Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч Д.Хонгорзул, шүүгдэгч _______н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түдэвтэй овогт ________холбогдох эрүүгийн 2205002821208 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, _______-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 32-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар _________Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ________н нь 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ________ тоот нийтийн байрны гадна хамтран амьдрагч хохирогч __________увийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний баруун талын хацар луу гараараа нэг удаа цохиж, толгойны баруун, зүүн тал руу 5- 6 удаа мөн гараар цохиж, нүүрний баруун, зүүн хэсэг рүү гараар 3-4 удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: 2 “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ______йн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд _______н гэртээ согтуу орж ирэхээр нь би _______ гэрээс гар гээд түлхсэн чинь миний баруун талын хацар луу гараараа нэг удаа цохиход миний амнаас цус гарахаар нь би Ц________г чи гэртээ харь чамайг гэртээ оруулахгүй гэхэд миний толгойн баруун, зүүн тал руу 5-6 удаа гараараа цохисон гэжээ. (хэргийн 22-23 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1543 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд 1. _______н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, хоёр бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэх дүгнэлт (хэргийн 28-29 дүгээр тал), Шүүгдэгч Я_______н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой найзтайгаа нэг шил архи уугаад шөнө 00 цагийн үед гэртээ харьсан. Харихад ______г болон дагавар охин Золзаяа, хүү ______н нар унтацгааж байсан бөгөөд эхнэр _______ намайг архи ууж гэрт орж ирлээ гээд уурлаад зайл яв гээд байхаар нь би түүнтэй хэрүүл маргаан хийлгүйгээр юу ч хэлэлгүй гэрээсээ гараад явж байтал Бадамцэцэг миний араас гарч ирээд намайг архи уулаа гээд миний толгой руу гараараа 2-3 удаа цохихоор нь миний уур хүрээд ______ баруун талынх нь хацар луу гараараа нэг удаа алгадаад бид хоёр хоорондоо юм яриад зогсож байтал цагдаа ирсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нарын хохирлыг барагдуулна гэжээ (хэргийн 44 дүгээр тал) зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ______ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, __________ тоот нийтийн байрны гадна хамтран амьдрагч хохирогч ______й хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт 3 Шүүгдэгч ______д нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд: 1. Мөрдөн байцаалтад хохирогч _______г нь ______ чи гэртээ харь чамайг гэртээ оруулахгүй гэхэд миний толгойн баруун, зүүн тал руу 5-6 удаа гараараа цохисон /хавтаст хэргийн 10 дугаар дахь тал/. Шүүгдэгч ________н нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үлдсэн гэмт буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэмт үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч _________нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 2. Шүүгдэгч ______н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно. Хохирлын талаар: Шүүгдэгч _______н нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох...” гэсэн саналыг гаргажээ. Шүүгдэгч ______д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я_____500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 Я_______д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Түдэвтэй _____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я______ 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я_________д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 5 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ