Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

 

        

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Баярчимэг

хохирогч __________,

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл /ҮД-0031/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________________ холбогдох эрүүгийн 1911006630676 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, _____________ тоотод оршин суух, Баянхонгор аймаг 1 дүгээр баг, 51-19 тоотод оршин суудаг албан ёсны хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, _________________________/.

 

Холбогдсон хэргийн талаар 

 

Шүүгдэгч _________ нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн __________ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа иргэн __________ фейсбүүк цахим хаягт байршуулсан Содбилэгийн эмчилгээний зардалд бусдаас тусламж хүссэн мэдээллийн Хаан банкны дансны дугаарыг өөрчлөн Eegii Eegii нэртэй өөрийн нээсэн цахим хуудаст байршуулж хохирогч ____________ нараас нийт 140.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ________тоот дансаар шилжүүлэн авч,

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ иргэн _______ онгоцны билет хямдралтай үнээр худалдан авч буцааж зарж борлуулан ашиг олоход мөнгө шаардлагатай байна, зээлдүүлээч гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар _________ интернэт банк ашиглан шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Хаан банкны _______ дугаар дансаар шилжүүлэн авч,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс иргэн ________ онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ________ 10.518.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5700451418 дугаарын дансаар шилжүүлэн авч,

Иргэн ________ онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны ________ дугаарын дансаар шилжүүлэн авч тус тус залилан бусдад нийт 30.658.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ

“...Энэ хүнээс мөнгө авсан нь үнэн. Тухайн үед надаас байнга мөнгө нэхээд байсан болохоор байдалд ороод ийм үйлдэл гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. _________ нь манай 10 жилийн ангийн найз байсан. Эхлээд 10 жилийн ангийнхаа найз нараас мөнгө зээлж билет авсан. Цаг хугацаа нь болоогүй байхад нэхсэн. Хугацаа болоогүй байна гэж хэлэхэд яаралтай гэсэн. Дараа нь болох байлгүй гэж бодоод өөр хүнээс мөнгө аваад өгсөн. С.Цэдэвсүрэнгийн мөнгийг дутуу өгсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. С.Цэдэвсүрэнгээс хоёр удаа 5.000.000 төгрөг аваад 6.500.000 төгрөг буцааж өгсөн. Анх “Юнител” ХХК-нд ажилд ороод анх Б.Өнөрмаатай танилцаж байсан. Нэг хүүхдийн билетийг 1.753.000 төгрөгөөр бодож авсан. Үүнийг би зарж өгнө. Зарж чадахгүй бол үлдсэн мөнгийг нь буцааж өгнө гэж Б.Өнөрмаагаас зээлсэн. Энэ мөнгө нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн. Энэ мөнгөнөөс би 1.753.000, 1.625.850, 3.500.000, 1.381.895 төгрөгийг “Эйр транс” болон “Эйр маркет” гэсэн дансанд хийсэн. Б.Өнөрмаагийн нөхөртэй хамт очоод мөнгө зээлсэн. Энэ 10.000.000 төгрөгөөр зээл хаах гэсэн юм. Хүнээс нэмж мөнгө зээлэх гээд зээл хаах хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Энэ хүмүүсээс авсан мөнгийг бүгдийг нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Өнөрмаагийн өгсөн:

 

“...Энхтайван овогтой _________ гэх хүнтэй урд Юнител ХХК-д хамт ажилладаг байхдаа нэг нэгнийгээ таньдаг болсон. Харин _______ нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орчимд яг өдрийг нь сайн санахгүй байна, надтай утсаар ярихдаа Хөгжим бүжгийн коллеж буюу консерватурын сургуулиас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсаас Итали улсын Блогана нэртэй хотруу Олон улсын хүүхдийн урлагын наадамд нийт 22 хүн оролцоно гэж байна, удирдаж авч явах багш нь надтай холбогдсон 1 хүний онгоцны тийзийг “Эйр транс” охин компани болон “Эйр линк” ХХК-иас захиалж авна, нэг билетийн үнэ 1.753.000 төгрөг болно. Харин чи 1.753.000 төгрөгийн билетээс 6 билет авчих гэсэн санал тавьсан. Харин онгоц нисэх үеэр 1 хүний билетийг 3.500.000 төгрөгөөр зарна. 1 билетээс 1.747.000 төгрөгийн ашиг гарна гэсэн учир би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр билетийг авах зорилгоор _________ Хаан банкны 5700451418 тоот данс руу 5 хүний билетийн мөнгө гэж 8.765.000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин 1 хүний билетийн мөнгө гэж ________ Хаан банкны 5700451418 тоот данс руу 1.753.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би 2 удаагийн үйлдлээр нийт 6 хүний билетийн мөнгө гэж 10.518.000 төгрөгийг _________ Хаан банкны 5700451418 тоот данс руу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөгжим бүжгийн сургуулиас 1 билетийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар мөнгө орж ирнэ, би чамд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 хүний билетийг 3.500.000 төгрөгөөр бодоод 6 хүний билетийн төлбөрийг 21.000.000 төгрөг шилжүүлж өгнө гээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр надаас мөнгө авахын өмнөх өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нотариатын газар буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг Авто угаалгын газрын 2 давхарт байх нотариатын газарт очиж 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буцаалт хийсэн тохиолдолд 1 билетээс гарах торгуулийг билетийн үнэ дээр нэмж шилжүүлнэ гэсэн баталгааг бичиж баталгаажуулсан юм. Би тухайн мөнгийг хадам ааваас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түр зээлж авсан бөгөөд уг мөнгийг Голомт банкны 1105195441 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авч Э.Энхчимэг рүү АТМ ашиглаж 8.765.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би мөнгийг шилжүүлэхдээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Макс молл нэртэй дэлгүүрийн 4 дүгээр давхарт байрлах АТМ ашиглаж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дахь тал/,     

 

Иргэн Ц.Алтанбүргэдээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтанбүргэдийн өгсөн:

“...Би хувиараа цахилгаан барааг оруулж ирж худалдаалдаг ажил эрхэлдэг юм. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай төрсөн ахын хүүхдийн эхнэр болох Б.Өнөрмаа манай найз гээд _________ танилцуулсан. Харин ________ нь онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр үнэтэй зарж үнийн зөрүүнээс ашиг олдог тул та хөрөнгө оруулаач таны мөнгөөр билет авна, би өөрийнхөө мөнгөөр билет авна, танай дүүгийн мөнгөөр билет авчихсан, ашигтай ажил юм, таны мөнгийг нэг нугалж өгнө гэсэн учраас би мөнгөө өгсөн юм. Ингээд ________ надаас 10.000.000 төгрөгийг авч 1 хоногийн дараа өгнө гэсэн. 10.000.000 төгрөгийг буцааж өгөхдөө 15.000.000 төгрөг болгож өгнө гэсэн учраас миний бие мөнгийг өгөхөөр болж би өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны 5003861472 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Э.Энхчимэгийн Хаан банкны данс болох 5700451418 тоот данс руу интернэт банк ашиглаж Баянгол дүүргийн 16 дугаар хороо Макс молл нэртэй дэлгүүрийн орчмоос шилжүүлсэн юм. Мөнгөө нэхэхээр өгнө гэдэг байснаа сүүлдээ огт утсаа авахгүй алга болсон. Гэрт нь очихоор хаалгаа нээхгүй байгаа юм. Мөнгө өгөх болсон шалтгаан гэвэл 1 хоногийн хугацаатай авч 10.000.000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэсэн учраас л өгсөн юм. _________ надаас 10.000.000 төгрөгийг авахын тулд онгоцны билет захиална, ашгийг нь өгнө гэж хуурч намайг залилж мөнгө авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

 

Хохирогч _________ Хаан банкны _________ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

 

Иргэн _______ Хаан банкны 5047258768 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа иргэн Б.Оюун-Эрдэнийн фейсбүүк цахим хаягт байршуулсан Содбилэгийн эмчилгээний зардалд бусдаас тусламж хүссэн мэдээллийг Хаан банкны дансны дугаарыг өөрчлөн Eegii Eegii нэртэй өөрийн нээсэн цахим хуудаст байршуулж хохирогч С.Одбаяр, Ч.Отгонзаяа, Б.Батцэцэг, Г.Оюунтуяа, Э.Амарбаясгалан, Д.Пунсалмаа нараас нийт 140.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5041260975 тоот дансаар шилжүүлэн авч,

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ иргэн С.Цэдэвсүрэнг онгоцны билет хямдралтай үнээр худалдан авч буцааж зарж борлуулан ашиг олоход мөнгө шаардлагатай байна, зээлдүүлээч гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар С.Цэдэвсүрэнгийн интернэт банк ашиглан шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5225421756 дугаар дансаар шилжүүлэн авч,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс иргэн Б.Өнөрмааг онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Өнөрмаагийн 10.518.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5700451418 дугаарын дансаар шилжүүлэн авч,

Иргэн Ц.Алтанбүргэдийн онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5700451418 дугаарын дансаар шилжүүлэн авч тус тус залилан бусдад нийт 30.658.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч _______ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүгдэгч Э.Энхчимэгт холбогдох хэрэг Өвөрхангай аймгийн сум дундын шүүхэд шилжсэн тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх санал гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Шүүгдэгч _______ нь 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа иргэн Б.Оюун-Эрдэнийн фейсбүүк цахим хаягт байршуулсан Содбилэгийн эмчилгээний зардалд бусдаас тусламж хүссэн мэдээллийг Хаан банкны дансны дугаарыг өөрчлөн Eegii Eegii нэртэй өөрийн нээсэн цахим хуудаст байршуулсан шууд санаатай идэвхитэй үйлдлээр хуурч хохирогч С.Одбаяр, Ч.Отгонзаяа, Б.Батцэцэг, Г.Оюунтуяа, Э.Амарбаясгалан, Д.Пунсалмаа нараас нийт 140.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5041260975 тоот дансаар шилжүүлэн өөрийн мэдэлд олж авсан үйлдэлээр,

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ иргэн С.Цэдэвсүрэнг онгоцны билет хямдралтай үнээр худалдан авч буцааж зарж борлуулан ашиг олоход мөнгө шаардлагатай байна, зээлдүүлээч гэж шууд санаатай идэвхитэй үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар С.Цэдэвсүрэнгийн интернэт банк ашиглан шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5225421756 дугаар дансаар шилжүүлэн авсан үйлдэлээр,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс иргэн Б.Өнөрмааг онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж шууд санаатай идэвхитэй үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Өнөрмаагийн 10.518.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5700451418 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдэлээр,

Иргэн Ц.Алтанбүргэдийн онгоцны билет хямд худалдаж аваад нислэг ойртоод ирэхээр нь үнэтэй зарж ашиг олдог гэж шууд санаатай идэвхитэй үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5700451418 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдлээр залилан бусдад нийт 30.658.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн субъектив талын шууд санаатай хэлбэр, объектив талын гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж буй нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Өнөрмаа, Б.Алтанбүргэд нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Алтанбүргэдийн Хаан банкны 5003861472 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 33 дугаар тал/, иргэн А.Мөнхтамирын Хаан банкны 5047258768 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн Э.Энхчимэгийн дээрх гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэл гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч ________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд хэргийг нэгтгэх боломжгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хуульчилсан бөгөөд энэ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.   

 

Хохирлын талаар:      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг үзэхэд шүүгдэгч _________ нийт 17.968.000 төгрөгийг гаргуулж, 1.500.000 төгрөгийг хохирогч С.Цэдэвсүрэнд, 6.600.000 төгрөгийг хохирогч Ц.Алтанбүргэдэд, 9.868.000 төгрөгийг хохирогч Б.Өнөрмаад олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл “...шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мааньт овогт Энхтайваны Энхчимэгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

           

1. Шүүгдэгч __________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч _________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч __________ сануулсугай.

 

5. Шүүгдэгч __________ хохирол төлбөрт 17.968.000 төгрөгийг гаргуулж, 1.500.000 төгрөгийг хохирогч __________, 6.600.000 төгрөгийг хохирогч ______, 9.868.000 төгрөгийг хохирогч _________ тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ