Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- иргэний оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

- гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/,

- хохирогч _______ “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөгөө авахаар тохиролцсон нь үнэн болно...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

- шүүгдэгч _______ “... уг үйлдлийг үйлдсэндээ маш их харамсаж байна... түүнээс авсан 3.000.000 төгрөгөөр 4 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч __________ олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрх хязгаарлах саналтай байна ...” гэжээ.

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

Шүүгдэгч __________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрх хязгаарлах саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Артогоруутан овогт ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Артогоруутан овогт ________ хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршиг арилгах талаар, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай,

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч П_________ олгосугай.       

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ