Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 234

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.999.656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-ийн “...барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.6, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 190.944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190.944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-д олгож, хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 108.409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД