Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Батзаяа,

иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Энхбат

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч Г.Х

иргэний нэхэмжлэгч О.П, Н.А, Ш.Ц, Д.Б, Д.М, Л.А

иргэний хариуцагч Н.Э

шинжээч Ш.Зоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-д холбогдох 2116000310044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овгийн Г-н Х.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х-н Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын няравын албан тушаалд ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сараас  2020 оны 09 дүгээр сарын хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу сургуулийн агуулахад хадгалагдаж байсан махнаас 3125 (гурван мянга нэг зуун хорин тав) килограмм, 18,744,000 (арван найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий мах, 1,303,340 (нэг сая гурван зуун гурван мянга гурван зуун дөч) төгрөгийн үнэ бүхий хүнсний материал, нийт 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөч) төгрөгийн мах, хүнсний материал завшсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2016 оны 10 дугаар сард сургуулийн  нярваар ажилд ороод 2019 оны 10 дугаар сард мах дутсан гээд байгаа асуудалд 10 сараас  мах хөлдөөд эхлэхээр 6 сар хүртэлх мах нөөцөлж авдаг байсан. 10-12 сарын хооронд махаа нөөцөлж авсан. Нөөцөлсөн махаа сургуулийн актлаагүй хуучин өрөөнд нь хураадаг. Би ганцаараа хураадаггүй галч нартайгаа нийлж гал тогооны бэлтгэгч хийдэг залуутай гээд бид бүгд нийлж  хурааж янзлаад тавьдаг. 2 дугаар сарын сүүлээр махаа хиллээд  үзэхэд 2 тонн  шахуу мах дутагдсан байсан. Бүгд цуг байж байгаад хиллээд хураагаад тавьсан мах бүтээлэгтэй хэвээрээ байгаа. Бүгд цуг байж байгаад хураасан түүнээс бүтээлгийг нь оролдож хийсэн зүйл байхгүй. Тэгээд 3 дугаар сарын эхээр мах гэсээд эхлэхээр нь дотуур байрны нэг  өрөөнд оруулж бүрэн гэсгээгээд жижиглэж, эвдлээд хөлдөөгчид хийсэн. Сургуулийн өөрийн зориулалтын хувийн хөлдөөгчид хийсэн. Тэгээд гэсгээж жижиглэж тавьчихаад  айлуудаас 7, 8 тооны хөлдөөгч цуглуулаад махаа хийгээд хөлдөөсөн.  4 сар гаруйн дараа тэр үед байсан захирлын тушаалаар махаа гаргаж борлуул гэсэн шийдвэр өгсөн. Тэр үед байсан захирал аймгийн сургуулиудын захирал багш нартай яриад нааш нь хиллэж явуулсан. Сүүлд нь мөнгө төгрөгийг авъя гээд тохироод явуулсан.  Тэгээд махаа зарж борлуулаад дуусахад нийтдээ 3 тонн мах дутсан. Тэр 3 тонн махнаас хувьдаа аваад зарж борлуулаад завшсан зүйл байхгүй. Хоолны менюг балаар зассан гээд байгаа асуудлыг нягтлан өөрөө мэдэж байгаа. Манай байрны багш шинээр ажилд ороод үнээ бичиж чадахгүй, хүнсний материалуудаа өөр өөр үнээр бичсэн байсныг би сургуулийн захирал дээр ороод ингээд бичсэн байна гэж танилцуулсан чинь байрны багшаа дуудаад нягтлантайгаа гурвуулаа сууж байгаад үнийг тааруулж янзалъя гээд тэгээд нягтлангийн хажууд байрны багш бид хоёр сууж байгаад цуг сууж байгаад засаж тааруулсан. Түүнээс би ганцаараа хувьдаа балаар засаж янзалсан зүйл байхгүй...Агуулахын түлхүүрийг хэн нэгэнд олшруулж өгсөн зүйл байхгүй... Сургуулийн захиралтай гэрээ хийгээд тэгээд энэ хүнээс ав гэдэг... Сургуулийн захирлын гэрээний дагуу би өөрөө хариуцаж авсан... Ер нь бол намар гэсгэлэн мах аваад гэсгэлэнгээр нь өгдөг. Авч хөлдөөгөөд. Хуучин агуулахад хөлдөөж хадгалдаг ...Би сургуульд 2016 оны 10 сараас эхлэн ажиллаж байгаа ... Намайг орсноос хойш бүтэн тэр агуулахад хадгалж, хураадаг байсан ... Дутагдсан зүйл нь болохоор ковид гэдэг зүйл гарсан. Тэгээд тэр махнаас огт хэрэглээгүй... Сумд шалгалт, сургалт семинар гээд ирж байгаад хүмүүсийг сургуулийн дотуур байранд байрлуулж сургуулиас хоол хүнсийг нь гаргаж өгдөг. Тэрийг сургуулийн захирал хэдэн хүн ирж байгаа болон ирж байгаа хэдэн хүний тийм хоол бэлд гээд шийдвэр гаргадаг. Тэрийг нь захиргаа цэцэрлэгээс нь нөхөж гаргадаггүй. Хүүхдийн хоолноос л тэрийг гаргаж өгдөг ... Яг мах зарж борлуулахдаа сургуулийн  захирлаас ямар данс руу махыг нь  яаж авах юм бэ гэж асуусан чинь чи өөрийнхөө данс руу хийлгээд авчих. Тэгээд бөөгнүүлж байгаад хүмүүстээ гаргаж  өгнө гэсэн ... Намар 10, 11 сарын үед 7 тонн орчим  мах авсан байхаа тэгээд үүнээс  2247 килограммыг бэлэн махаар буцааж өгөөд 5 тонн гаруй  мах үлдээд тэрийгээ складад байлгаж байгаад 2 сарын сүүлээр складнаасаа гаргаад хиллэж үзсэн чинь 2 тонн мах дутчихсан байсан. 3 сарын сүүлээр жижиглээд хөлдөөгчид хийгээд 4 сарын дундуур хөлдөөгчөө салгаад 4, 5 хоног махаа гэсгээгээд хүмүүст зарж борлуулсан. Тэгээд нийтдээ 3 тонн гаруй махны дутагдал гарчихсан байсан...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний хариуцагч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын сургуулийн захирлаар 4 дэх сардаа ажиллаж байна. Б гэдэг залуу надтай нэг удаа ярьсан. Бусад нь шүүхийн шийдвэр хүлээгээд бас хүлцэнгүй байж байгаад нь ажил удирдаж хийлгэж байхад сэтгэл амар байлгаж байгаа гэдгийг хэлье. Энэ хэрэг 2019-2020 оны хичээлийн жилд болсон. Махыг авахдаа  бол намрын цагт мах бэлтгэдэг үеэр авсан. Тэр үед 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл  махны зарлага хийсэн байх ёстой.  01 дүгээр сарын 27-ны өдрөөс ковид гарч хорио цээр улс орон даяар тогтоосон. Тэгээд хавар нь Г.Х хариуцаж байсан эд хөрөнгөөсөө дутаасан байна. Би бичиг хэрэгтэй нь танилцаад явж байхад нүдэнд багтахааргүй маш олон удаа батлагдсан менюгээ зассан байсан.Түүн дээр прокурор надад 300 хэдэн тэмдэгт зассан гэж хэлж байсан билүү би тухайн үед сайн анзаараагүй. Тийм олон тэмдэгтийг зассан. Тэрийг нь  тогтооч зассан  гэж би харсан. Тэгээд тогоочийн  гарын үсэгтэй ижил бал байна билээ. Тэгээд хор хохирлыг нь тооцоод үзэхээр санаанд багтахааргүй хариуцлага алдсан зүйл байна. Энэ бүх хугацаанд Г.Х-тай хамтарч ажиллаж байхад ажилдаа маш хариуцлагагүй. Намайг түр орлон гүйцэтгэгч гээд тэгж боддог юм уу ер нь бол намайг үл тоосон, ажлын цагийн хуваарийг мэдэхгүй ийм л хүн. Би ажилд ороод хамгийн түрүүнд нөөц махыг нь дуусгачихаад Г.Х 300.000 төгрөгөөр 4 хонь авсан. Тэр 4 эр хонийг  би 3 хоног дуусгаад би өөрөө 10 эр хонь 200.000 төгрөгөөр авсан. Би өдөр болгон сургууль удирдаж байгаа хүн наймаа хийж байгаа хүн шиг мах хөөцөлдөөд явах юм уу, Г.Х өөрийнхөө хүүхдийнхээ хоолыг бэлдэх үү гэдэг байдлаар миний итгэл алдсан. Г.Х тооцоогүй байдал, бодлогогүй, за яах вэ? гээд хойшоо тавьсан байдлаасаа болоод ийм үр дүн гарсан. Би тэр мах агуулдаг байрыг эхлээд нөөц махтай байхад нь очоод харсан. Зүүн тийшээ харсан дотроо 2 давхар хаалгатай. 2 өрөө нь 2 тийшээ дахиад давхар хаалгатай, наран талдаа хөлдөөгчтэй, нар тусдаггүй газраа бандантай, орон зай бага, олон сар байхад илүү агаар салхи ороод ууршаад хатаад байх нөхцөл багатай, бетонон шалтай, шавардсан ханатай ийм модон байшин юм. Ийм зориулалтаар мах нөөцөлж хадгалдаг 1980-аад онд барьсан 100 хүүхдийн дотуур байрны гал тогооны хүнсний нөөцийн агуулах юм. Г.Х-н дур мэдэн хийдэг нэг асуудал нь юу байна вэ гэхээр үлдсэн 7 сая төгрөгөөр дахиж худалдаж мах авчихаад ахиад улсаас тэрийг гаргаад хаана хийсэн байх уу? энэ байдлыг нь ойлгохгүй байна. Одоо надад хэлэх зүйл алга байна. Тиймээс би шүүхийн шийдвэрийг хүлээж  хамтран ажиллахад бэлэн байна... Тэр агуулахад миний баримжаагаар бодоход 7 тонн мах авсан гээд байгаа шүү дээ. Өөр тэрийг хаана нөөцөлж байсан юм. Тэр 2 жижиг өрөөнд нөөцөлж байсан уу? Тэр 2 жижиг өрөөнд 7 тонн мах багтахгүй. 01 дүгээр сарын 27-ноос хойш байрны хүүхдүүд байрандаа ороогүй. Улс даяар хорио цээр тавьсан. Тэгэхээр би 11 дүгээр сарын           27-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 2 сар хэрэглэсэн байна гэж үзэж байна...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сард хүнсний агуулахын махан дээр тооллого хийсэн. Захирал, нягтлан, нярав гурвуулаа байсан. Тооллогоор складад хөлдүү мах хураалгаатай байсан. Нэг бүрчлэн тоолж тавиад хиллээд үзэхэд нийтдээ 3135 кг мах байсан. Манай нэг сарын хүнсний үлдэгдэл мах болохоор 2119 кг мах байсан. Нярав падаанаар авсан  мах гээд нийлүүлээд тооцохоор 6350 кг мах байх байсан. Тэнд байсан мах нь 4135 кг мах байсан. Ингээд нийт 2214 кг мах тооллогоор дутсан. Тэгээд 4135 кг махнаас 2007 кг махыг нь 4 хүнд махаар нь буцааж өгсөн. Тэгээд 2128 кг мах үлдсэнийг жижиглэж хөлдөөгчид хийгээд хавар 5 сард худалдан борлуулахаар болоод борлуулахад 1675 кг махыг борлуулсан. Үүнээс  болохоор 453 кг мах дутсан. Нийт 18.744.000 төгрөгийн мах тооллогоор дутсан... Нийт 3124 кг мах дутсан...Хорогдол гараагүй ... 09 сарын менюг бид нар нийлж зассан зүйл байхгүй. 09 сарын сүүлээр би хотод ажлаар явсан... 10 сарын эхээр би хот руу явахад тайлангаа надад гаргаж өгөөгүй байсан. Менюг бол өдөр болгон батлуулаад явж байсан ... 2020 онд  09 сард би хот руу явсан. 2020 оны 10 сар Төрийн аудитын газраас гүйцэтгэлийн Аудитын шалгалт ирэх үед захирлаар батлуулсан менюг бүгдийг нь балаар зассан байсан ... Зүгээр ганц нэг үнийг дүн зөрсөн нөхцөлд дахиж хэвлэж өөрчилж зассан ... Зөвхөн 2 тонн 700 гаруй кг махыг эвдэж хийсэн ... Мах эвдэхэд өөр мах байгаагүй ... 2019 оны 09-10 сар хүртэл сар бүрд нь махаа аваад 11-12 сард нөөцөлж авсан ... Дотуур байр сард 1 тонн гаруй мах хэрэглэдэг ... Сар сардаа тооцоо нийлж байсан асуудал байхгүй. Тайлангаараа менюгээ аваад тайлангаа авч байсан ... Тэр мах дээр нэмээд нөөцлөөд авч байсан. Тэгээд үлдсэн нь 6 тонн гаруй мах үлдсэн байсан ... Өмнө 11, 12 сард тэр махнаас хэрэглээд энэ хүмүүс рүү мөнгө нь шилжээд яваад байсан. 6350 кг мах бол 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойших үлдсэн мах ... Нийт нөөцөлсөн мах нь 7 тонн гаруй мах, зарлага нь 1 тонн гаруй болоод нийт үлдэгдэл нь 6350 кг мах байсан  ....” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч О.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би анх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх тэр үед сургуулийн нярав Г.Х ахад 14 ширхэг хонины мах авч ирж өгсөн. Авахдаа галч ах нар ирээд хиллээд тэр агуулах руугаа зөөгөөд оруулсан... 302 кг болсон... Мах хүлээлгэж өгөхөд сургуулийн захирал, нягтлан  нар байгаагүй. Харин ажилчид зөндөө байсан... Би гэрээ хийгээгүй байгаа юм. Учир нь зарим гэрээ хийсэн малчид нь отроор явчихсан байсан учраас манайх нөөцөө нийлүүлж байгаа учраас манайд мах нийлүүлэх боломжтой гэсэн... Би Г.Х ахын зарж байсан тэжээлээс нь нэг уутыг авсан. Өөрөөр бол төлөгдөөгүй байгаа ... Г.Х ах өөрөө хилээ хараад зогсож байсан. Наана нь 2, 3 галч ах нар хил дээр өргөж тавиад гарсан хилийг нь Г.Х ах  өөрөө килограммыг нь нэг бүрчлэн  бичиж авч байсан ... Би эр хонь өгөөгүй. Дандаа эм хонь өгч байсан. Дунджаар 22, 23 татаж байсан. Зарим нэг л 20 татсан байх гэхдээ түүнээс доошоо бол ороогүй ... 6000 төгрөгөөр бодоод 1.812.000 төгрөг болж байгаа юм. Тэгээд би 40.000 төгрөгийн тэжээл авсан. Тэгээд 1.772.000 төгрөгийг мах хүлээж авсан няраваас нэхэмжилж байна ... Мах өгөхийн өмнөх 7 хоногт хурал хийхдээ ярьсан. Манай сургууль нөөцийн махаа бэлтгэж байгаа. Заавал гэрээ гэлтгүй манайхан дотроосоо нийлүүлж болно. Нөөц нь хомсдоод байгаа юм байна билээ гэж ярьж байсан. Тэгээд хурал тарсны дараа Г.Х ахаас мах нийлүүлж болох уу? гэж асуусан чинь багахан хэмжээний мах бол болно гэсэн. Тэгээд махаа нийлүүлсэн...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийнхөө эхнэртэйгээ машинаараа ирж Г.Х-д мах хүлээлгэж өгсөн. Урьд өдөр нь гаргаж хөлдөөсөн махаа авч ирж хиллэж өгсөн. 599 кг махыг 6.000 төгрөгөөр бодож өгөөд 3.594.000 төгрөгөөр авахаар болоод газар дээр нь падааныг нь бичээд өгсөн...Хохирол барагдуулсан зүйл байхгүй... Тухайн үед 2019 онд махаа өөрөө борлуулж байж махыг нь  өгөхөөр болсон гэсэн. Би сүүлд 9 сарын үед зарсан одоо мөнгө нь лав бүрдэж байгаа. Тэгээд өгнө гэж ярьж байсан... Би өмнө нь сургуульд мах нийлүүлж байсан. 2019 оны эхээр хичээл  эхлэх гээд хоолгүй болчихлоо хоол нийлүүлээч  гэхээр нь маргаашийн хоолондоо хэрэглэ гээд нэг хонь авч ирж өгөөд дараа нь 09 дүгээр сарын 01-нд байхаа  20-оод мах авч ирж өгч байсан. Тэрний мөнгө 09, 10 сардаа орсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авч ирж өгсөн махнаасаа ямар ч мөнгө төгрөг аваагүй. Мах нийлүүлэхдээ ямар нэгэн байдлаар таны хэлсэн шиг зүйл байхгүй. Маш цэвэрхэн мах өгдөг. Миний өгсөн мал дандаа эр хонь байсан. Малынхаа аль сайнаас нь нийлүүлдэг байсан ... Нягтлан сургуулиас мөнгө чинь олгогдож орж ирээгүй байна. Орж ирэхээр махны мөнгийг чинь өгье гэдэг байсан. Г.Х аймагт зарагдсан махны мөнгө орж ирээгүй байна. Орж ирэхээр нь мөнгийг чинь өгье гэдэг байсан. Сүүлдээ манай нягтлан битгий өгөөрэй нэг мөсөн бөөндөөж өгье гэсэн гээд одоо хүртэл өгөөгүй байгаа....” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 сарын сүүлээр гэрээний дагуу 30 хонины мах 6.000 төгрөгөөр бодож Г.Х-д авч очиж өгсөн. Галч нартайгаа хил дээр тавьж хиллээд цаашаа авч хураасан. ... 705 кг болсон байх... Авсан мөнгө төгрөг огт байхгүй... Тухайн үед би 2, 3 оюутантай хэцүү байсан. Тэгээд мөнгөө сургуулиас нэхэхээр Г.Х-г буруутай гээд мах дутчихсан хэн нь алга болгосныг мэдэхгүй. Тэгээд би аргаа бараад шүүхээр явж үз гээд иргэний хэргийн шүүхээр явсан байдаг юм... Бид нар хувь хүнд өгөөгүй. Сургууль гэдэг албан газарт мах өгсөн. Тийм учраас иргэний хэргийн шүүхэд хандсан ... иргэний шүүхийн шийдвэр биелсэн зүйл байхгүй....” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр 40 ширхэг буюу 1.200 кг махыг Г.Х-д хүлээлгэж өгсөн. 9 сард сургуулийн захиралтай гэрээ хийгээд 7.200.000 төгрөг авах байснаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны үед Г.Х-н данснаас надад 3 сая төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 4.200.000 төгрөгийг аваагүй байна... Г.Х-н дансаар орсон. Шүүх хурал 02 дугаар сарын 01-ний өдөр болсон. Тэрнээс өмнө хийсэн байсныг Хаан банкны хуулгыг аваад иргэний хэргийн шүүхэд өгсөн... Би мөнгөө нэхээд яваад байсан. Тэгээд захирал нь одоо шүүхээр явж гаргуулахгүй бол та нарт олдохгүй гэж хэлж байсан...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед  20 ширхэг гулууз, 466 кг махыг сургуулийн нярав Г.Х-д хүлээлгэж өгсөн. 2020 оны 03 сард манай дүү, ах бид хэд нийлээд 2 тонн мах энд авч ирж хувиараа борлуулсан. Би өөрөө аваагүй.  Машины багтаамжаар 140 орчим кг мах  авч ирж зарагдсан. 1.920.000 төгрөгийг аваагүй байгаа... Үлдэгдэл нь 1.920.000 төгрөг болж байгаа... Би өөрөө очоогүй. Г.Х-гаас очиж манай дүү, ах нийлээд 2 тонн гаруй махыг агуулахаас машин дээр ачиж авч ирсэн. Миний 141 килограмм махыг авсан ...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Ш.Зоригт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Г.Х-н асуудалтай холбогдуулан аймгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Тэгээд шинжээчээр томилсон. Ийнхүү шинжээчээр томилогдох үедээ би тухайн газар дээр очиж склад дээр болон сургуулийн бүх  үйл ажиллагаатай холбогдуулан танилцсан. Ердийн агуулахад мах хадгалах хугацаанаас нь хамаараад 3-6 сар хонины нэгдүгээр мах буюу хонины хоёрдугаар махыг 0.72-0.90 буюу 720-900 кг махаар хэвийн хорогдол тооцох боломжтой... Баян-Уул сумын дунд сургуулийн мах хадгалж байсан байр нь хуучин сургуулийн дотуур байрыг ашиглаж байсан. Нарны тусгал орох боломжгүй, цонхгүй байсан. Ертөнцийн зүгээс хойшоо харсан,  салхины урсгал орох магадлалтай. Гэхдээ дундаа давхар контортой тэгэхээр асар их хэмжээгээр махны хорогдол гарах нөхцөл бололцоо үүсэхгүй. Тэр агуулахад чийг температур  хэмжигч тавьчихсан байсан бол нарийн шинжээчийн дүгнэлт гаргахад хэрэгтэй байсан. Харамсалтай нь ийм материалуудыг  бүрдүүлээгүй байсан... Би жил болгон хөдөө сумуудаар явдаг.  Зөвхөн сургуулийн махны ажил биш тогтмол үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгийн нэгжүүд болон сумуудад худалдаалагдаж байгаа мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн дээр тогтмол хяналт тавьж ажилладаг байсан. Үүнээс өмнө  2014, 2015 оны үед Х нярав байхад яг энэ агуулахыг очиж үзэж байсан. Ийнхүү очиж үзэхэд ямар нэгэн махны хорогдол гарсан зүйл болж байгаагүй. Зөвхөн эрүүл ахуй талаасаа болон махны хадгалалтын  тал дээр хамгийн гол асуудал нь складны бүртгэл тооцоо гэж байх ёстой. Тэр үед  бүртгэл тооцоо хийгээгүй асуудал байсан... Хэрвээ Г.Х яг энэ ердийн  агуулахдаа температур  хэмжигч буюу чийг хэмжигчийг тавьчихсан.  Өдөр болгон температур  хэмжигчийнхээ бүртгэлийг хөтлөөд агуулах складны бүртгэлээ хөтлөөд  явж байсан бол энэ  асуудал үүсэхгүй байсан юм болов уу гэж хувь хүний зүгээс үзэж байна... Уламжлалт аргаараа манай малчид туранхай, эцэнхий хил дарахгүй малыг хэзээ ч нядалж хүнсэнд хийдэггүй уламжлалтай. Энэ утгаараа Г.Х-н хэлсэн 35 кг байсан махыг би нэгдүгээр зэргийн мах гэж би бодож байгаа. Баян-Уул, Бугат, Дарви, Тонхил сумуудад илүү нугаламтай хоньтой байдаг учраас хил маш их өндөртэй байдаг. Намрын 10, 11 сарын нядалгааны үед 1, 2 дугаар мах гардаг гэсэн уламжлалыг хадгалж энэ дүгнэлт дээрээ оруулсан байгаа... 2019 онд манай аймгийн хувьд зун зуншлага тааруухан байсан. Баян-Уул сум харьцангуй  гаагүй байсан. Ялангуяа Алтангадас баг руу зун зуншлага  сайтай мал тарга хүч авах бололцоо бүрэн бүрдсэн байсан гэж үзэж байна ...” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Х-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сард сургуулийн  нярваар ажилд ороод 2019 оны 10 дугаар сард мах дутсан гээд байгаа асуудалд 10 сараас  мах хөлдөөд эхлэхээр 6 сар хүртэлх мах нөөцөлж авдаг байсан. 10-12 сарын хооронд махаа нөөцөлж авсан. Нөөцөлсөн махаа сургуулийн актлаагүй хуучин өрөөнд нь хураадаг. Би ганцаараа хураадаггүй галч нартайгаа нийлж гал тогооны бэлтгэгч хийдэг залуутай гээд бид бүгд нийлж  хурааж янзлаад тавьдаг. 2 дугаар сарын сүүлээр махаа хиллээд  үзэхэд 2 тонн  шахуу мах дутагдсан байсан. Бүгд цуг байж байгаад хиллээд хураагаад тавьсан мах бүтээлэгтэй хэвээрээ байгаа. Бүгд цуг байж байгаад хураасан түүнээс бүтээлгийг нь оролдож хийсэн зүйл байхгүй. Тэгээд 3 дугаар сарын эхээр мах гэсээд эхлэхээр нь дотуур байрны нэг  өрөөнд оруулж бүрэн гэсгээгээд жижиглэж, эвдлээд хөлдөөгчид хийсэн. Сургуулийн өөрийн зориулалтын хувийн хөлдөөгчид хийсэн. Тэгээд  гэсгээж жижиглэж тавьчихаад  айлуудаас 7, 8 тонны хөлдөөгч цуглуулаад махаа хийгээд хөлдөөсөн.  4 сар гаруй дараа тэр үед байсан захирлын тушаалаар махаа гаргаж борлуул гэсэн шийдвэр өгсөн. Тэр үед байсан захирал аймгийн сургуулиудын  захирал багш нартай яриад нааш нь хиллэж явуулсан.  Сүүлд нь мөнгө төгрөгийг авъя гээд тохироод явуулсан.  Тэгээд махаа зарж борлуулаад дуусахад нийтдээ 3 тонн мах дутсан. Тэр 3 тонн махнаас хувьдаа аваад зарж борлуулаад завшсан зүйл байхгүй...Агуулахын түлхүүрийг хэн нэгэнд олшруулж өгсөн зүйл байхгүй... Сургуулийн захиралтай гэрээ хийгээд тэгээд энэ хүнээс ав гэдэг... Сургуулийн захирлын гэрээний дагуу би өөрөө хариуцаж авсан... Ер нь бол намар гэсгэлэн мах аваад гэсгэлэнгээр нь өгдөг. Авч хөлдөөгөөд зориулалтын  зоорь сав, агуулга байхгүй. Хуучин агуулахад хөлдөөж хадгалдаг ...Би сургуульд 2016 оны 10 сараас эхлэн ажиллаж байгаа ... Намайг орсноос хойш бүтэн тэр агуулахад хадгалж, хураадаг байсан ... Дутагдсан зүйл нь болохоор ковид гэдэг зүйл гарсан. Тэгээд тэр махнаас огт хэрэглээгүй ... Яг мах зарж борлуулахдаа сургуулийн  захирлаас ямар данс руу махыг нь  яаж авах юм бэ гэж асуусан чинь чи өөрийнхөө данс руу хийлгээд авчих. Тэгээд бөөгнүүлж байгаад хүмүүстээ гаргаж  өгнө гэсэн ... Намар 10, 11 сарын үед 7 тонн орчим  мах авсан байхаа тэгээд үүнээс  2247 бэлэн махаар буцааж өгөөд 5 тонн гаруй  мах үлдээд тэрийгээ складад байлгаж байгаад 2 сарын сүүлээр складнаасаа гаргаад хиллэж үзсэн чинь 2 тонн мах дутчихсан байсан. 3 сарын сүүлээр жижиглээд хөлдөөгчид хийгээд 4 сарын дундуур хөлдөөгчөө салгаад 4, 5 хоног махаа гэсгээгээд хүмүүст зарж борлуулсан. Тэгээд нийтдээ 3 тонн гаруй махны дутагдал гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний хариуцагч Н.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Энэ хэрэг 2019-2020 оны хичээлийн жилд болсон. Махыг авахдаа  бол намрын цагт мах бэлтгэдэг үеэр авсан. Тэр үед 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл  махны зарлага хийсэн байх ёстой.  01 дүгээр сарын 27-ны өдрөөс ковид гарч хорио цээр улс орон даяар тогтоосон. Тэгээд хавар нь Г.Х хариуцаж байсан эд хөрөнгөөсөө дутаасан байна. Би бичиг хэрэгтэй нь танилцаад явж байхад нүдэнд багтахааргүй маш олон удаа батлагдсан менюг зассан байсан.Түүн дээр прокурор надад 300 хэдэн тэмдэгт зассан гэж хэлж байсан билүү би тухайн үед сайн анзаараагүй. Тийм олон тэмдэгтийг зассан. Тэрийг нь  тогтооч зассан  гэж би харсан. Тэгээд тогоочийн  гарын үсэгтэй ижил бал байна билээ.  Тэгээд хор хохирлыг нь тооцоод үзэхээр санаанд багтахааргүй хариуцлага алдсан зүйл байна. Энэ бүх хугацаанд Г.Х-тай хамтарч ажиллаж байхад ажилдаа маш хариуцлагагүй. Намайг түр орлон гүйцэтгэгч гээд тэгж боддог юм уу ер нь бол намайг үл тоосон, ажлын цагийн хуваарийг мэдэхгүй ийм л хүн ... Г.Х тооцоогүй байдал, бодлогогүй, за яах вэ? гээд хойшоо тавьсан байдлаасаа болоод ийм үр дүн гарсан. Би тэр мах агуулдаг байрыг эхлээд нөөц махтай байхад нь очоод харсан. Зүүн тийшээ харсан дотроо 2 давхар хаалгатай. 2 өрөө нь 2 тийшээ дахиад давхар хаалгатай, наран талдаа хөлдөөгчтэй, нар тусдаггүй газраа бандантай, орон зай бага, олон сар байхад илүү агаар салхи ороод ууршаад хатаад байх нөхцөл багатай, бетонон шалтай, шавардсан ханатай ийм модон байшин юм. Ийм зориулалтаар мах нөөцөлж хадгалдаг 1980-аад онд барьсан 100 хүүхдийн дотуур байрны гал тогооны хүнсний нөөцийн агуулах юм. Г.Х-н дур мэдэн хийдэг нэг асуудал нь юу байна вэ гэхээр үлдсэн 7 сая төгрөгөөр дахиж худалдаж мах авчихаад ахиад улсаас тэрийг гаргаад хаана хийсэн байх уу? энэ байдлыг нь ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Л.А-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 02 дугаар сард хүнсний агуулахын махан дээр тооллого хийсэн. Захирал, нягтлан, нярав гурвуулаа байсан. Тооллогоор складад хөлдүү мах хураалгаатай байсан. Нэг бүрчлэн тоолж тавиад хиллээд үзэхэд нийтдээ 3135 кг мах байсан. Манай нэг сарын хүнсний үлдэгдэл мах болохоор 2119 кг мах байсан. Нярав падаанаар авсан  мах гээд нийлүүлээд тооцохоор 6350 кг мах байх байсан. Тэнд байсан мах нь 4135 кг мах байсан. Ингээд нийт 2214 кг мах тооллогоор дутсан. Тэгээд 4135 кг махнаас 2007 кг махыг нь 4 хүнд махаар нь буцааж өгсөн. Тэгээд 2128 кг мах үлдсэнийг жижиглэж хөлдөөгчид хийгээд хавар 5 сард худалдан борлуулахаар болоод борлуулахад 1675 кг махыг борлуулсан. Үүнээс  болохоор 453 кг мах дутсан. Нийт 18.744.000 төгрөгийн мах тооллогоор дутсан... Нийт 3124 кг мах дутсан...Хорогдол гараагүй ... 09 сарын менюг бид нар нийлж зассан зүйл байхгүй. 09 сарын сүүлээр би хотод ажлаар явсан... 2020 онд  09 сард би хот руу явсан. 2020 оны 10 сар Төрийн аудитын газраас гүйцэтгэлийн Аудитын шалгалт ирэх үед захирлаар батлуулсан менюг бүгдийг нь балаар зассан байсан ... Зүгээр ганц нэг үнийг дүн зөрсөн нөхцөлд дахиж хэвлэж өөрчилж зассан ... Зөвхөн 2 тонн 700 гаруй кг махыг эвдэж хийсэн ... Мах эвдэхэд өөр мах байгаагүй ... 2019 оны 09-10 сар хүртэл сар бүрд нь махаа аваад 11-12 сард нөөцөлж авсан ... Дотуур байр сард 1 тонн гаруй мах хэрэглэдэг ... Тэр мах дээр нэмээд нөөцлөөд авч байсан. Тэгээд үлдсэн нь 6 тонн гаруй мах үлдсэн байсан....” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч О.П-н шүүх хуралдаанд өгсөн “...Би анх 2019 оны 11 сарын 15-ны үед байх тэр үед сургуулийн нярав Г.Х ахад 14 ширхэг хонины мах авчирч өгсөн. Авахдаа галч ах нар ирээд хиллээд тэр агуулах руугаа зөөгөөд оруулсан... 302 кг болсон... Мах хүлээлгэж өгөхөд сургуулийн захирал, нягтлан  нар байгаагүй. Харин ажилчид зөндөө байсан... Би гэрээ хийгээгүй байгаа юм. Учир нь зарим гэрээ хийсэн малчид нь отроор явчихсан байсан учраас манайх нөөцөө нийлүүлж байгаа учраас манайд мах нийлүүлэх боломжтой гэсэн... Би Г.Х ахын зарж байсан тэжээлээс нь нэг уутыг авсан. Өөрөөр бол төлөгдөөгүй байгаа ... Г.Х ах өөрөө хилээ хараад зогсож байсан. Наана нь 2, 3 галч ах нар хил дээр өргөж тавиад гарсан хилийг нь Г.Х ах  өөрөө килограммыг нь нэг бүрчлэн  бичиж авч байсан ... Би эр хонь өгөөгүй. Дандаа эм хонь өгч байсан. Дунджаар 22, 23 татаж байсан. Зарим нэг л 20 татсан байх гэхдээ түүнээс доошоо бол ороогүй ... 6000 төгрөгөөр бодоод 1.812.000 төгрөг болж байгаа юм. Тэгээд би 40.000 төгрөгийн тэжээл авсан. Тэгээд 1.772.000 төгрөгийг мах хүлээж авсан няраваас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Н.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийнхөө эхнэртэйгээ машинаараа ирж Г.Х-д мах хүлээлгэж өгсөн. Урьд өдөр нь гаргаж хөлдөөсөн махаа авч ирж хиллэж өгсөн. 599 кг махыг 6.000 төгрөгөөр бодож өгөөд 3.594.000 төгрөгөөр авахаар болоод газар дээр нь падааныг бичээд өгсөн...Хохирол барагдуулсан зүйл байхгүй... Тухайн үед 2019 онд махаа өөрөө борлуулж байж махыг нь  өгөхөөр болсон гэсэн. Би сүүлд 9 сарын үед зарсан одоо мөнгө нь лав бүрдэж байгаа. Тэгээд өгнө гэж ярьж байсан... 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авчирч өгсөн махнаасаа ямар ч мөнгө төгрөг аваагүй ... Маш цэвэрхэн мах өгдөг. Миний өгсөн мал дандаа эр хонь байсан. Малынхаа аль сайнаас нь нийлүүлдэг байсан... Нягтлан сургуулиас мөнгө чинь олгогдож орж ирээгүй байна. Орж ирэхээр махны мөнгийг чинь өгье гэдэг байсан. Г.Х “...аймагт зарагдсан махны мөнгө орж ирээгүй байна. Орж ирэхээр нь мөнгийг чинь өгье гэдэг...” байсан. Сүүлдээ “...манай нягтлан битгий өгөөрэй нэг мөсөн бөөнд нь өгье...” гэсэн гээд одоо хүртэл өгөөгүй байгаа....” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр гэрээний дагуу 30 хонины мах 6.000 төгрөгөөр бодож Г.Х-д авч очиж өгсөн. Галч нартайгаа хил дээр тавьж хиллээд цаашаа авч хураасан. ... 705 кг болсон байх... Авсан мөнгө төгрөг огт байхгүй... Тухайн үед би 2, 3 оюутантай хэцүү байсан. Тэгээд мөнгөө сургуулиас нэхэхээр Г.Х-г буруутай гээд мах дутчихсан хэн нь алга болгосныг мэдэхгүй. Тэгээд би аргаа бараад шүүхээр явж үз гээд иргэний хэргийн шүүхээр явсан байдаг юм... Бид нар хувь хүнд өгөөгүй. Сургууль гэдэг албан газарт мах өгсөн. Тийм учраас иргэний хэргийн шүүхэд хандсан ... иргэний шүүхийн шийдвэр биелсэн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Д.М-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр 40 ширхэг буюу 1.200 кг махыг Г.Х-д хүлээлгэж өгсөн. 9 дүгээр сард сургуулийн захиралтай гэрээ хийгээд 7.200.000 төгрөг авах байснаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны үед Г.Х-н данснаас надад 3 сая төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 4.200.000 төгрөгийг аваагүй байна... Г.Х-н дансаар орсон. Шүүх хурал 02 дугаар сарын 01-ний өдөр болсон. Тэрнээс өмнө хийсэн байсныг Хаан банкны хуулгыг аваад иргэний хэргийн шүүхэд өгсөн... Би мөнгөө нэхээд яваад байсан. Тэгээд захирал нь одоо шүүхээр явж гаргуулахгүй бол та нарт олдохгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед  20 ширхэг гулууз, 466 кг махыг сургуулийн нярав Г.Х-д хүлээлгэж өгсөн. 2020 оны 03 сард манай дүү, ах бид хэд нийлээд 2 тонн мах энд авч ирж хувиараа борлуулсан. Би өөрөө аваагүй.  Машины багтаамжаар 140 орчим кг мах  авч ирж зарагдсан. 1.920.000 төгрөгийг аваагүй байгаа... Үлдэгдэл нь 1.920.000 төгрөг болж байгаа... Би өөрөө очоогүй. Г.Х-гаас очиж манай дүү, ах нийлээд 2 тонн гаруй махыг агуулахаас машин дээр ачиж авч ирсэн. Миний 141 килограмм махыг авсан ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Ш.Зоригтын шүүх хуралдаанд өгсөн “...Шинжээчээр томилогдох үедээ би тухайн газар дээр очиж склад дээр болон сургуулийн бүх  үйл ажиллагаатай танилцсан. Ердийн агуулахад мах хадгалах хугацаанаас хамаараад /3-6 сар/ хонины нэгдүгээр мах буюу хонины хоёрдугаар махыг 0.72-0.90 буюу 720-900 грамм махаар хэвийн хорогдол тооцох боломжтой... Баян-Уул сумын дунд сургуулийн мах хадгалж байсан байр нь хуучин сургуулийн дотуур байрыг ашиглаж байсан. Нарны тусгал орох боломжгүй, цонхгүй байсан. Ертөнцийн зүгээр хойшоо харсан,  салхины урсгал орох магадлалтай. Гэхдээ дундаа давхар контортой тэгэхээр асар их хэмжээгээр махны хорогдол гарах нөхцөл бололцоо үүсэхгүй. Тэр агуулахад чийг температур  хэмжигч тавьчихсан байсан бол нарийн шинжээчийн дүгнэлт гаргахад хэрэгтэй байсан. Харамсалтай нь ийм материалуудыг  бүрдүүлээгүй байсан... Би жил болгон хөдөө сумуудаар явдаг.  Зөвхөн сургуулийн махны ажил биш тогтмол үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгийн нэгжүүд болон сумуудад худалдаалагдаж байгаа мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн дээр тогтмол хяналт тавьж ажилладаг байсан. Үүнээс өмнө  2014, 2015 оны үед Х нярав байхад яг энэ агуулахыг очиж үзэж байсан. Ийнхүү очиж үзэхэд ямар нэгэн махны хорогдол гарсан зүйл болж байгаагүй. Зөвхөн эрүүл ахуй талаасаа болон махны хадгалалтын  тал дээр хамгийн гол асуудал нь складны бүртгэл тооцоо гэж байх ёстой. Тэр үед  бүртгэл тооцоо хийгээгүй асуудал байсан... Уламжлалт аргаараа манай малчид туранхай, эцэнхий хил дарахгүй малыг хэзээ ч нядалж хүнсэнд хийдэггүй уламжлалтай. Энэ утгаараа Г.Х-н хэлсэн 35 кг байсан махыг би нэгдүгээр зэргийн мах гэж би бодож байгаа. Баян-Уул, Бугат, Дарви, Тонхил сумуудад илүү нугаламтай хоньтой байдаг учраас хил маш их өндөртэй байдаг. Намрын 10, 11 сарын нядалгааны үед 1, 2 дугаар мах гардаг гэсэн уламжлалыг хадгалж энэ дүгнэлт дээрээ оруулсан байгаа... 2019 онд манай аймгийн хувьд зун зуншлага тааруухан байсан. Баян-Уул сум харьцангуй  гаагүй байсан. Ялангуяа Алтангадас баг руу зун зуншлага  сайтай мал тарга хүч авах бололцоо бүрэн бүрдсэн байсан гэж үзэж байна ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2008 оноос эхлэн ажиллаж байна. Сургуулийн дотуур байрны багшаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна ... Сургуулийн дотуур байрны гал тогооноос 7-14 хоногоор хоолны хуваарийг зохиож гаргадаг юм. Хоолыг хуваарийн дагуу хүүхдийн тоондоо тааруулж менюг бичнэ. Менюг сургуулийн захирлаар батлуулж няравт өгдөг. Нярав менюны дагуу хоолны материалыг тогооч, бэлтгэгч нарт өгнө ... Би сургуулийн захирлаар батлуулсан хоолны менюг балаар засаж байсан удаа надад байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... 2020 оноос эхлэн сумын засаг даргын тамгын газар дээр ажлын хэсэг байгуулагдаж тендер зарладаг юм. Тендерт аж ахуйн нэгж болон малчид үнийн саналаа ирүүлж шалгаруулалтад оролцоод шалгарсан аж ахуй нэгж болон малчидтай гэрээ байгуулан ажиллах талаар сумын Засаг даргын зөвлөмж ирдэг. Зөвлөмжийн дагуу гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ авдаг. Өмнө сургууль дээр ажлын хэсэг гараад малчдаас үнийн санал аваад хамгийн бага үнийн санал ирүүлсэн малчинтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулж гэрээний дагуу малчин махаа нийлүүлдэг. Тухайн махыг сургуулийн нярав килограммлаж хүлээн авч агуулахад хадгалж, хариуцан ажиллаж тогтоосон хэмжээний дагуу сургуулийн дотуур байрны сурагчдын хүнсэнд зарцуулдаг юм ... Ковид цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийн хүнсний материалыг аж ахуйн нэгжид тараасан зүйл огт байхгүй... О.П гэдэг хүн гэрээ байгуулаагүй 1.812.000 төгрөгийн мах, Н.А 3.594.000 төгрөгийн мах, Д.Б 4.230.000 төгрөгийн мах, Д.М 7.200.000 төгрөгийн мах өгөөд махны мөнгөө авч чадаагүй тухайн малчид нь миний өмнөх захирал Д.Г-тай гэрээ байгуулан хонины махаа өгсөн нийт 18.744.000 төгрөгийн махны үнэ малчдад өгөөгүй байгаа. Д.М-д 3.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сард өгсөн. Бусад малчдад мөнгийг нь өгөөгүй. Нярав Г.Х нь тухайн иргэдээс мах авсан боловч махны килограмм дутсан шалтгаанаар мөнгийг нь өгөх боломжгүй болсон ... Сургуулийн нярав Г.Х нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн ...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 118-121 дүгээр тал/,

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 онд Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн өнөөгийн байдал, үр дүн гэсэн сэдэвт гүйцэтгэлийн аудит хийгдсэн юм. Энэ аудитаар Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ны өдрүүдэд шалгалт хийгдсэн. Шалгалтаар тус сургуулийн хүнсний материалын үлдэгдэлд биет тооллого хийж, өглөг, авлагын тооцоог тулган шалгасан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нярвын хүнсний материалын тайлангаар 11.864.700 төгрөгийн хүнсний материалын үлдэгдэлтэй байсан. Үүнээс 7.314.000 төгрөгийн хонины махны үлдэгдэл, 4,550,700 төгрөгийн хүнсний материалын үлдэгдэл байсан. Корона вирусын улмаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ерөнхий боловсролын сургууль хичээллээгүй юм. Сургуулийн нярав нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл ороход хүнсний материалын эхний үлдэгдэл огт байхгүй, шинээр хүнс худалдан авч хүүхдийн хоолонд хэрэглэсэн байна. Шалгалтаар очсон байх үед иргэдээс санал, гомдол ирсний дагуу шалгаж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 8 малчин иргэнтэй гэрээ байгуулан 5.371 килограмм хонины мах буюу 32.226.000 төгрөгийн хонины мах авсан байсан. Үүнээс 2.247 килограмм хонины махыг гэрээ байгуулсан иргэдэд буцаан олгож үлдэгдэл 3.124 килограмм хонины махны үнэ болох 18.744.000 төгрөгийн хонины махны тооцоотой байсан боловч үүнийг санхүүгийн тайлан болон нярвын тайланд огт тайлагнаагүй. Нийт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хүнсний материал 11.864.700 төгрөгийн үлдэгдэл, малчдаас гэрээ байгуулан авсан хонины махны тооцооны үлдэгдэл 18.744.000 төгрөгийг нэмэхэд 30.608.700 төгрөгийн хүнсний материал бэлтгэсэн тооцоог хасвал 24.008.850  төгрөг дутагдсан. Мөн 2020 оны 09, 10 дугаар сард хүүхдийн хоолны хүнсний материалыг биетээр тоолоход 225.650 төгрөгийн хүнсний материал дутсан юм. Нийт 24.234.500 төгрөгийн  дутагдал, зөрчил илэрсэн юм... Сургуулийн нярав мэдүүлэхдээ 100 килограмм мах буюу 600.000 төгрөгийн  махны тооцоо дутуу гаргаж өгсөн. Иргэн А-с 499 килограмм хонины мах авсан талаар тооцоо бодуулсан тэгтэл эцсийн тооцоогоор 599 килограмм хонины махны тооцоо үүссэн  юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 164-165/,

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Бүрэндэлгэрийн төлбөр хариуцуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21-02/03/06 дугаартай улсын байцаагчийн акт /2-р хавтаст хэргийн 44-46/

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн агуулахад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 10-21 дүгээр тал/,

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн хүнсний материалын үлдэгдэл тооллого хийхэд 5 нэр төрлийн 1,303,340 төгрөгийн материал дутсан гэх актын хуулбар /2-р хавтаст хэргийн 44-46 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн няравын албан тушаалын тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 245-248 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Зоригт, мал үржлийн хяналтын улсын байцаагч А.Сувданчимэг нарын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...1. Тус ерөнхий боловсролын сургуулиас мах хадгалах агуулахад температур болон чийг хэмжигч байрлуулж, нярав өдөр тутмын тэмдэглэл хөтлөөгүй байгаа нь махны жингийн алдагдал тооцох боломжгүй байна.

2. Мах хадгалах агуулах нь өмнөх сургуулийн 75 хүүхдийн дотуур байрны нэг өрөөг ашиглан хадгалж байгаа нь хүйтний улиралд мах хадгалах бололцоог /температур болон чийг хэмжигч байрлуулаагүй/ хангаж байна.

3. Ердийн агуулахад мах хадгалах хугацаанаас хамаарч /3-6 сар/ хонины 2 дугаар зэргийн маханд 0.90%-аар хэвийн хорогдол тооцох боломжтой.

4.  Ердийн агуулахад мах хадгалах хугацаанаас хамаарч /3-6 сар/ хонины 1, 2 дугаар зэргийн маханд 0.72-0.90%-аар хэвийн хорогдол тооцох боломжтой...” гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,

Эдийн засгийн шинжээч Д.Баяраагийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай “...1. Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн захирал, нягтлан бодогч, нярав нар нь Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хуулиуд, санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотойгоор Сангийн сайдын баталсан дүрэм, журмыг мөрдөж, хэрэгжүүлж ажиллаагүй байна.

2. 2020 онд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын хүрээнд Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд аудитыг хийсэн байна. Төрийн аудитын газраас сургуулийн нярав Г.Хтай холбоотой 23,634,500.00 төгрөгийн мах, хүнсний материал дутаасан, 1,651,110.00 төгрөгийн хүнсний материал илүүдүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/166 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар тогтоож сургуулийн захирал Ц.Э, нягтлан бодогч Л.А нарт хариуцуулсан байна.

Шинжилгээгээр Төрийн аудитын газраас тавьсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/166 дугаартай актыг судалж танилцахад нийт дүнгийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 31-нд 11,864,700 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хүнсний материалын үлдэгдэл байхгүй болж 2020 оны 9 дүгээр сард шинээр худалдан авалт хийсэн, мөн 2019 оны 9 сараас 2020 оны 1 сард худалдан авсан махны үлдэгдэл болох 3,124.0 кг буюу 18,744,000.00 төгрөгийн, мөн хүнсний материалыг зарцуулахдаа дутаасан 225,650.00 төгрөгийн хүнсний материал нийт дутаасан 30,834,350.00 төгрөгийг төлөх тооцоо гарсан байна. Үүнээс бэлэн мөнгөөр 6,599,850.00 төгрөгийн мах борлуулж, түүгээрээ хүнсний материал худалдан авсан үнийг хасаж үлдэх 24,234,500.0 төгрөгт төлбөрийн акт тавигдах ёстой байтал 23,634,500.00 төгрөгийн төлбөр барагдуулах акт тавьсан нь 600,000.00 төгрөгийн зөрүүтэй байна. Төлбөрийн акт нь бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь:

Шинжилгээгээр Төрийн аудитын байгууллага нь малчдаас бэлтгэн нийлүүлсэн махны            орлого, зарлага, үлдэгдлийн тооцоог хавсралтаар 24,234,500.00 төгрөг гэж зөв тусгасан хэдий ч 01/166 дугаар актад дурдахдаа 23,634,500.00 төгрөг гэсэн нь үлдэгдлээс 100 кг буюу 600,000.00 төгрөгийн тооцоог орхигдуулсан байна. Актын төлбөрийн нийт үнийн дүнгийн хувьд 24,234,500.00 төгрөг байхаар байна.

Тус сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолны мах бэлтгэхээр сумын Засаг даргаар батлуулан сургуулийн захирал Д.Г нь 8 малчинтай мах нийлүүлэх гэрээг байгуулсан ба ирсэн махыг нярав Г.Х жинлэж хүлээн /складад/ авч, складад нөөцөлдөг байна.

Төрийн аудитын байгууллагаас сургуульд 2019 оны 9 сараас 2020 оны 1 сард гэрээт 8 бэлтгэн нийлүүлэгч буюу малчдаас нийт 5,131.0 кг буюу 30,786,000.00 төгрөгийн мах нийлүүлсэн байна. Үүнээс 4 малчинд бүгдийг нь болон хагасалж 2,007.0 кг буюу 12,042,000.00 төгрөгийн махыг буцаан өгсөн ба 3,124.0 кг мах буюу 18,744,000.00 махны үлдэгдэлтэй байхыг дутаасан гэж үзсэн тул акт тогтоосон байна.

ХААН банканд байрших ************ дугаар дансанд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000.00 төгрөг төлсөн нь Г.Х-н эзэмшигч ХААН банк дахь 5317077707 дугаар харилцах дансны хуулганы зарлагын гүйлгээгээр тогтоогдож байна.

Шинжилгээгээр сургуульд малчдаас малчны тамгатай зарлагын баримтаар 30,786,000.00 төгрөгийн мах нийлүүлсэн гэх боловч орлогод авсан сургуулийн бараа, материалын орлогын баримт байхгүй, малчдад 12,042,000.00 төгрөгийн махыг буцааж өгсөн гэх боловч хэзээ, хэн гэдэг малчинд хүлээлгэн өгсөн баримтгүй, мөн 18,744,000.00 төгрөгийн мах дутаасан гэх тооллогын бүртгэлгүй, тооллогын тооцоо бодсон акт, баримтгүй зэрэг нь эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоолгох шаардлагатай байна.

Шинжилгээгээр 2020 оны 9, 10 дугаар сарын хүүхдийн хоолны менюг түүхэд 752 ш 1,651,110.00 төгрөгийн хүнсийг илүү меню бичиж зарлагдсаныг байгууллагын хүнсний материалд орлого авах төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Мөн шинжилгээгээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн няравын хүнсний бараа, материалын үлдэгдэл 11,864,700 төгрөгөөр тайлагнагдсан байсан ба 2020 оны 09 дүгээр сард хичээл эхэлж ороход эхний үлдэгдэл байхгүй болж шинээр 6,599,850 төгрөгийн хүнсний материал, мах худалдан авсан тул акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шинжилгээгээр 2020 оны 9, 10 дугаар сард хүүхдийн хоолны хүнсний материалын үлдэгдлийг биетээр тоолоход 225,650.00 төгрөгийн дутагдал гарсан тул акт тогтоосон нь тооллогын бүртгэл, тооллогын тооцоо бодсон акт, баримтаар тогтоогдож байгаа тул үндэслэлтэй байна.

Мөн нярав Г.Х нь махны тооцооны үлдэгдэл гэх 1,657.6 кг махыг 10,479, 150.00 төгрөгөөр борлуулж, олсон орлогын мөнгөөр 2020 оны 09 дүгээр сард Насан шанд ХХК-аас 3,299,850.00 төгрөгийн хүнсний материал, малчин З.Э-с 550 кг буюу 3,300,000.00 төгрөгийн мах нийт 6,599,850.00 төгрөгийн материал авч 6,597,000.00 төгрөг төлсөн гэх тооцооноос Г.Х-н эзэмшигч ХААН банк дахь ********** дугаар харилцах дансны хуулгаар 5,641,000.00 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Харин бэлэн мөнгөөр Насан шанд ХХК-д төлсөн гэх 956,000.00 төгрөгийн кассын зарлагын баримт ирээгүй тул тогтоох боломжгүй юм.

Мөн нярав Г.Х нь 10 дугаар сард ******** ХХК-аас хүнсний материал 1,424,800.00 төгрөг, ********* ХХК-аас 506,100.00 төгрөг, малчдаас (З.Э 434 кг, Ш.Ц 530 кг) 5,784,000.00 төгрөгийн нийт 7,714,900.00 төгрөгийн худалдан авалт хийсэн байна.

3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарын эрх, үүрэг, хориглох зүйлс, дотоод хяналт тавьж ажиллах талаар, мөн Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч /сургуулийн захирал/-ийн төсвийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагыг тус тус тодорхой заасан байдаг...” гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 135-142 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х нь 2019 оны 10 дугаар сараас  2020 оны 09 дүгээр сарын хооронд сургуулийн агуулахад хадгалагдаж байсан махнаас 3125 (гурван мянга нэг зуун хорин тав) килограмм, 18,744,000 (арван найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий мах, 1,303,340 (нэг сая гурван зуун гурван мянга гурван зуун дөч) төгрөгийн үнэ бүхий хүнсний материал, нийт 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөч) төгрөгийн мах, хүнсний материал завшсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” бол гэмт хэрэгт тооцон, тухайн гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн өөрийн албан тушаал буюу сургуулийн няравын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрт нь итгэмжлэн хариуцуулсан сургуулийн дотуур байрны  хүүхдүүдийн хоолны материал буюу 3125 (гурван мянга нэг зуун хорин тав) килограмм 18,744,000 (арван найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий мах, 1,303,340 (нэг сая гурван зуун гурван мянга гурван зуун дөч) төгрөгийн үнэ бүхий хүнсний бусад материал, нийт 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөч) төгрөгийн эд хөрөнгө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Шүүгдэгчийн хувьд ажил үүргийн хуваарь ёсоор тухайн сургуультай гэрээ байгуулсан малчдаас нийлүүлсэн дотуур байр хүүхдүүдийн хоолонд хэрэглэх махыг  жинлэн хүлээж авах, хадгалах бусад материалыг бэлтгэн агуулах саванд хадгалах, зориулалтын дагуу ашиглах үүргийг хүлээнэ. Ийнхүү хүлээж аван хадгалсан мах, хүнсний бараа материалаас сургууль ямар нэгэн байдлаар ашиглаагүй байхад дутагдсан болох хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, төрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтын үр дүн, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Нярав албан тушаал нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж бүрэн бүтэн байдлыг хангах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ашиглах үүрэгтэй бөгөөд түүнийг зохих шийдвэргүйгээр захиран зарцуулах, өөрийн эзэмшилд авах нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээдэд хамаарах бөгөөд уг албан тушаалгүйгээр завших гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл сургуулийн нярав нь нягтлан бодогч, захирлын шийдвэргүйгээр мах болон хүнсний бараа материалаас ашиглах эрхгүй бөгөөд зөвхөн ажил, албан тушаалын чиг үүргээр зохих ёсоор хадгалах, дээрх албан тушаалтны шийдвэрээр ашиглах эрхээр эд хөрөнгөтэй харьцах хэмжээ хязгаар нь тодорхойлогдоно.

Иймээс шүүгдэгч Г.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан “...Г.Х-г итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс мах, хүнсний эд зүйл завшсан гэж үзэж байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол 1.1-д гэмт хэргийн шинжгүй үйлдэл харагдаж байгаа юм. Г.Х  нь эдгээр малчдаас хувиараа мах аваад завшсан асуудал байхгүй. Эдгээр малчид Г.Х гэдэг хувь хүнд мах аваачиж өгөөгүй. Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай нь гэрээ хийж, гэрээний дагуу мах тушаасан байгаа. Үүнийг Х-д холбогдуулж, Х нь эдгээр махыг завшсан гэж үзэх боломжгүй...” гэж шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж байгаа боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн няравын албан тушаалтын тодорхойлолтод зааснаар “Чанартай хүнс, бараа материалыг гэрээт аж ахуй нэгжээс ханган нийлүүлэх, цэс, шаардах хуудас бичүүлж түүний дагуу хүнс, бараа материалыг тавьж олгох” гэсэн  чиг үүргийг гүйцэтгэхээр байх бөгөөд тухайн хүнсний зүйлс хадгалагдаж байсан агуулахад зөвхөн Х нэвтрэх боломжтой талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд тухайн мах, хүнсний бусад бараа материалуудыг хариуцаж байсан болох нь шүүгдэгчийн “...агуулахын түлхүүрийг хэн нэгэнд олшруулж өгсөн зүйл байхгүй... Сургуулийн захиралтай гэрээ хийгээд тэгээд энэ хүнээс ав гэдэг... Сургуулийн захирлын гэрээний дагуу би өөрөө хариуцаж авсан...” гэх мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Түүнчлэн агуулахад хадгалагдаж байсан мах хатаж хөнгөрсний улмаас дутагдсан гэх шүүгдэгчийн тайлбар бодит байдал дээр байх боломжгүй бөгөөд ийм үйл баримтыг тогтоохуйц нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй болно.   

Тухайн байгууллагын санхүүгийн сахилга бат сул, холбогдох албан тушаалтнуудын салан задгай байдал, захирал, нягтлан бодогч нар нь доод шатны албан тушаалтныхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй зэрэг нь бусдад байгууллагын эд хөрөнгийн завших санаа сэдлийг төрүүлж, уг гэмт санаа бодлоо хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хавтаст хэргийн 41 дүгээр тал/, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөч) төгрөг төлсөн талаарх шүүх хуралдаанд гаргаж өгсөн Г.Х-н Хаан банкны ****** дугаартай дансны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр)  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Х-н гэм буруутай үйлдлийн улмаас 18.744.000 (арван найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий мах, 1,303,340 (нэг сая гурван зуун гурван мянга гурван зуун дөчин) төгрөгийн хүнсний бусад материал, нийт 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөчин) төгрөгийн хохирол учирсан болох нь Эдийн засгийн шинжээч Д.Баяраагийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтээр тогтоогдож  байна.

Үлдэгдэл махыг зарж борлуулсан орлогоос иргэний нэхэмжлэгч Д.М-д 3,000,000 төгрөг шилжүүлсэн тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж шүүх үзэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд учирсан хохирлыг шүүх 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөчин) төгрөгөөр тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудаар иргэдтэй гэрээ байгуулан хүнсний материал худалдан авснаараа тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох тул Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь тухайн хэргийн хохирогч болж байгаа боловч энэ нь мах нийлүүлсэн иргэдэд хууль ёсоор байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ хэрэгт иргэний хариуцагчаар давхар тогтоогдсон нь үндэслэлтэй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөчин) төгрөгөөс иргэний нэхэмжлэгч О.П-д тэжээл хэлбэрээр өгсөн гэх 40,000 (дөчин мянга) төгрөгийг хасч, 20,007,340 (хорин сая долоон мянга гурван зуун дөчин) төгрөгийг шүүгдэгч Г.Х-гаас гаргуулж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд олгож, иргэний хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас 1,772,000 (нэг сая долоон зуун далан хоёр мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.П-д, 3,594,000 (гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.А-т, 1,920,000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Ц-т тус тус олгож шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Д.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй холбоотой Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул тэдгээрийн нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төв, Дэнж хорооллын ***-р  гудамжны *** тоотод байрлалтай V-********** улсын бүртгэлийн дугаартай 67.8 м2 хувийн сууцыг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  З овогтой Г-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2  (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас 1,772,000 (нэг сая долоон зуун далан хоёр мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.П-д, 3,594,000 (гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.А-т, 1,920,000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Ц-т тус тус олгож, хохиролд 20,047,340 (хорин сая дөчин долоон мянга гурван зуун дөч) төгрөг төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төв, Дэнж хорооллын ***-р  гудамжны *** тоотод байрлалтай V-****** улсын бүртгэлийн дугаартай 67.8 м2 хувийн сууцыг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА