Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

  2022            02            16                                       2022/ШЦТ/197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч С.А...............т түүний өмгөөлөгч Ц.Галтаа (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2906) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0256 80137 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөгүүд овогт С............ээгийн А...............т, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1976 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 72 тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 63 дугаар гудамжны 15 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ХМ76110219.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А...............т нь “Номын ёс” бага сургуулийн гадна иргэн С.А............нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг цохиж зодон, мөн газарт унагаж түүний эрүүл мэндэд нь “бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн цагариг мөгөөрсний урагдтал, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.А...............т нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам, 18180 Найрамдалын гудамжны с8 тоотод үйл ажиллагаа явуулдаг ......... цэцэрлэгийн цогцолборт менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн биеийн тамирын багш ажилтай С.А............нтэй зүй бус харьцан, хэл амаар доромжлон улмаар түүнийг сургуулийн гадна талбай дээр цохих, газар унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн цагариг мөгөөрсний урагдтал, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч С.А............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Номын ёс нэртэй бага сургуульд биеийн тамирын багшаар ажиллаад 1 жил болж байна. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас гарах тухай гүйцэтгэх захирал А...............тад “би таны уурыг хүргээд байнга, загнуулаад, мэргэжлийн ажлаас өөр ажил хийлгээд байгаа нь надад таалагдахгүй байгаа учраас ажлаасаа гарах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл “за ойлголоо” гэхээр нь би “30 хоногийн дотор өөрийнхөө оронд ажиллах хүнээ олж өгөөд явна” гэж хэлсэн. Тэгтэл “хэрэггүй ээ. Чи маргааш ирээд бүх бичиг баримтаа аваад ажлаа хүлээлгэж өг” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө ажил дээрээ очоод нийгмийн ажилтан У.........лтай уулзаад өөрийн хичээлийн бичиг баримт, бөмбөг, тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгч, тойрох хуудас дээр сургалтын менежер Энхбаясгалан, нийгмийн ажилтан У.........л нараар гарын үсэг зуруулсан. Тэгээд гүйцэтгэх захирал С.А...............таар гарын үсэг зуруулахаар өрөөнд нь ороод ...“би бүх ажлаа хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн. Тэгтэл “чи дотоод хяналт, шалгалтыг хүлээлгэн өгсөн үү, хийсэн ажлынхаа талаар надад бичээд аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд дутуу байх юм бол төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн. Урьд нь би дотоод хяналтын ажлыг мэдэхгүй гал тогооны өрөөг шалгахдаа зөрчилгүй байна гэж дүгнээд маргааш нь мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх үед хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гарч ирсэн чинь байгууллагыг 5 сая төгрөгөөр торгосон, чамайг 500.000 төгрөгөөр торгосон гэж хэлсэн. Тэгтэл тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад хандан “би чам дээр 500.000 төгрөгийн торгууль оногдуулахад би өөрөөсөө төлсөн шүү, тэрийгээ мэдэж байгаа биз дээ” гээд байхаар нь би “ганцхан миний буруу биш, тогооч нарын буруу ч байгаа. Дээр нь миний зөв, бурууг байгууллагын хурлаар орж шийдэх хэрэгтэй биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл “тийм юм байхгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би өрөөнөөс нь гараад сургалтын менежер Энхбаясгалангийн өрөөнд орсон байхад араас орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг нь Солонгос Улсын иргэн ерөнхий захирал Chang Kye Ja-д хэлсэн. Тэгтэл С.А...............т захирал намайг сургуулиас чирч гаргаад “сургуулийн ард хүнгүй, камергүй газар очиж ярилцъя. Эсвэл эр хүн шиг сайхан зодолдъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй гэж хэлсэн чинь намайг чирч босгож байгаад толгой руу духаараа 3 удаа мөргөсөн... Тэгээд цээж рүү гараараа цохиод дахин чирсэн тул би явахгүй гээд зууралдах үед намайг газарт унагаасан. Би босож ирэх үед дахин чирээд байхаар нь явахгүй гээд зууралдах үед дахин газар унагаахдаа дээрээс дараад уначихсан. Тэр үед нь би босож чадахгүй хөлөөрөө гишгэж чадахгүй байсан. Тэгээд сургуулиас Б........аа багш гарч ирээд салгасан... миний нуруугаар хатгуулан хөдлөх явах үед 2 гуя бадайраад их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

“...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.А...............т нь намайг “хэл амаар доромжилж хүнгүй, камергүй газар очъё” гэж хэлээд намайг явахгүй гээд газар суух үед “явъя” гэж хэлээд миний хоёр гарын бугуй хэсгээр хоёр гараараа барьж сургуулийн цементэн талбай дээр 2 удаа авч шидэж дээрээс дарж унаж уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал)

- Гэрч Н.Б........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.А...............т менежер нь С.А............н багшийг “чи яасан хүүхэн шиг юм бэ” гээд хоорондоо маргаад байсан. Харин С.А............н нь С.А...............тыг “байгууллагын удирдлага хүн ажилтнаа доромжилж болохгүй” гэсэн чинь С.А...............т нь “эр хүн шиг гарч ярилцах уу?” гээд сургуулиас тэр хоёр гараад явсан. Тэгээд би сургуулийн гадаа яваад очсон чинь С.А............ний гараас цус гарсан байда.. цамц нь урагдсан, өндийж явж чадахааргүй байсан ба тэрээр “С.А...............т намайг 2-3 удаа өргөж шидсэн” гээд байсан. Тэр үед С.А............н багш хөл дээрээ босож явж чадахгүй байхад С.А...............т нь “би чамайг эмнэлэг хүргээд өгье” гэхэд С.А............н нь “би тантай явахгүй танаас айгаад байна” гээд байсан. Тэгэхээр нь би С.А............нийг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж ГССҮ-төвд очиж үзүүлсэн. Харин эмчилгээний мөнгө гэж С.А...............т менежер бэлнээр 200.000 төгрөгөөр өгөхөөр би С.А............нд түүнийг нь өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Гэрч Д.А..н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.А............н багш манай байгууллагын менежер С.А...............т нар нь хоорондоо маргаад байх шиг яриа өгүүлэл сонсогдохоор нь өөрийн ажлын байрны цонхоор харсан чинь хоорондоо өөд өөдөөсөө харсан байда.. зогсож байхаар нь буцаад ажлаа хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цонхоор харсан С.А............н багш доголсон байда.. явж чадахааргүй, харин Б........аа багш хажуу талаас сугадсан байда.. байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хар өнгийн футболк, өмд, шаргал өнгийн гута.. залуу нь “чи дахиад далжганаад үзээрэй” гэхэд ...түүнтэй маргалдаж байгаа залуу нь “та намайг 3 удаа мөргөөд, гараараа цээж хэсэгт нэг удаа цохисон биз дээ гэж байгаа” дуу, яриа сонсогдож байна. Хар өнгийн футболк, өмд, шаргал өнгийн гута.. залуу нь маргалдаж байгаа залууг “камергүй, хүн байхгүй газар луу явъя” гэх дуу дүрс бичлэг сонсогдож байна. Уг хоёр залуугийн нэг залуу нь “би ажлаасаа гарч байгаа талаараа сургалтын менежерт мэдэгдэх ёстой биз дээ... та бол аймар юм байна. Улаан цайм зоддог юм байна...” гэх дуу бичлэг сонсогдож байна. ... Хар өнгийн футболк, өмд, шаргал өнгийн гута.. залуу нь маргаж буй залууг газар унагаж байгаа нь бичлэгт харагдаж байна.... газарт унасан залуу цементэн талбайгаас босохгүй, би явахгүй гэж орилж байгаа нь сонсогдож байна...” гэх баримт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

- Гэрч Б.Даваабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Мөнгөн гүүр эмнэлгийн амбулаторид С.А............н гэх иргэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүсэлхий нуруугаар өвдөнө гэсэн зовуурьтай MRI зураг авхуулахаар ирсэн үзлэгээр бүсэлхий нурууны L4, L5, L5-s1 нугалам хоорондын жийргэвч мөгөөрс цүлхийсэн нугасны өмнөд ханыг дарсан MRI зурагт гарсныг үзэж зөвлөгөөг С.А............нд эмчийн болон физик эмчилгээ хийлгэж нурууны бүс зүүхийг зөвлөж ажилласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 780 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын 2-р хурууны 2-р үений дээд хэсэгт 0.5х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Нуруу бүсэлхий хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй.

2021.10.04-ний бүсэлхийн нурууны КТГ-д: ...L3/L4 түвшинд арагш бага зэрэг цүлхийсэн. L4-S1 түвшингүүдэд төвийн протрузитай, нугасны өмнөд зайг нарийс гэсэн...

2021.10.01-ний Лазер мед эмнэлгийн Аарцаг түнхний үений КТГ-д: өөрчлөлгүй.

2021.10.01-ний ГССҮТ-н хэвлийн хэт авиан оношилгоонд: ...цөсний хүүдий агшсан...давсагт шээс багатай, хэвлийн дээд хэсгээр гэдэс хий ихтэй...

2021.10.01-ны ГССҮТ-н үзлэгт: тархи доргилт, цээж, аарцаг гуяны зөөлөн эдийн няцрал гэжээ.

2021.10.01-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-д: ...2 талын этмойд хөндий, гайморын хөндийн салст хана дагаж бага зэрэг зузаарсан....ДҮГНЭЛТ...1.С.А............н-н бид зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Нэмэлтээр ирүүлсэн материалд: 2021.10.05-ны Мед Траума бүсэлхий нуруун МRI-д: ...бүсэлхийн нуруу зүүн тал руу ялимгүй хазайсан: ...фасет үе: L4/5-L5/s-ийн түвшинд бага зэрэг хатуурсан...L4/5-L5/S түвшин жийргэвчүүдийн өндөр хадгалагдсан, тодрол буурсан... L4-L5 төвийн байрла.. цүлхийлттэй, нугасны өмнөд зайг нарийсгаж 2 талын дамжих мэдрэлүүдийг бага зэрэг дарсан. L5-S1 төвийн байрла.. цүлхийлт, цагариг мөгөөрсний урагда.. ба нугасны өмнөд зайг нарийсгаж 2 талын дамжих мэдрэлүүдийг бага зэрэг дарсан...эмч Д.Лхагвасүрэн гэжээ. ДҮГНЭЛТ.

1. С.А............ний биед бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн цагариг мөгөөрсний урагдал, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

- Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нурууны гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... хурууны гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... уг гэмтэл нь шидэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.А...............тын мөрдөн байцаалтад “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.А............н гэх залуутай тухайн үед үүссэн маргаанаас болж давхралдаж унах үед би уг гэмтлийг учруулсан... би С.А............нд эмнэлгээр авч явж хохирлын төлбөр мөнгө гэж 2.200.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн...” гэж (хавтаст хэргийн 77-78 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаара.., ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 780 дугаартай нэмэлт дүгнэлтээр хохирогч С.А............нд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдал нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.А...............т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, өөрийн удирдлага дор ажилладаг багш С.А............нтэй хувийн таарамжгүй сэдэлтээр хоорондоо маргалдаж улмаар эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.А...............тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн хохирогч С.А............н нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.А...............т гэх хүнтэй уулзаж хохирлын төлбөр 825.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5028....35 дугаартай дансаар шилжүүлж авсан. Харин бэлнээр 675.000 төгрөгийг С.А...............таас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан. Би нийт хохирлын төлбөрт 2.200.000 төгрөгийг С.А...............таас авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 23 дахь тал) мэдүүлсэн. Тэрээр хохирол хүлээн авсан талаарх “ХААН” банкны депозит дансны (хавтаст хэргийн 102,103 дахь тал) хуулгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгч, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...эрүүгийн 2108....80137 дугаартай хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” талаараа илэрхийлсэн байна. 

Иймд шүүгдэгч С.А...............тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч С.А...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах сана.. байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч С.А...............т, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.А...............т нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн:”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 116, 117 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 118-119 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 120-121 дэх тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 99 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 83, 96, 97-98 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч С.А...............т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал тогтоосон баримт буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А...............тад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн 2108 0256 80137 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөгүүд овогт С............ээгийн А...............тыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А...............тыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А...............тад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А...............т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ