Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 494

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1201152357 дугаар “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”-г цуцлаж, хариуцагч Д.Гомбоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.530.661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Саршинэ интернэшнл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.342.442 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Саршинэ интернэшнл ББСБ” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 76.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гомбоос 39.440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Саршинэ интернэшнл ББСБ” ХХК-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД