Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч _______р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оточ минжүүр о__________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000687 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Д________-д цахилгаанчин, ам бүл 6, ээж, аав, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг, _____ дугаар хороо, Х_______ тоотод оршин суудаг, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 423 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ________ ______р. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 3 тоотод Г.Оюунхандтай хардалтын улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” гэв. 2 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч _______ өгсөн: “...Би Б_______ Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 39 тоотыг түрээсэлж амьдраад 2 сар орчим болж байгаа ба бид хоёр үерхээд 2 жил орчим болж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 39-39 тоот гэртээ миний бие өвдөөд газар хэвтэж байсан. Тэгэхэд Б.Анхбаяр гаднаас орж ирээд хувцсаа тайлаад хажууд суугаад миний гараас татаад босооч гээд байсан. Тэгэхээр нь гарыг холдуулах гээд түлхэхэд үстэй нь гар орооцолдсон юм. Гэтэл Б.Анхбаяр намайг үсдээд авсан. Тэгэхээр нь зөрүүлээд үсдээд авах үед миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэндээ хамт хоночхоод гэрийнхээ хүмүүст хэлсэн чинь байж байснаа гараад явчихсан. Одоо болтол эргэж ирээгүй. Өөрийн гар утсаа үлдээчхээд яваад өгсөн болохоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Урьд ийм зүйл болж байгаагүй. Тухайн үед хэрэг гарах үед хамтран амьдрахаа больсон байсан. Тэгж байгаад би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр _______ руу фейсбүүк чатаар холбогдож гэрт нь очиж хонохыг хүссэн. Учир нь би тэр үед ковид тусчихсан байсан болохоор гэртээ байхыг бодоогүй юм. _______р эхлээд миний гуйлтыг үгүйсгэж сүүлдээ зөвшөөрсөн. Тэгээд би тэр өдрөө гэрт нь очиж нэг хоносон ба өглөө _______ ажилдаа явчихаад орой ирсэн. Тэгээд намайг явуулахыг хүссэн ч би явмааргүй байсан. Би уурандаа жижиг толь авч баруун гартаа бариад тэр гараараа ________ цохисон чинь толь миний гарт хагараад миний гарыг зүссэн. Тэрнээс биш _________миний гарыг зүссэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 11-12, 47 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2064 дугаартай: “..._______н биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын дагуу Оюунхандын биед үзлэг хийж 2064 дугаартай дүгнэлтийг гаргасан. Оюунхандад учирсан гэмтлүүдийн баруун гарын долоовор хуруунд үүссэн шарх гэмтэл дангаараа үүссэн ч хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд ч хөнгөн зэрэг, бүгд нийлээд ч хөнгөн зэрэгт хамаарч байгаа болно. Мөн баруун гарын долоовор хуруунд учирсан шарх нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/, Шүүгдэгч _____ мөрдөн байцаалтын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оноос хойш _______й найзалж эхэлсэн. Тэгж байгаад 2019 оноос хойш илүү дотно харилцаатай болж байр түрээсэлж эхэлсэн. Яг албан ёсоор үерхэж байгаагүй, миний эхнэр, миний найз охин ч биш. Би 2021 оны 9 дүгээр сараас эхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 3 давхарт 39 тоот 3 өрөө байрны хажуу өрөөг түрээсэлж эхэлсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сүүлээр найз ______тай хамт байхаар ирсэн. Ингээд бид 1 сарын хугацаанд хамт амьдарч байсан ба сарын дараа Г_____д бид хоёр хэрэлдэж маргалдаад _______д яваад өгсөн. Цааш 3 үргэлжлүүлж би ганцаараа амьдарсан. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа байж байтал _____д над руу фейсбүүк чатаар ...сайн уу, өнөөдөр танайд очиж 1 хонож болох уу, аав гэрт согтуу байна, миний бие өвдөөд байна...гэж 1 цаг гаран гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд гэртээ оруулж хонуулсан. Тэгээд маргааш нь би өглөө ажилдаа явчхаад орой гэртээ иртэл ______д яваагүй байхаар нь явахгүй яасан юм бэ гэж хэлээд уурласан. Тэгээд бид хоёр 1 цаг орчим энэ байдлаас болж хэрэлдсэн ба миний дургүй хүрээд гарч яваад эгчийндээ хоносон. Ингээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 17- ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд _____д байж л байсан. Тэгэхээр нь би ядраад шууд ороод унтах гээд хэвтсэн чинь Г______д намайг өөр эмэгтэй хүнтэй хардаад үснээс зулгаагаад эхэлсэн. Тэгээд бид хоёр зууралдаж эхэлсэн ба баруун гараараа нэг удаа Г_______г цохисон. Тэгсэн чинь ...яая нүд... гэж хэлээд үснээс тавьсан. Ингээд бид хоёрын хэрүүл маргаан арай гайгүй болж эхлэхэд би явлаа, гарлаа гэж хэлэхэд Г_______ баруун гартаа нүүрний жижиг толь барьж байгаад миний хөл рүү цохисон. Тэгсэн нөгөөх нь хагараад баруун гарынх нь хурууг зүсчихсэн. Үүнээс хойш дахин цохилцож маргалдаагүй дууссан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: -үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дугаар тал/, -нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар тал/, -иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________р нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 3 тоотод Г_____й хардалтын улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт Улсын яллагч “...Шүүгдэгч ______г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ. Шүүгдэгч ______яр нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд: 4 Шүүгдэгч _______р нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 3 тоотод ______ маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч _______эрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Г_______н өгсөн мэдүүлэг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2064 тоот дүгнэлт, шүүгдэгч Б_______ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б_______т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хэргийн хохирогч Г._______н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Шүүгдэгч ______ь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч _______р Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч _____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг 5 хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч О_________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ