Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******, *******т төрсөн, *******, ******* настай, боловсролтой, мэргэжилтэй, хийдэг, ам бүл 2, эгчийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоотод Х.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт стаканаар цохиж, биед нүүрэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйлгүй” гэв.

                                                                                                    

          Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоотод байх гэртээ 10 цагийн орчимд хамт амьдардаг дүү *******ын хамтаар 0.75 литрийн Хараа архи авч уусан. Бид 2 архи уучхаад байж байтал ******* найз ыгоо дуудсан. 12 цагийн үед ирээд бид 3 дахин 0.75 литрийн хоёр шил архи уусан. ******* бид хоёр ажлаа ярьж байгаад хоорондоо маргалдаж, миний уур хүрээд *******ыг орон дээр хэвтүүлж дараад хоолойг нь боосон. Гэтэл ******* ширээн дээрээс архи ууж байсан стаканыг аваад миний толгой руу цохисон. Миний толгойн оройноос цус гараад эхэлсэн. Тэгээд би түргэн дуудахаар гэрээс гарч яваад ухаан алдчихсан. Нэг мэдэхэд би түргэний машин дотор сэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хийж байх үед найз ******* утсаар залгаад нэг юм задалчихсан байна ахын гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол , ******* 2 нэлээн согтчихсон байдалтай байсан. Бид 3 архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Архи ууж байх явцад *******, 2 маргалдаад байсан. Би маргалдаад ноцолдоод байхаар нь 2, 3 удаа салгасан. Сүүлдээ тоглоод ноцолдоод байгаа юм шиг санагдаад байхаар нь хоол идээд сууж байсан. Намайг хоол идэж байхад ******* гэнэт “толгой хагалчихлаа” гэж орилсон. Би эргээд харах үед гийн толгойноос цус гарчихсан, архи ууж байсан стакан хагарчихсан байсан. Би сандарч очоод гийн толгой дээр хувцсаараа дарж цусыг нь тогтоох гэх үед босоод гараад гүйчихсэн. Миний хөл муу тул араас нь гүйцэлгүй алхсан. Би араас нь алхаж байхдаа д чи утсаа өгч бай, түргэн цагдаа дуудаадахъя гэж хэлэхэд өгөөгүй. хашаанаас гараад арын гудамжинд очоод газарт хэвтээд өгсөн. Арын хашаанд амьдардаг эгч гарч ирэхээр нь би цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №08/ШЭ/204  дугаартай “Г.ын биед нүүрэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №08/ШЭ/205 дугаартай “Э.*******ын биед нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-******* дахь тал),
  • Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.ыг өөрийн биеэр үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Лазер Мед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариуг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудсын хамт авчирч үзүүлсэн. Тус компьютер томографийн шинжилгээний хариунд бичигдсэн баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугаралтай гэж бичигдсэн байсан ба хүний биед гадна талаас үзлэг хийж дээрх хуучин хугарлуудыг оношлох боломжгүй ба зөвхөн багажийн шинжилгээ хийж байж хугаралтай эсэхийг тогтоодог. Тиймээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ыг үзэхэд хуучин гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. Г.ыг үзэхэд цээжтэй холбоотой ямар нэгэн зовиур хэлээгүй, цээж хэвлий хэсгээр гэмтлийн гаралтай өөрчлөлт байхгүй байсан. Г.ын хувьд надад хэлэхдээ аягаар цохиулсан, тэр нь хагарсан гэсэн бөгөөд аягаар цохих үед аяга нь хагарч, олон тооны ир үзүүр бүхий жижиг хэлтэрхийнүүд бутарч Г.ын биед гэмтэл учруулсан байх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-******* дахь тал),
  • Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэх 47б-9 тоотод Х. ах бид 2 хамт амьдарч байгаа юм. 2022 оны 04 дүгээр 15-ны өдөр Х. ах бид 2 гэртээ байж байгаад 10 цагийн орчим архи уухаар болоод 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад би найз Э.ыгоо дуудсан. Э. хүрч ирээд 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авчирч бид гурав хамт уусан. Архи талдаа орж байх үед Х. ах надтай ажил ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Х. ах уурлаж босож ирээд миний хоолойноос боогоод орон дээр дарж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний дээр гараад намайг цохиод байхаар нь архи ууж байсан аягыг аваад толгойнд нь буюу дух хэсэгт нь нэг удаа цохитол цус гоожоод толгой харгарчихлаа гээд гараад явчихаар нь би араас нь гартал гүйгээд явчихсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

           

Харин шүүгдэгч Э.******* хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоотод Х.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт стаканаар цохиж, биед нь нүүрэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ыг орон дээр хэвтүүлж дараад хоолойг нь боосон. Гэтэл ******* ширээн дээрээс архи ууж байсан стаканыг аваад миний толгой руу цохисон. Миний толгойн оройноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг,
  • Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эргээд харах үед гийн толгойноос цус гарчихсан, архи ууж байсан стакан хагарчихсан байсан. Би сандарч очоод гийн толгой дээр хувцсаараа дарж цусыг нь тогтоох гэх үед босоод гараад гүйчихсэн. ... хашаанаас гараад арын гудамжинд очоод газарт хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг,
  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №08/ШЭ/204 дугаартай, №08/ШЭ/205 дугаартай дүгнэлтүүд,
  • Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажилгаанад өгсөн: “...Г.ын хувьд надад хэлэхдээ аягаар цохиулсан, тэр нь хагарсан гэсэн бөгөөд аягаар цохих үед аяга нь хагарч, олон тооны ир үзүүр бүхий жижиг хэлтэрхийнүүд бутарч Г.ын биед гэмтэл учруулсан байх боломжтой” гэх мэдүүлэг,
  • Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Архи талдаа орж байх үед Х. ах надтай ажил ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Х. ах уурлаж босож ирээд миний хоолойноос боогоод орон дээр дарж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний дээр гараад намайг цохиод байхаар нь архи ууж байсан аягыг аваад толгойнд нь буюу дух хэсэгт нь нэг удаа цохитол цус гоожоод толгой харгарчихлаа гээд гараад явчихаар нь би араас нь гартал гүйгээд явчихсан...гэх мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, компьютерт томографийн шинжилгээний хариу зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Э.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* хохирогч Г.тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар 120.000 төгрөг нэхэмжилсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад “толгойн компьютер томографын зураг авахуулсан 120.000 төгрөгийг авчихвал надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хохирогчийн эгчийн Хаан банкны дансанд хохирлын мөнгө 140.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 140.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Э.ЭНХЖАРГАЛ