Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч, шүүгдэгч Э.*******, Ш.******* нарыг оролцуулан

******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн 2215000840117 дугаартай, 163/2022/0137/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт гийн *******, Улаанбаатар хотод 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, ******* аймгийн *** сумын *** дугаар багийн **** байр 104 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, урьд Нийслэлийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******,

Монгол Улсын иргэн, овогт ын *******, ******* аймгийн ******* суманд 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг Саадагт гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 31 настай, эрэгтэй, урьд ******* аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн *******, сумын нутагт байрлах *******ын үйлдвэрийн байрны гадаа 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө шүүгдэгч Ш.******* Э.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Ш.******* нь Э.*******ийн толгойн тус газарт нь цохиж хоёр нүдний салстад цус харвалт, нүүрэнд зөөлөн эдэд цус харвалт, нүүр, баруун өвдгөнд дөрвөн тооны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Э.******* нь Ш.*******ын зүүн гарыг нь мушгиж зүүн мөрний үений зөөлөн эдийн гэмтэл, нүүр, хоёр өвдгөнд зургаан тооны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000840117 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.*******, Ш.******* нар нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах *******ын үйлдвэрийн байрны гадаа харилцан зодолдож Э.******* нь Ш.*******ын зүүн гарыг нь мушгиж зүүн мөрний үений зөөлөн эдийн гэмтэл, нүүр, хоёр өвдгөнд зургаан тооны зулгаралт бүхий, Ш.******* нь Э.*******ийн толгойн тус газарт нь цохиж хоёр нүдний салстад цус харвалт, нүүрэнд зөөлөн эдэд цус харвалт, нүүр, баруун өвдгөнд дөрвөн тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.*******ийн хохирогчоор өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 05-ны оройн 22 цагийн орчимд ******* намайг дуудахаар нь ******* сумын 6 дугаар багт байрлах тэдний гэрт нь очсон. Тухайн үед ******* гэртээ ганцаараа байсан. Тэгээд хамт сууж байгаад нэг шил архи уусан. Түүнийг ууж дуусгачихаад дахиад тал шил архи уусан. Тэгээд ******* бид хоёр *******ын үйлдвэрийн байранд байрлах манай гэрт ирсэн. Тухайн үед манай гэрт эхнэр, гурван хүүхэд маань байж байсан. Манайд ороод гэрт байсан нэг шил архийг хамт уусан.  Архиа ууж дуусгачихаад *******ын гэр лүү явахаар болоод ойролцоогоор 02 цагийн орчимд гарсан. Тэгээд байрны үүдээр гарч байтал би гэнэт газар унасан. Тэгэхээр нь юу болоод байна гээд хартал ******* миний дээр гарчихсан намайг гар, хөлөөрөө цохиж нүдэж байсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор хөлийг нь барьж унагаагаад дээр нь гараад ноцолдсон. Ноцолдож байгаад ******* нь дахиад миний дээр гараад дахин зодсон. Тэгээд байж байтал би ухаан алдсан байсан ба ухаан ортол гэрийнхээ гадаа үүдэн дээр байсан. Ингээд гэртээ ороод утсаа хайгаад олдохгүй болохоор нь эхнэрийнхээ утсаар өөрийнхөө утас руу залгатал миний утсыг ******* аваад өөрийнхөө хаана явж байгааг мэдэхгүй байна, гол өгсөөд явж байна гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш залгатал утсаа аваагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

3. Шүүгдэгч Ш.*******ын хохирогчоор өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 05-ны орой би гэртээ ганцаараа байж байгаад *******тэй утсаар яриад түүнийг дуудсан. Тэгээд би гэрт байсан нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи ууж байтал гаднаас эхнэр нь гээд эмэгтэй бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд бид гурав хамт нөгөө архиа ууж дуусгасан. Тэгээд ******* эхнэртэйгээ маргалдаад байсан. Эхнэр нь такси дуудаад манайх руу хамт очъё, нэг шил архи байгаа гэж хэлсэн. Тэгээд такси бариад *******ийн гэрт очоод гаргаж өгсөн нэг шил архийг тойруулж байх үед ******* хүүхэд рүүгээ миний хүүхэд биш гээд харааж зүхээд байсан. Тэгсэн эхнэр нь хүүхдээ өмөөрч маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би *******ийг салгаад гэрээс аваад гарсан. *******ын үйлдвэрийн байрнаас дөнгөж гараад ******* нь миний гарыг хөшөөд үсдэж дараад толгой руу өшиглөж цохьсон. Тэгэхээр нь би ноцолдож байгаад гараа тавиулаад *******ийн нүүр лүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэгтэл ******* болъё хөгшөөн, чи аллаа шүү дээ гээд уйлаад байсан. Тэгтэл газарт гар утас маань уначихсан юм шиг байхаар нь авах гээд тонгойж байх үед ******* миний нуруу луу цохисон. Тэгэхээр нь утсаа аваад зугтаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

4. Гэрч Б.*******гийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шөнө нь манай нөхөр *******, ******* хоёр гаднаас согтуу архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архиа уух гэхээр нь би уурлаад архийг нь уулгахгүй гэтэл ******* ******* нар архиа аваад гараад явсан. Хэсэг хугацааны дараа ******* цустайгаа холилдчихсон гэртээ орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ******* намайг зодчихлоо, гар утсыг маань аваад явчихсан юм шиг байна, чи утсаараа залгаадах гэсэн. Би өөрийнхөө утаснаас ******* луу залгасан. Тэгтэл ******* гол өгсөөд явж байна маргааш утсаа аваарай гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 244 дугаартай Э.*******ийн биед хоёр нүдний салстад цус харвалт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, нүүр, баруун өвдгөнд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 2 нүдний салстын цус харвалт болон зөөлөн эдийн гэмтэл нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дэх тал/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаартай Ш.*******ын биед зүүн мөрний үений зөөлөн эдийн гэмтэл, нүүр, хоёр өвдгөнд зургаан тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн мөрний үений зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.*******гийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, харилцан зодолдож биенийхээ бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Э.*******, Ш.******* нар нь гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын гэм буруутай үйлдэл, тэдний эрүүл мэндэд учирсан хөнгөн  хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Э.*******, Ш.******* нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******, Ш.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд Э.*******, Ш.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба Э.******* нь эмчилгээний төлбөрт 300,000 төгрөгийг нэхэмжилсэнийг Ш.******* хүлээн зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 30-ны дотор төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хавтаст хэргийн 90 дэх тал/ шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Ш.*******оос 300,000 төгрөгийг гаргуулж Э.*******эд олгож, Ш.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*******, Ш.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.*******, Ш.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 65-78 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.******* ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн *******ын үйлдвэрийн байр 104 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Ш.******* ам бүл 3, аав, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг Саадагт гэх газарт мал маллан амьдардаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.*******, Ш.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4/56 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар саналаа танилцуулж зөвшөөрснөөр шүүгдэгч Э.*******, Ш.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Э.*******, Ш.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, Ш.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.*******, Ш.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт гийн *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ш.******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, Ш.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******оос 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн *******ын үйлдвэрийн байр 104 тоотод оршин суух бүртгэлтэй, ******* овогт гийн ******* /РД: *******/-т олгож, шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.*******, Ш.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД