Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            3              24

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

өсвөр насны шүүгдэгч _________, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батхаан овогт __________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000177 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн _____________ дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

_________

 

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч _______ нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч _________ халааснаас айфоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч _________ мэдүүлэхдээ

 

“....Би Хархохин худалдааны төв дотор явж байхад хүүхдээ тэвэрсэн эмэгтэйн зүүн талын халааснаас гар утас нь унах гэж байсан. Тэгээд араас нь дагаж яваад гар утсыг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн:

 

“...17 цаг 18 минутад Хархорин захаас хүүхдээ тэврээд гарч байсан, миний урд талд манай нөхөр явж байсан. Тэгээд яг хаалгаар гараад гар утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан. Малгай, хувцас өмсөж байсан тасагтаа очоод гар утсаа шалгахад миний гар утас байгаагүй. 2021 онд Тэди төвөөс 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан айфоне 8 плас загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн газарт иргэн _______ бичгээр гаргасан:

 

“...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хархорин худалдааны төвд 17 цаг 20 минутын орчим айфоне 8 плас загварын гар утсаа хулгайд алдсан. Миний өргөдлийг шийдвэрлэж өгнө үү...” гэх өргөдөл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БГ2-22-06 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр айфоне 8 плас загварын гар утас 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч _________ өгсөн:

 

“...Хархорин зах руу ганцаараа гутлын үдээс авах гээд орж байтал хажуугаар хүүхэд тэвэрсэн эгч зөрөөд өнгөрсөн бөгөөд зөрж өнгөрөхөд куртикнийх нь зүүн талын халаасанд гар утас нь ил харагдаж байхаар нь араас нь дагаж явж байгаад хаалгаар гарах үед нь халааснаас гар утсыг нь авсан. Миний авсан гар утас айфоне 8 плас загварын ягаан өнгөтэй, гадуураа резинэн кейстэй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч _________ нас тоолсон тэмдэглэл:

 

“...гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 2 сар 24 хоногтой байсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Өсвөр насны шүүгдэгч _________ нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч ________ халааснаас айфоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Өсвөр насны шүүгдэгч _________ нь шууд санаатай үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хархохин худалдааны төв дотор явж байхдаа хүүхдээ тэвэрсэн эмэгтэй буюу хохирогч _______ зүүн талын халааснаас гар утсыг нь авч шунахайн сэдэлтэй гэмт санаагаа хэрэгжүүлсэн болох нь  хохирогч __________ мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлэг/хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/ зэрэг нотло баримтуудаар тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч _____ нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 2 сар 24 хоногтой байсан /хавтаст хэргийн 55 дугаар тал/ тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч8 өмгөөлөгч нарыг оролцуулан шүүх хуралдаан явагдсан.  Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулах шаардлагагүй гэж санал гаргасан болно.

Шүүгдэгч Батхаан овогт _________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

 Хохирлын талаар

 

 Өсвөр насны шүүгдэгч ______ гэмт үйлдлийн улмаас 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан боловч хохирол төлбөр төлөгдсөн тул өсвөр насны шүүгдэгч нь хохирогч _______ төлөх хохирол, төлбөргүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал түүний нас бие, сэтгэцийн онцлог зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэх,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч ....... гэх саналыг тус тус гаргав.

 

Талуудын гаргасан саналыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ______ 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6 /зургаа/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч _________ оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ________ 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6 /зургаа/ сараар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч ________ нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг баримтлан түүнд ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ