Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, , , хамт ,, оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт ******* ******* /РД: /.                        

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тоот хашааны гадаа Э.той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож биед нь баруун дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Э.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),
  2. Гэрч Э.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
  3. Гэрч М.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
  4. Гэрч Х.ы мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
  5. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №08/ШЭ/189 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
  6. Яллагдагч М. мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч М.******* хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тоот хашааны гадаа Э.той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож биед нь баруун дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тоотод байх монгол гэртээ байж байтал 20 цагийн үед гаднаас төрсөн дүү , нөхөр *******тайгаа орж ирсэн. Тэр 2 нэг шил 0,75 литрийн архитай орж ирсэн, би яг ямар нэртэй архи байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид хэд хувааж уугаад , ******* хоёр явахаар болоод хашааны гадаа гаргаж өгсөн. Тэгтэл *******агийн тээврийн хэрэгслийг хүүхэд нь авч явсан гэхээр нь би *******д хандаж яах гэж машинаа өгч явуулдаг юм бэ гэж загнатал чамд ямар хамаатай юм пизда минь гээд надтай хэрэлдэж байгаад дүү Одноог дуудсан. ...Би газар унасан болохоор *******, Одноо гэх залуу хоёрын яг хэн өшиглөснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн нөхөр хамтаар тоотод байх ахын гэрт очсон. Нөхөр бид хоёр 0,75 литрийн архи хоёрыг авч хувааж уучхаад явах гэтэл манай ах манай нөхөртэй маргалдаад эхэлсэн. Э. ах манай нөхрийн нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгтэл манай нөхөр Э. ахтай зодолдож байтал нөхрийн дүү М. ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 дугаар ны нутаг дэвсгэрт дэлгүүр ороод явж байтал манай ах ******* надруу залгаад намайг Э.гийн гэрээс ирээд аваадхаач гэсэн. Тэгэхээр нь би гийн тоотод Э.гийн хашаа руу ортол манай ах *******, хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, ******* ах, хоёр зодолдож байхаар нь би очиж тэр хоёрыг салгаад ******* ахыг аваад гарсан. Өөр ямар нэг зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би нөхөр Э.гийн хамтаар гийн тоотод гэртээ байж байтал 17 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү Э. нь нөхөр М. хамт орж ирсэн. Тэр 2 орж ирэхдээ Хараа нэртэй 0,75 литрийн архи авч ороод хувааж уусан. Архиа хувааж ууж дуусгачхаад намайг гэртээ гэрээ цэвэрлээд байж байтал гадаа зодоон болоод байхаар нь гараад хартал манай нөхөр Э.г газар унагаачихсан, ******* өшиглөж байсан. Тэгэхээр нь би дүү Одноогийн хамт тэр хоёрыг салгаад гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №08/ШЭ/189 дугаартай “Э.гийн биед баруун дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Шүүгдэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ийнхээ төрсөн ах болох Э.гийн гэрт нь очсон. Би Э.гийн гэрт нь очихдоо Хараа нэртэй 0,75 литрийн архи авч ороод хувааж уусан. Тэгээд бид 2 явахаар болоод гартал манай хүү машинаа аваад явчихсан байсан. Тэгтэл Э. надад чи яагаад хүүхдэд машинаа өгсөн юм гэсэн зүйлс ярихаар нь би уурлаад чамд ямар хамаатай юм гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлтэл Э. миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Э.г газар унагааж байгаад Э.гийн нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед манай төрсөн дүү М. орж ирж бид хоёрыг салгаад намайг Э.гийн хашаанаас аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч М.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М. үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

            Мөн шүүгдэгч М. үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.******* хохирогч Э.той “хүүхдэд машинаа өгч явууллаа гэж загналаа” гэх шалтгаанаар тухайн тохиолдолд таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М. дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд “надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ш.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын хяналтын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ