Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 

 

 

 

 

            

                            

 

 

 

    

    2022          3           24                                     2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц________ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тул овогт ___________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005190018 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, _________ оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн __________р суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга, засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, __________ тоотод оршин суух хаягтай, одоогоор _______________ тоотод хашаа түрээслэн оршин сууж байгаа,

- 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

-2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ялаар,

-2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажлын 8 цагийг 1 өдрөөр тооцож 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, өмнө эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 02 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосон,

-2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 308 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа сунгасан, хэрэг хариуцах чадвартай, ____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ______ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн байгууллагад хураалгасан тээврийн хэрэгслээ авах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ___________тоот хашаанд байх Л.Сарантуяагийн 1 давхар байшингийн цонхийг усны тэргээр хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, делл брэндийн нотебүүк, самсунг брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Сарантуяад 11.458.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын ногоон байрны хашаан дотор байсан найз _________ эзэмшлийн Тоёото Акуа маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож яваад овоолсон шороо мөргөж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

1.1 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: 

“....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид төлөх ёстой хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Сарантуяагийн өгсөн:

 

“...Би байшингийн хаалга дээр ирэхэд байшингийн баруун талын вакум цонх хагарсан байхаар нь хаалгаа онгойлгоод гэртээ ороод үзэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй хамаг юмыг ухаж түнхэчсэн байдалтай байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаад хандсан...манай гэрээс нөхрийн 9 граммтай алтан бөгж 1 ширхэг, их гарын халтар манан, шүрэн толгойтой, толгойг нь мөнгөөр имжсэн, имжээс нь 4 хүчтэний сийлбэртэй, улаан хүрэн өнгийн шар торгоор имжсэн даалинтай, миний сувдан ээмэг, бугуйвч, делл брэндийн нөтебүүк, самсунг брэндийн таблет, хуучин мөнгөн зоос 20 ширхэг, мөн төмөр хайрцагт байсан нөхрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, АНУ-д ажиллах эрхийн бичиг, АНУ-ын нисгэгчийн үнэмлэх, АНУ-ын нийгмийн даатгалын дэвтэр, нислэгийн удирдлагын диплом, АНУ-ын жолооны үнэмлэх бичиг баримт нөтебүүкний цүнхэнд байсан Наран Авайшин аялал жуулчлалын компанийн тамга, нокиа маркийн гар утас, үхрийн ширэн цүнх зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-18 дугаар тал/

 

Шүүгдэгч _______ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11.458.000 төгрөгөөр үнэлэгдэв...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

 

 

1.2 Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн нотлох баримтууд

 

Хохирогч _______ “..._________ бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ зах орж хүүхдийн бэлэг авч, гадуур ажил хөөцөлдөж яваад шөнийн 02 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр машиндаа унтаад өглөө 6 цагийн үед би гэртээ орсон юм. Ц_______ миний машинд унтаж байгаад машины түлхүүрийг өглөө оруулаад өгнө гэж хэлээд миний машинд үлдсэн боловч миний машиныг аваад явчихсан байсан. Би ________ рүү залгаж машинаа авъя гэж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй, 31-ний өдөр 19 цагийн үед манай гэрт ирсэн. Би машинаа шалгахад урд, хойд гупер зурагдаж, нэмэлт гэрэл нь хагарсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дугаар тал/,

 

Гэрч ______ “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед манай эхнэр Төмөрцэцэг дүүтэйгээ утсаар яриад байсан. Тэгээд надад манай дүү ______ хороололд хүний машин уначихсан явж байна. Овоолсон шороо мөргөчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хорооллын эцсийн Өргөө кино театрын хойно очиход _______ тоёота приус 7732 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд тавиад ______ машины эзнийг нь заалгуулаад эхнэр ________ бид гурав хорооллын Сотын ногоон байрны хажууханд байх ногоон байранд очоод эхнэр, _________р хоёрыг үлдээгээд өөрийнхөө машин руу явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

 

“Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 206 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн байгууллагад хураалгасан тээврийн хэрэгслээ авах зорилгоор мөнгөний хэрэгцээ шаардлага гарсны улмаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 8-344 тоот хашаанд байх ________ 1 давхар байшингийн цонхийг усны тэргээр хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, делл брэндийн нотебүүк, самсунг брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч ________ 11.458.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2021 оны 12 дугаар сарын 31-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын ногоон байрны хашаан дотор байсан найз _________ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас түүний эзэмшлийн Тоёото Акуа маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд унтана гэж үлдээд ах ______ дээр очих болж, уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа овоолсон шороо мөргөж улмаар бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

1.1 Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч _______ нь цагдаагийн байгууллагад хураалгасан тээврийн хэрэгслээ авах мөнгө олох шунахайн сэдэл бүхий шууд санаатайгаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 8-344 тоот хашаанд байх ________ 1 давхар байшингийн цонхийг усны тэргээр хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, делл брэндийн нотебүүк, самсунг брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад тохирч байх тул гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй,

 

1.2 шүүгдэгч _________ нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын ногоон байрны хашаанд байсан найз Б.Мөнххонгорын эзэмшлийн Тоёото Акуа маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг ах _________ дээр очих зорилготой тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан шууд санаатай үйлдлээр гэмт санаагаа хэрэгжүүлж яваад овоолсон шороо мөргөж улмаар бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад тохирч байх тул гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц________ нь өөрийн гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Тул овогт _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

 Хохирлын талаар

 

Шүүгдэгч _________ үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хувьд хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ, хохирогч ______ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлэж үзээд 3.198.000 /гурван сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж _____, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргийн хувьд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг хохирогч _______ тус тус олгож шийдвэрлэсэн болно. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зорчих эрхийн 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар дүйцүүлэн сольж, нийт 4 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг танилцуулав.   

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч _______ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсаныг  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар хорих ялаар тооцож хөнгөн ялыг хүнд ялд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд нэмж нэгтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар Шүүгдэгч _________ зургаа/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаанаас өмнө тэнсэн сулласан бөгөөд тэнсэн суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан 6 / зургаа/ сар, 29 /хорин ес/ хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар хорих ялаар тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнссэн сулласан 6 / зургаа/ сар, 29 /хорин ес/ хоногийг нэмж нэгтгэн, шүүгдэгч ________ биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар _________ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч ________ 3.198.000 /гурван сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч _______, 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ________ тус тус олгосугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч __________ цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, энэ өдрөөс эхлэн түүний эдлэх ялыг тоолсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ