Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

         улсын яллагч Б.Тэгшбаяр,    

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /ҮД-1051/,

иргэний хариуцагч “________ ХХК-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр /ҮД-2400/,

шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ҮД-0967/,

шүүгдэгч _______, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал /ҮД-0214/,

шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч С.Ганбат /ҮД-1426/,

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч Э.Уянга /ҮД-1620/, К.Манлай /ҮД-2294/,

гэрч У.Ууганбаяр, У.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ___________ нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000341037 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч ______: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны аөдөр _______ аймгийн _______ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1_________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй__________

Шүүгдэгч _________: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн ______ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн _______ дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр хэсэг __________ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо _______ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _______/,

Шүүгдэгч _________: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр _______ аймгийн _____ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ________ барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, __________ тоотод оршин суух бүртгэлтэй боловч _________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___________

Шүүгдэгч __________: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ______ аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн ________ сумын ______дугаар баг _________ тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус аймгийн С_________оотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, __________

 

Холбогдсон хэргийн талаар

  Шүүгдэгч _______ нь “_________” багшийн дээд сургуулийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорьтой 5 давхар номын сангийн барилгын карказ угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “________ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд  хариуцна” гэх заалтууд, “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалт, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/-ийн 4.9, 4.11, 6.1.3 дэх заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй,

шүүгдэгч _______ нь иргэн Ц_________ захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэх заалтууд болон “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй,

шүүгдэгч ________ нь иргэн Ц________ захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын захиалагч Т________ гэрээ байгуулан тус барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 27 дугаар зүйлийн 27.3.5 “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэх заалтууд болон “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй учраас 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед 5 дугаар давхрын баганын тулгуур төмөр унаж, иргэн _________ биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн ________ нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр _________ хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан “_________” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр иргэн ________ орон сууцны барилга гэж хаягласан дэвтрийн 3 дугаар хуудасны гарын үсгүүдийн _______ гэж бичин хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч _________” багшийн дээд сургуулийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан зоорьтой ________ номын сангийн барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед тухайн барилгын 5 дугаар давхарт хана түшүүлсэн байсан барилгын сапуд төмрийг биеэрээ болгоомжгүйгээр түлхэж унагасны улмаас сапуд төмөр зэргэлдээх барилгын талбайд хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдаагүй байсан барилгын туслах ажилтан _______ толгой дээр унаж, биед нь баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ

 

“...________ийн тухай мэдүүлэг өгөх гэсэн юм. Энэ компанийн захирал _________ 2017 оны 5 дугаар сард барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр н._________ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын хөдөлмөрийн багаж, хэрэгслийг хариуцахаар гэрээ байгуулсан юм. н._______ хувьд тухайн өдөр ирж ажилласан. Өмнө ажиллаж байсан ажилчдаа татсан юм шиг байсан. н.__________ нар нь тухайн хэсэг дээр буюу мужааны хэсэг дээр 2.000.000 төгрөгөөр тохирсон байсан. Энэ хүмүүс ирж ажиллахдаа том алдаа гаргасан, сапуд төмрийг нь унагасан юм. Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг болиулсан гэдгийг манай хүмүүст мэдэгдсэн бол ийм хүмүүсийг ажиллуулахгүй байсан. Манай хажууд маш ойрхон, 5-6 метрийн зайтай барилга байдаг. Манайх тэр барилгын хүмүүстэй уулзаж барилгын арматурыг барилгын урд талбайд биш хойно нь гаргаж тавих талаар хэлж байсан. Манайх дээшээ гарчихсан барилга, талбайн зураг, юмаа ондоо газар хийж болохгүй юм уу гэдэг шаардлага хүргүүлж байсан. “________ энэ дээр маш том хариуцлага хүлээх ёстой...Би тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэрээний үүргийг харах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлаар ажилчдадаа хандах ёстой. Манай зүгээс бол хамгаалалтын тор аваад өгчихсөн. Тэрийг татах ажил нь эдгээр хүмүүсийн гэрээнд байгаа. Гэрээний үүрэгт суусан байгаа. Тэгэхээр тэр тор татах, хамгаалах хэрэгсэл олгох асуудал гэрээний дагуу _____” констракшнд байгаа. Тэрийг манайх шаардаагүй нь миний хувьд алдаа байж магадгүй. ____ гэж залуучууд зөвхөн өдрөөр цалинжиж ажиллах гэж ирсэн. Халтуурын хэдэн хүүхдүүд ирээд ажил хийж байхдаа ийм том алдаа гаргасан. Тэрийг би мэдээгүй, ийм хүүхдүүд ирснийг мэдэгдээгүй, хоорондоо ярьж байгаад ажиллуулсан. Энэ дээр шүүгч таныг бодолцож үзэж, энэ хэргийг олон талаас нь харах байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ:   

 

“....Би иргэн н________ 2016 оны 4 дүгээр сард уулзсан. Миний үндсэн мэргэжил бол инженер мэргэжил. Би 2004 онд Барилгын коллежийн дээд төгссөн. Би н_________ уулзахдаа барилгын хяналтын инженерээр ажиллана гэж хэлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллахгүй, хажуугаар нь хөндлөнгийн хяналт тавьж ажиллана гэж хэлээд тухайн үедээ аман гэрээ хийгээд, гэрээгээ хийгээд явсан юм. Энэ осол болсны дараа Цагдаагийн байгууллага дээр очиж гэрчийн мэдүүлэг өгч байхад хөдөлмөрийн гэрээ байна уу, хөдөлмөрийн гэрээгээ авч ирж үзүүл гэсэн. Тэр үед би н_______ рүү ярьж хөдөлмөрийн гэрээ хэрэгтэй байна, авч ир гэж байна гэж хэлсэн. Тэгсэн хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер гэж хөдөлмөрийн гэрээ гарч ирсэн. Тэгээд тэр гэрээнээс болж би хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлын инженер гэж явж байгаа. Тэрнээс биш би хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдлын сургалтад хамрагдаж байгаагүй. Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах бол заавал сургалтад хамрагдаж, шалгалт өгч ажиллах ёстой. Мөн хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дэвтэр дээр гарын үсэг зурагдаагүй, нөхөн зуруулсан гэж байна, энэ бол худлаа. Ер нь бол би өглөө эрт ирж барилга дээр шалгалт хийж явдаг. Би гарын үсгийг өөрөө зуруулаагүй, зурчихаарай гэж өгсөн нь миний буруу. Осол болсон өдрийн өмнө зурагдсан, дараа мөн зурагдсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ

 

“....Намайг н.__________ нар сапуд төмөр унагаасан гэж байна. Тийм юм байхгүй ээ. Сахуу төмөр баганын цаад талд байсан. Намайг угаасаа бөгсийг нь авахад толгой нь газар унаж байсан. 2 сахуу төмөр савлаж байхад нь би яг нэгийг нь барьж авсан юм. Хамгийн анх мэдүүлэг авсан цагдаа байсан. Тэр цагдаа намайг бөгсөөрөө түлхэж унагаасан гэж бичсэн байсан. Тэгээд би тэрийг нь уншиж танилцаад би тэгж хэлээгүй гээд засуулсан. Хамт ажиллаж байсан манай н.Отгонбаярыг ...______ бөгсөөрөө түлхэж унагасан... гэж бичсэн байсныг н.Отгонбаяр тэгж хэлээгүй гээд засуулсан байсан. н.Галбадрах бол уншиж, танилцаагүй шууд зурсан гэж хэлсэн. Өөр ярих юм байхгүй ...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ

 

“...._______ бидний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байдаг. н.Мөнх-Итгэлт бол осол гарсан барилгын ерөнхий гүйцэтгэгч. Гэрээнд би хөдөлмөр, хамгааллыг хангана, мөн барилгыг ямар ч алдаагүй, бараа материалын хомсдолгүй байлгах, анхаарч ажиллах ёстой байсан. Хөдөлмөр хамгаалал дээр хөдөлмөр, хамгааллын инженер ________ ажиллаж байсан. _____ инженер бол хяналт тавьж ажиллаж байсан. Хөдөлмөр, хамгааллын хувцас, хэрэглэл тавьж байгаагүй гэсэн байсан. Үүнийг би тавьж байсан, би өөрийнхөө зүгээс гаргаж тавьж байсан. Тухайн осол болоход би ажлын байран дээр байгаагүй, 100 айл дээр бараа материал татах гээд явж байсан. Барилга дээрээс залгаад барилга дээр осол болж байна, хурдан ирээрэй гэсэн. Тэгээд яваад очсон чинь ажилчид тойрч зогссон байсан. Удаагүй түргэний машин ирээд н.Мөнхдэлгэрийг аваад явсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирсэн. Тухайн өдөр ийм л юм болсон. Шүүхийг үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ

“....Тухайн өдөр 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр байсан. Өглөө миний дүү _______ сонгуулиа өгөөд байж байтал ажлаас нь дуудаад шууд явсан. Осол боллоо гэж сонсоод гэр бүлээсээ түрүүлж би очсон. Тухайн үед би тодорхой хэмжээний зураг авсан. Хэрвээ касктай байсан бол каск нь ямар нэгэн байдлаар сэв болсон байх ёстой байсан. Хажууд нь зүгээр каск болохгүй байсан. Одоо бол миний дүүгийн биеийн байдал маш хүнд байгаа. Амьдрал, ахуй нь ч гэсэн доройтсон. 4 хүүхэд нь хэцүү байгаа. Маш их гомдолтой байна. Тухайн үед алтан гартай эмч нарын буянд миний дүү амьд үлдсэн. Тэрнээс биш босож ирж чадахгүй, дийлэхгүй гэж эмч нар хэлж байсан. Миний дүүг эмчлээд өгөөч ээ, тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлж хөл дээр нь босгож, эрүүл саруул болгоод өгөөч л гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-18 дахь тал/

2. _______ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал/

3. Мөрдөн байцаалтад хохирогч  _________ өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн орчим би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ________ сургуулийн номын сангийн барилга, мөн өөрийн ажиллаж байгаа хувийн орон сууцны /иргэн Гээпилмаа/ барилга хоёрын дунд хамт ажилладаг Ганаагийн хамт төмөр тасдаж байсан чинь дээрээс төмөр миний толгой дээрээс унаж намайг гэмтээсэн. “________-ийн барьж ________сургуулийн номын сангийн зүүн талын барилгын 5 давхраас сапуд төмөр унаж намайг гэмтээсэн... Тухайн барилга 5 давхар баригдсан байсан боловч хамгаалалтын тор татаагүй байсны улмаас би гэмтсэн. Хэрэв тухайн барилга 2-3 давхар тутамдаа хуульд зааснаар 80-100 кг даацтай 4 метр өргөнтэй хамгаалалтын тор татсан байсан бол би гэмтэхгүй байсан... Миний ажиллаж байсан Гээпилмаагийн барилгын гүйцэтгэгч нь “_________ бөгөөд тухайн компанийн туслах ажил хийхээр Эрдэнэбулганы бригад ажиллаж байсан бөгөөд тухайн бригадад миний бие ажиллаж байсан. Би Эрдэнэбулганы ажилтан, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, зөвхөн өдрийн 45000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр төмөр тасдан бэлдэц хийх ажлыг гүйцэтгэж байсан... Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан. Хамгаалалтын хувцас хунар тавьж байгаагүй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал/ 

4. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ өгсөн: “...Би ______н төрсөн эгч нь байгаа юм. Манай аав, ээж маань бага байхад нас барсан учраас бид нар багаасаа бүтэн өнчин өссөн юм... ______ эхнэр Уранчимэг нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа юм... Миний дүү _______нь одоо ухаан санаа нь эрүүл бус, мэдүүлэг өгөх чадваргүй, хэл ярианы хөгжил муутай, мөн саажилттай болсон...” /6 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/

  5. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 07-ны өглөө ажилдаа 08 цагийн үед ирсэн энэ барилга дээр 4 хүн ажилладаг юм, би энэ барилга дээр мужаан хийдэг тэгээд 11 цагийн үед шатны хажуу талын ул авах гэж юм хийж байсан чинь манай ажлын ________ гэж залуу надаас 5 метрийн зайд хамгаалалтын төмөр хана түшүүлээд тавьсан байсан, тэгээд хажуу талаасаа юм авах гэж байгаад нөгөө төмрөө бөгсөөрөө санаандгүй түлхээд унагасан, тэгсэн манай ажлын Галбадрах гэж залуу “төмөр чинь уналаа” гэж орилсон чинь _______ эргэж хараад бариад авсан чинь толгой хэсэг нь доошоо унах шиг болсон, тэгсэн удалгүй хүмүүс орилолдоод “хүн аллаа ш дээ” гэхээр нь би доошоо тонгойгоод харсан чинь нэг хүн газар хэвтэж байсан... Манай барилга хамгаалалтын ямар нэг олс, хамгаалалтын тор зэргийг татах ёстой байдаг, тэр бол байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дахь тал/

6. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Би найзууд болох _________ нарын хамт бригад болон ажилладаг юм. Урьдны танил ________ над руу 2017 оны 07 сарын 05-ны өдөр буюу хэрэг гарахаас 2 хоногийн өмнө залгаад “5 давхар барилгын төгсгөлийн давхар болох 5 давхрын угсралтын ажил үлдсэн байгаа, хийгээд өгчих, 2 сая төгрөг өгье, 2017 оны 07 сарын 09-ний өдөр л цутгалт авах хэрэгтэй байна, өмнөх хүмүүс удаан байна” гэж хэлэхээр нь би ямар нэгэн гэрээ хийхгүйгээр 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс эхэлж ажилласан...” /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дахь тал/  

7. Мөрдөн байцаалтад гэрч Э________ өгсөн: “...Би дээр нь ул аваад харин манай ажлын залуу надад дороос нь ул авч өгөөд байж байсан ба нэг хамгаалалтын төмрөө хажуу талын багана түшүүлээд тавьчихсан байж байгаад хажуу талаас юм авах гэж байгаад шүргээд унагасан. Тэгээд би дээрээс нь төмөр уналаа гэж хэлсэн чинь нөгөө залуу бариад авсан чинь толгой хэсэг нь сугараад унасан, төмөр доошоо унаад доор юм хийж байсан барилгын нэг залуугийн дээрээс нь унасан... Өнөөдөр миний хувьд ямар нэг аюулгүй ажиллагааны заавар дээр гарын үсэг зураагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/

8. Мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...Тухайн үед би барилгын баруун талын баганын дээр гарчихсан, доор барилгын баруун хэсэгт Отгонбаяр, зүүн доод хэсэгт ________ нар дам нурууг өргөж байсан чинь барилгын баруун хойд талд байрлах хана буюу _______ маш ойрхон зайтай байсан /хана түшүүлэн тавьсан байсан/ сапуд төмөр барилгын доош унаж байгаа харагдахаар нь би сапуд төмөр унаж байна гэж хашгирсан чинь _______ маш түргэн эргэж хараад бөгс хэсгийг барьж авсан чинь шургуулсан байсан толгой хэсэг нь газар унасан... Тухайн хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байсан ажилчид хамгаалалтын малгай буюу каскыг огт хэрэглэдэггүй байсан. Мөн _______осолдсоны дараа хэргийн газарт огт каск байхгүй байсан бөгөөд цагдаа ирэхийн өмнө хэн тавьсныг мэдэхгүй, гэнэт каск гараад ирсэн байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал/

9. Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “...Барилгын дээрээс нэг хүн холдоорой гэж орилохоор нь эргээд харсан чинь ______р ах газар сөхрөөд унаж байсан. Тэгэхэд хажууд нь Гансүх, ______ хоёр зогсож байсан, тэгээд харсан чинь толгойны ар хэсгээс нь цус гарч байхаар нь гүйж очоод толгойноос нь түшээд цусыг нь зогсоох гэж үзсэн чинь хажуухан талд нь хаанаас ч юм нэг каск малгай авчраад тавьчихсан байсан... Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл юу ч тавьж өгөөгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/

10. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Тухайн өдөр ______ ах хамгаалалтын малгай каск өмсөөгүй байсан. Ер нь барилгын ажилтан бид нарт шар, оронжин өнгийн хамгаалалтын малгай болох каск өгдөг байсан. Тухайн өдөр каск хүрэлцээгүй учраас _______ ах малгай өмсөөгүй. Ажилтан нарт тухайлан өөр өөрсдийн каск малгай байдаггүй байсан. Өглөө ажлын байран дээрээ ирээд хэн түрүүлсэн нь каск малгайгаа өмсдөг байсан. Ер нь каск хүрэлцээ муутай байдаг байсан... Хөдөлмөр аюулгүй ажиллагааг ______ хариуцдаг байсан. Нэг ч удаа сургалт орж байгаагүй, зааварчилгаа өгч байгаагүй. Зааварчилгааны улаан дэвтэр байдаг байсан. Нэг л удаа гарын үсэг зурснаа санаж байна. Энэ нь 2017 оны 07 сарын 07-ны өдөр буюу осол гарсан өдөр _______ ахыг 103 автомашинтай алба хаагч нар аваад явсны дараа ажилчдыг хоолондоо ор гэж хэлэн дуудсан бөгөөд хоолонд орохоос өмнө зааварчилгааны улаан дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Энэ зааварчилгааг осол гарсны дараа дэвтэрт нөхөж гарын үсэг ажилчдаар зуруулсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 138-141 тал/

11. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Манайх болон _______ эрдэнэ дээд сургуулийн номын сангийн өргөтгөлийн баригдаж байсан барилга нь хамгаалалтын тор татаж, тавцан байрлуулаагүй байсан бөгөөд Цагдаагийн байгууллага ирэхээс өмнө манайх болон тухайн барилга хагас дутуу хамгаалалтын тор татсан. Түүнээс биш яг гэмт хэрэг гарах үед хоёр барилга хоёулаа хамгаалалтын тор татаагүй, тавцан байрлуулаагүй байсан... Сүүлийн барилга болох осол гарсан барилга дээр хамгаалах тусгай хэрэгсэл хувцсаар хангаагүй, урьд барилга дээр хэрэглэж байсан хувцас тусгай хэрэгслийг хэрэглэж байсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 146-149 тал/  

12. Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...Барилга дээр ажиллаж байсан хүмүүс хүний дээр юм уначихлаа гээд орилолдоод байхаар нь би __________ барилгын хүмүүсээс хаана гэж асуухад өөрсдийн хашааны зүүн урд тал руу заахаар нь хашаанд нь ороход хоёр хүн, дээрээс юм унасан хүний нэг нь толгойг нь даавуугаар дараад, нэг нь түшээд хажуу талд нь байж байсан. Тэгээд би нөгөө хүмүүсээс та нар түргэн дуудсан уу гэж асуухад тиймээ дуудсан гэж хэлсэн. Тэгээд би зам руу гүйгээд түргэний машинд зам гаргаж өгөөд түргэн ирж үзээд нөгөө хүнийг Гэмтлийн эмнэлэг аваад явчихсан юм. Манай _________ийн Гурван эрдэнэ багшийн дээд сургуулийн номын сангийн барьж байгаа барилгын 5 давхраас баруун талын голын баганыг налуулаад тавьчихсан байсан сапуд буюу тулаас төмөр уначихсан юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал/  

12. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Осол гарах үед манай барилга дээр хамгаалалтын тор, хавтан татаагүй байсан... ________ нар барилгын багана дээр тулгаад тавьчихсан байсан сапуд төмрийг ______ эргэж харахдаа хөдөлгөсний улмаас унагаасан гэж хэлж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/  

14. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Ажилчид саарал өнгийн ажлын хувцас, улбар шар өнгийн каск буюу хамгаалалтын малгай өмсдөг байсан... Харин цагаан өнгийн каск малгайг инженер техникийн ажилтнууд өмсдөг байсан. _______ цагаан малгай, мөн захиалагч талын ажилтан нар ирэхээрээ цагаан каск өмсдөг байсан. ________ лав цагаан малгай өмсөх ёсгүй...” /4 дүгээр хавтаст хэргийн 126-129 дэх тал/  

15. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №Б-17/01 дугаар “Гурван- _______э” дээд сургуулийн ерөнхий захирал ______ болон “_________ ерөнхий захирал __________ нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 204-207 дахь тал/

16. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17/02 дугаар “Эм Би Эф” ХХК- ийн ерөнхий захирал _______ болон “__________ нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 199-203 дахь тал/

17. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 68/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /захиалагч: Г_________/ /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/

18. “__________ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/

19. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08/187 дугаартай “...Тус газраас ...иргэн Ц.Гээпилмаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 87/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 3 сарын хугацаатайгаар олгосон байна...” гэх албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/

20. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар, 1 блок, 20 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын захиалагч Ц.Гээпэлмаа, гүйцэтгэгч “___________ гэсэн мэдээллийг тусгасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 87/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал/

21. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...2015 онд Т.Мөнх-Итгэлт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван-Эрдэнэ багшийн их сургуулийн ойролцоо зоорийн давхартай 6 давхар орон сууцны барилга бариулахаар хандан ярьж тохирон тухайн үед барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрийн “_________-ийн нэр дээр авсан. Гэтэл манай компани нь өөр ажил хийхээр мөн олон янзын ажил гарснаас болон тухайн барилгыг барихаа больсон. Нэгэнт манай компанийн нэр дээр гарсан барилга эхлэх зөвшөөрөлтэй байсан учраас Мөнх-Итгэлт надад аман хэлбэрээр уг зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороонд баригдах барилгаа эхлүүлж болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Түүнээс манай ________ нь тухайн барилгатай ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн Т.Мөнх-Итгэлтийн захиалгын барилга байгаа юм. Манай компаний нэр дээр гарсан барилга эхлэх зөвшөөрлийг ашиглан Т.Мөнх-Итгэлт нь барилгаа барьсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал/ 

22. Иргэн Т.Мөнх-Итгэлт, Б.Эрдэнэбулган нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2017/02-4 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/

23. Иргэн ________ нарын байгуулсан “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллах гэрээ” /4 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8803 дугаартай “..._______ биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажил гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/

25. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 357дугаартай “..._________ нь олдмол шалтгаант F07.8 Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, сэтгэц-органик хам шинж, органик дэмийрлийн хам шинжтэй байна. __________ нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/

26. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ________, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэбат, Г.Ариунбаяр нарын 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ХАБ- 2021/02 дугаартай дүгнэлтээс

“_________” ХХК-ийн барилга нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/- ийн 6.1.3 /Үйлдвэрлэлийн талбай, хэсэг ажлын байрыг ажиллагсдын нэг бүрийн буюу нийтийн хамгаалах болон гал унтраах анхан шатны хэрэгсэл, түүнчлэн дохиолол, холбооны хүчин төгөлдөр мөрдөж буй норматив баримт бичиг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах бусад техник хэрэгслээр хангагдсан байна/-д заасныг хангаагүй байсан.

“___________-ийн ажил олгогч нь барилга угсралтын ажил гүйцэтгэж байх үедээ болзошгүй осол гэмтлээс хамгаалах зорилгоор хаалт, хамгаалалт хийж ажиллаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/-ийн 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.3 /Үйлдвэрлэлийн талбай, хэсэг ажлын байрыг ажиллагсдын нэг бүрийн буюу нийтийн хамгаалах болон гал унтраах анхан шатны хэрэгсэл, түүнчлэн дохиолол, холбооны хүчин төгөлдөр мөрдөж буй норматив баримт бичиг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах бусад техник хэрэгслээр хангагдсан байна/-д заасныг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 /“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг/- т нийтийн хамгаалах хэрэгслийг тодорхойлсон байна. Тухайн барилгын талбай болон барилгын давхруудад хамгаалалтын тор, хашлага хийгдээгүй нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй байна.

“__________-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/-д заасан чиг үүргээ биелүүлээгүй байна.

Гурван эрдэнэ багшийн их сургуулийн номын сангийн болон иргэн Гээпилмаагийн 6 давхар барилгын ажлын талбайд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/, “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/ дахь заалтууд зөрчигдсөн байна.

“__________” ХХК-ийн ажил олгогч нар нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу мөрдүүлж ажиллах үүрэгтэй.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана”.

Гурван эрдэнэ багшийн их сургуулийн номын сангийн барилгын ажлын гүйцэтгэгч “___________-ийн ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасны дагуу барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтанг томилон ажиллуулаагүй байх бөгөөд тухайн барилгын талбайн аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг бүхий этгээд нь _________ мөн.

Гурван эрдэнэ багшийн их сургуулийн номын сангийн 5 давхар барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхэд хамгаалалтын тор татах зайлшгүй шаардлагатай бөгөөд “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/-ийн 4.9 /Ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлтэй холбогдон осол гарч болзошгүй нөхцөл бүрдсэн гэж үзвэл ажилтнуудад анхааруулж, аюултай бүсийг тогтоож, энэхүү гүйцэтгэх ажлын онцлогт хамаарах болон үл хамаарах хүчин зүйлс бусад нөлөөллийг сайтар харгалзвал зохино/, 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/-д заасан байна. Мөн дүрмийн 4.10-д байнгын үйлчлэл бүхий аюултай ажлын байранд 1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарна гэж тодорхойлсон байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 45-50 дахь тал/,

27. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3-2/17 дугаартай “...Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны “Барилгын норм ба дүрэм батлах тухай” /Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм/ 163 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2487 дугаарт бүртгэгдсэн, хүчинтэй байна...” гэх албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/,

28. “________-ийн 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 13/002 дугаар Захирлын тушаал ________ гүйцэтгэх захирлын албан тушаалд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд авах тухай /3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

29. ________ ажлын байрын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/,

30. Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллах гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

 31. Иргэний хариуцагч _________ өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн компаний ерөнхий захирлын хувиар Гурван Эрдэнэ дээд сургуулийн захирал Ц________ дээрхи барилгын барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээг хийсэн. Гэрээ нь 550 сая төгрөгийн үнийн дүнтэй байсан. Тухайн ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан. Гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сараас барилгын ажлыг эхэлсэн. Уг гэрээнд захиалагчийн хүсэлтээр өөрчлөлт орон зөвхөн барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр дахин 2017 оны 05 дугаар 08-ны өдөр миний бие гэрээ хийсэн. Гэрээний 5 дугаар зүйлд зааснаар /туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болно/ гэсний дагуу тухайн барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би компаниа төлөөлөн “__________”-тай гэрээ байгуулсан. Тухайн компаний захирал нь Ц_____ байсан. Гэрээний үүргийн дагуу барилгын угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн... Тухайн үед __________ нь манай компаний 45 хувийг эзэмшиж гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Дээрхи барилгын гэрээний хувьд гүйцэтгэх захирал ______ нь гүйцэтгэгчийн хувьд ___________-ийг төлөөлөн барилгыг 100 хувь хариуцан ажиллаж байсан. Нэг ёсондоо гүйцэтгэгчийн эрх үүргийг барилгын талбай дээр хэрэгжүүлэн ажиллаж байсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

32. ___________-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/,

33. “___________ Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/,

34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эрдэнэжаргалын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3189 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн Улаан өнгийн хавтастай “________-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр “Иргэн Гээпилмаа, Мөнх-Итгэлт орон сууцны барилга” гэж хаягласан дэвтрийн 3 дугаар хуудасны гарын үсгүүдийн 12 дугаарт зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн _______ гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна” гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 34-38 дахь тал/-

35. Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172, 2 дугар хавтаст хэргийн 87, 228 дахь тал,  4 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/,  

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6 дугаар хавтаст хэргийн 162, 168, 172, 175 дахь тал/ мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.     

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.   

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь “Гурван-______” багшийн дээд сургуулийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорьтой 5 давхар номын сангийн барилгын карказ угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “_________-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд  хариуцна” гэх заалтууд, “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй

 улмаас 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед 5 дугаар давхрын баганын тулгуур төмөр унаж, иргэн _______ биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч ________ нь иргэн Ц.Гээпилмаагийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэх заалтууд болон “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед “______” багшийн дээд сургуулийн захиалгаар баригдаж байсан зэргэлдээх барилгын 5 дугаар давхрын баганын тулгуур төмөр унаж, иргэн _______ биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн ______ нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ________ хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан “______-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр иргэн Гээпилмаа, Мөнх-Итгэлт орон сууцны барилга гэж хаягласан дэвтрийн 3 дугаар хуудасны гарын үсгүүдийн 12 дугаарт ________ гэж бичин хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч _____ нь иргэн _______ захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын захиалагч Т.Мөнх-Итгэлттэй гэрээ байгуулан тус барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 27 дугаар зүйлийн 27.3.5 “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэх заалтууд болон “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэх заалтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захиалгаар баригдаж байсан зэргэлдээх барилгын 5 дугаар давхрын баганын тулгуур төмөр унаж, иргэн __________ биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч _________ нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан зоорьтой 5 давхар номын сангийн барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед тухайн барилгын 5 дугаар давхарт хана түшүүлсэн байсан барилгын сапуд төмрийг биеэрээ болгоомжгүйгээр түлхэж унагасны улмаас сапуд төмөр зэргэлдээх барилгын талбайд хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдаагүй байсан барилгын туслах ажилтан ________ толгой дээр унаж, биед нь баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ________, _____, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..._________ хувьд гэм буруу нь тогтоогдохгүй байна, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгахад сэжигтэй, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх юм бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу __________ гэм буруугүй тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ___________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч _________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгадаг. Энэ хоёр зүйл ангиар яг ямар үндэслэлээр буруутгаад байгааг 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байгаа. ...Миний үйлчлүүлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм. Ийм учраас шүүх шийдвэрээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох, ийм нотлох баримтаар гэм буруутайд тооцох боломжгүй. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх саналтай байна...” гэсэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцааж, ямар актыг зөрчөөд хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэдгийг тогтоох шаардлагатай...” гэсэн саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-18 дахь тал/, ________ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал/, хохирогч  _______ /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д________ мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч О.Отгонбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дахь тал/, гэрч О.Отгонбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дахь тал/, гэрч Э.Галбадрахын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Э.Галбадрахын /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал/, У.Ууганбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/, гэрч У.Ууганжаргалын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 138-141 тал/, гэрч А.Анхбаярын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 146-149 тал/, гэрч Ц.Одонтунгалагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал/, гэрч Ц.Одонтунгалагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/, гэрч Э.Саруулбаярын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 126-129 дэх тал/, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №Б-17/01 дугаар “Гурван- Эрдэнэ” дээд сургуулийн ерөнхий захирал ________ болон “________-ийн ерөнхий захирал ________, гүйцэтгэх захирал Э_______ нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 204-207 дахь тал/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17/02 дугаар “________ болон “_______-ийн захирал Ц.Болох-Эрдэнэ нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 199-203 дахь тал/, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 68/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /захиалагч: ГЭБДС ХХК, гүйцэтгэгч: _______/ /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/, “_________-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08/187 дугаартай “...Тус газраас ...иргэн Ц.Гээпилмаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 87/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 3 сарын хугацаатайгаар олгосон байна...” гэх албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар, 1 блок, 20 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын захиалагч Ц.Гээпэлмаа, гүйцэтгэгч “_______ гэсэн мэдээллийг тусгасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 87/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал/, гэрч М.Идэрхангайн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал/, иргэн Т.Мөнх-Итгэлт, Б_______ан нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2017/02-4 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/, иргэн Т.Мөнх-Итгэлт, _______ нарын байгуулсан “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллах гэрээ” /4 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8803 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 357дугаартай шинжтэй байна. _______ нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэбат, Г.Ариунбаяр нарын 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ХАБ- 2021/02 дугаартай дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 45-50 дахь тал/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3-2/17 дугаартай “...Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны “Барилгын норм ба дүрэм батлах тухай” /Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм/ 163 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2487 дугаарт бүртгэгдсэн, хүчинтэй байна...” гэх албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/, “______-ийн 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 13/002 дугаар Захирлын тушаал Э_________ гүйцэтгэх захирлын албан тушаалд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд авах тухай /3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/, ________ ажлын байрын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/, Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллах гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал/, Иргэний хариуцагч Г______ мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 23-26 дахь тал/, Ц_________-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/, “_________ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эрдэнэжаргалын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3189 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 34-38 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар __________ нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Шүүгдэгч С_________ болгоомжгүй бусад үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,     

Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.      

 

           

Хохирлын талаар

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...________ ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ осол болсон цагаас хойш ______ гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон. Энэ осол болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл __________ хувьд 10.000.000 төгрөг өгсөн. Хохирол төлбөрт баримтаар, өгсөн мөнгөнөөс гадна 17.224.282 төгрөгийн эмчилгээний зардал гарсан.  Энэ төлбөрөөс 5.080.000 төгрөг хасагдахгүй. 151.668.000 төгрөгөөр гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хохирогч ________ хэдийгээр татвар төлдөггүй ч гэсэн сардаа 1.500.000 төгрөгийн орлоготой байсан. Хохирогчийн 18 сар ажилгүй байсан хугацааны цалин 27.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ...” гэсэн хүсэлт гаргажээ.

1 дүгээр хавтаст хэргийн 125-143, 3 дугаар хавтаст хэргийн 105-152 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 26-37 дахь тал, 90-105 дахь талд авагдсан хохирлын баримтыг шинжлэн судалж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Э________________________ нараас хувь тэнцүүлэн 17.235.482 төгрөг гаргуулж хохирогч __________ олгохоор шийдвэрлэсэн болно.      

Иймд Хохирогч ________ нь цаашид гарах эмчилгээ болон цалин бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.     

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.000.000 төгрөгөөр торгох, 1 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулах, шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 4.500.000 төгрөгөөр торгох, 1 жилийн хугацаагаар эрх хасах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 4.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.000.000 төгрөгөөр торгох, 1 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулах, шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасах, 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргаж байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл маань Өршөөл үзүүлэх тухай хуульд бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх боломжтойгоор хуульчлагдсан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..._________ өөртэй нь ярилцаад 2.412.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалт байгаа. Энэ дээр шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бүхэлдээ Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учраас үндсэн болон нэмэгдэл ялыг Өршөөлийн хуульд хамруулж, өршөөн хэлтрүүлж өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай, Э.Уянга нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас хэлтрүүлж өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ санал, хүсэлтийг тус тус гаргажээ.      

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, хохирол төлбөр, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Шүүгдэгч _____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Бэрх овогт __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  _________ нараас хувь тэнцүүлэн 17.235.482 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ олгож шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ___________ нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэг, саарал өнгийн сапуд төмөр 1 ширхэг, __________н хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар _______________ нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Шүүгдэгч __________болгоомжгүй бусад үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,  

Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Бэрх овогт ___________ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “___________ нараас хувь тэнцүүлэн 17.235.482 төгрөг гаргуулж хохирогч ______ олгосугай.  

 

6. Хохирогч _________ нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэг, саарал өнгийн сапуд төмөр 1 ширхэг, __________ ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шүүгдэгч Э___________ нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ____________ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ