Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч С.Г*******д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхээгийн Г*******дод холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Г*******д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цахир хорооллын нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 36-43 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад эрчим хүчний тулгуур шонд татсан цахилгааны утсыг татан улмаар хашаанд байрлуулсан шонгийн мод хугарч 3 настай П.А**************ыг цохиж амь насыг хохироосон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г*******д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цахир хорооллын нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 36-43 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад эрчим хүчний тулгуур шонд татсан цахилгааны утсыг татан улмаар хашаанд байрлуулсан шонгийн мод хугарч 3 настай П.А**************ыг цохиж амь насыг хохироосон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Г*******дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ ... би машинаа жолоодоод хөдлөөд явах гэхэд Оогоо наагуур чинь нугачаа ихтэй ирсэн замаар явчих гэхээр нь доороо зүүн дарж иргээд Оогоогийн ээжийнх нь гудмаар орж шууд яваад Дэлгэрмөрөн голын захад очоод татлагаа үзэхээр хоёулаа машинаас буухад цахилгааны төмөр утас ачааны дээд талд даруулсан хашлага банзны үзүүрт лонхтой талаараа тээглэсэн цахилгааны утас байсан. Тэр утсыг хараад тогны утас мөн биш гэж хоорондоо ярилцаад нөгөө утсаа эвхэж аваад татлагадаа хавчуулаад цаашаа явж Оогийгийнд очсон. Өвсөө хонины хашааны саравч дээр нь тараагаад шидчихсэн. Нөгөө цахилгааны утсаа болохоор хашааны хажууд буулгаад хаячихсан. Оогийгийнд ороод хоол идэх гэж байхад Оогийгийн утас дугараад хүүхэд багачууд модонд даруулчихлаа гэсэн үү бүдэг бадаг зүйл яригдсан. Оогий маань хоол ундаа идээгүй эхнэр, дүү нарын хамтаар машинаараа сумын төв үү явсан. Би ч гэр лүүгээ машинаа жолоодоод хөдөлсөн. ...цахилгааны утас хэтэрхий доор байснаас болж ачаанд тээглэж чирэгдсэний улмаас шонгийн мод унаж ийм хэрэг гарсан гэж бодож байна. ...   ” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-3х), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-10х),

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-12, 18-19, 24-25, 26-27х),

Цахилгааны утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-16-17х),

Камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-20-22х),

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-23х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-29-30х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-31-32х),

Хохирогч Д.П*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... тэр өдөр айлд хүүхэд хараад гэртээ ирэхэд ээж гэртээ ганцаараа байсан. Ээж утасны шон унаад хүүхэд цохиулаад эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход талийгч охин минь эмчилгээ хийлгэж байгаад нээх удаагүй өөд болсон. ...надад одоо гомдол гээд байх зүйл байхгүй. Угаасаа нэгэнт өнгөрчихсөн болохоор яах билээ дээ. Амьд байсан бол гомдолтой л байлаа. Буян хийгээрээ гээд Г*******д надад 700,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй.  ...” гэх мэдүүлэг (хх-35,37х),

Иргэний хариуцагч Н.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... гэр хороололд тавигдсан 220 вольтын эрчим хүчний тулгуур шон, эрчим хүчний агаарын хүчдэл дамжуулах цахилгааны утас, газрын хөрснөөс дээш хэдэн метрийн зайтай байхыг манай байгууллагад хүсэлт гаргаад гэрээ байгуулна. Гэрээ байгуулж гэрээний дагуу цахилгаан хүчээр хангана. Гэр хороололд эрчим хүчний тулгуур модон шон 8 метр, агаарын хүчдэлийн цахилгаан дамжуулах утас газрын хөрснөөс 6 метрийн зайтай байна. ...тухайн шон унасан айл руу татсан утсыг нэг ч удаа чангалж, нэг ч удаа унжилт ихтэй байгааг бол хэлж байсан байна лээ. ... гэх мэдүүлэг (хх-43-44х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 24 минутад хэсгийн төлөөлөгч Сэнгэравдан утсаар залгаад ярихдаа: Эрчим хүчний шугамын утсыг машин дайрч тулгуур шон унасны улмаас хүүхэд бэртэж гэмтсэн. Шугамын хүчдэлийг салгаарай гэж хэлсэн. Тэр даруйд нь осол гарсан газрын хашаанд оо баазын утас буюу доод шугамын утас нь байхгүй, дээд шугамын галтай хүчдэлтэй утас нь гудамжинд газар унасан байсан. Даваажавын хашаа руу ороход байшингийн урд талын тулгаар буюу шон нь ёроол хэсгээрээ хугарч унасан байдалтай байсан. Тэгэхээр нь шугамын хүчдэл утсыг таслаад тасалсан хоёр үзүүрийг хашаанд нь бэхэлж уясан. Осол гарсан газрын хашаан дотор явж үзээд байж байхад хашааны эзэн Даваажав гуай гарч ирсэн. Даваажав гуай надад хэлэхдээ манай хүүхэд энэ унасан шонгийн дунд хэсэгт ухаангүй уначихсан байсан гэж хэлээд сандраад уйлаад байсан. ... Хугарч унасан тулгуур шонг одоогоос 3 жил гаруй хугацааны өмнө би өөрөө босгож хүчдэлийг холбож байсан. Өндрийг тухайн үед хараад газрын хөрснөөс дээш 8 метр бол хангалттай өндөртэй юм байна гэж бодож байсан. Хүчдэл татсан Батчулуун гэх айлын хашаанд байгаа шон бол намайг ажилд ороход босгочихсон байсан. Тэр шонгийн өндрийг баримжаагаар харахад 6 метр орчим өндөртэй байсан... Модон шонгийн үзлэгийг 3 дээш жилд 1 удаа үзлэг хийх ёстой байдаг. Шугамын үзлэгт сар болгон явдаг. Осол гарсан газрын тулгуурыг хөдөлгөж үзэхэд бол боломжийн л байдаг байсан. Үзлэг хийсэн тэмдэглэл бол байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-47-48х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... Даваажав эгчийн хашаанд очиход хашаан доторх эрчим хүчний тулгуур шон газар хугарч унасан байсан. Гэрт нь тоггүй гэхээр нь хажуугийн айл Нямдоржийн гэрээс утас татаж тог холбож өгсөн. Тэгээд эмнэлэг яваад шөнийн 03 цаг өнгөрч байхад Даваажав эгчийнд очсон. Даваажав эгч ярихдаа хашаанаас А*********** машинд өвч ачиж гараад шон унасан. Охин бид хоёр түлээ оруулахаар гэрээс гараад түлээн дээр намайг оччихсон байхад шон унасан тэгээд харахад өвстэй машин гудамжинд явж харагдсан. Талийгч охин газар хэвтэж байсан гэж ярьсан... Газар луу ухаж хийсэн модон шон бол 5-6 жилийн хугацаанд солих шаардлагатай байдаг. 2021 оны 06 дугаар сард Даваажав эгчийнх нүүж орж ирэхээр нь тогны утсыг холбож өгч дөрөөгөөр авирч үзэхэд зүгээр байсан. Одоогоос 14 хоногийн өмнө доод утас унжилт ихтэй байхаар нь чангалж ганцаараа татсан. ... гэх мэдүүлэг (хх-51-52х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед хүргэн А***********, Г*******дын хамтаар манай хашаанд буулгасан байсан өвсөө ачихаар ирсэн. Өвсөө нэлээн удаан л ачсан. Өвсөө ачиж байгааг нь харахад нэлээн өдөр болчихсон хоёр хуваагаад аччихгүй яасан юм болдоо гээд талийгч охинтойгоо ярьж байсан. Талийгч охин маань аймар өндөр болсон байна шүү гэж хэлээд л гүйгээд байсан... охин чирдэг тогоогоо аваад гэрээс гарахаар нь араас гарахад тас гээд гожгор хар юм миний урд руу унахаар нь юу унадаг билээ гээд л харахад нөгөө ачаатай машин гудамж дундах манайх руу татсан цахилгааны утсыг ачаагаа татаад явж байгаа харагдсан. Тэгсэн чинь утас начигнаж дугарахаар нь хүү маань хаачихсан билээ гээд л харахад газар ухаангүй хэвтэж байсан. Тэр үед ухаангүй орилж чарлаад л урд айлын Баярааг дуудсан. ... Г*******дыг л өвс ачиж өгөөч гэж гуйсан гэсэн. Өвстэй машиныг хашаанаас Г*******д л жолоодож гаргасан. Г*******дын машин юм чинь Г*******д л жолоодож явсан байх... Талийгч охинд ямар гэмтэл учирсан байсныг бол тэвдээд харж чадаагүй. Тэр шон унаснаас болж л охин маань цохиулсан... Тэр байшин 2-3 жилийн өмнө дүүгээсээ авсан болохоор мэдэхгүй байна. Доошоо нэлээн унжсан байсан. Тэр утас доогуур өндөр ачаатай машин явбал яах болдоо гэж бодож байсан. Талийгч охиныг маань шонгийн мод ороолгож цохилоо гэж бодсон. ...” гэх мэдүүлэг (хх-55-56х),

Гэрч Н.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Утасны шонг харахад хүүхдийн хажуухан урд талд нь байсан. Утасны шонгоос цахилгааны утас харагдаж байсан. Тасарсан байсан уу, тасраагүй байсныг бол тогтож харж чадаагүй. Тэгээд л хүүхдийг тэврэхээр харахад духны аль талдаа байсныг санахгүй байна халцарчихсан байсан. Хүүхдийг тэврээд буцаж гүйж дэлгүүрийн урд очиход давхар кабинтай бонго-3 зогсож байхаар Дагий бид хоёр хүүхдийг аваад сууж нөгөө машинаар эмнэлэг хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-59х),

Гэрч Н.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим гэрээсээ гараад Хийморь дэлгүүрийн үүдэнд явж байтал ШТС-ийн ард цагаан өнгөтэй портер маркийн машин их өндөр өвс ачсан дээр нь малын 2 ширхэг жааз хаалт ачсан явж байсан Би ээжтэйгээ яриад ямар их өндөр ачсан юм бэ гэж яриад өнгөрсөн. ... “ гэх мэдүүлэг (хх-62х),

Гэрч З.А***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Уг тээврийн хэрэгслийг манай найз Г*******д жолоодож явсан бид хоёр ээжийн хашаанд байсан задгай өвсийг ачаад дээр нь морь ачихдаа хэрэглэж байсан банзан хашлагаа өвсөн дээрээ ачсан өөр зүйл ачаагүй машины толгойноос дээс 60-70 см орчим өндөр өвс ачсан байхаа үүн дээр хашлага ачсан байгаа... Би тухайн үедээ мэдээгүй замд голын зах дээр явж байхад бид хоёрын машины ачаа дээд талд хөнгөн цагаан утасны тасархай өлгөгдсөн явж байсан уг утас хөдөө гэрийн гадаа өвс буулгасан газарт байгаа. Тухайн үед бид хоёр Энэ юун төмөр утас вэ хаанаас яаж тээглэв юм мэдэгдээгүй дээ гэж хоорондоо ярилцаад өнгөрсөн. Тэгээд сүүлд нь хадам ээжийн хашаанаас гараад явах замд шонгийн модны утсанд бид хоёрын ачсан ачаа тулаад хашаанд байсан шонгийн модыг унагаасан гэж мэдсэн... Манай хадам ээжийн хашаанд цахилгааны шонгийн мод нь байшингийн хаалганы үүдэнд голлож байдаг. Шонгийн модны утас нь доошоо унжсан эсэх талаар би сайн мэдэхгүй тухайн үед анзаараагүй. ...” гэх мэдүүлэг (хх-69-70х),

Гэрч Б.Б***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нарийн хугацааг нь мэдэхгүй байна. Эрчим хүчний ажилтан Л***********ийн хамтаар л шонгийн модоо босгож цахилгааны утсаа татуулж байсан юм. Тухайн үедээ бол эрчим хүчний ажилтандаа мэдэгдээд л зөвшөөрөөд өөрөө ирж босголцож өгсөн...нэг удаа бол ирж өмхрөлтийг бол үзэж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-71х),

Гэрч Б.А*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 9 дүгээр сард эрчим хүчний байгууллагад ажилд орсон намайг ажилд орсноос хойш бол хяналт шалгалтаар яваагүй. Тухайн сумын байцаагч монитор шаардаж солиулах шаардах эрхтэй. Гэхдээ тухайн тухайн шугамыг эзэмшигч өөрөө хяналт тавьж байх эрхтэй...дүрэмд зааснаараа шонгийн мод, утсыг татаж өгөх ёстой. ...” гэх мэдүүлэг (хх-74х),

Гэрч Н.Э************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн амь хохирогч нь их даарсан байдалтай биеийн халуун нь 33.6 хэмийн дулаантай зүрхний цохилт нь 90, амьсгалын тоо 35 захын судасны хүчил төрөгчийн хэмжээ 85% орчинтой харьцаагүй амнаас хөөс гарсан, хамраас цус гарсан, толгойн баруун талын хэсэг дух орчим шалбарсан зулгаралтай байсан. Ингээд тухайн амь хохрогчдод амны хөөс шүлсийг цэвэрлэсэн, хүчил төрөгч өгсөн судсаар цус тогтоох тариа яак 100мм судсаар тарьсан, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор тариа, гэмтлийн шалтгаантай урчаас нян вирус утгах тариа, тархины хаван хөөх зориогоор мөн тариа хийсэн. Тухайн үед эрүүл мэндийн төвийн дарга Батмөнх, их эмч Мягмаржаргал, ахлах сувилагч Эрдэнэцэцэг, их баригч Э.Энхбаяр, ээлжийн сувилагч Мөнхцэцэг, лаборант Энхтуяа нар байсан. Эмчилгээний явцад аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч Амарбат эмчээс зөвлөгөө авсан эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байх явцад П*******гийн А************** гэдэг 2 нас 8 сартай эмэгтэй хүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны 17 цаг 20 минутад амьсгал хураасан. ...” гэх мэдүүлэг (хх-77х),

Гэрч Г.М************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 24.5 дахь хэсэгт зааснаар ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн 2.5 м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам стандартыг баримтална...ачаатай болон ачаагүй гэж заасан нь өндрийг тодорхойлох учир газрын хөрснөөс дээш хэмжээг хэлнэ. ...” (хх-80х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай:

1. З.А***********ын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй. ... гэх дүгнэлт (хх-83х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай:

1. С.Г*******дын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй. ... гэх дүгнэлт (хх-89х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай:

1. Амь хохирогч П.Ариунболдын цогцост гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл болон дух, баруун чамархай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шанаа, зулай болон зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. Энэ нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо гадаргуутай зүйлээр үүсгэгдсэн байна. Дээрх гавал, тархи, цээжинд хавсарсан битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлжээ.

2. Амь хохирогч П.А**************ын цогцост  үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Амь хохирогч П.А************** нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхээс 6-7 цагийн өмнө нас баржээ.

4. Амь хохирогч П.А************** нь гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ... гэх дүгнэлт (хх-95-96х),

Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хх-97-99х),

Мөрдөгчийн магадлагаа (хх-103-105х),

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.А*******жавын шинжээчийн дүгнэлт (хх-112-113х),

Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан “... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдийн байдлаар Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 14.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. (хх-117-118х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-136х),

Боржигон овогт Сүхээгийн Г*******дын иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар (хх-153х),

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-160х),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт (хх-154х), 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар (хх-155-156х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038005750448 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г*******д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цахир хорооллын нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 36-43 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад эрчим хүчний тулгуур шонд татсан цахилгааны утсыг татан улмаар хашаанд байрлуулсан шонгийн мод хугарч 3 настай П.А**************ыг цохиж амь насыг хохироосон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Үүрийнбаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-3х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-10х),

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-12, 18-19, 24-25, 26-27х),

Цахилгааны утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-16-17х),

Камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-20-22х),

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-23х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-29-30х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-31-32х),

Хохирогч Д.П*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... тэр өдөр айлд хүүхэд хараад гэртээ ирэхэд ээж гэртээ ганцаараа байсан. Ээж утасны шон унаад хүүхэд цохиулаад эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход талийгч охин минь эмчилгээ хийлгэж байгаад нээх удаагүй өөд болсон. ...надад одоо гомдол гээд байх зүйл байхгүй. Угаасаа нэгэнт өнгөрчихсөн болохоор яах билээ дээ. Амьд байсан бол гомдолтой л байлаа. Буян хийгээрээ гээд Г*******д надад 700,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй.  ...” гэх мэдүүлэг (хх-35,37х),

Иргэний хариуцагч Н.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... гэр хороололд тавигдсан 220 вольтын эрчим хүчний тулгуур шон, эрчим хүчний агаарын хүчдэл дамжуулах цахилгааны утас, газрын хөрснөөс дээш хэдэн метрийн зайтай байхыг манай байгууллагад хүсэлт гаргаад гэрээ байгуулна. Гэрээ байгуулж гэрээний дагуу цахилгаан хүчээр хангана. Гэр хороололд эрчим хүчний тулгуур модон шон 8 метр, агаарын хүчдэлийн цахилгаан дамжуулах утас газрын хөрснөөс 6 метрийн зайтай байна. ...тухайн шон унасан айл руу татсан утсыг нэг ч удаа чангалж, нэг ч удаа унжилт ихтэй байгааг бол хэлж байсан байна лээ. ... гэх мэдүүлэг (хх-43-44х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 24 минутад хэсгийн төлөөлөгч Сэнгэравдан утсаар залгаад ярихдаа: Эрчим хүчний шугамын утсыг машин дайрч тулгуур шон унасны улмаас хүүхэд бэртэж гэмтсэн. Шугамын хүчдэлийг салгаарай гэж хэлсэн. Тэр даруйд нь осол гарсан газрын хашаанд оо баазын утас буюу доод шугамын утас нь байхгүй, дээд шугамын галтай хүчдэлтэй утас нь гудамжинд газар унасан байсан. Даваажавын хашаа руу ороход байшингийн урд талын тулгаар буюу шон нь ёроол хэсгээрээ хугарч унасан байдалтай байсан. Тэгэхээр нь шугамын хүчдэл утсыг таслаад тасалсан хоёр үзүүрийг хашаанд нь бэхэлж уясан. Осол гарсан газрын хашаан дотор явж үзээд байж байхад хашааны эзэн Даваажав гуай гарч ирсэн. Даваажав гуай надад хэлэхдээ манай хүүхэд энэ унасан шонгийн дунд хэсэгт ухаангүй уначихсан байсан гэж хэлээд сандраад уйлаад байсан. ... Хугарч унасан тулгуур шонг одоогоос 3 жил гаруй хугацааны өмнө би өөрөө босгож хүчдэлийг холбож байсан. Өндрийг тухайн үед хараад газрын хөрснөөс дээш 8 метр бол хангалттай өндөртэй юм байна гэж бодож байсан. Хүчдэл татсан Батчулуун гэх айлын хашаанд байгаа шон бол намайг ажилд ороход босгочихсон байсан. Тэр шонгийн өндрийг баримжаагаар харахад 6 метр орчим өндөртэй байсан... Модон шонгийн үзлэгийг 3 дээш жилд 1 удаа үзлэг хийх ёстой байдаг. Шугамын үзлэгт сар болгон явдаг. Осол гарсан газрын тулгуурыг хөдөлгөж үзэхэд бол боломжийн л байдаг байсан. Үзлэг хийсэн тэмдэглэл бол байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-47-48х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... Даваажав эгчийн хашаанд очиход хашаан доторх эрчим хүчний тулгуур шон газар хугарч унасан байсан. Гэрт нь тоггүй гэхээр нь хажуугийн айл Нямдоржийн гэрээс утас татаж тог холбож өгсөн. Тэгээд эмнэлэг яваад шөнийн 03 цаг өнгөрч байхад Даваажав эгчийнд очсон. Даваажав эгч ярихдаа хашаанаас А*********** машинд өвч ачиж гараад шон унасан. Охин бид хоёр түлээ оруулахаар гэрээс гараад түлээн дээр намайг оччихсон байхад шон унасан тэгээд харахад өвстэй машин гудамжинд явж харагдсан. Талийгч охин газар хэвтэж байсан гэж ярьсан... Газар луу ухаж хийсэн модон шон бол 5-6 жилийн хугацаанд солих шаардлагатай байдаг. 2021 оны 06 дугаар сард Даваажав эгчийнх нүүж орж ирэхээр нь тогны утсыг холбож өгч дөрөөгөөр авирч үзэхэд зүгээр байсан. Одоогоос 14 хоногийн өмнө доод утас унжилт ихтэй байхаар нь чангалж ганцаараа татсан. ... гэх мэдүүлэг (хх-51-52х),

Гэрч Х.Л***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед хүргэн А***********, Г*******дын хамтаар манай хашаанд буулгасан байсан өвсөө ачихаар ирсэн. Өвсөө нэлээн удаан л ачсан. Өвсөө ачиж байгааг нь харахад нэлээн өдөр болчихсон, хоёр хуваагаад аччихгүй яасан юм болдоо гээд талийгч охинтойгоо ярьж байсан. Талийгч охин маань аймар өндөр болсон байна шүү гэж хэлээд л гүйгээд байсан... охин чирдэг тогоогоо аваад гэрээс гарахаар нь араас гарахад тас гээд гожгор хар юм миний урд руу унахаар нь юу унадаг билээ гээд л харахад нөгөө ачаатай машин гудамж дундах манайх руу татсан цахилгааны утсыг ачаагаа татаад явж байгаа харагдсан. Тэгсэн чинь утас начигнаж дугарахаар нь хүү маань хаачихсан билээдээ гээд л харахад газар ухаангүй хэвтэж байсан. Тэр үед ухаангүй орилж чарлаад л урд айлын Баярааг дуудах...Г*******дын машин. Г*******дыг л өвч ачиж өгөөч гэж гуйсан гэсэн. Өвстэй машиныг хашаанаас Г*******д л жолоодож гаргасан. Г*******дын машин юм чинь Г*******д л жолоодож явсан байх... Талийгч охинд ямар гэмтэл учирсан байсныг бол тэвдээд харж чадаагүй. Тэр шон унаснаас болж л охин маань цохиулсан... Тэр байшин 2-3 жилийн өмнө дүүгээсээ авсан болохоор мэдэхгүй байна. Доошоо нэлээн унжсан байсан. Тэр утас доогуур өндөр ачаатай машин явбал яах болдоо гэж бодож байсан. Талийгч охиныг маань шонгийн мод ороолгож цохилоо гэж бодсон. ...” (хх-55-56х),

Гэрч Н.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Утасны шонг харахад хүүхдийн хажуухан урд талд нь байсан. Утасны шонгоос цахилгааны утас харагдаж байсан, тасарсан байсан уу, тасраагүй байсныг бол тогтож харж чадаагүй. Тэгээд л хүүхдийг тэврэхээр харахад духны аль талдаа байсныг санахгүй байна халцарчихсан байсан. Хүүхдийг тэврээд буцаж гүйж дэлгүүрийн урд очиход давхар кабинтай бонго-3 зогсож байхаар Дагий бид хоёр хүүхдийг аваад сууж нөгөө машинаар эмнэлэг хүргүүлсэн. ...” (хх-59х),

Гэрч Н.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим гэрээсээ гараад Хийморь дэлгүүрийн үүдэнд явж байтал ШТС-ийн ард цагаан өнгөтэй портер маркийн машин их өндөр өвс ачсан дээр нь малын 2 ширхэг жааз хаалт ачсан явж байсан “Би ээжтэйгээ яриад ямар их өндөр ачсан юм бэ? гэж яриад” өнгөрсөн. ... “гэх мэдүүлэг (хх-62х),

Гэрч З.А***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийг манай найз Г*******д жолоодож явсан бид хоёр ээжийн хашаанд байсан задгай өвсийг ачаад дээр нь морь ачихдаа хэрэглэж байсан банзан хашлагаа өвсөн дээрээ ачсан өөр зүйл ачаагүй машины толгойноос дээс 60-70 см орчим өндөр өвс ачсан байхаа үүн дээр хашлага ачсан байгаа... Би тухайн үедээ мэдээгүй замд голын зах дээр явж байхад бид хоёрын машины ачаа дээд талд хөнгөн цагаан утасны тасархай өлгөгдсөн явж байсан уг утас хөдөө гэрийн гадаа өвс буулгасан газарт байгаа.Тухайн үед бид хоёр “Энэ юун төмөр утас вэ?” хаанаас яаж тээглэв юм мэдэгдээгүй дээ гэж хоорондоо ярилцаад өнгөрсөн. Тэгээд сүүлд нь хадам ээжийн хашаанаас гараад явах замд шонгийн модны утсанд бид хоёрын ачсан ачаа тулаад хашаанд байсан шонгийн модыг унагаасан байсан гэж мэдсэн... Манай хадам ээжийн хашаанд цахилгааны шонгийн мод нь байшингийн хаалганы үүдэнд голлож байдаг. Шонгийн модны утас нь доошоо унжсан эсэх талаар би сайн мэдэхгүй тухайн үед анзаараагүй. ...” гэх мэдүүлэг (хх-69-70х),

Гэрч Б.Б***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нарийн хугацааг нь мэдэхгүй байна. Эрчим хүчний ажилтан Л***********ийн хамтаар л шонгийн модоо босгож цахилгааны утсаа татуулж байсан юм.Тухайн үедээ бол эрчим хүчний ажилтандаа мэдэгдээд л зөвшөөрөөд өөрөө ирж босголцож өгсөн...нэг удаа бол ирж өмхрөлтийг бол үзэж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-71х),

Гэрч Б.А*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 9 сард эрчим хүчний байгууллагад ажилд орсон намайг ажилд орсноос хойш бол хяналт шалгалтаар яваагүй тухайн сумын байцаагч монитор шаардаж солиулах шаардах эрхтэй. Гэхдээ тухайн тухайн шугамыг эзэмшигч өөрөө хяналт тавьж байх эрхтэй...дүрэмд зааснаараа шонгийн мод, утсыг татаж өгөх ёстой. ...” гэх мэдүүлэг (хх-74х),

Гэрч Н.Э************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн амь хохирогч нь их даарсан байдалтай биеийн халуун нь 33.6 хэмийн дулаантай зүрхний цохилт нь 90, амьсгалын тоо 35 захын судасны хүчил төрөгчийн хэмжээ 85% орчинтой харьцаагүй амнаас хөөс гарсан хамраас цус гарсан толгойн баруун талын хэсэг дух орчим шалбарсан зулгаралтай байсан. Ингээд тухайн амь хохрогчдод амны хөөс шүлсийг цэвэрлэсэн, хүчил төрөгч өгсөн судсаар цус тогтоох тариа яак 100мм судсаар тарьсан, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор тариа, гэмтлийн шалтгаантай урчаас нян вирус утгах тариа, тархины хавах хөөх зориогоор мөн тариа хийсэн. Тухайн үед ЭМТ- ийн дарга Батмөнх их эмч Мягмаржаргал, ахлах сувилагч Эрдэнэцэцэг, их баригч Э.Энхбаяр, ээлжийн сувилагч Мөнхцэцэг, лаборант Энхтуяа нар байсан.Эмчилгээний , явцад аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн нарын мэргэжлийн эмч Амарбат эмчээс зөвлөгөө авсан эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байх явцад П*******гийн А************** гэдэг 2 нас 8 сартай эмэгтэй хүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 17 цаг 20 минутад амьсгал хураасан байгаа. ...” гэх мэдүүлэг (хх-77х),

Гэрч Г.М************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 24.5 дахь хэсэгт зааснаар ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн 2.5 м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам стандартыг баримтална...ачаатай болон ачаагүй гэж заасан нь өндрийг тодорхойлох учир газрын хөрснөөс дээш хэмжээг хэлнэ. ...” (хх-80х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай:

1. З.А***********ын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй. ...” гэх дүгнэлт (хх-83х),

2. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай:

1. С.Г*******дын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй. ...” гэх дүгнэлт (хх-89х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай:

2. Амь хохирогч П.Ариунболдын цогцост гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл болон дух, баруун чамархай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шанаа, зулай болон зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. Энэ нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо гадаргуутай зүйлээр үүсгэгдсэн байна. Дээрх гавал, тархи, цээжинд хавсарсан битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлжээ.

3. Амь хохирогч П.А**************ын цогцост  үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Амь хохирогч П.А************** нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхээс 6-7 цагийн өмнө нас баржээ.

5. Амь хохирогч П.А************** нь гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ... гэх дүгнэлт (хх-95-96х),

Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хх-97-99х),

Мөрдөгчийн магадлагаа (хх-103-105х),

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.А*******жавын шинжээчийн дүгнэлт (хх-112-113х),

Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан “... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдийн байдлаар Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 14,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ... “ гэх дүгнэлт (хх-117-118х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Г*******дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг шүүгдэгч С.Г*******д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Г*******д нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Г*******д нь хохирогч П.А**************ын амь насыг болгоомжгүйгээр хохироож амь насанд нь хохирол учруулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г*******дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г*******д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-136)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г*******д нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Г*******д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч С.Г*******дод Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй хохиролгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Г*******д нь...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч С.Г*******д нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас 6.25м, 36.40м, 43.10м, урттай цахилгааны утас нийт 3 хэсэг цахилгааны утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Г*******дын эзэмшлийн портер маркийн 14.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 36-43 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овог Боржигон Сүхээгийн Г*******дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******дыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан С.Г*******дод хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.Г*******д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П*******д 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирол нөхөн төлснийг тэмдэглэж, талууд эвлэрэн хэлэлцсэнийг дурдсугай.

7.Эрүүгийн ************** дугаартай хэрэгт С.Г*******дын эзэмшлийн портер маркийн 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий 36-43 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг 6.25м, 36.40м, 43.10м урттай цахилгааны утсыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн ************** дугаартай хэрэг шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, *******гүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г*******дод шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор *******гүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН