Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 957

 

 

 

 


 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00957

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: оршин суух  овогт Л-ийн Н /РД:/-нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: оршин суух албан ёсны хаягтай боловч одоо оршин суух С овогт Ө-н Э /РД: /-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Отгонцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Л.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Н нь Ө.Этэй 2010 онд танилцан, улмаар хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ихэр охин Э.Оюу-Очир, Э.Номин-Очир нар төрсөн. Ө.Э, Л.Н нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд 2018 оны 2 дугаар сараас салж, тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд нь ээжийнхээ асрамжинд эрүүл саруул өсөн бойжиж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг Ө.Эөөс нь хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ө.Э, Л.Н нарын дундаас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ихэр охин Э.Оюу-Очир, Э.Номин-Очир нар төрсөн, эцэг нь Ө.Э мөн болно. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон  тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Зохигчид 2010 онд танилцан улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ихэр охин Э.Оюу-Очир, Э.Номин-Очир нар төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй.

         Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

   Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  охин Э.Оюу-Очир, охин Э.Номин-Очир нарыг эх Л.Нийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Оюу-Очир, охин Э.Номин-Очир нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Э нь тэжээн тэтгэсүгэй.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Намжилаас улсын тэмдэгтийн хураамжид 53.081  төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                                                               

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР