Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар  2022/ШЦТ/623

 

 

 

 

 

 

 

    2022             5             13                                       2022/ШЦТ/623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.А........ар, Ц.Буянхишиг (Сүхбаатар дүүргийн прокурор),

гэрч Б.Ц..........ба, А.А........ар, Г.А........үү, Б.Н........т, А.Э.............р,

хохирогч “Тайгын булаг” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Н.Мягмархорол түүний  өмгөөлөгч Т.Багахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 1964),

шүүгдэгч Ц.Л..............н, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0204),

шүүгдэгч Т.А..............н, түүний өмгөөлөгч Б.Одонтуяа (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0070),

шүүгдэгч Т.Н..............н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0075),

шүүгдэгч Ц.А..............л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 3102) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн 2009 0160 31007 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Олхон овогт Ц.........жийн Л..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ........................................., урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1, 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сарын хорих ял шийтгүүлж,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн.

 - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 он 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 600 цагийг ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон.

 

2. Боржигон овогт Т.................рын А..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ..........................................., урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2012 оны 360 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 он 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

3. Шарынхан овогт Т.................нгийн Н..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “..........................................., урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.

 

4. Мэргэн овогт Ц..........дийн А..............л, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, дээд боловсролтой, крамикийн шаазан урлаач мэргэжилтэй, .......................................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

I. Шүүгдэгч Ц.Л..............н нь үргэлжилсэн үйлдлээр осолд орж ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан өөр автомашинд улсын дугаарыг зүүх, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч

1. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Toyota Prius” маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэн Хан” ХХК-ийн “Хаан” барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.500.000 төгрөгийг,

2. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Toyota Sai” маркийн ........ УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 5.000.000 төгрөгийг

3. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Toyota Prius” маркийн ........ УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тобяст” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.500.000 төгрөгийг,

4. 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Toyota Prius” маркийн ........ УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж “Ар билэг” ХХК-ийн авто барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.800.000 төгрөгийн буюу нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

II. Шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н Ц.А..............л нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” барьцаалдан зээлдүүлэх газарт “жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээл авъя” гэж осолд орж ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан өөр автомашинд улсын дугаарыг зүүх, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч

1. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Lexus 570” маркийн .......... УНЯ улсын дугаартай... тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг,

2. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Lexus 470” маркийн .......... УБР улсын дугаартай... тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 13.000.000 төгрөгийг,

3. 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Toyota Land cruiser 200” маркийн .......... УБГ улсын дугаартай... тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг,

4. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Lexus 570” маркийн .......... УБО улсын дугаартай... тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийг,

5. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Toyota Land cruiser 200” маркийн .......... УБА улсын дугаартай... тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 25.500.000 төгрөг залилан авч нийт 148.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Л..............н ганцаараа 4, бусадтай 5 удаа бүлэглэн нийт 164.300.000 төгрөгийн, шүүгдэгч Т.А..............н, Т.Н..............н Ц.А..............л нар нь Ц.Л..............нтэй 5 удаа бүлэглэн 148.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

I. Шүүгдэгч Т.А..............н нь “Lexus 570” маркийн .......... УНЯ, Lexus 470” маркийн .......... УБР, Toyota Land cruiser 200” маркийн .......... УБГ, Lexus 570” маркийн .......... УБО, Toyota Land cruiser 200” маркийн .......... УБА улсын дугаартай дахин ашиглагдах боломжгүй иргэн болон компанийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг гэрч А.Б..........р, А.Э.............р нараас худалдан авсан,  

Шүүгдэгч Ц.Л..............н нь шүүгдэгч Т.А..............ний худалдан авсан дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн болон гэрч  Б.Ц..........ба, А.А........ар, Н.Адъяхүү, Б.Н........т нарын нэр дээр шилжүүлсэн,

Ийнхүү тэдний өмчлөлд бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг шүүгдэгч Т.А..............н, Ц.Л..............н нар нь урьд “Сайн” ломбардад ажиллаж байгаад гарсан шүүгдэгч Т.Н..............нгаар дамжуулан Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үндсэн бүртгэлтэй “Тайгын булаг кредит” ХХК, “ТБ Авто Финанс” ХХК-ийн “Сайн” барьцаалан зээлдүүлэх газар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан зээлийн эдийн засагч буюу шүүгдэгч Ц.А..............лээр зээлийг судлуулсан,

Шүүгдэгч Ц.А..............л нь шүүгдэгч Т.Н..............нгийн гуйлтаар дээрх тээврийн хэрэгслүүдийг биетээр үзэх эсхүл үзэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд “Сайн” барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд авч, шүүгдэгч нар нь бүлэглэн 5 удаагийн үйлдлээр “Тайгын булаг кредит” ХХК 148.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

II. Шүүгдэгч Ц.Л..............н нь “Toyota Prius” маркийн 13-04 УБМ, “Toyota Sai” маркийн ........ УБУ, “Toyota Prius” маркийн ........ УНЛ, “Toyota Prius” маркийн ........ УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг ашиглан, тухайн гэрчилгээнд заагдсантай ижил маркийн тээврийн хэрэгслийг бусдаас түрээслэн, улмаар түрээсэлсэн тээврийн хэрэгсэл дээр дээрх гэрчилгээний мэдээлэл буюу арлын дугаарыг хуурамчаар үйлдэх замаар  2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үндсэн бүртгэлтэй “Сэрвэн Хан” ХХК, “Тайкун” ХХК, “Тобяст” ХХК, “Ар билэг” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаанд тавьж дээрх нэр бүхий ХХК-иудад 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тус тус тогтоов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

 

I. Гэрч А.Б..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард Сайн ломбардын хуулийн зөвлөх нь 6 хүн дагуулж ирээд танай хашаанд байгаа машинуудын рам, болон бүхээгээс 5 ширхэг авто машины рам, бүхээг нь манай Сайн ломбардад барьцаанд тавигдсан машины рам, бүхээг байна. Манай компаниас одоо ачиж явна гэж ирхээр нь би өгөөгүй юм. Тухайн үед Сайн ломбардын хүмүүс миний хүмүүсээс худалдан авч А........аа гэдэг Барс зах дээр жимс зардаг 88009905 гэсэн утасны дугаартай хүнд зарсан Тоёота ланд крузейр-200 маркийн 2 ширхэг, Лексус 470 маркийн авто машин 1 ширхэг, Лексус 570 маркийн авто машин 2 ширхгийг нийт 5 ширхэг авто машины рам болон бүхээг бичиг баримт зэргийг зарсан. Би А........аад зарсан машинуудынхаа улсын дугаар болон хэзээ хэнээс авснаа сайн санахгүй байна.  

93118899 гэсэн утасны дугаартай Монгол улсын начин Баасандорж гэх хүнээс 2020 оны 01 дүгээр сарын үеэр .......... УБР улсын дугаартай Лексус 470 маркийн авто машиныг хажуугаар уначихсан байхад нь 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг машины рам болон бүхээг бичиг баримтын хамт А........аад 4.000.000 төгрөгөөр зарсан.

88111350 гэсэн утасны дугаартай үл таних хүн 2 удаа унаж осолдсон Ланд крузер-200 маркийн авто машиныг зарна гэхээр нь би тэр хүнээс .......... УБГ улсын дугаартай хар өнгийн Ланд крузер-200 маркийн авто машиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үед нэрээ шилжүүлж авалгүй дараа нь А........аад зарахдаа шууд А........ааг өөр дээрээ шилжүүлж аваарай гэж хэлээд уг машины рам, бүхээг бичиг баримттай нь А........аад 9.000.00 төгрөгөөр зарсан. Яг хэзээ зарснаа мэдэхгүй байна.

.......... УБО улсын дугаартай цагаан өнгийн Лексус 570 маркийн авто машиныг хэн гэдэг хүнээс 2020 оны 1 сард авсан шиг санагдаж байна утасны дугаараар нь ярьж байгаад Гурвалжингийн гүүрний тэндээс очиж авч байсан. Намайг худалдаж авах үед осолд орсон ороод уначихсан байсан. би уг машиныг 27.000.000 төгрөгөөр худалдан авсан. Утасны дугаар нь гэрт байгаа цээжээр хэлж мэдэхгүй байна. Уг машины рам, бүхээг, бичиг баримттай нь Амраад 15.000.000 төгрөгөөр зарсан.

.......... УНЯ улсын дугаартай хар өнгийн Лексус-570 маркийн авто машины рам, бичиг баримтыг нь Амраад 10.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ хэзээ хэнээс авч А........аад зарснаа санахгүй байна.

.......... УБА улсын дугаартай хар өнгийн Ланд крузер 200 маркийн авто машиныг хэзээ хэнээс авснаа санахгүй байгаа. А........аад бичиг браимт, рам, бүхээгийг нь 10.000.000 төгрөгөөр зарсан. Уг 5 авто машиныг хүнээ худалдаж аваад задалж зараад А........аад бичиг баримт болон рам, бүхээгийг нь цувуулж зарсан нь үнэн. Энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна...Э.............р нь манай төрсөн дүү байгаа юм. Бусдыг нь огт танихгүй. Би .......... УБГ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн авто машиныг худалдан авахдаа өөрийн төрсөн дүү Э.............рын нэр дээр шилжүүлэн авч Э.............рын нэр дээрээс А........аад зарсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 172-173 дахь тал),

- Гэрч А.Э.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............. УБӨ 570 маркийн машин нь задаргаанд орсон кузов байгаа юм. Уг машиныг унасан байхад нь худалдан авсан би өөрөө унасан болон эвдэр машиныг худалдан авч задалж сэлбэгээр зардаг юм. Уг машиныг би зарын дагуу Гурвалжингын гүүрний орчим грашд байхад нь худалдан аваад сэлбэг болгож зарсан...би бичиг баримтын хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэж аваарт орсон талаар мэдэхгүй байна ер нь гузов нь эвдрэлтэй явах боломжгүй болсон машин байсан учраас сэлбэгээр худалдан авсан машин байгаа юм одоо зарсан хүний овог нэр утасны дугаарыг мэдэхгүй байна...би бичиг баримтыг нь кузов арамын хамт А........аа гэх хүнд зарсан уг А........аа гэх хүн кузовоо авна гэж хэлээд аваагүй харин бичиг баримтыг шилжүүлээд аваад явсан............. УБГ улсын дугаартай уг машиныг Тасганий овооны орчмоос мөн унасан явах боломжгүй болсон машин худалдан авсан дээрхтэй адилхан Б.Ц..........ба гэдэг хүнд өмнө кузовын хамт зарсан уг хүн бас бичиг баримтыг нь худалдан авах гэрээ итгэмжлэх хийж аваад кузовоо иргэж ирж аваагүй...Би А........аа гэдэг хүнийг харвал танина харин Цэрэндамбыг хараад танихгүй байх нэг л удаа уулзсан А........аа манай ах Б..........раас мөн кузов худалдан авна гэж ирж байхад нь харж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал),

- Гэрч Ш.Т....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............. УБА улсын дугаартай Ланд Крузер 200 машин одоо байхгүй уг машин нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаад замаасаа гарч онхолдож аваарт орсон тухайн үед ачилтын машин дуудаж хотод авчраад найзынхаа хашаанд байлгаж байгаад найзаасаа унасан машин авдаг хүний утасны дугаарыг аваад нөгөө хүн нь ирж авсан нэг усыг нь мэдэхгүй байна утасны дугаар нь 95117777 гэсэн дугаартай хүн байсан....би машинаа бичиг баримтын хамт зарсан тэр хүн яг өөрийн нэр дээрээ биш хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж авч байсан санаж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 224-225 дахь тал),

- Гэрч Ш.Б.....шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг .......... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би уг машинаа зарсан зарах болсон шалтгаан нь 2018 оны 5 дугаар сард би хөдөө явж байгаад уг машинаа унагаад ашиглах боломжгүй болсон тул сэлбэгэнд зарах шийдэлд хүрээд зарсан....99029090 гэсэн дугаартай машины задаргаа зардаг Ав.....дийн Э.............р гэдэг хүнд зарсан...бичиг баримтын хамт Э.............р гэх хүний нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 228-229 дэх тал),

- Хохирогч “Тайгын булаг кредит” ХХК-ийн төлөөлөгч Н.Мягмархоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” ломбардад

2019 оны 10 дугаар сарын 09-нд Ц.Л..............н ...Toyota Lexus-570 маркийн .......... УНЯ улсын дугаартай автомашиныг 30.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

2019 оны 11 дүгээр сарын 13-нд А.А........ар ...Toyota Lexus 470 маркийн .......... УБР улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

2019 оны 12 дугаар сарын 21-нд Б.Ц..........ба ...Toyota Land Cruiser 200 маркийн .......... УБГ улсын дугаартай автомашиныг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

2020 оны 01 дүгээр сарын 31-нд Г.А........үү ... Toyota Lexus -570 маркийн .......... УБО улсын дугаартай автомашиныг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

2020 оны 2 дугаар сарын 23-нд Б.Н........т Toyota Land Cruiser 200 маркийн .......... УБА улсын дугаартай автомашиныг 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус тус зээл гаргуулан авсан байсан. ...Манай компанийн зээлийн мэргэжилтэн зээлийн хугацаа хэтэрсэн машинуудаа хайж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Москвагийн гудамжны 135 тоотод байрлах машин задалж зардаг иргэн А.Б..........рын хашаа руу орж үзэхэд хэдэн машин задалсан байхаар нь тэр машинуудыг арлын дугаараар нь барьцаанд байгаа эсэхийг нь шалгаж үзтэл ...манай Бөхийн өргөөнд байрлах авто ломбардын 24 дүгээр салбарт 3 автомашин... Сүхбаатар дүүргийн 17-д байрлах 2 дугаар салбарт 2 автомашин нь барьцаанд тавигдсан бүртгэлтэй байсан. Ингээд эдгээр автомашинуудыг тодруулан нарийвчлан шалгаж үзтэл тухайн машинууды...г ...зээлийн мэргэжилтэн Ц.А..............л нь анх зээл олгохдоо барьцаанд тавигдаж байгаа автомашинуудыг нарийвчлан арлын дугаарыг оролцуулан бичлэг хийж нэгдсэн санд оруулсан байх ёстой журмыг зөрчсөн нь тогтоогдсон. Ц.А..............л нь дээрх хүмүүстэй нийлж санаатайгаар тухайн автомашинуудыг зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж автомашин байхгүй байхад бодитоор үзсэн мэт тээврийн гэрчилгээгээр гэрээ байгуулж бусадтай хуйвалдан үгсэн тохиролцож манай байгууллагад нийт 150.000.000 төгрөгийн хохирол учруулаад байна. ...Н..............н манай байгууллагад ...ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. ...зээлийн мэргэжилтнээр ажилладаг байсан Ц.А..............л нэг удаа ахлах менежер Баярмагнайтай хамт явж байхдаа Н..............нгаас болж ийм хэрэгт уналаа гэж яриад 3-р хороололд хамт Н..............нтай уулзаад “чамаас болоод би ийм хэрэгт унаад явж байна” гэхэд Н..............н “юу яриад байгаа юм бэ? би тэр хэрэгтэй чинь ямар ч холбоогүй” гэж ярьсан гэж ахлах менежер Баярмагнай надад хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 162-164 дэх тал),

- Гэрч Г.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Манай байгууллага нь тээврийн хэрэгсэл барьцаанд авах тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг биетээр нь үзэж шалгаж гүйлтийг нь үзэж шалгасан талаар камерын бичлэг хийж материалжуулдаг юм. Гэтэл манай байгууллагын ажилтан Ц.А..............л нь зориуд санаатайгаар дээрх авто машинуудыг үзэж шалгалгүй бусадтай хуйвалдан үгсэн тохиролцож магадгүй мөнгө авч манай байгууллагад их хэмжээний хохирол учруулаад байна... Уг барьцаанд тавигдсан машинууд нь бүгдээрээ одоо Сонгинохайрхан дүүргийн Москва хороололд байдаг Б..........рын хашаанд задаргаанд ороод зарагдаж тоногдсон байдалтайгаар машины рам, гузов зэргүүд нь үлдсэн байсан. Хашааны эзэн болох Б..........рын төрсөн дүү Э.............р гэгч нь Ц..........ба гэж хүнд 7252 УБГ улсын дугаартай авто машиныг худалдан авах гэрээ байгуулсан нэрээр халхавчлан Ц..........ба гэгч хүнээр манай ломбарданд 32 сая төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Ц..........ба нь .......... УНЯ улсын дугаартай Лексус маркийн машиныг Л..............н гэж хүнд зарсан гэрээ хийж Л..............н нь .......... УНЯ улсын дугаартай Лексус маркийн машиныг манай компанид 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Л..............н нь .......... УБР улсын дугаартай Лексус 470 маркийн авто машиныг А........ар гэх хүнд зарсан гэрээ хийж А........ар нь уг машиныг манай компанид 13 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Эдгээр хүмүүс нь бүгд нэгнийгээ таньдаг байсан бөгөөд эдгээр авто машинуудыг манай компанид сар гарангийн зайтай 5 авто машиныг барьцаанд тавьсан байсан. Уг машинууд байгаа хашааны эзэн Б..........ртай очиж уулзахад Барсын Амарсайхан гэх залууд бичиг баримт болон улсын дугаарыг нь зарсан гэж ярьж байсан. А........аа гэгч нь өөрөө болон эхнэр нь манай компанид бусдын нэрээр авто машин барьцаанд тавиулж залилан мэхэлдэг оршин суух тодорхой хаяггүй хүн байдаг. А........аатай 99060809 дугаарын утсаар нь залган холбогдож асуухад Цэ гэдэг найздаа бичиг баримтуудыг нь зарсан Цэ хайлаастайд амьдардаг гэсэн. Цэ гэгчийн нэр нь Л..............н бөгөөд Л..............н нь 40-85 УНЯ улсын дугаартай Лексус маркийн машиныг манай компанид 30 сая төгрөгөөр барьцаанд тавьсан хүн. Н........т, А........үү нар нь Улаан чулуутын хогийн цэг дээр эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Н........т, А........үү нартай утсаар холбогдон зээлээ төл гэхэд надад ийм машин байхгүй. Тухай үед үл таних 2-3 хүн ирж ирж мөнгө өгье нэр дээр чинь машин барьцаанд тавих гэсэн юм гээд дагуулж яваад бид хоёрын нэр дээр машин барьцаанд тавьсан. Бид хоёр уг хүмүүсийг танихгүй өмнө нь харж байгаагүй гэж ярьж байсан. Уг машинуудыг А..............лийн байгаа салбарт очиж барьцаанд тавьсан байдаг. Уг машинуудыг А..............лийн автын ахлах менежер Баярмагнайтай уулзахад урьд нь манай зээлийн мэргэжилтэн байсан Н..............н гэгч нь мөнгө өгч тавиулсан талаар ярьсан байдаг. Н..............н нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэст залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал),

- Гэрч Ө.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажилтан Сүхбат машин залдаг хашаанаас задарсан байгаа эвдэрхий машинуудын арлын дугааруудын зургийг нь дараад над руу явуулсан тэрийг нь шалгаж үзтэл 5 машин нь манай зээлийн мэргэжилтэн А..............лийн гаргасан зээлүүдийн барьцаанд тавьсан машин байсан тэгээд энэ юу болоод байна гээд шалгаад үзтэл манай компанид тавьсан 5 машин байсан тэгээд тухайн хашаанд дээр нь цагдаа дуудаад цагдаад бүртгүүлсэн байгаа...Эхэндээ энэ машинууд нь байсан би үзсэн бичлэг нь байгаа гэж хэлдэг байсан тэгээд янз бүрээр асуугаад хамгийн анх .......... УБР улсын дугаартай машин тавьсан байсан түүний бичлэгийг үзтэл бичлэг байгаа мөртлөө машин нь задаргааны хашаанд арам нь байсан. тэр машиныг анх зээлийн барьцаанд тавьсны дараа Н..............н анх А..............л дээр 5 сая төгрөг баярлалаа энэ зээл төлөгдөхгүй шүү гэж барьж ирсэн гэж хэлж байсан. А..............л тэр мөнгийг нь би аваагүй гэж надад хэлж байсан. Би .А..............лийг дагуулаад хорооллын Өргөө кино театрын орчим Н..............нтай уулзсан тэгэхэд хоорондоо А..............л нь Н..............ныг би чамд итгэсэн би чамайг найзаа гэж бодож байсан чи амьдралыг минь аллаа гэж хэлсэн гэтэл өөдөөс нь Н..............н би мэдэхгүй гээд тас гүрийгээд огт юм ярихгүй байсан А..............л чи надад 5 сая төгрөг авчирч өгөө биз дээ гэж хэлэхэд Н..............н нь үгүй чи юу яриад байгаа юм бэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 240-241 дэх тал)

 

- “ТБ АВТО ФИНАНС” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн зээлийн 24900376 дугаар гэрээнд: “...зээлдүүлэгчийг төлөөлж Салбарын эрхлэгч ажилтай ...Ц..........дийн А..............л ...Ц.........ж Л..............н зээлдэгч... зээлийн хэмжээ 30.000.000 төгрөг, ...Зээлийн төрөл: Машинаа унаад явах нөхцөлтэй зээл...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 194-195 дахь тал),

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Фидуцын 24900376 дугаар гэрээнд: “...шилжүүлж буй эд хөрөнгө гэх хэсэгт: Lexus  LX570, 4058УНЯ... үүрэг гүйцэтгэгч Ц.Л..............н...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал), 

 

- Гэрч А.А........арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л..............н гэх хүн надаас нэг машин өөрийнхөө нэр дээр ломбардад тавиад өгчих, би чамд хариуд нь 200.000 төгрөг өгч тусалъя гэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Сайн ломбардад .......... УБР улсын дугаартай Тоёота Лексус 470 маркийн автомашиныг барьцаалан 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийж дуусгаад Л..............н надад 200.000 төгрөг бэлнээр шууд өгсөн....миний барьцаанд тавьсан .......... УБР улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашин Л..............н гэдэг хүний нэр дээр байсан. Би Л..............нгээс ямар учиртай хэний машин юм бэ гэж асуухад миний нэр дээр байгаа машин ямар ч асуудал байхгүй гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг харуулж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 213-214 дэх тал),

- “ТБ АВТО ФИНАНС” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн 24900460 дугаар гэрээнд: “...зээлдүүлэгчийг төлөөлж Салбарын эрхлэгч ажилтай ...Ц..........дийн А..............л ...Агваанцэрэнгийн А........ар зээлдэгч... зээлийн хэмжээ 13.000.000 төгрөг, ...Зээлийн төрөл: Машинаа унаад явах нөхцөлтэй зээл...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал),

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Фидуцын 24900460 дугаар гэрээнд: “...шилжүүлж буй эд хөрөнгө гэх хэсэгт: Lexus  LX470, 8188УБР... үүрэг гүйцэтгэгч А.А........ар...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 176-177 дахь тал), 

 

- Гэрч Б.Цэрэндамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 сард байх миний зүсэх таних Л..............н гэх залуу надтай таараад боломжтой бол өөрийнхөө нэр дээр нэг машин тавиад өгөөч хөгшин нь 300.000 төгрөг өгье. Төлөлт энэ тэр дээр нь санаа зовох юм байхгүй хөгшин нь өөрөө төлөөд явчихна. Чи өөрөө яагаад ломбардад машинаа тавьж болохгүй байна” гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Л..............нгийн унаж явсан. Ланд крузер-200 маркийн авто машинтай циркийн орчимд байсан нотариатын газарт очиж Л..............нгийн унаж явсан машиныг миний нэр дээр шилжүүлэн авсан. Нотариатын газарт очиход Л..............нгийн унаж яваа машины эзэн гээд өөр нэг хүн ирж надад машинаа шилжүүлэн өгсөн. Тэгээд тэндээс хөдөө аж ахуйн яамны тэнд байсан Тайгын булаг ХХК-ний сан ломбардад уг авто машиныг 30 сая төгрөгөөр миний нэрээр барьцаанд тавьсан. Тухайн үед Л..............н надад баярлалаа гээд 300.000 төгрөг өгсөн. Сайн ломбардаас мөнгө авахдаа бэлнээр авсан. Л..............н надад бас бэлнээр өгсөн. Би тэндээ үлдээд Л..............н явсан. Түүнээс хойш шинэ оны дараа Л..............нтэй таарахад ломбардын төлөлтөө хийгээд явж байгаа санаа зоволтгүй гэж байсан...Ломбардын ажилтан өөрөө гарч ирээд тойрч шалгаж үзээд авсан. Камерын бичлэг хийгээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 196-197 дахь тал),

- “ТБ АВТО ФИНАНС” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн 24900531 дугаар гэрээнд: “...зээлдүүлэгчийг төлөөлж Салбарын эрхлэгч ажилтай ...Ц..........дийн А..............л ...Батдэлгэрийн Ц..........ба зээлдэгч... зээлийн хэмжээ 32.000.000 төгрөг, ...Зээлийн төрөл: Машинаа унаад явах нөхцөлтэй зээл...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 168 дахь тал),

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Фидуцын 24900531 дугаар гэрээнд: “...шилжүүлж буй эд хөрөнгө гэх хэсэгт: Toyota LC200, 7252УБГ... үүрэг гүйцэтгэгч Б.Ц..........ба...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 169-170 дахь тал), 

- Гэрч Г.А........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сайн ломбардад өөрийн нэрээр .......... УБО улсын дугаартай Lexus-570 маркийн авто машиныг бичиг баримтаар нь 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж надаар машин барьцаанд тавиулсан 3-н хүн надад 1.000.000 төгрөг өгсөн. Би тэр 3-н хүний талаар сайн мэдэхгүй танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Танихгүй хүмүүс байсан. Тэр 3-н хүн намайг Улаан чулуутад байхад ирээд “юм асуучих уу ломбардад машин барьцаанд тавьчихсан байгаа болохоор дахин бид нарын нэр дээр машин барьцаанд авахгүй байна. Нэр дээрээ машин барьцаанд тавиад 1.000.000 төгрөг авах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд уг машиныг өөрийнхөө нэр дээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 17-р сургуулийн замын эсрэг талд байлах Сайн ломбардад тавиулж 1.000.000 төгрөг авсан...би барьцаанд тавьсан машиныг огт хараагүй. Надад машиныг шилжүүлэхээс өмнө нь өөр нэг хүний нэр дээр байж байгаад тэр хүн гандангийн тэнд байрлах авто тээврийн газарт ирж машинаа миний нэр дээр шилжүүлж өгөөд явсан...Надаар машин тавиулсан залуу өгсөн. Нэрийг нь мэдэхгүй байна. Харвал танина. Надад бэлэн мөнгөөр 1.000.000  төгрөг өгсөн. Ломбард ч бас надад 50.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 191-192 дахь тал),

- “ТАЙГЫН БУЛАГ КРЕДИТ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн 02000221 дугаар гэрээнд: “...зээлдүүлэгчийг төлөөлж Салбарын эрхлэгч ажилтай ...Ц..........дийн А..............л ...Гансүрэн А........үү зээлдэгч... зээлийн хэмжээ 50.000.000 төгрөг, ...Зээлийн төрөл: Машинаа унаад явах нөхцөлтэй зээл...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 186-188 дахь тал),

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Фидуцын 02000221 дугаар гэрээнд: “...шилжүүлж буй эд хөрөнгө гэх хэсэгт: Lexus  LX570, 3800УБО... үүрэг гүйцэтгэгч Г.А........үү...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 189-190 дэх тал), 

 

- Гэрч Б.Н........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр...миний танил ЭнхТ.................н, Бөмбүүлэй гэх төрсөн ах, дүү хоёр над дээр ирээд “Доор хэдэн танихгүй ах нар ирээд машин ломбардад тавиад өгвөл 1 сая төгрөг өгнө гэж байна. Өмнө  нь А........үү нэг машин ломбардад тавиад 1 сая төгрөг авсан байсан. ямар ч асуудал гараагүй гэж байна гэж хэлэхээр нь бид гурав тэр хүмүүс дээр очиж уулзсан юм...тэр гуравтай уулзсан чинь ломбардад машин тавиад өгвөл 1 сая төгрөг өгье. Бид нар өөрсдөө тавих гэхээр өмнө  нь машин тавьчихсан болохоор болохгүй байна. Бид нар өөрсдөө бага багаар төлөлтийг нь хийж байгаад авчихдаг юм гэж хэлсэн. ...маргааш өглөө 9 цаг өнгөрч байх үед над руу нэг нууцалсан дугаар залгаад “Өчигдөр ярьсан хүмүүс байна. Баянхошууны тойрог дээр хүрээд ирээч гэхээр нь ганцаараа яваад очсон чинь өмнөх өдөр ирсэн 3 залуу дээр 1 хүн нэмэгдээд 4 эрэгтэй хүн хүлээгээд байж байсан...тэгээд өөрийнхөө нэр дээр машин барьцаанд тавиулахыг зөвшөөрөөд бид нар хорооллын 1000-н нэрийн барааны дэлгүүрийн тэнд нотариат руу орсон хүний нэр дээр байдаг машин би байна гээд буцаад гарсан тэндээсээ “Шинэ 22” техникийн зах орсон. Тэнд очоод нэг эрэгтэй нь машины гэрчилгээ барьж авто тээврийн газар руу орж 10-20 орчим минут болж байгаад гарч ирээд хажууд нь байдаг нотариатын газар руу орж Ням овогт Баасандорж гэж хүнээс миний нэр дээр .......... УБА улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн машиныг худалдан авах гэрээ хийсэн....Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 23-ны өглөө намайг нөгөө хүмүүс утсаар дуудаад Баянхошууны тойрог дээр уулзаад намайг машиндаа суулгаж яваад “Өнөөдөр энд л зээл гаргаж байгаа” гээд Сүхбаатар дүүргийн 14-р хороонд байх 5 буудлын Сайн ломбардад дээр ирсэн. Тэгээд машин барьцаанд тавина гэхээр нь би машин нь хаана байгаа юм гэсэн чинь “машин удахгүй ирнэ эхлээд энэ ломбард руу ороод бичиг баримтаа үзүүлээд ир” гэхээр нь орсон чинь 30 орчим насны ломбардын ажилтан залуу  надтай ирж уулзаад “Та ямар ажлаар явна” гэхээр нь би машин барьцаалж зээл авах гэсэн юм гээд бичиг баримтаа үзүүлсэн чинь намайг хүлээж бай гэсэн. Тэгээд удалгүй байж байтал ломбардын ажилтан ирээд миний бичиг баримтыг үзээд та барьцаанд тавих машинаа манай байгууллагын нэр дээр шилжүүлээд ир гээд надад нэг бичиг хийж өгсөн. Би тэр бичгийг нь авч гараад нөгөө хүмүүст өгсөн. Тэндээсээ Да-Хүрээ авто зах орсон. Да-Хүрээ дээр очоод бас нэг авто тээврийн газарт орж миний нэр дээр болгосон .......... УБА улсын дугаартай Ланд крузер 200 маркийн машиныг Тайгын булаг Кридит ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Тухай үеүд надтай хамт Л..............н гэж халзан толгойтой залуу орж нэр шилжүүлэхэд гарсан мөнгийг нь төлсөн. Тэндээсээ гараад эргэж 5 буудлын Сайн ломбард дээр ирээд би машины бичиг баримтыг барьж ганцаараа ломбард руу орсон. Би ломбардад орж Тайгын булаг ХХК-ны нэр дээр шилжүүлсэн машины бичиг баримтыг үзүүлсэн. Тэгээд ломбард надад миний хэлсэн 25.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг авч үлдээд цагаан сарын дараа ирээд хажуугийн нотариатын газраас аваарай гэж хэлээд аваад үлдсэн. Би 7 хонгийн дараа иргэний үнэмлэхээ авах гэсэн боловч нөгөө нотариатын газар нь ажиллахгүй байсан болохоор иргэний үнэмлэхийг одоо болтол аваагүй байгаа. Би ломбардаас авсан 25.000.000 төгрөгийг гарч ирээд машинд хүлээгээд сууж байсан халзан толгойтой Л..............нд өгсөн. Л..............н надад 1 сая төгрөг өгсөн. Ломбардтай хийсэн гэрээ бичиг баримтыг бүгдийг нь Л..............н авсан. Би дахин Л..............н болон бусад залуустай нь уулзаагүй. Тэгсэн чинь зээлийн төлөлтийн хугацаа болохоос 5 хоногийн өмнө над руу нууцалсан дугаараас залгаад зээлийн төлөлтийн хугацаа чинь болж байна шүү зээлээ төлөөрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 201-203 дахь тал),

 

- “ТАЙГЫН БУЛАГ КРЕДИТ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн 02000408 дугаар гэрээнд: “...зээлдүүлэгчийг төлөөлж Салбарын эрхлэгч ажилтай ...Ц..........дийн А..............л ...Батдоржийн Н........т зээлдэгч... зээлийн хэмжээ 25.500.000 төгрөг, ...Зээлийн төрөл: Машинаа унаад явах нөхцөлтэй зээл...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 180-182 дахь тал),

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2020 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн Фидуцын 02000221 дугаар гэрээнд: “...шилжүүлж буй эд хөрөнгө гэх хэсэгт: Toyota LC200, 7110УБ... үүрэг гүйцэтгэгч Б.Н........т...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал), 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “... “Тайгын булаг кредит” ХХК-с ...залилан мэхэлж хохирол учруулсан гэх гэмт хэргийн... мэдээллийг ... 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 10 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв... гомдол мэдээлэл гаргасан. Г.Дөлгөөн” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал),

- Шүүгдэгч Ц.А..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сард “Тайгын булаг” ХХК-д ажилд ороод одоог болтол зээлийн эдийн засагчаар ажиллаж байна.

2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр .......... УНЯ улсын дугаартай ...машиныг надтай хамт зээлийн эдийн засагч хийдэг байсан найз Н..............н гуйж... Л..............н гэдэг хүнээс ...машиныг барьцаанд авсан. Уг машиныг барьцаанд авах үед Ц..........ба гэж хүнээс Л..............н худалдан авах гэрээтэй барьцаанд тавьсан... 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр .......... УБР улсын дугаартай... машиныг Н..............н надаас гуйж... манай найзын машин байгаа юм гэж хэлээд ирсэн. Уг машин Л..............н гэж хүнээс А........ар гэдэг хүн худалдах худалдан авах гэрээтэй барьцаанд тавигдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал),  

Шүүгдэгчээр 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Манай Н..............н гэх найз бид хоёр нэг газарт буюу Сайн ломбардад ажилладаг юм. Тухайн үед Н..............н надад манай ахын машин байгаа юм үнэлгээг нь жаахан дээш нь ахуй гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед Н..............нгийн ах гэж 3 залуу ирээд Lexus-570 гэдэг машин барьцаанд тавина гэж хэлсэн тухайн үед уг машины бичиг баримт машин бүгд ямар нэгэн зөрчилгүй байсан. Үнэлгээг нь хүссэн хэмжээнд нь гаргаж өгсөн тэр машин авчирсан хүн нь ах нь тариалан эрхэлдэг гэж ярьж байсан. Тэр орой нь ажлаа тараад...23 цаг өнгөрч байхад над руу Н..............н утсаар залгаад гадаа чинь ирчихлээ гараад ирээч гэж хэлсэн тэгээд гараад очтол Н..............н ганцаараа цагаан Toyota Prius-41 машин унасан ирсэн ирээд надад 5 сая төгрөг үүнийг ах чамд баярлалаа гээд өгчих гэсэн юм. Тэгэхээр нь тухайн үед танай ахад тусалсан болохоос биш мөнгө төгрөг хараагүй гэж хэлсэн. Тэгтэл Н..............н наад машиныг чинь төлөхгүй хаях юм шиг байлаа гэсэн тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэтэл худлаа, худал тоглосон юм гэж хэлсэн би цааргалзаж байгаад 1 сая төгрөг авсан тухай үед авсан шалтгаан нь хүүхдийн төлбөр нэхэгдэж байгаа болохоор авлаа боломжтой болохоороо өгнө гэж хэлсэн. Н..............н 4 сая төгрөгийг нь авчихъя гэхээр нь би чи тэгүүл наад мөнгөө төлөлтөд нь хийгээрээ хугацаа хэтрүүлж болохгүй шүү гэж ойлгуулж хэлээд явуулсан...Н..............н утсаар залгаад бас нэг машин байна мөнгийг нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Н..............н дандаа л аминд тулсан гэсэн тэр, ах энэ эгч гэсэн юм гуйдаг юм. Энэ зарчмаар нийт 5 машин барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45-47 дахь тал),

 

- Шүүгдэгч Т.Н..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр Сайн ломбардын бүх салбарууд руу яриад мөнгө байхгүй гээд байсан тэгэхээр нь А..............лтэй ярьтал мөнгө байгаа гэхээр нь би тийш нь явуулсан түүнээс биш үнэлгээ их гаргаад өгөөч гэж хэлээгүй А..............лийн дугаарыг урьд нь манай харилцагч байсан А........аа гэх залууд өгсөн. ...Би Л..............н гэх хүн танихгүй А........аа гэх хүнд над руу утсаар яриад Lexus-570 машин барьцаанд тавимаар байна гэхээр нь А..............л рүү нэг удаа ярьсан өөр надад Ц.А..............л рүү ярьсан зүйл байхгүй... Би Сайн ломбардад хамт ажиллаж байхдаа А..............лтэй найзалж байсан сүүлийн үед холбоо барихгүй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-39 дэх тал),

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...1. гэрч А.Э.............р надаас машин худалдан авсан А........аа гэх хүнийг би харах юм бол ерөнхий байдал царайгаар нь танина гэв. ...3. Яллагдагч Т.А..............нгийн зургийг 3 гэж дугаарлан яллагдагч нар болон үл таних хүмүүсийн зургийн хамт 1-10 хүртэл дугаарлан гэрч А.Э.............раар заалгахад 3 дугаарт байрлуулсан ...А..............нгийн зургийг “энэ хүн тухайн үед надаас ирж машины бичиг баримтыг худалдан аваад, эргэж ирж кузовоо авна гэж хэлээд ирж аваагүй хүн мөн байна.” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 141-144 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...1. Б.Н........т яллагдагч Ц.Л..............нтэй хамт явж надаар машин барьцаанд тавиулсан хүнийг би харах юм бол ерөнхий байдал царайгаар нь танина гэв. ...3. ...Т.А..............нгийн зургийг 9 гэж дугаарлан яллагдагч нар болон үл таних хүмүүсийн зургийн хамт 1-10 хүртэл дугаарлан Б.Н........таар заалгахад 9 дугаарт байрлуулсан ...А..............нгийн зургийг “энэ хүн одоо яллагдагчаар бид нартай хамт шалгагдаж байгаа Л..............нтэй хамт Улаан Чулуутын хогийн цэг дээр намайг ажлаа хийж байхад ирж уулзан хамт явж 17 дугаар сургуулийн замын урд талын Сайн ломбардад хамт ирж машин барьцаанд тавьсан хүн мөн. Машины нэрийг сольж миний нэр дээр шилжүүлэхэд хамт явсан гэх ба 10 дугаарт байрлуулсан ...Л..............нгийн зургийг энэ хоёр хамт явсан” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 145-149 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...1. Г.А........үү яллагдагч Ц.Л..............нтэй хамт явж надаар машин барьцаанд тавиулсан хүнийг би харах юм бол ерөнхий байдал царайгаар нь танина гэв. ...3. ...Т.А..............нгийн зургийг 4 гэж дугаарлан яллагдагч нар болон үл таних хүмүүсийн зургийн хамт 1-10 хүртэл дугаарлан Г.А........үүгээр заалгахад 4 дүгээрт байрлуулсан ...Т.А..............нгийн зургийг “энэ хүн одоо яллагдагчаар бид нартай хамт шалгагдаж байгаа Л..............нтэй хамт Улаан Чулуутын хогийн цэг дээр намайг ажлаа хийж байхад ирж уулзан хамт явж 17 дугаар сургуулийн замын урд талын Сайн ломбардад хамт ирж машин барьцаанд тавьсан хүн мөн. Машины нэрийг сольж миний нэр дээр шилжүүлэхэд хамт явсан гэх ба 10 дугаарт байрлуулсан ...Л..............нгийн зургийг энэ хоёр хамт явсан” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 150-154 дэх тал),

- Гэрч А.Хоролгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.................рын А..............н бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй гэхдээ бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, хамтран амьдраад 6 жил болж байна. ...Миний нэр дээр “ХААН” банкны 5011..5865, 5019..1352 гэсэн данснууд байдаг. Энэ хоёр данс миний нэр дээр байдаг боловч манай нөхөр А..............н ашигладаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

- “ХААН” банкны албан бичигт: “...5926..2596 тоот дансыг ...Ц.........жийн Л..............н эзэмшдэг...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал),

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн “ХААН” банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулгад: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 5011..5865, 5019..1352 тоот дансаар нийт 3.371.000 төгрөгийн орлого орж, тус данснууд руу нийт 21.055.000 төгрөгийн зарлага гарсан...” баримт (2 дахь хавтаст хэргийн 128-136 дахь тал),

- Шүүгдэгч Т.А..............ний “ХААН” банкны 5022..3636 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “..шүүгдэгч Ц.Л..............нгийн 5926..2596 дугаарын данснаас 03/24/2020 өдөр 200.000 төгрөг, ...11/13/2019 өдөр 10.000 төгрөг, 12/22/2019 өдөр 400.000 төгрөгийн орлого орсон...” гэх баримт (5 дахь хавтаст хэргийн 29, 71 дэх тал),

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5890..6340 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” баримт (3 дахь хавтаст хэргийн 144 дэх тал),

- Шүүгдэгч Т.Н..............нгийн “ХААН банкны 5890..6340 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 199 дэх тал),

- “ТБ АВТО ФИНАНС” ХХК-ийн шүүгдэгч Ц.А..............лтэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал),

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолд: “...1. Шүүгдэгч Боржигон овогт Т.................рын А..............н, Олхон овогт Ц.........жийн Л..............н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 84 дэх тал),

 

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сайн ломбардад 5 удаа авто машин барьцаанд тавьж мөнгийг нь авсан би эхлээд өөрийн эзэмшлийн Lexus-570 машиныг 2019 оны дундуур явж байгаад унагасан тэгээд түүнийхээ бичиг баримтыг ашиглаж ломбардад машин тавьж болох юм байна гэж мэдэж авсан тэгээд анх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн машин болох .......... УНЯ гэсэн улсын дугаартай авто машиныг Сайн ломбардад барьцаанд тавьсан байж байгаад уг машинаа унагаасан тэгээд дараа нь Lexus-470 машины гэрчилгээг худалдан аваад А........ар гэх хүнтэй Хайлаастад явж байгаад танилцсан тэгтэл нөгөө хүн надад мөнгөний хэрэг байна гэхээр нь би чамд хоёр зуун мянган төгрөг өгнө нэр дээрээ ломбардад машин тавиад өг гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн зөвшөөрөөд уг машины бичиг баримтыг А........ар гэх хүний нэр дээр шилжүүлж байгаад Бөхийн өргөөний орчимд байдаг ломбардад 13.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулаад 200.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг нь өөрөө авсан адаар нь Land Cruiser 200  маркийн машины бичиг баримтыг худалдан аваад мөн урд таньдаг байсан Ц..........ба гэх хүний нэр дээр мөн урдын адил барьцаанд 30.000.000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн нутаг 17-н сайн ломбардын салбарт барьцаанд тавьсан дараа нь мөн Lexus-570 машины гэрчилгээг ашиглан Улаан Чулуутын хогийн цаг дээр байсан А........үүг хайж олоод нэг сая төгрөг өгнө чи нэр дээрээ машин шилжүүлээд барьцаанд тавиад өг гэж хэлсэн гэтэл зөвшөөрсөн тэгээд Сүхбаатар дүүргийн нутаг 17-н орчимд байдаг Сайн ломбардад барьцаан тавьсан дараагийн үйлдэл нь мөн Тоёота Ланд круйзер 200 маркийн машины бичиг баримтыг мөн худалдаж аваад мөн Улаан Чулуутын хогон дээрээс Н........т гэдэг хүнийг олоод сая төгрөг өгнө чи энэ машиныг барьцаанд тавиад өг гэж хэлсэн тэгтэл зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 17-н орчим байдаг ломбардад 25.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ингээд нийт 5 удаагийн үйлдлээр сайн ломбардад машины гэрчилгээ тавьж мөнгө авсан... Эхний машин бөхийн өргөөний Сайн ломбардад барьцаанд тавихад эдийн засагч нь А..............л гэж залуу байсан. Түүнээс хойш дандаа А..............лийг хаана... ажиллаж байна тэр газрыг нь тоочиглож байгаад барьцаанд тавьсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 54-56 дахь тал),

 

II. Шүүгдэгч Ц.Л..............н нь: 

1. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Toyota Sai” маркийн ........ УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 4.584.660 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:

- “ХААН” банкны гүйлгээний баримтад: “...огноо: 08/01/2020, ДТ Дансны нэр: Төмөрдоржийн Ганхуяг, дансны дугаар: 5128050745, КТ Дансны нэр ЕВ-Ц.Л..............н, дугаар: 5926142596, Гүйлгээний дүн: 4,584,660 төгрөг, гүйлгээний утга: Ц.Л..............н...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 09 дэх тал),

- Зээлийн №С5000674 ........ УБУ Toyota SAI...Ц.Л..............н...үндсэн зээл 5.000.000 төгрөг...Хүү 2.9%, эхлэх хугацаа...2020.08.01...дуусах хугацаа 2021.08.01-ний өдөр... Toyota Motor CORPORATION JAPAN…..MODEL DAA-AZK10-BEXOB…ENGINE 2AZ-FXE…2362ml …Frame no AZK10-2020251… COLOR070..TRIM..FB10… PLANT…A41 …OPTION… TRANSAHLE…P410…-01A….865...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 10-20 дахь тал),  

- Хохирогч Ч.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллагын зээлийн эдийн засагч Тулга гэгчтэй иргэн Ц.........ж овогт Л..............н нь ........ УБУ улсын дугаартай Toyota sai  тээврийн хэрэгслийг барьцаалж 5 сая төгрөгийн зээлийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 12-198 тоотод байрлах зээлийн төвөөс зээлийн гэрээ хийж зээл авсан юм. Тэгээд графикийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас манай зээлийн мэргэжилтэн хаягаар нь явж очиж үзэхэд хаяга дээрээ амьдардаггүй байсан тэгээд залгаад утсаа авахгүй, тэгж байгаад нэг утсаар холбогдох үед зээлийн чинь төлж чадахгүй наад машин чинь аваарт ороод төмөрт тушаасан шүүх, цагдаагийн байгууллагаар явах талаар та нар өөрсдөө мэдээ гэж хэлээд огт холбогдоогүй....яагаад ингэж үзэхээр болсон юм гэхэд зээлдэгч Л..............н гэгчтэй холбогдоход машин аваарт ороод төмөрт тушаасан гэж хэлсэн тэгэхээр нь машин аваарт орсон бол зээлийн материалд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт дээр уг тээврийн хэрэгслийн арлын дугаарыг давах хуурамчаар тавьж гэрэл зургийг даруулсан юм шиг харагдсан тэгээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байна...2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 5.974.400 төгрөгийг төлж дуусгах байснаас одоогоор 1.805.000 төгрөгийг төлсөн тиймээс уг төлсөн гэх мөнгийг хасаж тооцоод манай байгууллагад гэмт хэргийн улмаас 4.160.400 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа... Мөнгө зээлдэгч Ц.Л..............н нь зээлийн шимтгэл, жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн даатгал зэргийг өөрөө төлөх ёстой байсан боловч мөнгөний чадваргүй байна гэсний дагуу дээрхийг хасаж тооцоод түүнд 4.584.660 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

2. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Toyota Prius” маркийн ........ УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тобяст” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.500.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:

- Тобяст ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбарт: “...Toyota Prius........... УНЛ...улсын дугаартай...гэрчилгээний дугаар...02961245... арлын дугаар...NHW20... Үйлдвэрлэсэн он...2006...Өнгө...Хар... Монгол Улсад орж ирсэн он. 2015.01.12-ны өдөр, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон дүн...6.500.000 төгрөг...олгосон зээл...3.500.000 төгрөг...” гэх зээлийн гэрээний хуулбар (2-р хавтаст хэргийн 42-49 дэх тал)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тобяст ХХК-аас 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Л..............н нь приус 20 маркийн ........ УНЛ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3.500.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээл авсан өдрөөс эхэлж, өнөөдрийг хүртэл хугацаанд сар бүрийн төлөлтөөс нэг ч төгрөг төлөөгүй болно. Улмаар зээлийн төлөлтөө хийхгүй байхаар нь гэрийн хаягандаа амьдардаггүй байсан. Зээл авахдаа бүрдүүлж өгсөн хувийн мэдээллээс гар утасны дугаар нь дуудаад огт авдаггүй байсан. Ингээд манай байгууллага залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай байгууллагад Ц.Л..............н дээрх машиныг л барьцаанд тавьсан ба машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Ц.Л..............нгийн нэр дээр харагддаг. Манай байгууллага анх машинд зээл гаргахдаа машины арлын дугаарыг шалгаж үзэхэд гэрчилгээ дээрх арлын дугаар тохирч байсан. Одоо манай байгууллага хохирол 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 76 дахь тал),

 

3. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Toyota Prius” маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэн Хан” ХХК-ийн “Хаан” барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.500.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:

- “ХААН” банкны гүйлгээний баримтад: “...огноо: 03/24/2020, ДТ Дансны нэр: Халтарын Гантулга, дансны дугаар: 5057301063, КТ Дансны нэр ЕВ-Ц.Л..............н, дугаар: 5926142596, Гүйлгээний дүн: 3,500,000 төгрөг, гүйлгээний утга: Ц.Л..............н...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 102 дахь тал),

- Хохирогч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо Хаан авто ломбардад байж байтал гаднаас үл таних залуу өөрийн Toyota Prius-20 маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавихыг хүссэн тодруулж асуухад тухай үл таних залуу би энэ тээврийн хэрэгслийг худалдаж авч байгаа юм тэгээд 3.500.000 төгрөг дутаад би өөрийн авах гэж байгаа машинаа шууд барьцаанд тавьж байгаад юм гэж хэлсэн. Улмаар бүх л материалыг бүрдүүлж тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар болон бусад зүйлсийг шалгахад ямар нэгэн байдлаар зөрүү гараагүй улмаар би тухайн тээврийн хэрэгслийн 3.500.000 төгрөгөөр барьцаанд авсан...Би тухайн залууд зээл гаргаж өгөхдөө тухай залуугийн бичиг баримтыг харж байж тухай зээлийг гаргаж өгсөн. Тухайн залуу нь Ц.........ж овогтой Л..............н гэх залуу байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 106-107 дахь тал)

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтаас түрээсээр Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл түрээсэлж авсан. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг би өөрөө замаскдаж янзалж өмнө худалдаж авсан байсан өөр Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь дээр байсан арлын дугаарыг сольж янзалж орхисон. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны 006 тоотоос 10 цагийн үед гэрээсээ гарсан улмаас Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан гэх авто ломбард тавьсан 3.500.000 төгрөгийн өөрийн хаан банкны 5926142596 тоот дансаар шилжүүлэн авсан...би тухайн мөнгөөр өөрийнхөө зээлийг дарсан, өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 94 дэх тал)

 

4. 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Toyota Prius” маркийн ........ УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж “Ар билэг” ХХК-ийн авто барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалан 3.800.000 төгрөгийг залилан авсан хэргийн талаар:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ц.Л..............н гэх хүн ирээд приус-20 машин барьцаанд тавимаар байна гэж хэлсэн. тэгэхээр нь хамтран зээлэх хүн хэрэгтэй гэж хэлтэл гараад яваад өгсөн. Тэгээд 2 цагийн дараа ирээд манай эхнэр ирэхээр болсон гэж хэлээд уг машиныг барьцаанд тавихаар болсон. Тэгээд Ганчимэг гэдэг хүний хамт гарын үсэг зурсан............ УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн цагаан өнгийн машиныг барьцаанд тавьсан...3.800.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлэн авсан...хохирлоо барагдуулж авмаар байна гомдолтой байна... “ гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 135-136 дахь тал)

- Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л..............н нь миний нөхөр байгаа юм. Намайг ажил дээрээ байж байхад би зээл авах гэсэн юм батлан даагч болоод өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө зээлтэй гэж хэлсэн тэгтэл би өөрөө төлөөд явна гэж хэлсэн. Тэгээд би очиж гарын үсэг зурсан өөр мэдэх зүйл байхгүй...Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа нэг хүүхэдтэй...тухайн үед бид хоёр салсан тусдаа амьдарч байсан намайг ажил дээрээ байхад би машин авах гэж байгаа юм зээлээр авахад хамтран зээлдэгч хэрэгтэй байна гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би очиж гарын үсэг зурж өгсөн...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 138-139 дэх тал)

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би машины бичиг баримт буюу Приус-20 машины бичиг баримтыг фейсбүүк зараас худалдан авсан. Тэр авсан бичиг баримтаа түрээсийн газраас машин 2 өдрийн хугацаатай түрээсэлж аваад түүнийхээ арлын дугаар дээр нь замаск түрхэж өөрийн худалдан авсан бичиг баримтын арлын дугаарыг дээр нь цохиж сольж байгаад Орчлон хорооллын байрны дунд “Ар Булаг” нэртэй авто ломбардад 3.800.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь төлөөгүй...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 146-147 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Харин шүүгдэгч Ц.Л..............нгийн өмгөөлөгчөөс: “..хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах байр суурь илэрхийлж,  шүүгдэгч Ц.Л..............нгийн ганцаараа болон бусадтай бүлэглэсэн 9 үйлдлийг О.Баттүшиг гэж 2013 онд хорих ангид хамт ял эдэлж байсан хүнтэй үйлдсэн. О.Баттүшиг нь Ц.Л..............нгээр эхний машиныг тавиулж хэргээ хүлээхгүй бол “гэр бүлийг чинь ална” гэж сүрдүүлсэн, тэрээр “би мөнгийг чинь төлнө чи энэ хэргийг даа гэх тохироотой” байсан гэхийн зэрэгцээ, гэрч Б.Н........т, Г.А........үү нараар тээврийн хэрэгслийг “Сайн” ломбардад тавиулахаар явах замд тухайн машинд гурван хүн явсан байдаг тул машин барьж явсан хүнийг олж тогтоох үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.А..............ний өмгөөлөгчөөс: “...Т.А..............н нь Ц.Л..............нд 2019 онд 7 сарын хугацаатай 25 сая төгрөг зээлсэн. Ц.Л..............н энэ талаараа мэдүүлж байгаа. Тиймээс Ц.Л..............нгээс Т.А..............ний эхнэрийн данс руу шилжүүлсэн мөнгө нь зээлийн төлөлт байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар татагдсан Б.Н........т, Г.А........үү, Б.Ц..........ба, А.А........ар нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч болоод өөрсдийн авсан мөнгийг буцааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий иргэд нь цаад үр дагаврыг нь мэдсээр байж тухайн хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээр байна. Тодруулбал яагаад Б.Н........т, Г.А........үү нар нь таньж олуулах ажиллагаагаар миний үйлчлүүлэгчийг заасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Н..............нгийн өмгөөлөгчөөс: “...тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн хохирлыг 148.000.000 сая гэж бичсэн байгаа боловч хохирлын хэмжээ нь 150.500.000 төгрөг болсон. Мөн шүүгдэгч Ц.Л..............нгийн мэдүүлээд байгаа О.Баттүшиг энэ хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Түүнчлэн шүүгдэгч Ц.А..............лийн мэдүүлэгт дурдагдсан Билгүүнийг энэ хэрэгт оролцогчоор тогтоох, Н..............н, Ц.А..............л нарын мэдүүлгийн зөрүүг гаргаж гэмт хэргийн сэдэлт шалтгаан нөхцөлийг тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай..” гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар Т.А..............н нь ашиглагдах боломжгүй тээврийн хэрэгслийг нэр бүхий иргэдээс худалдан авч, улмаар тухайн тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг өөрийн хамаарал бүхий Ц.Л..............нгийн нэр дээр шилжүүлэх, аль эсхүл урьд ял шийтгэл эдэлж байсан хүмүүсийг олж тэдний нэр дээр шилжүүлэх замаар гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийдэг. Улмаар Т.А..............н, Ц.Л..............н нар нь дээрх нэр бүхий иргэдэд барьцаанд тавих машиныг нь үзүүлэх эсхүл үзүүлэхгүйгээр бичиг баримтыг нь өгч “Сайн” ломбардад оруулдаг. Ийнхүү тээврийн хэрэгслийг үзүүлэх болон үзүүлэхгүйгээр барьцаалдан зээлдүүлэх газар тавихдаа урьд танилцсан Т.Н..............нг ашигласан. Т.Н..............н нь урьд нэг байгууллагад хамт ажилладаг байсан найз Ц.А..............лийг “Сайн” ломбардын  аль салбарт ажиллаж байгааг мэдэн тухайн газар дээрх нэр бүхий иргэдийг очуулан барьцаанд тавьдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Н..............н нь Ц.Л..............нг танихгүй гэх боловч “ХААН” банкны депозит дансны хуулгаар тэдний хооронд гүйлгээ хийгдэж байсан. Мөн Т.А..............н нь Ц.Л..............нд зээл өгсөн гэх боловч өөрийн дансаар тухайн мөнгийг авдаггүй, эхнэр Хоролгаравын дансаар авдаг. Эхнэр Хоролгарав нь миний нэр дээр байдаг дансыг манай нөхөр ашигладаг гэх зэргээр мэдүүлсэн.

 Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Б.Н........т, Г.А........үү нар нь Ц.Л..............н, Т.А..............н нарыг зааж “хэрхэн яаж, хаана барьцаанд тавихыг заадаг байсан” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт О.Баттүшиг гэдэг хүнийг шалгах шаардлагатай гэх боловч түүнтэй холбоотой гэх баримт хэрэгт байхгүй тул тэдний мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н, Ц.А..............л нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, ашиглагдах боломжгүй тээврийн хэрэгслүүдийн баримт бичиг ашиглан, гэрчилгээнд тусгагдсантай ижил төрлийн тээврийн хэрэгсэл түрээслэн, тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг өөрчлөх замаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 

- Ц.Л..............н нь ганцаараа 4 удаагийн үйлдлээр өмчлөгчийн 15.384.660 төгрөгийг шилжүүлэн авсан,

- Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н, Ц.А..............л нар нь бүлэглэн 5 удаагийн үйлдлээр өмчлөгчийн 150.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Л..............нгийн 9 удаагийн, шүүгдэгч Т.А..............н, Т.Н..............н, Ц.А..............л нарын 5 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан  нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан буюу шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байгаа нь мөн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасанд тооцогдоно.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Өөрөөр хэлбэл улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 150,500,000 төгрөг, тухайн бодит хохирлоос үүссэн зээлийн хүү, алдангийн хор уршигт 139,513,500 төгрөг буюу нийт 290.013.500 төгрөгийг шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н, Ц.А..............л нараас гаргуулж хохиролд тооцож өгөхийг, 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тайкун” ХХК 5.000.000, “Тобяст” ХХК 3.500.000, “Сэрвэн Хан” ХХК 3.500.000, “Ар билэг” ХХК 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Л..............нгээс тус тус нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол эсхүл хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

Иймд “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн 290.013.500 төгрөгийг нэхэмжлэлээс хор уршигт тооцсон 139.513.500 төгрөг, “Тайкун” ХХК-ийн нэхэмжилсэн 5.00.000 төгрөгөөс шүүгдэгч Ц.Л..............нгээс зээлийн шимтгэл, жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн даатгалд суутган тооцсон 415.340 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл дээрх хор уршиг болон суутган тооцсон мөнгөн дүн нь “Тайгын Булаг Кредит” болон “Тайкун” ХХК-д шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул тэдний хохирлыг 150.500.000 болон 4.584.660 төгрөгөөр тогтоов.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн хохирол, хор уршигтай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар дараах нэр бүхий хүмүүсийг тогтоожээ. Улмаар Г.А........үүгээс 1.000.000 төгрөг (5 дахь хавтаст хэргийн 233), А.А........араас 200.000 төгрөг (5 дахь хавтаст хэргийн 236), Б.Н........таас 1.000.000 төгрөг (5 дахь хавтаст хэргийн 239), Б.Ц..........баас 300.000 төгрөг (5 дахь хавтаст хэргийн 242), Ц.А..............лээс 1.000.000 төгрөг (5 дахь хавтаст хэргийн 245) тус тус гаргуулан “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн дансанд хийлгэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцон тэдэнд ноогдох хохирлыг тогтоосны дараа шүүгдэгч Ц.А..............лээс 36.000.000 сая төгрөгийг төлсөн (6 дахь хавтаст хэргийн 200 дахь тал) байна.

Иймд иргэний хариуцагч, шүүгдэгч нараас төлсөн нийт 39.500.000 төгрөгийг “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс “Тайгын булаг кредит” ХХК-д учирсан нийт 150.500.000 төгрөгийн хохирлоос 39.500.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөнд тооцов. Харин үлдэх 111.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н нараас хувь тэнцүүлж буюу тус бүрээс 37.000.000 төгрөг гаргуулж “Тайгын булаг кредит” ХХК-д олгох, шүүгдэгч Ц.Л..............нгийн 15.384.660 төгрөг гаргуулж  “Тайкун” ХХК-д 4.584.660 төгрөг, “Тобяст” ХХК-д 3.500.000 төгрөг, “Сэрвэн Хан” ХХК-д 3.500.000 төгрөг, “Ар билэг” ХХК-д 3.800.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүс бүрийн 7 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх

- Шүүгдэгч Т.Н..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх,

- Шүүгдэгч Ц.А..............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч нарыг цагдан хоригдсон нийт хоногийг тэдний эдлэх ял оруулан тооцох саналтай байна гэх дүгнэлтийг...”

- Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирол төлөхөөр завсарлага авсан. Энэ хугацаанд шүүгдэгч Ц.А..............л нь хохирогчид учирсан шүүхээс тогтоосон өөрт ноогдох хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд дээрх зүйл заалтад заасан гэмт хэргийн ялыг 10.000 нэгж болгон хөнгөрүүлэн оногдуулахыг хүсэж байна. Харин бусад шүүгдэгч нарын хувьд хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд ямар нэгэн хохирол төлбөр төлөх арга хэмжээ аваагүй байх тул улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна гэх дүгнэлтийг..” 

- Шүүгдэгч Ц.Л..............нгийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат: “...Манай үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж зөвшөөрч мэдүүлж ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчид 7 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасан байна. Манай үйлчлүүлэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ О.Баттүшиг гэдэг хүнтэй хамтран үйлдсэн байгаа талаар мэдүүлсээр байхад шүүхээс манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд манай үйлчлүүлэгч нь хохирогч нарт учирсан 50.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд манай үйлчлүүлэгчид хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг...”,

- Шүүгдэгч Т.А..............ний өмгөөлөгч Б.Одонтуяа: “...Т.А..............н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдсон байгаа. Иймд манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг...”

- Шүүгдэгч Т.Н..............нгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг: “...Хохирлын талаар манай үйлчлүүлэгч нь цагдан хоригдсон байсан учраас хохирол төлбөрийг төлж чадаагүй байгаа. Манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй тул торгох ялын доод хэмжээ буюу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг...”  

- Шүүгдэгч Ц.А..............лийн өмгөөлөгч Л.Батжаргал: “...Манай үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг дээрээ анхнаас маргаж байгаагүй. Манай үйлчлүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд авто осолд орж тулгуур яс нь хугарсан байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н Ц.А..............л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.       

Шүүгдэгч   Ц.А..............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н Ц.А..............л нарт мөн зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

Шүүгдэгч Ц.Л..............нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 74, 119 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хавтаст хэргийн 77 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (3-р хавтаст хэргийн 107 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 57 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 72), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (3-р хавтаст хэргийн 73 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд ( 3-р хавтаст хэргийн 90-93, 94-96, 79-85 дахь тал),

Шүүгдэгч Т.Н..............нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 170, 184 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хавтаст хэргийн 174 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (3-р хавтаст хэргийн 186, 188 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 57 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 190 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 171 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (3-р хавтаст хэргийн 178-183 дахь тал),

Шүүгдэгч Ц.А..............лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 15, 119 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 14 дэх тал), хохирол төлсөн талаарх баримт (6-р хавтаст хэргийн  дахь тал),

Шүүгдэгч Т.А..............ний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 230, 232 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 246 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (4-р хавтаст хэргийн 231, 235 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 72), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (4-р хавтаст хэргийн 233 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (4-р хавтаст хэргийн 98-101, 102-112, 113-119 дэх тал), хувийн байдалтай холбоотой баримтууд (4-р хавтаст хэргийн 234 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч Ц.А..............лийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг зэргийг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжээр торгож, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н нарын хувийн байдлыг дүгнэж үзвэл тэрээр удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, энэ гэмт хэрэгтээ Ц.Л..............н нь 9 удаагийн үйлдэлтэй, бусдад учруулсан хохирлын хэмжээ их, Т.А..............н нь 5 удаагийн үйлдэлтэй, урьд дээрх аргаар энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн, Т.Н..............н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 удаагийн үйлдэлтэй урьд дээрх аргаар энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн зэрэг хувийн байдлуудыг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын зарим хэсгийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л..............нгийн 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.А..............нийг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Н..............нг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго” болон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...ыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж  тус тус заасанд нийцнэ гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч Т.Н..............нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н..............н нь анх удаа хорих ял шийтгүүлсэн тул нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой байна.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2009 0160 31007 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон... хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н, Ц.А..............л нарын 2022 оны  5 дугаар сарын 02-ны өдрөөс (6-р хавтаст хэргийн 200), мөн сарын 13-ны өдрийг хүртэл 11 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Ц.А..............лийн цагдан хоригдсон буюу торгох ялын 165 нэгжийг тэдний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхон овогт Ц.........жийн Л..............н, Боржигон овогт Т.................рын А..............н, Шарынхан овогт Т.................нгийн Н..............н, Мэргэн овогт Ц..........дийн А..............л нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн буюу  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л..............нг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А..............нийг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Н..............нг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.А..............лийг 10.000 (арван мянга) нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Л..............н, Т.А..............н нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Т.Н..............нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 11 (арван нэг) хоног, шүүгдэгч Ц.А..............лийн 11 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ буюу 165 нэгж (165.000 төгрөг)-ийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А..............лд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А..............л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л..............нгээс нийт 52.384.660 (тавин хоёр сая гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг гаргуулж “Тайгын Булаг Кредит” ХХК-д 37.000.000 (гучин долоон сая) төгрөг, “Тайкун” ХХК-д 4.584.660 (дөрвөн сая таван зуун наян дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөг, “Тобяст” ХХК-д 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, “Сэрвэн Хан” ХХК-д 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, “Ар билэг” ХХК-д 3.800.000 (гурван сая найман зуун мянга) төгрөг,

- Шүүгдэгч Т.Н..............н, Т.А..............н тус бүрээс 37.000.000 (гучин долоон сая) төгрөг гаргуулж  “Тайгын Булаг Кредит” ХХК-д тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ц.Л..............н, Т.А..............н, Т.Н..............н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.А..............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    Г.МӨНХЗУЛ