Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, улсын яллагч С.Энхтуул /томилолтоор/ шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 2205000000915 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, _______ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд - 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар _________ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ________ нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Макс молл их дэлгүүрийн урд явж байсан насанд хүрээгүй хохирогч _________н хүрэмний баруун талын халааснаас түүний эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 899.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ өгсөн: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны 2 явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч __________н өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ харих гээд Баруун 4 замын автобусны буудал орох гээд Макс молл худалдааны төвийн баруун талын явган хүний гарц дээр явж байхдаа өмсөж явсан гадуур хувцасны баруун талын халааснаас өөрийн гар утсаа хулгайд алдсан, ... самсунг А-52 загварын, цэнхэр өнгөтэй гар утас байсан, ...Самсунг стори Монголиа гэх гар утасны дэлгүүрээс 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.050.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Шүүгдэгч _______н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед ганцаараа үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн явган хүний гарцаар зам хөндлөн гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баруун 4 зам автобусны буудал руу автобусанд суух гээд Макс молл их дэлгүүрийн урд алхаж байтал миний урд явж байсан эмэгтэй хүний баруун талын, куртикны халааснаас гар утас нь цухуйчихсан байхаар нь авчихсан юм. Тэгээд би утсыг нь аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз 16 дээр явж байгаад цагдаа нарт баригдсан. Миний хулгайлж авсан гар утас Самсунг А-52 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч____2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Макс молл их дэлгүүрийн урд явж байсан насанд хүрээгүй хохирогч М.Азжаргалын хүрэмний баруун талын халааснаас түүний эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 899.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт Шүүгдэгч ______д нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд: 1. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч М.Азжаргал нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ харих гээд Баруун 4 замын автобусны буудал орох гээд Макс молл худалдааны төвийн баруун талын явган хүний гарц дээр явж байхдаа самсунг А-52 загварын гар утсаа хулгайд алдаж 899,100 төгрөгийн хохирол учиржээ /хавтаст хэргийн 10 дугаар дахь тал/. Шүүгдэгч 3 Ч.Ариунболд нь санаатайгаар бусдын эд хөрөнгийн эрхэд халдаж хохирол учруулсан гэмт буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэмт үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ___Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 2. Шүүгдэгч ____ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно. Хохирлын талаар: Шүүгдэгч Ч.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ______Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 8 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг гаргажээ. Шүүгдэгч _________д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас шүүгдэгч _________8 сарын хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 8 /найм/сарын хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ________д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно. 4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч Ч______ сануулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Зоч овогт Ч______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоч овогт ________г 8 /найм/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч _______д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _______ сануулсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 5 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ