| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0000/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/87 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/87
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******.......д холбогдох эрүүгийн 1704001440008 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хохирогч: *******
Шүүгдэгч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Цэцэгээ
*******эрч: *******......, *******.....
*******, *******, М нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ******* аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт ................ орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******.
Нийслэлийн *******агануур дүүргийн прокуророос:
Яллагдагч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед *******агануур .......... гудамжны 01 тоот хашаанд оршин суух *******-н гэрт ээж ******* байхад нь орж хэл амаар доромжилж, улмаар угаалгын машин дээр байсан хамтран амьдрагч байсан М.*******-н цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, хантааз 2 ширхэг, гадаа байсан машины хучлага зэрэг 292000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Хохирогч *******.*******-н мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 15 цагийн үед *******агануур дүүргийн 4 дүгээр хороо *******айдлагийн 19 дүгээр гудамжны 01 тоот хашааны хаалга чанга нүдээд байхаар нь гараад очтол *******хашааны хаалганы гадна *******-нбайгаа газрыг оллоо гэж утсаар яриад зогсож байсан. *******и *******-д хандаж “чи яагаад айлын хаалга чанга нүдээд байгаа юм бэ гэж хэлчихээд гэр рүүгээ орж утсаа аваад гараад ирэхэд цагаан өнгийн жижиг суудлын машинтай яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. 15 цагийн үед гэртээ иртэл ******* дахиж ирээд өндөр настай хадам ээжийг элэг барьж та нар яагаад гэмт хэрэгтэн нуугаад байгаа юм бэ гэж хэлсэн байсан. Тэгээд хойморийн авдар дээр байсан хүүхдийн зураг авч шидээд гэрээс гарахдаа угаалгын машин дээр байсан цамц, өмд /бүстэй/, хантааз 2 ширхэг, хашаанд байсан машины хучлага зэргийг аваад гарсан байсан. …Намайг цагдаа дээрээс мэдүүлэг өгөөд ирэхэд хашаан дотор маань юм чирсэн мөр байсан болохоор нь би *******-г ирсэн байна гэж мэдсэн. Манай гэр жижиг, зай муутай болохоор хувцсаа эвхээд угаалгын машин дээр тавьчихдаг юм. Тэгсэн ******* гарахдаа сервантан дээр байсан хүүхдийн зургийг авч шидчихээд, та яагаад энэ гэмт хэрэгтэнг гэртээ орогнуулаад байгаа юм бэ, наад хүн чинь хулгайч хүн гээд манай гэрийг овоохой гэж доромжилчихоод угаалгын машин дээр байсан хувцсыг аваад, гадаа байсан машины бүтээлгийг чирээд машинд ачаад яваад өгсөн байдаг. Хохирол 292.000 төгрөг болгосон байсан. *******и энэ мөнгөө нэхэмжилж байгаа, надад гомдолтой байна. Надаас маш их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, би захаас нь төлөөд явж байгаа...” гэсэн мэдүүлэг / хх-28-29 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*******и 2015 оноос хойш *******-тай хамтарч амьдарсан. 2017 оны 8 дугаар сарын 30-нд намайг зодож үүнээсээ ******* дүүргийн Эрүүгийн шүүхээс 240 цаг албадан ажил хийх ял, 3.600.000 төгрөгийг надад өгөхөөр шийдвэрлэсэн. *******аярсайхан нь надаас салснаасаа хойш 22 дугаар байранд байр хөлсөлсөн, *******-тай хэзээнээс хамт амьдарсныг нь би мэдэхгүй. 2017 оны 11 сард *******, ******* хоёр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би намайг битгий хэл амаар доромжил гэж хүсэлт гаргахаар гэрт нь өглөө 10-11 цагийн үед цагаан өнгийн такситай очсон. Тэгэхэд ******* гэрээсээ гарч ирсэн, би хашаа руу нь ч ороогүй, намайг хашаан дээгүүрээ доромжилж байгаад би яваад өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа такси барьж *******-г хаана ажилладаг талаар нь асуух гээд очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө талынх нь хашааны хаалгыг нүдэж байгаад буцаад ирэхэд хөгшин хашаанаасаа өөрөө гараад ирсэн, танай охин чинь ******* гэх хүнтэй хамт амьдарч байгаа юм байна, намайг хоёулаа нийлж доромжлоод байна, та ч гэсэн эх хүний хувьд хэлээд өгөхгүй юу, битгий намайг элдвээр доромжлоод бай, би *******-г чинь буцааж авч суух шаардлага байхгүй гэж хэлчихээд явсан. *******и тэгж очихдоо улаан өнгийн таксинд сууж очсон, дугаарыг нь мэдэхгүй байна. Дараа нь намайг цагдаагаас дуудаж би өөрөө очиж мэдүүлгээ өгч байсан. ******* нь одоо хамтран амьдарч байгаа *******, хадам ээж *******-тэй нийлж намайг гүжирдэж байна. ******* надад хэлэхдээ би чамайг гэмт хэрэгт хийнэ, гэмт хэрэгтэн болгоно, хадам ээжтэйгээ үгээ нийлүүлж байгаад гөжирдөнө гэж хэлсэн. *******и чамайг хоёр жил тэжээсэн, чи намайг худлаа гөжирдөөд хэрэггүй шүү гэж өөрт нь утсаар ярьж хэлсэн. Дараа нь таарахдаа хүртэл *******-тай үгээ нийлүүлчихсэн, чамайг гөжирдөхдөө л гөжирдөнө гэж хэлсэн. Мөн шүүх хуралд гэрчээр асуугдах гэж байгаа ******* гэх гэрчийг ******* нь удаа дараа таксины зогсоол дээр байхад нь доромжилсон байсан. *******, *******-д танай хамтран амьдрагч ******* чинь намайг таксины зогсоол дээр байхад доромжлоод байна гэхэд нь хоёулаа нийлж байгаад хэл амаар доромжилсон байсан. Тэгсэн ******* надад ******* ямар хэцүү юм бэ, чи тэр өдөр юу ч аваагүй, тэгэхэд энэ хүн намайг доромжлоод байна би яах вэ гэхээр нь би чи өөрөө гомдлоо гарга гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
*******эрч *******-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манайд танихгүй эмэгтэй хүн орж ирээд намайг доромжилж танайд тэнэг ******* байгаа биз дээ гээд авдар дээр байсан хүүхдийн зураг авч газар шидээд угаалгын машин дээр байсан хувцас хунарыг аваад гарсан. *******и гэрээс гарахаар нь араас нь шагайж хартал хашаан дотор байсан машины хучлагыг аваад гадаа зогсож байсан машин дотор хийгээд аваад явсан. *******и гараад хаалганы завсраар хартал улаан машины бөгс цухуйж байсан… *******и тэр өдөр гэртээ ганцаараа байж байтал *******айгалмаа гэх энэ хүн их ууртай орж ирээд *******аяраагийн хувцас, машины бүтээлгийг аваад явсан. *******и гараад хаалганы завсраар хартал улаан машины бөгс цухуйж байсан. Мөн намайг их доромжилсон, манай гэрийг овоохой, гэмт хэрэгтэн орогнуулж байна гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-17 дахь тал, шүүх хурлдааны тэмдэглэлээс/
*******эрч *******.*******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* гэх эмэгтэй 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр манай гэр рүү дайран орсон гэдэг мэдээг хамтран амьдрагч ******* өдөр 1 цаг өнгөрч байхад ******* саарал машинтай ирээд энэ хулгайч энд байдаг юм байна, хаягийг нь мэдлээ гэж хэлээд явлаа гэж хэлсэн. Тэгсэн ******* цагдаа дуудаад цагдаад мэдүүлэг өгөх хооронд дахин ирээд энэ хэрэг үүссэн юм байна лээ. *******и ажлаа дуусгаад гэртээ ирэхэд намайг доромжилж, хүүхдийн чинь зургийг авч шидээд маш их аймшигтайгаар доромжлоод гарлаа, энэ ямар хүн бэ гэж ээж хэлсэн байна лээ. Тэгээд ******* бид хоёр ээжид тайлбарлаж өгсөн. Тэр өдөр ******* нь хоёр удаа манай гэрт ирсэн байсан. Эхлээд ирэхдээ саарал машинтай, дараа нь ирэхдээ улаан машинтай ирсэн, хашааны хаалга өшиглөөд гарах хооронд хөгшин хүн таяг тулаад явж байгаа учир хугацаа орно, харсан чинь улаан машины бөгс харагдсан гэсэн. Тэгээд гэрт угаалгын машин дээр байсан *******-ны өмд, цамц, миний өмд, гадаа байсан машины бүтээлэг зэргийг аваад явсан байсан. Манай хашааны хаалгыг өшиглөсөн мөр нь байсан, би энэ бүхнийг цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
*******эрч М-н мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн *******ра улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй ийн зогсоол дээр байж байхад миний танил ******* гэх эмэгтэй ирж машинд суугаад Их гүний хэсэгт очиж айлаас сүү авсан. ******* надаас *******а-г асууж байсан мөн *******а өөрийг нь зодсон талаар надад ярьсан. Тэгээд *******а *******айдлагт айлд амьдарч байгаа гэсэн тийшээ очъё гээд *******айдлаг хэсгийн хамгийн арын гудамжны баруун талын захын хашаанд очсон. ******* машинаас буугаад хаалгыг нь цохиж байгаад машинд суусан, тэр үед *******а хашаан дээгүүр хараад миний машины зургийг дарж байсан. *******и *******-д хандаж *******а араас харж байна гэхэд ******* зогсож бай гээд машинаас буугаад *******а дээр очиж юм ярьж байгаад буцаж машинд ирж суугаад 39 дүгээр байрны гадна буусан. ******* энэ өдөр *******а амьдарч байсан хашаа болон гэр рүү нь ороогүй. *******и 2017 оны 9 дүгээр сард *******, *******а хоёртой хамт *******уриад улс руу аялаж байсан бөгөөд үүнээс хойш мэддэг болсон…” гэсэн мэдүүлэг /хх-33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
*******эрч *******-н мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “…*******и өөрийн эзэмшлийн дугаартай улаан өнгийн “Ниссан ноте” маркийн тээврийн хэрэгслээр таксинд яваад 4 жил болж байна. 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн үед таксинд явах гээд ийн зогсоол дээр зогсож байхад 46-50 орчим насны хар куртиктэй эмэгтэй явж байхаар нь унаа авах уу гэхэд үгүй гэх шиг санагдахаар нь хөдлөөд явтал тэр эмэгтэй хүрч ирээд машины урд суусан. Тэгээд *******айдлагийн хамгийн арын гудамжны баруун талын захын хашаанд очсон ба машинаас буугаад тэр айл руу ороод 3-5 минут болоод гарч ирсэн. Тэгээд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв рүү явъя гээд явсан, тэнд очоод Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв рүү ороод мөн л 3-5 минут болоод гарч ирэхдээ байхгүй байна гэж амандаа хэлээд байсан. Тэндээс хөдлөөд 7-р байрны гадаа буугаад надад таксины 3000 төгрөг өгөөд буусан. Тэр эмэгтэй тухайн үед хүн хайгаад байх шиг санагдсан. …Тэр эмэгтэй *******айдлаг руу айлд ороод гарч ирэхдээ ямар нэгэн хувцас хунар болон машины бүтээлэг аваагүй байсан. *******арьж явсан гар цүнхэнд нь хувцас хунар багтхааргүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-34 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс /
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “…2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хашааны хаалга цоож эвдэж орсон гэх мэдүүлгийг шалгах зорилгоор *******агануур дүүргийн 4 дүгээр хороо *******айдлагийн 19-1 тоот хашааны хаалганд үзлэг хийв. Уг хаалга нь ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай хаалга дээр ямар нэгэн дугаар номер байхгүй ногоон өнгөтэй байшингийн дээвэр хийх зориулалт бүхий нимгэн төмрөөр хийж дээд, доод, дунд хэсэгт ногоон өнгийн шрүпээр тогтоосон байв. Хашааны хаалганы цоожийг 1 ширхэг хадаас тахийлгаж хар өнгийн нарийн төмөр утсаар оосор гаргасан байв. Үзлэгийн явцад хашааны хаалганд болон цоожинд шинээр үүссэн эвдрэл гэмтэлгүй байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэр зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/.
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: Зузаан даавуун цамц, давуун өмд, ширэн тэлээ, малгайтай хантааз, хантааз, машины хучлага, өмд зэрэг нийт 292.000 төгрөг /хх-ийн 15-р тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “…Таньж олуулах ажиллагааны өмнө гэрч *******арамхандаас гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг ямар шинж тэмдэг онцлогоор нь таньж байгааг асуухад тухайн үед царайг нь сайн харсан тул одоо харвал танина гэсэн болохыг тэмдэглэв. *******...... нас зүс ойролцоо 3 эмэгтэй хүний өнгөт гэрэл зургийг ширээн дээр байрлуулан 1-4 хүртэлх дугаараар дугаарлаж *******арамхандаас танай гэрт орж ирсэн эмэгтэй аль н вэ гэж асуухад 4 дугаартай гэрэл зураг дээр байгаа *******-н зургийг зааж байгааг гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 тал/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагч дүгнэлтдээ:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 15 цагийн үед *******агануур .............. хашаанд оршин суух *******-н гэрт ээж *******-г байхад нь орж хэл амаар доромжилж улмаар угаалгын машин дээр байсан *******а-н өмчлөлийн эд хөрөнгө болох 1 ширхэг цамц, өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, хантааз 2 ширхэг, гадаа байсан машины тал хучлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэж үзээд түүнийг Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:
Шүүгдэгчийг яллаж байгаа гол баримтууд нь хохирогч *******а-н мэдүүлэг, гэрч *******-н мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, эд зүйлийн үнэлгээ гэсэн 4 зүйлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эдгээр баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр дүгнэхэд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 34.19.1.1 дэх хэсэг “гэмт хэргийн шинжгүй”, мөн 34.19 дүгээр зүйлийн 34.19.1.8 дахь хэсэг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж зааснаар энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж байна гэв.
Хэргийн үйлдлийн талаар:
******* нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед .............. тоот хашаанд оршин суух *******-н гэрт ээж *******-г байхад орсон болох нь гэрч *******-н “…орж ирээд намайг доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн…” гэсэн мэдүүлэг, *******-н “…ороод 5 минут орчим болоод гарч ирсэн…” гэсэн мэдүүлэг, хохирогч *******а-н “…гэрт ороод ээжийг доромжлоод юм аваад явсан байсан…” гэсэн мэдүүлэгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг дээрхи баримтуудаар нотлогджээ.
******* нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед ............ гудамжны 01 тоот хашаанд оршин суух *******-н гэрт орж ээж *******-г хэл амаар доромжилж, улмаар угаалгын машин дээр байсан хамтран амьдрагч байсан *******-н цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, хантааз 2 ширхэг, гадаа байсан машины хучлага зэрэг 292000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэсэн прокурорын дүгнэлт нь гэрч *******-н “…******* хувцас машины бүтээлэг барьж гарч ирээгүй. Юу ч барьж гарч ирээгүй гар цүнх л барьсан байсан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…ямар нэгэн эд зүйл аваагүй. *******а надад өширхөөд хашаанаас юм авсан гээд байгаа юм…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…******* намайг өдөр болгон доромжилж байсан, би ч гэсэн утсаар хэрэлддэг байсан…” гэсэн мэдүүлэгүүд болон тухайн дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго болох ашиг олох гэсэн шунахайн сэдэлтгүй өш хонзонгийн сэдэлттэй зэргээр няцаагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлэхэд:
Мөрдөн байцаалтын үед хийгдсэн таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2;3;4;5;6 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүх талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйлдэлд хамааралтай, хууль ёсны баримтууд мөн гэж үзсэн.
*******эрч *******-н мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгчтэй хувийн таарамжгүй харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог мөн шүүгдэгчийн үйлдлийг өөрийн нүдээр хараагүй, гэрч *******арамханд болон хохирогч *******аярсайхан нарын ярьсан зүйлийн талаар мэдүүлэг өгсөн байна.
*******эрч ******* нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий буюу нэг гэрт хамт амьдарч байгаа болон түүний мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар батлагдахгүй байна. *******эрч *******-н “…машины бүтээлэг болон хувцас авч гарсан… *******и гараад хаалганы завсраар хартал улаан машины бөгс цухуйж байсан. Мөн намайг их доромжилсон, манай гэрийг овоохой, гэмт хэрэгтэн орогнуулж байна гэсэн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…улаан машинтай очихдоо манай гэрт орж гэрээс юм авсан…” гэсэн мэдүүлэгүүд нь энэ хэрэгт хувийн сонирхолгүй гэрч *******-н “…*******айгал хувцас машины бүтээлэг барьж гарч ирээгүй. Юу ч барьж гарч ирээгүй гар цүнх л барьсан байсан… би улаан өнгийн машинтай…” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт зорилго нь ашиг олох гэсэн шунахайн сэдэлттэй байдаг бол *******-д холбогдох үйлдэл нь ашиг олох шунахайн сэдэлтгүй өс хонзонгийн сэдэлттэй гэрт нь орсон болох нь гэрч *******-н “…*******и 2017 оны 11 дүгээр сарын 1 нээс хойш *******а гэдэг хүнтэй хамтран амьдарч байгаа. Урьд хамт амьдарч байсан ******* гэдэг хүн *******а руу байнга залгаад хэрүүл хийгээд байдаг…” гэсэн мэдүүлэг, хохирогч *******а-н “…******* нь зан харьцааны хувьд маш бүдүүлэг… надад болон бусдад маш их өш хонзон санадаг. *******айнга утсаар доромжилдог…“ гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…ямарч хувцас эд зүйл аваагүй таксины жолооч мэдэж байгаа. *******и хүний юмыг дээрэмдэж аваагүй…” гэсэн мэдүүлэг, гэрч *******-н “…*******айгал хувцас машины бүтээлэг барьж гарч ирээгүй. Юу ч барьж гарч ирээгүй гар цүнх л барьсан байсан… би улаан өнгийн машинтай…” гэсэн мэдүүлгүүдээс харагдаж байна.
Дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр…” нотлогдохгүй буюу ******* нь эд зүйлийг гэрээс болон хашаанаас авч гарсан болон дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдохгүй байна.
Иймд ******* нь Ц.*******-н гэрт орж ээж Ц.*******-г хэл амаар доромжилж, М.*******.........аас өш хонзон авах гэсэн сэдэлт, зорилгоор үйлдэлдээ ханджээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь айлд зөвшөөрөлгүй орсон байхаас гадна дээрхи эд зүйлсийг авч гарсан болох нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд *******-г М.*******а-ны хувцас, машины хучлага зэрэг 292000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
*******-д холбогдох дээрхи үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэв.
Иймд *******-д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй.
Хохирогчоос нэхэмжилсэн 292000 төгрөгийн нэхэмжлэлийг хуульд зааснаар хэлэлцэхгүй орхино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдэж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
Д*******Р**************Л**************Ч ШҮҮ*******Ч *******.*******ЯМ**************Ж*******В