Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00473

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр  

    Дугаар 183/ШШ2018/00473

Улаанбаатар хот

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.У

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.У нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн үйлдвэрт яаралтай хэрэгтэй байна гээд Б.Гаас 8.100 ам.доллар зээлсэн байна. Харин зээлийн урамшуулал болгон Б.Гаас зээлсэн мөнгөнөөс гадна 2 жилийн хугацаанд 5.000.000 төгрөг өгнө гэж хэлээд тухайн өдөр Б.Гаас бэлнээр хүлээн авч зээлүүлсэн байна. Үндсэн зээл болон урамшууллын мөнгийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа зээлдэгч өөрөө баталгаажуулсан. Үүнээс хойш огт ямар нэгэн төлөлт хийгээгүй удсан. Б.Г хүн чанар гаргаж, удаан хугацаанд итгэсэн боловч хохироож байна. Г.У 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл, урамшууллын мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна бичгээр баталгаажуулан өгсөн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй, хэлсэн, баталсан зүйлээ биелүүлээгүй.  Иймд 8100 ам долларыг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Монгол банкны ханш 2427.17 төгрөгөөр тооцож  8100 ам доллар буюу 19.660.077 төгрөг, 5.000.000 төгрөг, нийт 24.660.077 төгрөг  Г.Угаас нэхэмжилж байна  гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

      

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8100 ам доллар буюу 19.660.077 төгрөг, 5000.000 төгрөг, нийт 24.660.077 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.             

       Нэхэмжлэгч Б.Гаас хариуцагч Г.У  нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 8100 ам долларыг авч үйлдвэрт хийсэн гэрээний бизнест оруулж, бизнесийн ашиг 5.000.000 /таван сая/ төгрөгийг нэмж, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны дотор тооцоог дуусгахаар тохиролцсон, мөн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 8100 ам доллар, урамшуулал 5.000.000 /таван сая/ төгрөгийг барагдуулж чадаагүй нь үнэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулах хэлцлийг бичгээр хийсэн болох нь талуудын бизнест хөрөнгө оруулах тухай бичгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцэл, гэрээний сунгалт, нэхэмжлэгчийн тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

  Хариуцагч Г.У 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  авсан 8100 ам доллар, 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны дотор болон 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж, тооцоо дуусгах талаар бичгээр хэлцэл байгуулсан боловч төлөөгүй, уг хэлцлийн дагуу хариуцагч нь 8100 ам доллар,  5.000.000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ.

                  

           Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 8100 ам доллар 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Монгол банкны ханш 2427.17 төгрөгөөр тооцож, тохиролцсон 5.000.000 /таван сая/ төгрөг, нийт 24.660.077 төгрөгийг шаардсан, хариуцагч нь буцаан төлөх  үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь эрхтэй байна.

 

Хариуцагч Г.У нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, үндэслэл түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шаардлага болон татгалзлаа зохигчид өөрсдөө нотлох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

           

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Угаас 8100 ам доллар буюу 19.660.077 төгрөг, 5.000.000/таван сая/ төгрөг, нийт 24.660.077 /хорин дөрвөн сая зургаан зуун жаран мянга далан долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгох нь зүйтэй байна.

  

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 285.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч Г.Уд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн зарчимд харшлаагүй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Угаас 8100 ам доллар буюу 19.660.077 төгрөг/ арван есөн сая зургаан зуун жаран мянга далан долоо/ төгрөг, 5.000.000/таван сая/ төгрөг, нийт 24.660.077 /хорин дөрвөн сая зургаан зуун жаран мянга далан долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 285.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх зохигчид гардуулах, боломжгүй бол хүргүүлэх,  дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

                                        ДАРГАЛАГЧ                             Л.НАРАНГЭРЭЛ