| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2016/01500/и |
| Дугаар | 451 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 451
| 2018 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2018/00451 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт В-н Г /РД: ,
Нэхэмжлэгч: байрлах Ар ХХК /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах А ХХК /РД: /-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 151.644.000 төгрөг, барилгын модон материал, тулаас, бусад материалын үнэ 74.500.000 төгрөг тус тус гаргуулахыг хүн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
ан
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Нарантуяа, нэхэмжлэгч В.Гийн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч В.Г шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оноос В.Г миний бие Ё.Пүрэвдаваагийн саналын дагуу барилгын тендерийн ажил дээр хамтран бизнес хийхээр тохиролцсон. Гэтэл хамтын бизниесийн явцад Ё.Пүрэвдаваа миний итгэлийг удаа дараа эвдэж цаашид хамтын ажиллагааг явуулах боломжгүй болгосон. Мөн өөр хүнээс зээлсэн 140.000.000 төгрөгөө намайг өөртэй нь хамт зээлсэн болгож шүүхийн шийдвэр гаргуулж намайг хохироосон. Тус хэрэг 2016 онд шийдвэрлэгдэж дууссан бөгөөд доорх 151.644.000 төгрөгийн асуудал бусад хөрөнгө оруулалтын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулсан боловч шат шатны прокуророос 2016 онд хэрэгсэхгүй болгосон. Иймд тус хэрэгт холбогдох нотолгоо, баримтаар батлагдсан А ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар 2011 онд зээлсэн төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2011 онд А ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 151.644.000 төгрөгийг В.Г би хувиасаа зээлсэн. Үүнийг тодруулбал: 2011.07.21-нд 3.500.000 төгрөг, 2011. 07.20-нд 6.500.000 төгрөг, 2011.07.24-нд 2.000.000 төгрөг, 2011.07.25-нд 2.000.000 төгрөг, 2011.07.27-нд 2.000.000 төгрөг, 2011.07.28-нд 60.000.000 төгрөг, 0011.08.01-нд 1.531.000 төгрөг, 0011 оны 08.07-нд 4.503.000 төгрөг, 0011.08.27-нд 1.000.000 төгрөг, 0011. 08.30-нд 1.500.000 төгрөг, 2011.09.04-нд 3.500.000 төгрөг, 2011.09.05-нд 600.000 төгрөг, 2011.09-нд 1.780.000 төгрөг, 2011.09.05-нд 30.000 төгрөг, 2011.09.06-нд 2.00.000.000 төгрөг, нийт 151.644.000 төгрөгийг Ё.Пүрэвдаваагаас нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281.1-т тус тус заасныг үндэслэн манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг дэмжиж дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч АХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 151.644.000 төгрөг гаргуулахыг хүн нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Ингэхдээ 15 ширхэг зээлийн баримтыг үндэслэн 151.644.000 төгрөг шаардсан байсныг 2017 оны 6 дугаар сард 17.539.450 төгрөгөөр багасгаж, нийт 134.104.550 төгрөгийг нэхэмжилсэн. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Баянзүрх дүүргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхээс ирсэн 23 ширхэг зээлийн баримтыг үндэслэсэн. Учир 2011 онд В.Г нь Ё.Пүрэвдаваагаас гаргасан саналын үндсэн дээр барилгын бизнест хамтран ажиллахаар тохиролцсон боловч Ё.Пүрэвдаваагийн удаа дараагийн итгэл эвдсэн байдал, мөн Ё.Пүрэвдаваа нь өөр хүнээс зээлсэн 130.000.000 төгрөгөө В.Гтой хамт зээлсэн болгосноос талуудын хооронд маргаан үүсч 130.000.000 төгрөгийн зээлийн маргааныг Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайн үед В.Г нь Ё.Пүрэвдаваад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 23 ширхэг баримтаар нотлогдож буй мөнгийг Ё.Пүрэвдаваа болон АХХК-нд хөрөнгө оруулалт хийх зорилгоор өгсөн. Гэтэл Ё.Пүрэвдаваа нь эдгээр зээлсэн төлбөрөө өгөхгүй байж, өөрийнхөө хүнээс зээлсэн 140.000.000 төгрөгөө В.Гт зээлсэн мэтээр шүүхийн шийдвэр гаргуулсан. Уг хэргийг шийдвэрлэж байсан Баянзүрх дүүргийн шүүхэд Ё.Пүрэвдаваагаас 135.104.550 төгрөг гаргуулахыг хүн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тус хэрэг маргаанд хамааралгүй тул тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд татгалзсан. Иймд В.Гоос АХХК-д ЭМЯ-аас зарлагдсан тендерийн санхүүжилт орж ирэхэд өгнө гэж хөрөнгө оруулалтын, геронтологийн барилгын тендерийн баталгааг урьдчилан байршуулах, зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулах зэргээр 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалтаар өгсөн 6.500.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтаар өгсөн 3.500.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтаар өгсөн 2.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр геронтлогийн тендерт өгсөн 2.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр геронтологийн тендерийн баталгаанд өгсөн 60.000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр геронтологт зээлсэн 1.780.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалтаар өгсөн 5.250.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалтаар өгөн 4.503.400 төгрөг, 2011 оны 08 дугаар арын 15-ны өдөр зээл, хөрөнгө оруулалтаар өгсөн 1.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бетон зуурмагийн үйлдвэрт өгсөн 2.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бетон зуурмагийн үйлдвэрт өгсөн 6.860.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зуурмагийн үйлдвэрт зээлүүлсэн 3.500.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зуурмагийн үйлдвэрт зээлсэн 5.000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр геронтологт зээлсэн 1.531.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зуурмагийн үйлдвэрийн газар, шорооны ажилд зээлсэн 1.000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зуурмагийн үйлдвэрт өгсөн 1.500.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зуурмагийн үйлдвэрийн хашаа барихад зээлсэн 2.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тээвэрт 33000 юань буюу 6.486.150 /тус өдрийн юанийн ханш 196.55 төгрөг байх тул Монгол төгрөгөөр бодоход 6.486.150 төгрөг /, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зуурмагийн үйлдвэрийн тээвэрт 30000 юань буюу 5.894.400 төгрөг / тус өдрийн юанийн ханш 196.48 төгрөг байх тул Монгол төгрөгөөр бодоход 5.894.400 төгрөг/, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зуурмагийн үйлдвэрт унааны хөлс 600.000 төгрөг, АХХК-ийн нягтлан бодогч Э.Оюунбатын дансаар 3 удаа шилжүүлсэн 11.200.000 төгрөг /2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг/ нийт 134.104.550 төгрөгийн нэхэмжилж байна. Хариуцагч талын хэлээд байгаа тооцооны үлдэгдлийн гэх баримтад В.Г гарын үсэг зураагүй, уг баримтыг зөвхөн Ё.Пүрэвдаваа өөрөө гараараа бичсэн баримт байгаа гэв.
Нэхэмжлэгч АХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2011 онд Арвис-Интернэшнл ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ё.Пүрэвдаваа нь ЭМЯ-наас зарлагдсан ХУД-н нутаг дэвсгэрт баригдах Герентологийн төв, ахмадын 60 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт манай компанийг хамтран оролцвол их олон сая төгрөгийн ашигтай байдаг гэж надад итгүүлснээр би уг тендерт Түншлэлийн гэрээ-гээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оролцох олж тендерт шаарлагатай байсан болон санхүүжилт орж ирэхээр өгнө гэсэн Ё.Пүрэвдаваагийн үгэнд итгэж компанид нь хэрэгцээтэй байсан бүхий л мөнгө, бараа, материалыг өөрөөсөө болон компаниасаа авч өгч байсан юм. Тэр ч бүү хэл Ё.Пүрэвдаваа нь намайг өөрийн компанидаа гишүүнээр нэмж элсүүлэн, манай хөрөнгө, ажилтангуудыг өөрийн компанийн хөрөнгө, ажилтан мэтээр тендерийн материалд хуурамч баримт маш ихийг бүрдүүлснээр тендерт ялах болсон. Арвис-Интернэшнл ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ё.Пүрэвдаваа нь надаас олон сая төгрөг, бараа, материал зээлээр авч байсаны нэгээхэн хэсэг нь 140 сая төгрөг байсан ба Ё.Пүрэвдаваа нь Содномпилээс барилга дээр хэрэглэнэ гэж зээлсэн 190 сая төгрөгнөөсөө надад өгөх бараа, материал, зарим зээлэнд энэхүү мөнгийг төлсөн атлаа 2014 онд үүнийгээ илтэд үгүйсгэн Иргэний журмаар шүүхэд хандан 140 сая төгрөгний нэхэмжлэл гаргаж шүүхээс Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 140 сая төгрөгийг хариуцагч надаас гаргуулж, Ё.Пүрэвдаваад олгохоор шийдвэрлэсэн. Ё.Пүрэвдаваагийн нэхэмжлэлтэй Иргэний хэрэгт би 140 сая төгрөгийг түүнээс зээлээгүй, харин түүний машиныг зээлийн барьцаанаас 22 сая төгрөгөөр чөлөөлсөн, өөрт нь зээлсэн байсан 3 сая төгрөг, модон материал болон хамгаалалтын шатны труба, тулаасны 70 гаран сая төгрөг, газрын төлбөр болох 48 саяын зардал зэрэгт тооцон надад өгсөн гэж тайлбарлаж, Эрүүгийн хэрэгт энэ талаар шалгуулсан боловч иргэний журмаар шийдвэрлэх асуудал гэж хэрэгсэхгүй болгосон. Иймд Эрүүгийн болон Иргэний хэргийн бүхий л материалтай танилцан өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор архиваас бичгийн болон бусад баримтыг бүгдийг нь цуглуулсан тул Арвис-Интернэшнл ХХК нь Герентологийн болон Петровисийн барилга дээрээ хэрэглэхээр манай компаниас аваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй, хоорондын тооцоогоор төлбөр байхгүй дууссан, хашаанд байж л байгаа гэх зэргээр худлаа хэлж, мод, модон материал, труба, тулаасны үнийг төлөхгүй хууль хяналтын байгууллагыг төөрөгдөлд оруулж ирсэн тул хариуцагчаас нийт 74 500 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ё.Пүрэвдаваагийн авсан зүйлүүд нь хамгаалалтын шат 50.000.000 төгрөг, шатны өргүүрийн мод 3.500.000 төгрөг, палк 638 ширхэг 14.036.000 төгрөг, прусс мод 6990 ширхэг 24.465.000 төгрөг, нийт 92.001.000 төгрөг болсон байдаг ч бид энэхүү үнийн дүнг нотлогдох хэмжээгээр нь тооцож үзээд 74.500.000 төгрөгийн эд зүйлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн АХХК-иас уг мөнгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Иргэн В.Гийн нэхэмжлэлтэй танилцлаа: Манай компани иргэн В.Гт ямар ч өглөг байхгүй ба иргэн В.Г нь удаа дараа хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулж байсан ба тус бүр хэрэгсэхгүй болж байсан. Ё.Пүрэвдаваагийн 140.000.000 төгрөгийн асуудал Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч шийдэгдсэн тул манай компанид хамааралгүй юм. Иймд манай компани иргэн В.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрхгүй тул тус хэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бетон зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг надаас нэхэмжилж байна. Гэтэл бетон зуурмагийн үйлдвэр нь В.Гийн өөрийнх нь АХХК-ийн өмчлөлд байгаа. Тухайн үед бид хоёр хамтран ажиллахаар тохирсон байсан. Тэгээд В.Г 55 хувь, Ё.Пүрэвдаваа 35 хувь, н.Энхбаяр 10 хувийг эзэмшихээр А2 гээд бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. 2011 оны 7 дугаар сард АХХК нь В.Г, Ё.Пүрэвдаваа гэсэн хоёр гишүүнтэй компани байсан бөгөөд тухайн үед геронтологийн төвийн барилга, бетон зуурмагийн үйлдвэр зэрэгт хамтран ажиллаж байсан. Нэхэмжлэгч талын зээлсэн гээд нэхэмжилж байгаа мөнгөний зарим хэсэг нь бетон зуурмагийн үйлдвэрт зарцуулагдсан. В.Гоос геронтологийн төвийн барилгад 65.000.000 төгрөг гаргуулснаас 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5.484.300 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нягтлан бодогч Э.Оюунбат тооцоолон гаргасан. Э.Оюунбат нь хувьцаа эзэмшиж буй 3 хүний дундаас томилсон нягтлан бодогч байсан. Э.Оюунбат нь 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тооцоог үлдэгдэл нь 13.200.000 төгрөг, кредитыг хасахаар 5.484.300 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн. Тэгээд 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр В.Г бид хоёр хамт сууж байгаад дээрх баримтыг үндэслэж миний бие В.Гт 5.484.300 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар ч өр төлбөрийн асуудалгүй болсон. Мөн В.Гийн өөрийнх нь эзэмшлийн Тээврийн товчооны хажууд байрлах 20 дугаар байранд нэг талд нь манай гэр, нөгөө талд нь бид хоёрын хамтран ажиллуулж байгаа байгууллагын оффис байрладаг байсан. Тухайн байранд миний бие 4.921.900 төгрөгийн засвар хийснийг суутгаад хааж байсан. Ингээд ашигаа хувааж аваад хамтран ажиллана гээд явж байхад намайг хахууль өгч барилгын ажлыг авсан гэдгээр хуулийн байгууллагад өгч өнөөдрийг хүртэл явж байна. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүх тооцоогоо дуусгасан. Миний бие үлдэгдэл 5.484.300 төгрөгийг төлөөд АХХК-ийг 2012 оны 05 дугаар сард 100 хувь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. А2 бетон зуурмагийн үйлдвэр нь АХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. А2 бетон зуурмагийн үйлдвэрийг В.Г өөрөө авчихсан байж, уг үйлдвэрт орсон зардлыг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. А2 бетон зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт нь зээлийн гэрээний үүрэг болох ёсгүй гэж үзэж байна. Уг хөрөнгө оруулалтаа Ё.Пүрэвдаваа болон АХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. А2 бетон зуурмагийн үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь АХХК-ийн нэр дээр байхад 2012 оны 1 дүгээр сард АХХК руу шилжүүлж өгсөн байгаа. Иймд зээл гэж нэхэмжилж буй 134.104.550 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн АХХК-ийн АХХК-иас нэхэмжилж буй барилгын материалын үнэ 74.500.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2011 оны 12 дугаар сард АХХК-ийн Замын-Үүдийн барилгын ажил дууссан тул уг барилгад хэрэглэж байсан мод, турба, хомуучигийг тавих газар байхгүй байсан учраас авчирсан барилгын материалуудаа 3 байгууллагын хашаанд хувааж буулгасан. Ингэхдээ нэг хэсгийг манай бетон зуурмагийн үлйдвэрийн хашаанд, нөгөө хэсгийг нь Коко десерт ХХК, Нисэхэд байрлах хашаанд тус тус буулгасан. Тухайн үед В.Г нь манайд компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд В.Гоос тухайн эд зүйлийг манайд албан ёсоор хүлээлгэж өгөөд мөнгийг нь чамаас авна гэдэг зүйл ярьж байгаагүй. Эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа барилгын материалын үнэ 150.000.000 төгрөг гэж мэдүүлж байсан атлаа өнөөдөр 74.500.000 төгрөг болчихсон байна. Тухайн үед бид хоёрыг хамтран ажиллаж байхад В.Гийн дүү н.Энэрэл няраваар ажиллаж байсан. Эдгээр материалуудыг н.Энэрэл хариуцаж байгаад буцаагаад ачаад явуулсан. Тухайн барилгын материалаас би барилгын материалдаа ашигласан зүйл байхгүй. В.Г нь өөрийнхөө буулгасан материалуудыг өөрөө буцаагаад авчихсан байж одоо надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг барилгын материалуудыг Геронтологийн барилгын ажилд ашигласан гэж байна. Гэтэл Геронтологийн барилга нь карказны хэмжээнд буюу 5-6 дахвхрын барилгад шат хэрэглэх шаардлага байхгүй. Одоо цөөн хэдэн тооны труба харагдаж байсан бөгөөд манайд хүлээлгэж өгөөгүй, манайх ашиглаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг барилгын материалыг манайх авч ашиглаагүй учир түүний үнэ 74.500.000 төгрөг гаргуулахыг хүн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
В.Г нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 151.644.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 134.104.550 төгрөг гаргуулахыг хүн, нэхэмжлэгч АХХК нь хариуцагч АХХК-иас барилгын материалын үнэ 74.500.000 төгрөгийг гүй .
Зээлийн гэрээний үүрэгт 134.104.550 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч В.Г, хариуцагч А ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нарын хооронд 2011 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр, нэхэмжлэгч А ХХК, хариуцагч АХХК нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 25-нд түншлэлийн гэрээ бичгийн хэлбэрээр тус тус байгуулагдаж, бетон зуурмагийн үйлдвэрийг оруулж ирэн ашиглалтанд оруулан ажиллуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын тендерт хамтран оролцож, шалгарсан тохиолдолд барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон түншлэлийн гэрээ, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна. /3 хав, хуу-27, 58/
Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь нэхэмжлэгч тоног төхөөрөмж оруулж ирэх болон барилгын тендер болон барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай эд хөрөнгө болон барилга барих үйл ажиллагаагаараа, хариуцагч зуурмагийн үйлдвэр болон барилга ашиглалтанд оруулах үйл ажиллагаагаараа хамтран ажиллахаар тохирсон гэж үзэх үндэслэл болж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах байгуулагдсан гэж үзнэ.
Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Дээрх тохиролцооны дагуу талууд А2 бетон зуурмагийн үйлдвэрийг оруулж ирэн ашиглалтанд оруулахад нэхэмжлэгч В.Г нь 34.840.550 төгрөг, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажилд зориулж 87.064.400 төгрөг, нийт 121.904.950 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь хэрэгт авагдсан орлогын ордерын тасалбаруудаар нотлогдож байна. /1 хав, хуу-28-31, 67-70, 160-163/
Мөн хариуцагч АХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэн иргэн Ж.Гэрэлхуягийн газар дээр барьж 2011 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулсан, талуудын хамтран ажиллаж байсан Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга нь карказын 6 давхар хүртэл баригдаад санхүүжилтгүйн улмаас зогссон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч В.Г нь дээрх хамтын ажиллагааны хүрээнд ЭМЯ-аас зарлагдсан тендерийн санхүүжилт орж ирэхэд өгнө гэж хөрөнгө оруулалтын, геронтологийн барилгын тендерийн баталгааг урьдчилан байршуулах, зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулах зэргээр нийт 134.104.550 төгрөгийг өгсөн, хариуцагч АХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь тендерийн ажлын санхүүжилт орж ирэхээр буцаагаад төлнө гэсэн боловч төлөөгүй гэсэн үндэслэлээр шаардаж байгаа бол хариуцагч талаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч В.Гийн тендерийн ажлын санхүүжилтэнд зарцуулсан 65.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, А2 бетон зуурмагийн үйлдвэрийг нэхэмжлэгч В.Гийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг АХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн учир тус үйлдвэрийг байгуулахад хөрөнгө оруулсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
лын зарим хэсэг үндэстэй .
Учир нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин бетон зуурмагийн үйлдвэрийг оруулж ирэн ашиглалтанд оруулан хамтран ажиллуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд хамтран оролцохоор хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Улмаар талууд Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын тендерт шалгарч Эрүүл мэндийн яамтай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллах болжээ. /1 хав, хуу-220//
Нэхэмжлэгч В.Г нь хамтын үйл ажиллагаанд зориулан зээлсэн гэж байгаа боловч мөнгө хүлээлгэн өгсөн орлогын ордерын баримтуудаас үзэхэд төлбөрийн зориулалтыг хөрөнгө оруулалт, зуурмагийн үйлдвэрт, геронтологийн тендерт гэсэн байх тул В.Г нь А2 бетон зуурмагийн үйлдвэрийг оруулж ирэн ашиглалтанд оруулахад өгсөн 34.840.550 төгрөг, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажилд зориулж өгсөн 87.064.400 төгрөг, нийт 121.904.950 төгрөгийг зээлдүүлж өгөөгүй, харин хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулалт болгож өгсөн гэх агуулгатай байх тул энэ мөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч АХХК-иас дээрх мөнгийг авсан эсэх талаар маргахгүй байх бөгөөд А2 бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд оруулан В.Гийн эзэмшлийн АХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн тул зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг АХХК-иас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч АХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваатай хамтран ажиллахаар тохиролцож, түүний эзэмшлийн АХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсоны үндсэн дээр талууд АХХК-ийн харьяанд бетон зуурмагийн үйлдвэрийг оруулж ирэн ашиглалтанд оруулан ажиллуулж, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэж байжээ. /1 хав, хуу-208-211/
Гэвч талууд АХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн хурлын шийдвэрээр барилга угсралтын үйл ажиллагааг дангаараа АХХК бие даан явуулахаар, А2 бетон зуурмагийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг А2 бетон зуурмагХХК бие даан явуулахаар, АХХК-ийг нэг гишүүнтэй компани болгон өөрчилж, бусад гишүүд болох В.Г, Ж.Гэрэлхуяг нар өөрийн эзэмшлийн хувьцаануудаа 100 хувь Ё.Пүрэвдаваагийн нэр дээр шилжүүлж компанийн гишүүнчлэлээс гарахаар, А2 бетон зуурмагийн үйлдвэрийн өглөгийн дансанд В.Гийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт болох үйлдвэрийн өртөг 449.654.824 төгрөгийг бүртгэж, В.Гийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг Ж.Гэрэлхуягийн зээл өгсөн 180.000.000 төгрөг, газрын үнэ 140000 ам.доллар төлөгдөж дууссаны дараа төлөхөөр, Ж.Гэрэлхуягийн 180.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар, газар худалдсан үнэ 140.000 ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. /1 хав, хуу-213-215/
Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч АХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу 29/1 тоот хаягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч В.Гийн эзэмшлийн АХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн өгсөн, талууд уг асуудлаар маргахгүй байх тул зуурмагийн үйлдвэрийг байгуулахад зарцуулсан хөрөнгө оруулалтыг АХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Харин АХХК-иас Геронтологийн төвийн тендерийн ажлын санхүүжилтэнд В.Гоос 65.000.000 төгрөг өгсөнөөс 5.484.300 төгрөг үлдсэн байсныг 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж төлж барагдуулсан нь үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нотлогдоно гэсэн боловч уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /1 хав, хуу-54/
Учир нь тухайн баримтад Геронтологийн төвийн 60 ортой ахмадын барилгад В.Гийн 65.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.484.300 төгрөгийг төлж, гаргасан хөрөнгө болон мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй болохыг баталгагаажуулав гэж бичигдсэн боловч хүлээлгэн өгсөн Ё.Пүрэвдаваагийн гарын үсэг зурагдсанаас өөр хүний гарыг үсэг зурагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч В.Гийн хүсэл зоригийн илэрхийлэл харагдахгүйгээс гадна 65.000.000 төгрөгийг Ё.Пүрэвдаваагаас хүлээн авсан эсэхийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй учир нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Ё.Пүрэвдаваагаас 65.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр геронтологи барилга-Өглөг Г захирал тооцоо-410101 гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар эцсийн үлдэгдэл 5.484.300 төгрөг дүгнэж, тооцоо гаргасан Э.Оюунбат гарын үсгээ зурж, АХХК-ийн тамга дарагдсан байгаа боловч тухайн баримттай нэхэмжлэгч тал танилцаж, талууд тооцоо нийлээгүй, зөвхөн хариуцагч байгууллагын өөрсдийн тооцоо бодсон баримт байгаа учир тэдний хоорондох тооцооны үлдэгдлийг 5.484.300 гэж дүгнэх боломжгүй юм.
Хамтран ажиллах гэрээний үр дүнд талуудын дундаа өмчлөх хөрөнгө бий болох бөгөөд гэрээний талууд ашиг, алдагдлыг оруулсан хөрөнгийн төлсөн хураамжийн хэмжээгээр хариуцах учиртай.
Гэвч талуудын хооронд Ё.Пүрэвдаваагийн иргэн Ч.Содномпилээс 190.000.000 төгрөг зээлж, түүнээс 140.000.000 төгрөгийг В.Гт шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгийг В.Г Ё.Пүрэвдаваагаас авах авлаганд тооцсон, А2 бетон зуурмаг ХХК-иас АХХК-нд бетон зуурмаг нийлүүлсэн төлбөрийг буцаан төлөөгүйтэй холбоотойгоор тус тус маргаан үүсч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар магадлалаар хариуцагч В.Гоос 140.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Пүрэвдаваад олгохоор, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00310 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 869 дүгээр магадлалаар АХХК-иас бетон зуурмагийн үнэ 103.920.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А хоёр бетон зуурмаг ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ. /1 хав, хуу-9-11, 145-147, 2 хав, хуу-22-25/
Мөн Ё.Пүрэвдаваа нь 2012 оны 01 дүгээр сарын 10-нд иргэн Ч.Содномпилээс 190.000.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сард А2 бетон зуурмагийн үйлдвэрээс 140.000.000 төгрөгийн бетон зуурмагийг тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэм гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 377 тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын тогтоолоор Ё.Пүрэвдаваа нь иргэн Ч.Содномпилээс 190 сая төгрөгийг зээлж авсан, иргэн В.Гоос 104 сая төгрөгийн бетон зуурмаг аваад төлбөрийг төлөөгүй, Хан-Уул дүүрэгт баригдах Геронтолгийн төвийн 60 ортой ахмадын эмнэлэг барих тендерт шалгарч, Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт авч, барилгын ажил гүйцэтгэсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Ё.Пүрэвдаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр прокурорын тогтоолоор Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж санхүүжилтийг авсан боловч барилгыг хугацаандаа бариагүй улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх Ё.Пүрэвдаваад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэсэн байна. /1 хав, хуу-49-52, 72-73/
Зохигчдын шүүхэд хандан зээл болон худалдан авсан зуурмагийн төлбөр, цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг тус тус шалган шийдвэрлүүлсэн үйлдлийг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөнд тооцох боломжгүй юм.
Талууд АХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн хурлын шийдвэрийн үндсэн дээр барилга угсралтын үйл ажиллагаа болон бетон зуурмагийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг тус тус А ХХК-ийн харъяанд хамтран явуулж байсныг салган тусдаа явуулах болсон нь хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон хэрэг биш бөгөөд харин үйл ажиллагааны чиглэлийг тус тусдаа хариуцан ажиллахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй байх бөгөөд хамтран ажиллах гэрээг хэн нэг нь зөрчсөн, цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзвэл талууд хэн аль нь гэрээнээс гарах эрхтэй.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.
Ийнхүү гэрээнээс гарах буюу цуцлахад гэрээг цуцалж байгаагаа нэг тал нь нөгөөдөө илэрхийлсэн байх ёстой атал талуудын хэн нь түрүүлж гэрээнээс гарч байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч АХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн яам болон А ХХК болон АХХК нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа Эрүүл мэндийн яаманд мэдэгдсэн боловч Эрүүл мэндийн яамны барилга захиалагчийн албанаас танай байгууллага АХХК-тай түншлэлийн гэрээ хийсэн тул гэрээний хэрэгжилтийн талаарх асуудлыг хоорондоо шийдвэрлэнэ үү гэсэн хариуг өгсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэтэл В.Г болон АХХК нь түншлэгч болох АХХК-нд түншлэлийн буюу хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тухайгаа мэдэгдсэн байдал зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй байх тул хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч В.Гийн Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажилд зориулж өгсөн 90.064.000 төгрөг болон бетон зуурмагийн үйлдвэр байгуулахад зарцуулсан 44.040.550 төгрөг, нийт 134.104.550 төгрөгийг АХХК-иас гаргуулахыг хүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Барилгын модон материал, тулаас, бусад материалын үнэ 74.500.000 төгрөгийг шаардлагын тухай:
Нэхэмжлэгч АХХК болон хариуцагч АХХК нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 25-нд түншлэлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын тендерт хамтран оролцож, шалгарсан тохиолдолд барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон түншлэлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /3 хав, хуу-58/
Улмаар зохигчид нь Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын тендерт шалгарч Эрүүл мэндийн яамтай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллах болжээ. /3 хав, хуу-27/
Уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч АХХК-иас хариуцагч АХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын шат, 3.500.000 төгрөгийн үнэ бүхий шатны өргүүрийн мод, 14.036.600 төгрөгийн үнэ бүхий 368 ширхэг палк, 24.465.000 төгрөгийн үнэ бүхий 6990 ширхэг прусс мод, нийт 92.001.000 төгрөгийн барилгын материалыг авсан атлаа буцааж өгөөгүй тул нотлогдох хэмжээгээр нь тооцож үзээд 74.500.000 төгрөгийн эд зүйлээр АХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 74.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч АХХК-иас 2011 оны 12 дугаар сард АХХК-ийн Замын-Үүдийн барилгын ажил дууссан тул уг барилгад хэрэглэж байсан мод, турба, хомуучигийг 3 байгууллагын хашаанд хувааж буулгасан. Ингэхдээ нэг хэсгийг манай бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд, нөгөө хэсгийг нь Коко десерт ХХК, Нисэхэд байрлах хашаанд тус тус буулгасан. Тухайн үед В.Г нь тухайн эд зүйлийг манайд албан ёсоор хүлээлгэж өгөөд мөнгийг нь чамаас авна гэдэг зүйл ярьж байгаагүй. Эдгээр материалуудыг няраваар ажиллаж байсан н.Энэрэл хариуцаж байгаад буцаагаад ачаад явуулсан. Тухайн барилгын материалаас би барилгын материалдаа ашигласан зүйл байхгүй. В.Г нь өөрийнхөө буулгасан материалуудыг өөрөө буцаагаад авчихсан байж одоо надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг барилгын материалуудыг Геронтологийн барилгын ажилд ашиглаагүй, Геронтологийн барилга нь карказны хэмжээнд буюу 5-6 давхрын барилгад шат хэрэглэх шаардлага байхгүй. Одоо цөөн хэдэн тооны труба харагдаж байсан бөгөөд манайд хүлээлгэж өгөөгүй, манайх ашиглаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч АХХК-ийн Замын-Үүдэд барьж байсан барилгын ажил дууссантай холбоотойгоор уг ажилд хэрэглэж байсан барилгын материалуудыг Улаанбаатар хотод авчиран 3 газар буулгасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч АХХК-иас хариуцагч АХХК-д 74.500.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалууд хүлээлгэн өгч, тэрхүү барилгын материалуудыг АХХК хүлээн авч ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Ё.Пүрэвдаваад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад гэрч З.Энэрэл, З.Ирээдүй, Н.Бямбаа нараас Ё.Пүрэвдаваа нь бетон зуурмагийн үйлдвэрийн хашаа болон Коко десертХХК-ийн хашаанд байсан барилгын материалуудыг АХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь Геронтологийн төвийн барилга руу ачуулж буулгасан гэж мэдүүлсэн байх боловч эрүүгийн хэргийг шалгах журмаар цугларсан гэрчийн мэдүүлгүүдийг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /3 хав, хуу-16, 18-18/
Иймд хариуцагч АХХК нь нэхэмжлэгч АХХК-ийн 74.500.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 74.500.000 төгрөг гаргуулахыг хүн АХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр АХХК болон В.Г нарын АХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч АХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588.950 төгрөг, нэхэмжлэгч В.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916.170 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч АХХК-иас 131.104.550 төгрөг гаргуулахыг хүн нэхэмжлэгч В.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч АХХК-иас 74.500.000 төгрөг гаргуулахыг хүн нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч АХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588.950 төгрөг, нэхэмжлэгч В.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916.170 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР