Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/20

 

    2020         02           19                                     2020/ШЦ*******/20 

 

       М*******НГ*******Л *******ЛСЫН НЭРИЙН *******МН**************С

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                          Б.Мөнх-*******чрал

 *******лсын яллагч                                          Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                              *******, ******* нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны...дугаар сарын...-ны өдөр .....аймгийн ........ суманд төрсөн, .....настай, эрэгтэй, ........... боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..........аймгийн ..........сумын .... дүгээр багт оршин суух ...... овгийн ..........-ны ******* /РД:/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ......... оны ... дүгээр сарын ....-ний өдөр ....аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ......... боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... аймгийн .....сумын .... дугаар баг, .... дугаар гудамжны .... тоот хашаанд оршин суух ........ овгийн...........-ны ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд:

            Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 20..... оны... дугаар сарын ....-ний өдөр ... цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар гудамжны ..... тоот хашаанд оршин суух ...........-ны гэрээс даавуун материалтай саарал өнгийн бэлтгэлийн хослол, цагаан өнгийн шкафнаас хар өнгийн даавуун өмд, цагаан өнгийн даавуун фудволк 2 ширхэг, энгэртээ барын зурагтай саарал өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн нейлон материалтай эрэгтэй хүний куртик, эрэгтэй хүний хар хөх өнгийн илгэн материалтай пүүзэн гутал, шинэ фудволк 2 ширхэг, 10 ширхэг оймс, цахилгаан гар дрилл, молдоктой цохилттой гар дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...20.... оны .... дугаар сарын сүүлээр Багануур дүүрэгт ирж .......... гэдэг нэртэй дэлгүүрт засварын ажил хийсэн бөгөөд тухайн үед *******-гийн гэр болох ........ .............. тоот хашаанд монгол гэрт байрласан юм. ******* бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн14 цаг 30 минутын үед *******-гийн гэрээс хар өнгийн куртик, саарал өнгийн биеийн тамирын хослол, 2 ширхэг цагаан пудволк, хар өнгийн пелник, малгайтай хар цамц, гар дрилль, цохилттой дрилль, элгэн гутал, хар өмд, оймснууд, зурагтай пудволк зэрэг эд зүйлсийг аваад *******лаанбаатар хот руу явсан. *******эр үед бүх хувцасаа будаг болгочихсон байсан болохоор хүний хувцас авсан. Мөн  *******лаанбаатар хот руу явах зардалгүй байсан болохоор дрилль авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...20....оны .... дугаар сарын ....-ний өдөр ******* бид хоёр *******-гийн гэрт очоод хоол хийж идчихээд хар өнгийн куртик, саарал өнгийн биеийн тамирын хослол, 2 ширхэг цагаан пудволк, хар өнгийн пелник, малгайтай хар цамц, гар дрилль, цохилттой дрилль, элгэн гутал, хар өмд, оймснууд, зурагтай пудволк зэрэг эд зүйлсийг аваад *******лаанбаатар хот руу явсан. *******ухайн үед засварын ажил хийлгэсэн хүн мөнгөө өгөхгүй юм шиг санагдаад байхаар нь хот орж ажил хийе гэж бодоод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/  

            Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ........дэлгүүрийн засварын ажлыг хийлгэхээр *******, ******* нарыг 20... оны. дугаар сарын 24-ний өдөр гэртээ авчирсан юм. *******эгээд 20... оны .... дугаар сарын ....-ний өдөр манай эхнэр болон *******, ******* бид дөрөв *******лаанбаатар хот руу явсан бөгөөд *******, ******* хоёр ........дэлгүүрийн засварын ажил дээр үлдсэн. Мөн би тэр хоёрт гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. *******эгээд 20... оны.... дугаар сарын ....-ны шөнийн 04 цагийн үед гэртээ ирэхэд *******, ******* нар байгаагүй бөгөөд манай угаалгын машинд байсан саарал өнгийн бэлтгэлийн хослол, шкафанд байсан хар өнгийн давуун өмд, цагаан өнгийн давуун фудволк 2 ширхэг, энгэртээ барын зурагтай саарал өнгийн фудволк, хар өнгийн эрэгтэй хүний куртик, элгэн гутал, гар дрилль, молдоктой дрилль зэрэг эд зүйлс байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 31-р хуудас/

           Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...20... оны .... дугаар сарын .....-ний өдөр Багануур дүүрэгт засварын ажил хийхээр *******, ******* нарын хамт ирсэн. *******эгээд ........ дэлгүүрийн засвар дээр ажиллаж байгаад 20.... оны ... дугаар сарын ....-ний өдөр барилгын ажил хийлгэж байсан *******-гийн хамт *******лаанбаатар хот руу явчихаад 2018 оны 8 дугаар сарын 30-ны 04 цагийн үед буцаж ирэхэд *******, *******нар байхгүй байсан. *******, ******* бид нар *******-гийн гэрт байрлаж байсан бөгөөд хот явахдаа ******* гэрийнхээ түлхүүрийг *******, ******* нарт үлдээгээд явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/

           Гэрч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*******лаанбаатар хот руу явчихаад 2018 оны 8 дугаар сарын 30-ны 04 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт үлдсэн *******, ******* нар байхгүй байсан бөгөөд манай нөхрийн хувцаснууд алга болсон байсан. *******, ******* нарт гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 126-р хуудас/

           Эд хөрөнгийн үнэлгээний: “...хохирогч *******-д 710.000 төгрөгийн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт...” гэсэн тайлан /хх-ийн  75 дугаар хуудас/

           Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн “...*******, ******* нарыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 15 минутаас эхлэн сэжигтнээр баривчилсан...” тогтоол /хх-н 97, 106-р хуудас/

            Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамжууд /хх-н 98, 99, 108, 109/

           Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамжууд /хх-н 104, 105, 114, 115-р хуудас/

              Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 54-55-р хуудас/

*******, ******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 139, 140-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:

*******лсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан “…Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэсэн дүгнэлт

  Шүүгдэгч *******  гэм буруугийн талаар “...хийсэн хэргээ болон гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...“ гэжээ.

Шүүгдэгч ******* гэм буруугийн талаар “...гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ..... дугаар хороо, ....... дугаар гудамжны .... тоот хашаанд оршин суух ******* гэрээс даавуун материалтай саарал өнгийн бэлтгэлийн хослол, цагаан өнгийн шкафнаас хар өнгийн даавуун өмд, цагаан өнгийн даавуун фудволк 2 ширхэг, энгэртээ барын зурагтай саарал өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн нейлон материалтай эрэгтэй хүний куртик, эрэгтэй хүний хар хөх өнгийн илгэн материалтай пүүзэн гутал, шинэ фудволк 2 ширхэг, 10 ширхэг оймс, цахилгаан гар дрилль, молдоктой цохилттой гар дрилль зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь эд зүйл хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ. Шүүгдэгч *******, ******* нар нь эд зүйл хулгайлах үйлдэл хийхдээ санаатайгаар хамтран ярилцаж, хамт үйлдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******, ******* нарын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 710.000 төгрөг болох нь эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн  75 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдлүүд нь хохирогчийн Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчид учирсан 710.000 төгрөгийн хохирлыг *******, ******* нар нь бүрэн төлж барагдуулсан болох нь Хаан банкны дансны хуулгаар /******* 355.000 төгрөг шилжүүлсэн баримт, ******* 355.000 төгрөг шилжүүлсэн баримт/, хохирогчийн хохирлоо бүрэн хүлээн авлаа гомдол саналгүй гэсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******лсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “…Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

  Шүүгдэгч Э*******, ******* нар эрүүгийн хариуцлагын талаар “...хохирол төлбөргүй байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү...“ гэжээ.

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг= сонгон хэрэглэж *******, ******* нарт тус бүр 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгтээ 35 хоног цагдан хоригдсон нь хэрэгт авагдсан захирамжуудаар тогтоогдож байна.

Иймд *******, ******* нарын цагдан хоригдсон 35 хоногийг шүүхээс оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож /35х8=280/ *******, ******* нарыг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцно.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:

  1. Шүүгдэгч _________ овгийн *******, ________ овгийн ******* нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян /280/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар *******, ******* нарын цагдан хоригдсон 35 хоногийг шүүхээс оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож /35х8=280/ *******, ******* нарыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******, ******* нар нь гэм хорын хохиролд 710.000 төгрөг хохирогчид төлснийг дурдсугай.
  6. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                          

 

                          Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                                 *******.БЯМБ*******Ж*******В