| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/622 |
| Огноо | 2022-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/622
2022 5 13 2022/ШЦТ/622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч С.Сэржмядаг, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Урангоо,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Б.Б..............н, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2111 0048 30703 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 5 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржгон овогт Б..............маагийн Б..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ба.................................., эгч, дүү нарын хамт амьдардаг, ...........................тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .................., урьд
1. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 574 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 4 жилийн хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 3 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзан суллагдсан.
2. Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял дээр 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр суллагдсан.
4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1006 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 160 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Б..............н нь
1. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” их дэлгүүрийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн барааны дэлгүүрийн лангуун доороос М.Б..............нгийн пасктай 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн,
2. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “........................ нууцаар, хууль бусаар авч 3.194.000 төгрөгийн,
3. 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ал..................................с А.О...........лын эзэмшлийн Самсунг а-50 загварын гар утас, болон бэлэн 1 сая төгрөгтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.476.700 төгрөгийн,
4. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн в1 давхарт байрлах барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн Ш.Ц...........шийн лангуунаас Ай фоне 8, маркийн 2 ширхэг гар утас, бэлэн мөнгө, виза карт, бичиг баримт бүхий цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 7.733.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүрг........................... дүгээр лангуун дээр байх Х.О..........хүүгийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ба...............................өв дотор иргэн Н.С......дын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах..................................г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 799.200 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 17.302.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
- Үргэлжилсэн үйлдлээр
1. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч. машиндаа аччихаад эргээд ирье” гэж хуурч Д.Н.....маас 1.062.500 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хонины гулууз мах, Ч.Х...........маагаас 876.200............................. төгрөгийн үнэ бүхий 67.4 килограмм үхрийн цул махыг тус тус залилан авч нийт 1.938.700 төгрөгийн,
2. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....................... Б.А............лаас 199 килограмм 10 ширхэг хонины мах худалдаж авъя...хаан банкны АТМ орж мөнгө аваад ирье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.691.500 төгрөгийн үнэ бүхий хонины махыг залилж авсан,
3. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “. төвд.................... б.............................. Л.У............ааг “...мобайл банкаар би мөнгө шилжүүлээд өгье, бэлэн байгаа мөнгөө өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 850.000 төгрөгийг залилж авсан,
4. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгиноха...............................карт уншуулж, “миний картын ялтас нь гэмтсэн байгаа, өөр картын араас уншуулбал болчихдог юм” гэж хэлэн 54 дүгээр лангууг ажиллуулдаг Д.Д..........нгийн картыг нууц дугаартай нь хэлүүлэн авч, улмаар картыг посс машинд уншуулалгүй буцааж өгөхдөө өөр хүний карт өгөн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Д..........нгийн картыг авч яван данснаас 2.000.000 төгрөг гарган авч залилсан.
5. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М.........ртай “...лангуу ачуулах гэсэн юм, лангуу авах мөнгө дутаад байна, та надад 300.000 төгрөг түр өгөөч, би очих газраа очоод өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний хаан банкны картаас нь 300.000 төгрөгийг хуурч, залилан авсан,
6. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А.........гийг “ачаа ачуулах гэсэн карт, мөнгө шилжүүлдэг гар утсаа гэртээ орхичихсон байна, гэртээ очоод танд мөнгийг чинь өгчихье та санаа зоволтгүй түр мөнгө байвал өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 220.000 төгрөгийг залилж авсан,
7. 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Н........выг тавилга авах гэсэн мөнгө дутчихлаа, бэлэн мөнгөө түр өгчих ачаа ачуулах тээврийн зардлыг чинь нэмж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 102.000 төгрөгийн залилж авсан,
8. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Тесо компанийн ойролцоо лангуу авах гэсэн чинь 600.000 төгрөг гэж байна Улаанаа ах дээр очоод мөнгийг чинь хамт өгчихье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, С.Н........нгаас бэлнээр 300.000 төгрөг, 5990468338 тоот дансаар 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
9. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын Угсармалын 3 дугаар байрны орчим 800.000 төгрөгийн үнэтэй шилэн лангуу ав гээд байна, танд 800.000 төгрөг байвал 850.000 төгрөг болгоод дэлгүүр дээрээсээ аваад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Ш........аагаас 800.000 төгрөгийг тус тус залилж бусдад нийт 8.502.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Б..............н нь
- 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баянзүрх” их дэлгүүр, “Нарантуул” Олон улсын худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Фрэш” худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Жоби” худалдааны төв, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Жуков” худалдааны төв гэх зэрэг газруудад худалдаа эрхэлдэг иргэдийн лангуунаас тэдний орлогын мөнгө, хэтэвч, үнэт эдлэл, гар утас, цүнх зэрэг буюу М.Б..............нгийн пасктай 800.000 төгрөгийг, Ц.Ц.............рын монетон бөгж, бэлэн 1.400.000 төгрөг, хэтэвч зэрэг 3.194.000 төгрөгийн эд зүйлийг, А.О...........лын “Samsung Galaxy A-50” загварын гар утас, бэлэн 1.000.000 төгрөг, цүнх зэрэг 1.476.700 төгрөгийн эд зүйлийг, Ш.Ц...........шийн I phone-8 загварын хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө, виза карт, бичиг баримт бүхий цүнх зэрэг 7.733.000 төгрөгийн эд зүйлийг, Х.О..........хүүгийн “ХААН” банкны виза картаас 1.400.000 төгрөгийг, Н.С......дын “ХААН” банкны виза картаас 1.900.000 төгрөгийг, Б.С......нгын “Samsung Galaxy A-52” загварын 799.200 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг тус тус хулгайлсан.
- 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Монтел” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сутайн буянт” зах зэрэг газруудад, худалдаа эрхлэгч болон үйлчлүүлэгч, иргэдийг “...худалдаж авсан махаа машиндаа аччихаад эргээд ирье, ...10 ширхэг хонины мах худалдаж авъя...ХААН банкны АТМ орж мөнгө аваад ирье, ...мобайл банкаар би мөнгө шилжүүлээд өгье, бэлэн байгаа мөнгөө өгчих, ...миний картын ялтас нь гэмтсэн байгаа, өөр картын араас уншуулбал болчихдог, ... лангуу ачуулах гэсэн юм, лангуу авах мөнгө дутаад байна, та надад 300.000 төгрөг түр өгөөч, би очих газраа очоод өгье, ...ачаа ачуулах гэсэн карт, мөнгө шилжүүлдэг гар утсаа гэртээ орхичихсон байна, гэртээ очоод танд мөнгийг чинь өгчихье та санаа зоволтгүй түр мөнгө байвал өгчих, ... тавилга авах гэсэн мөнгө дутчихлаа, бэлэн мөнгөө түр өгчих ачаа ачуулах тээврийн зардлыг чинь нэмж өгнө, ...лангуу авах гэсэн чинь 600.000 төгрөг гэж байна Улаанаа ах дээр очоод мөнгийг чинь хамт өгчихье, ... 800.000 төгрөгийн үнэтэй шилэн лангуу ав гээд байна, танд 800.000 төгрөг байвал 850.000 төгрөг болгоод дэлгүүр дээрээсээ аваад өгье гэх зэргээр хуурч Д.Н.....мын 1.062.500 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг хонины гулууз мах, Ч.Х...........маагийн 876.200 төгрөгийн үнэ бүхий 67.4 килограмм үхрийн цул махыг, Б.А............лын 1.691.500 төгрөгийн үнэлгээ бүхий 199 килограмм 10 ширхэг хонины махыг, Л.У............аагийн 850.000 төгрөгийг, Д.Д..........нгийн 2.000.000 төгрөгийг, С.М.........рын 300.000 төгрөгийг, Д.А.........гийн 220.000 төгрөгийг, Б.Н........вын 102.000 төгрөгийг, С.Н........нгийн 600.000 төгрөгийг, Д.Ш........аагийн 800.000 төгрөгийг тус тус залилж авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
I. Шүүгдэгч Б.Б..............ны хулгайлах гэмт хэргийн талаар:
1. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” их дэлгүүрийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн барааны дэлгүүрийн лангуун доороос М.Б..............нгийн пасктай 800.000 төгрөгийг хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...1 гэсэн бичиглэлтэй дүрс бичлэг нь 1 минут 13 секундийн бичлэг байх ба мөнгө алдсан гэх лагууны дээд хэсгээс буулгасан бичлэг байв. Бичлэгт 00:01 секундэд саарал өнгийн сорочкон цамцтай, саарал өнгийн малгайтай хар өнгийн нэг талаараа үүрдэг үүргэвч үүрсэн хар цагаан өнгийн алаг шорт өмссөн эрэгтэй хүн лангууны урд хэсэгт сууж тус лангууны худалдагч эмэгтэй цаасан хайрцаг янзалж байв. Тус лангууны худалдагч эмэгтэй цааш ахин юм авахаар явах үед тус эрэгтэй лангуун араас яваад 00:58 секундэд буцаж эргэн лангууны урд хэсэгт сууж байгаад лангууг биеэрээ давж кассын хайрцгаас хар өнгийн жижиг цүнхтэй эд зүйлс аваад гарч байгаа нь дүрс бичлэгт буусан байв...” гэх тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 193 дахь тал)
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Баянзүрх худалдаан төвийн гадан талд улаан дээр шар өнгөөр TV SHOP С......нгос, турк гэр ахуйн бараа гэсэн хаягтай гэр ахуйн барааны дэлгүүрийг зааж дотогш ороход тус худалдааны төвийн нэг давхарт байрлах TV SHOP С......нгос турк гэр ахуйн бараа, 8033...8888 гэсэн хаягтай, шилэн павильоныг зааж авдар худалдаж авна гэж худалдагч охинд хэлж анхаарлыг нь саатуулж байгаад лангууны араас нь хар өнгийн жижиг цүнхтэй бэлэн мөнгийг авсан. Уг цүнх нь дотор 800.000 төгрөг байсан. Уг цүнх нь дотор мөнгөнөөс өөр зүйл байгаагүй. Дан бэлэн мөнгө л байсан гэх...Зураг №3 Баянзүрх худалдааны төвийн гэр ахуйн барааны павильоныг гадна талаас зааж байгаа байдал... Зураг №4 Баянзүрх худалдааны төвийн 1 давхарт байрлах гэр ахуйн барааны павильоныг зааж байгаа байдал...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтаст хэргийн 195-196 дахь тал),
- Хохирогч М.Б..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Баянзүрх их дэлгүүрийн нэг давхарт ТВ шоп С......нгос, Турк гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж байтал 17 цагийн үед туранхай эрээн шорттой цайвар фудволктой эрэгтэй хүн орж ирээд 290.000 төгрөгийн үнэтэй авдар 2 ширхэг, аяны сандал 4 ширхэг, плитк 2 ширхэг гэх зэрэг зүйлс авна авч явахаар бэлдээд өг гэсэн тэгээд бэлдэж байх хойгуур лангуунаас цүнхтэй мөнгө аваад зугтсан...Лангуун доор кассын хажууд шургуулгад байсан хар өнгийн пасктай бэлэн 800.000 төгрөгийг авсан. Хар өнгийн паскийг үнэлж мэдэхгүй байна дотор нь 800.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 204-205 дахь тал),
2. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фрэш” худалдааны төвийн үнэт эдлэлийн лангуун дээрээс Ц.Ц.............рын монетон бөгж, бэлэн 1.400.000 төгрөгтэй хэтэвчийг хууль бусаар авч 3.194.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фрэш худалдааны төв нь...хяналтын камер байх ба дүрс бичлэгийг тоглуулан үзэхэд дэлгэцийн зүүн дээд буланд 2021.04.09 13:14:06 гэх он, сар, өдөр, цаг минут зааж байв. Сэжигтэй этгээд нь дэлгүүрийн хойд хаалгаар орж ирэн урд хаалгыг чиглэн явж байх ба ...уг этгээд нь бор өнгийн саравчтай малгай, бор өнгийн цамц, хар өнгийн ханцуйгүй хүрэм, хар бараан өнгийн өмд, цайвар өнгийн гутал өмссөн, баруун гартаа ямар нэгэн зүйл барьсан байдалтай явж байв. Улмаар дэлгүүрийн коридор хэсгээр явж байгаад хохирогч Ц.Ц.............рын лангуу руу орж байв...улмаар лангуу дотор байх эд зүйлсийг үзэж мөн коридор хэсэгт гар утсаараа ярьж ийш тийш холхих үйлдэл 5 орчим минут хийж байв...сэжигтэй этгээд нь хохирогч Ц.Ц.............рын лангууныхаа ард байхад лангуун талд нь биеэрээ хааж зогсож байгаад баруун гараараа лангууны доод хэсгээс ямар нэг зүйл авч зүүн талын энгэртээ хийгээд гараад явж байгаа хэсгийг харуулав...сэжигтэй этгээд нь лангуунаас гараад Фрэш худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талын хаалгаар гараад зүүн зүгт гүйж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 86-91 дэх тал),
- Хохирогч Ц.Ц.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Fresh дэлгүүрийн 28 дугаар лангууг түрээслэн үнэт эдлэл зарж борлуулдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цаг 15 минутын үед ажлын байран дээрээ буюу 28 дугаар лангуун дээрээ сууж байтал гаднаас хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хантаазтай дотуураа шаргал өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, 30 орчим настай...эрэгтэй хүн орж ирээд “..би танаас өмнө нь хөөрөг авах гээд үзэж сонирхож байсан. Санаж байна уу танд өөр хөөрөг байна уу гэж хэлэхээр нь зарж байсан нэг хөөргөө үзүүлтэл тэр хүн надад хандан надад бүхэл 20.000 төгрөг байна. Танд задалчих бутархай мөнгө байна уу гэж асуухаар нь сейфээсээ түрүүвчээ гаргаж ирээд дээрх 20.000 төгрөгийг нь задалж өгчхөөд түрүүвчээ шилэн лангууныхаа доогуур хийсэн. Тэгтэл дээрх эрэгтэй хүн “би хөдөө хөөрөг, мөнгөн аяга өгч явуулах гэж байгаа юм та саванд хийгээд өгөөч гэж хэлэхээр нь тухайн эд зүйлийг нь савлаад хайрцаг дотор хийж өгсөн ба удалгүй би машинаа харчхаад ирье гэж хэлээд гүйгээд гараад явсан...тэгээд түрүүвчээ лангуун доогуураа хийснээ санаад хартал түрүүвч маань алга болчихсон байсан. Түрүүвч дотор миний мэдэж байгаагаар 1.400.000 төгрөг орчим байсан шиг санаж байна. Мөн дотор талд нь эрэгтэй хүний монетон бөгж 13 орчим грамм байсан...тухайн монетон бөгжийг 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан түрүүвч улаан өнгөтэй, загасны арьсан, давхар халаастай түрүүвч байсан. Дээрх түрүүвчийг 200.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд тухайн түрүүвчийг 2 жилийн өмнө 280.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 102 дахь тал),
“...Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан арьсан түрүүвчийг 78.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Тэр түрүүвчийг хүн болгон мэднэ...их үнэтэй арьсан түрүүвч байгаа юм. Би хохирол болох 1.400.000 төгрөг болон бөгж түрүүвчийн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 104 дэх тал)
- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЧД1-21-286 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Турк монетан, эрэгтэй хүний бөгж...нэгжийн бодит үнэ... 13.2 грамм...буюу 130.000 төгрөг... нийт үнэ 1.716.000 төгрөг, 2019 оны гандирс дэлгүүрээс худалдан авсан улаан өнгийн цэцэгтэй загасны арьсан түрүүвч...нэгжийн бодит үнэ...130.000 төгрөг...нийт үнэ 78.000 төгрөг буюу..нийт 1.794.000 төгрөг...” гэх үнэлгээ (2-р хавтаст хэргийн 108-109 дэх тал)
- Шүүгдэгч Б.Б..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сард чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын их дэлгүүрийн хойд талд байдаг хоёр талаасаа хаалгатай Fresh худалдааны төвийн хойд талын буюу арын хаалгаар ороход шилэн хаалгатай лангуунд эмэгтэй худалдагч байхаар нь тэр худалдагчид хандаж хөөрөг авах талаараа хэлж хөөргөө бэлдүүлээд мөн 20.000 төгрөгийг 2 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт болгоод өгөөч гэхэд худалдагч эмэгтэй төмөр сейф онгойлгоод улаан түрүүвч гаргаж ирээд надад 10.000 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрт өгөхөөр нь худалдагчийг түрүүвчиндээ мөнгөтэй гэдгийг мэдсэн. Тэр худалдагч лангуун дотор түрүүвчээ тавихаар нь түрүүвчийн аваад явсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 123-124 дэх тал)
3. 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн 151 дүгээр лангуун дээрээс А.О...........лын эзэмшлийн Samsung A-51 загварын гар утас, болон бэлэн 1.000.000 төгрөгтэй цүнхийг хууль бусаар авч 1.476.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...1_12_R210424154100 гэсэн нэртэй хяналтын камерын бичлэгийг тоглуулан хяналтын камерын бичлэгийг үзэхэд хяналтын камерын бичлэгийн цаг 2021.04.24, 15:41:13 минут болж байх ба хяналтын камерын бичлэгт дараах зүйл харагдаж байв...2021-4-24 15:41:35 минутад дээгүүрээ саарал өнгийн малгайтай цамц, хар бараан өнгийн өмд, саравчтай малгай өмсөж маск зүүсэн эрэгтэй хүн зүүн гартаа ямар нэг эд зүйл барьсан байдалтай “Алтжин бөмбөгөр худалдааны төвийн коридор хэсгээр явж байгаад THE CUBE гэсэн бичиглэлтэй самбарын хажууд байрлах А.О...........лын түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэх 151-р лангуу руу орж байгаа бичлэг бичигдсэн байв...2021-4-24 15:55:28 минутад дээгүүрээ саарал өнгийн малгайтай цамц, хар бараан өнгийн өмд, саравчтай малгай өмсөж маск зүүсэн эрэгтэй хүн гэрч А.О...........лын түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэх 151-р лангуунаас гарч ирээд хяналтын камерын эсрэг чиглэлд гүйн явсан бичлэг бичигдсэн байх ба гартаа хар бараан өнгийн эд зүйл барьсан байв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 13-16 дахь тал)
- Хохирогч А.О...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед өөрийн түрээслэн ажиллуулж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 151 дүгээр лангуун дээрээ ганцаараа ирээд лангуугаа онгойлгохгүйгээр гар ахуйн бараануудыг янзалж байхад лангууны хаалга хаалттай байсан ба улмаар хаалга цохиод өмссөн хувцас энэ тэрийг нь огт анзаарч хараагүй ба 25 орчим насны эрэгтэй туранхай дунд зэргийн нуруутай залуу орж ирээд 10 хогийн сав, 5 ус буцалгагч авмаар байна гэж хэлээд утсаар яриад байснаа надад хандаж 5 ус буцалгагч, 10 хогийн сав авмаар байна гэхээр нь хөл хориотойгоос болоод юу ч зарагдаагүй болохоор ганц ч гэсэн юм зарчих санаатай бодоод тэр залуу надад хандаж “та эгчээ 5 ширхэг ус буцалгагч бэлдэж бай, би мөнгөө аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би ус буцалгагчийг бэлдчихээд буцаад өөрийнхөө лангууны хажуу талын ширээ рүү ирэхэд шүүгээн дотор байсан хар өнгийн паск цүнхийг хулгайлсан байна лээ. Хар өнгийн паск цүнх дотор 2019 онд “Мобиком” ХХК-аас 980.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн Samsung А-51 маркийн гар утас бас бэлэн 1.000.000 орчим төгрөг байсан...би гар утсаа 650.000 төгрөгөөр үнэлж байна...гар утасны төлбөр болон 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19 дэх тал),
“...Гар утсаа бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 21 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч С.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний аав Ц.Сайнбуян нь 2021 оны 5 дугаар сарын эхээр байхаа 25 дугаар эмийн сангийн дэргэдэх гар утас зардаг дэлгүүрээс 400.000 төгрөгөөр гар утас аваад намайг Дорноговь аймагт байхад шуудангаар 2021 оны 5 дугаар сарын сүүлээр өгөөд явуулсан байсан... Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй бөгөөд гар утсаа хураалгаж байгаад гомдолтой байна. Хохирол болох 400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24 дэх тал)
- “Damno” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн № ЧД1-21-303 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...2019 оны мобикомоос худалдан авсан Samsung A-50 маркийн гар утас...https: //www.un egui.mn/ adv/4208443 samsung-a50white-mobicom/ ...476.700 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 29 дэх тал)
- Шүүгдэгч Б.Б..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урд талын Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор ороод гэр ахуйн барааны лангууны худалдааны хэсгээр хогийн сав, ус буцалгагч худалдаж авмаар байна тар бэлдэж байгаарай АТМ ороод мөнгөө аваад ирье гэж хэлэнгүүтээ лангууны хаалганы хэсэгт зогсож байхад худалдагч эмэгтэй цаанаа өөр эмэгтэйд бараа үзүүлж байхаар нь лангуун дотор орох хаалганы хэсэгт хар өнгийн урдаа барьдаг паск цүнх нь байхаар нь аваад шууд гараад...явсан...цүнх дотор 1.000.000 төгрөг болон нэг Samsung A-50 маркийн гар утас байсан...Утсаа 25-р эмийн санд байдаг ломбардад 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39-40 дахь тал)
4. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн в1 давхарт байрлах барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн Ш.Ц...........шийн лангуунаас “I phone 8” загварын 2 ширхэг гар утас, бэлэн мөнгө, виза карт, бичиг баримт бүхий цүнхтэй эд зүйлийг хууль бусаар авч 7.733.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн 10-р хороо Жоби төвийн Б1 давхрын 22 тоот гэх бөгөөд Жоби төвийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан Б1 давхрын хаалгаар ороход хүний хөдөлгөөн их байв ертөнцийн зүгээр баруун зүг рүү явахад хаалганыхаа дээд талд 22 гэж дугаарласан хаалгатай гар утас болон бэлэн мөнгө алдагдсан гэж байв. Хохирогч эмэгтэйг гар утас болон хулгайд алдагдсан цүнх байсан газрыг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтаст хэргийн 12-15 дахь тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийг mp4 тоглуулагч дээр тавьж үзэхэд камерын бичлэгийг дээр тавьж үзэхэд гар утсан дээр дэлгэцэд хяналтын камерын бичлэгийн цаг 2021.05.23-ны 15:10:00 секундээс эхэлж байх ба бичлэг нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 103 дугаар байрны хойшоо харсан орцны дэргэдэх “Халиун” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадагш харсан хяналтын камерын бичлэг байна. Хяналтын камерын 04 минут 34 секундийн бичлэгт Puma саравчтай малгай, амны цагаан маск, цээж хэсэг нь саарал цээжнээс бүсэлхий хүртэл саарал өнгийн нимгэн бэлтгэлийн цамцтай, жижиг хар мөнгөний цүнх үүрсэн, хөх жинсэн өмдтэй эрэгтэй хүн ирж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтаст хэргийн 19-27 дахь тал)
- Хохирогчийн Ц.Ц...........шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жоби худалдааны төвд паркет зараад 16 жил болж байна. Өнөөдөр ажил дээрээ байж байтал өдөр 13 цагийн үед 25-30 орчим настай эрэгтэй хүн орж ирээд хөөс, силикон бөөндөж авъя гэхээр нь манайд байхгүй 1-р давхарт байгаа гээд хэлсэн тоохгүй зогсоод байсан. Тэгсэн нэг хүн хөөс авна гэхээр нь лангуунаас гараад Б-1 давхраас дээшээ гараад гар утсаа мартаад буцаад буугаад иртэл гар утас байхгүй болсон байсан. Мөн цүнхэндээ 800.000 төгрөг байсан алга болчихсон байсан...шаргал өнгийн “I phone 8” гар утас, 800.000 төгрөг, ХААН, Төрийн банк, иргэний үнэмлэх Номингийн карт зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 31-33 дахь тал)
“...2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мөнгө авчихсан байсан, би дансныхаа хуулгыг гаргуулж харахад 5.183.000 төгрөгийг авсан байсан, энэ мөнгөнүүдийг 3.000.000 төгрөгөөр, дараа нь 2.000.000 төгрөгөөр, дараа нь 183.000 төгрөгөөр 3 удаа авсан байсан. Би дансны хуулгаа өгье. ХААН банкнаас гараад Төрийн банкны картаас маань бас мөнгийг маань авчихсан байх вий гээд яараад Төрийн банканд очиход тэр данснаас маань тэтгэврийн зээлгүй ахмад настнуудад олгосон байсан 1.000.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг бас тэр өдөр авчихсан байсан... “I phone plus 8” гар утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. “I phone 5” гар утсаа 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 34-35 дахь тал),
- Дамно ХХК-ний 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №СБ2-21-355 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Бэлгэд авсан iphone 8 plus маркийн... гар утас...750.000 төгрөг, iphone 5 маркийн гар утас...100.000 төгрөг, нийт 850.000 төгрөг...” гэх дүгнэлт (4-р хавтаст хэргийн 40-41 дэх тал)
- “ХААН” банкны зарлагын мэдүүлэгт: “огноо: 2021/05/023, ...дансны дугаар 5009....39, данс эзэмшигч Шарав Ц...........ш, гүйлгээний код: зарлага бэлнээр, гүйлгээний дүн: 3.000.000, 2.000.000, 183.000 төгрөгийн буюу нийт 5.187.9000 төгрөг зарлага...” гэх баримт (4-р хавтаст хэргийн 48),
- Төрийн банкны зарлагын мэдүүлэгт: “огноо: 2021.5.23-ны ...дансны дугаар: 109200....269, данс эзэмшигч Шарав Ц...........ш,... гүйлгээний код: зарлага бэлнээр, гүйлгээний дүн: 900.000 төгрөг...” гэх баримт (4-р хавтаст хэргийн 50 дахь тал),
5. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермес” барилгын худалдааны төвийн 11 дүгээр лангуун дээр байсан Х.О..........хүүгийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг карнаас 1.400.000 төгрөгийн гарган авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hermes” гэх нэртэй барилгын материалын худалдааны төв байх ба...11 дүгээр лангуу буюу барилгын материалын жижиглэнгийн бараа зардаг лангуу байв. Уг лангуун дээр барилгын материалын зүйлс дэлгээстэй байх ба шилэн лангууны доор тавцан хэсэгт алдагдсан эд зүйл буюу ХААН банкны карт байсан гэх газрыг хохирогчоор заалган 57 гэсэн дугаараар дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 140-141 дэх тал),
- ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: ....Шоовдор овогтой О..........хүү...дансны дугаар 5029....7408...2021.06.02, 15:16 минут...TRF=000097353762-949618xxxxxx1080-HERMES KHU…1.400.000...төгрөг...” гэх баримт (2-р хавтаст хэргийн 139 дэх тал),
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 146-147 дахь тал),
- Хохирогч Ш.О..........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай лангуун дээр нэг үл таних залуу ирснээ эгчээ миний виза картыг АТМ уншихгүй байна эгчээ та өөрийн виза картаа уншуулж болж байна уу үзээдхээч гэхээр нь би карт уншдаг пос машинаар өөрийнхөө виза картыг уншуулахад болж байна гэх үеүд тухайн эрэгтэй миний картын нууц кодыг харсан байх гэж бодож байна тэгээд байж байснаа тэр залуу эгчээ 20 ширхэг өнхрүүш, 4 ширхэг шланк 10 ширхэг силикон авъя бэлдээд өгчих гэхээр нь за гээд хэлсэн бараануудын бэлдчихээд байж байсан чинь авах гэж байсан бараанаас нь 2 ширхэг өнхрүүш дутчихаар нь В3-р лангуунаас 2 ширхэг өнхрүүш олж ирэхээр яваад иртэл нөгөө залуу байхгүй байсан тэгээд удалгүй миний гар утсанд мессеж ирэхээр нь ороод хартал ХААН банкнаас зарлага гарсан байх тул би гайхаад виза картаа хайгаад үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 156-157 дахь тал)
- Шүүгдэгч Б.Б..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hermes” худалдааны төв ороод явж байхаар нь барилгын материал худалдаалдаг лангуун дээр очиж өнхрүүш болон барилгын материал авах гэж хэсэхэд тухай худалдагч эгч за гэж хэлээд миний захиалсан материалыг авчирсан. Тэгээд би карт унших уу гэхэд уншин гэхээр нь өөрийн картаа өгтөл миний карт уншихгүй байна гэхээр нь та картаа уншуулаад үзээч гэхэд тухайн эгч өөрийнхөө картыг уншуулж байхад нь картын нууц кодыг харж цээжилсэн. Тухайн худалдагч картаа лангууныхаа хойд талд байрлах шилэн давцан дээр тавихаар нь би хулгайлаад авчихсан...АТМ орж карт дотор хэдэн төгрөг байгааг үзэхэд 1.400.000 төгрөг байхаар нь тухайн мөнгийг авч өөртөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 178-179 дэх талы)
6. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон Улсын худалдааны төв дотор иргэн Н.С......дын эзэмшлийн ХААН банкны виза картыг хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Дүрс бичлэгийг тоглуулахад нийтдээ 2 минут 53 секундийн бичлэг байх бөгөөд дүрс бичлэгт 170-180 см өндөртэй, бор өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн ханцуйгүй футболк, гадуураа хар өнгийн урдаа цахилгаантай, ханцуйгүй хантааз, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, бор өнгийн пүүзтэй эрэгтэй хүн орж ирж ХААН банкны АТМ-с мөнгө гаргаж авч буй дүрс бичлэг...” гэх баримт (5-р хавтаст хэргийн 2 дахь тал)
- Хохирогч Н.С......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 50 минутад юм авах гэж орж ирж худалдан авалт хийх гээд алимын үнэ хайрцгаар нь асуусан, ер нь бүх жимсний үнэ хайрцгаар нь асуусан. Тэгээд 10 хайрцаг алим жимснүүдээс тус бүр тэд тэдэн хайрцгийг авна гэж баримтад үнийн бичүүлж 23-64 УВС гэсэн улсын дугаартай машинд хүргүүлье гээд үнийн дүн нь 670.000 гарангууд картаа уншуулсан карт нь холболт амжилтгүй гэж гарж ирсэн. Саяхан танай хажуу талаас юм авахад карт зүгээр байсан гээд өөрийнхөө картыг уншуулаад шалгаад үз гэхээр нь өөрийнхөө картыг уншуулж үзтэл пост машин зүгээр байсан. За тэгүүл ахынх нь карт болохгүй байгаа юм байлгүй мөнгийг нь мобайл банкаар хийчихье гээд баримт дээр дансны дугаарын утсаар ярьж буй хүндээ хэлээд жимсний мөнгө мобайлаар шилжүүлчих гэж ярьсан. Ахынхаа юмыг гялс бэлдээд өгчих гэж хэлээд бэлдүүлэн үүдэнд нь тавиад хүргэж өгөх хүн байгаа биз дээ гэж алим бараануудаа гаргуулсан. Нэмж хоёр хайрцаг Польш алим нэмж авъя гэхэд польш алим нь ширээний цаана байсныг нэгийг нь ах нь өөрөө өргөе гээд өргөж 10 хайрцаг алиман дээрээ нэмж гаргуулсан тэгж ширээний цаанаас алим авахдаа ширээн дээр байсан картыг авсан гэж бодож байна...дансны дугаар 5014..6521 С......д гэсэн данс Нарантуулын өргөтгөлийн АТМ1001-с 190.000 төгрөгийн зарлага гаргасан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 248-249 дэх тал)
- “ХААН” банкны зарлагын мэдүүлэгт: “огноо: 2021/06/16, ...дансны дугаар 5014....521, данс эзэмшигч Нэргүйн С......д, гүйлгээний код: зарлага бэлнээр, гүйлгээний дүн: 1.900.000 төгрөг, гүйлгээний утга: Нарантуул...АТМ...зарлага...” гэх баримт (5-р хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Шүүгдэгч Ш.Б..............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нарантуул захын жимс ногоо зардаг лангуунаас хаан банкны картыг авч Нарантуул захад байрлах АТМ-д уншуулан 1.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 22-23 дахь тал)
7. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков” худалдааны төв дотор иргэн Б.С......нгын “Samsung А-52 маркийн гар утсыг хууль бусаар авч 799.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.С......нгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Жуков худалдааны төвийн 2 давхарт 32 дугаарын ахуйн хэрэглээний барааны лангуу ажиллуулдаг юм. Тус өдөр 11 цаг 10 минутын үед байхаа манай лангуун дээр 40 орчим насны эрэгтэй хүн ирээд маш их бараа бэлдүүлж байгаа ариун цэврийн өрөө ороод ирэхээр яваад эргэж ирээгүй тэр үед би гар утсаа санаад утас руугаа залгахад миний гар утас холбогдохгүй байсан. Миний гар утас Samsung А-52 маркийн ягаан өнгийн 2021 оны 7 дугаар сарын эхээр 1.000.000 төгрөгөөр… авсан...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 80 дахь тал),
- Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр...Монтел худалдааны төвийн гадна зогсож байхад 40 орчим насны, нүдний шилтэй, унадаг дугуйтай, залуу хүч ирээд надаас гар утас авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би уг гар утсыг үзээд Samsung А-52 маркийн ягаан өнгөтэй гар утас байсан. Уг гар утсыг үзээд би уг хүнээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан...би уг гар утсыг тухайн өдөр нь Монтел худалдааны төвийн гар утасны лангууны хүнд 650.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 83 дахь тал),
- Гэрч Т.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр...ченж Болороо гэх эмэгтэй орж ирээд надад Samsung А-52 маркийн ягаан өнгийн гар утас оруулж ирж зарсан. Би уг хүнээс 650.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 85 дахь тал),
- Гэрч С.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр уг гар утсыг Монтел худалдааны төвөөс 950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг гар утсыг надад худалдахдаа С......нгос улсаас ирсэн гар утас л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 89-91 дэх тал)
- Дамно ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №БЗД2-21-571 дугаартай эд зүйлийн үнэлгээнд: “...Samsung A52 маркийн...гар утас...799.200 төгрөг...” гэх үнэлгээ (5-р хавтаст хэргийн 93-94 дэх тал)
II. Шүүгдэгч Б.Б..............ны залилах гэмт хэргийн талаар:
1. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төв дотор худалдаж авсан махаа машиндаа аччихаад эргээд ирье” гэж хуурч Д.Н.....маас 1.062.500 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хонины гулууз мах, Ч.Х...........маагаас 876.200 төгрөгийн үнэ бүхий 67.4 килограмм үхрийн цул махыг тус тус залилан авч 1.938.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр...Д.Н.....маас таних гэж байгаа хүмүүс дотроос сэжигтэй этгээдийг ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж олох гэж байгаа талаар асуухад...Би зургийг нь хараад танина. Тэр залуу над руу маш ойр зайнд тулж ирэхэд нь би царайг нь харсан. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн шонхор худалдааны төв дотор 40 минут бид 2 хамт байсан учир би сайн таньж байна...1 дугаартай энэ зураг мөн гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 145-147 дахь тал),
- Д.Н.....мын мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрчээр өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн шонхор худалдааны төвд 21-р лангуунаас хонины 125 кг 5 ширхэг гулууз мах нийт 1.075.000 төгрөг болсон хамт зогсдог Х...........маа гэдэг хүнээс үхрийн 67.4 кг цул махыг 943.000 төгрөгөөр бодож худалдаж авахаар болоод 2 залуу залилаад аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 101-102 дахь тал)
Хохирогчоор өгсөн: “...Хохирлоо барагдуулж авмаар байна. Шинжээчийн дүгнэлтээр 1.062.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал)
- Ч.Х...........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрчээр өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн шонхор худалдааны төвд 21-р лангуунаас үхрийн цул мах 67.4 кг-ийг 943.000 төгрөгөөр хамт зогсдог эмэгтэйгээс хонины 125 кг 5 ширхэг гулууз мах нийт 1.075.000 төгрөгөөр бодож худалдаж авахаар болоод 2 залуу залилаад аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал)
Хохирогчоор өгсөн: “...Үнэхээр их гомдолтой байна. Хохирол болох 876.200 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 98-99 дэх тал)
- Дамно ХХК-ний хөрөнгө үнэлгээний 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД2-21-214 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Хонины гулууз 5 ширхэг...нэгжийн бодит үнэ...8.500 төгрөг...нийт үнэ 1.062.500 төгрөг, Үхрийн, цул...мах...нэгжийн бодит үнэ...13.000 төгрөг...нийт үнэ...876.200 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 113 дахь тал),
2. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төв дотор махны худалдаа эрхэлж байсан Б.А............лаас “199 килограмм 10 ширхэг хонины мах худалдаж авъя...ХААН банкны АТМ орж мөнгө аваад ирье” гэж хуурч 1.691.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- Хохирогч Б.А............лын мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрчээр өгсөн: “... 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төв дотор махаа зарж байхад 10 цагаас 11 цагийн хооронд үл таних эрэгтэй ирээд 10 гулууз хонины мах авъя гэж хэлээд миний махнаас шилж байгаад хамгийн сайн гэсэн 10 гулууз хонины мах авсан. Уг мах нь 199 кг жин буюу 1.727.000 төгрөг болсон. Тухайн үл таних залуу probox загварын автомашинтай 60 гарсан хүнтэй хамт явж байсан. Ингээд би тухайн машинд 10 гулууз хонины махаа ачаад өгтөл тухайн үл таних залуу би ХААН банкны АТМ орж мөнгөө аваад ирье гэхэд нь хамт ажилладаг Амгаланбаатарыг хамт явуулсан. Ингээд төд удалгүй Амгаланбаатар ганцаараа ирээд нөгөө мах авсан хүн чинь шээгээд ирье гээд алга болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 159-160 дахь тал)
- “...Дамно ХХК-ний хөрөнгө үнэлгээний 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-21-239 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Хонины гулууз 10 ширхэг...нэгжийн бодит үнэ...8.500 төгрөг...нийт үнэ 1.691.500 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 166-167 дахь тал)
3. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Монтел” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ ашиглан өөрийн дансанд 850.000 төгрөг хийх гээд зогсож байсан Л.У............ааг “...мобайл банкаар би мөнгө шилжүүлээд өгье, бэлэн байгаа мөнгөө өгчих” гэж хуурч 850.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монтел худалдааны төв гэх бөгөөд уг барилга нь 4 давхар улаан тоосгон барилга байх бөгөөд урд талдаа ногоон өнгийн хүрээ бүхий шилэн хаалгатай уг хаалгаар ороход гар утасны лангуунууд байрлуулж гар утасны худалдаа явуулах том заал байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 185—186 дахь тал)
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: “...Л.У............ааг “мобайл банкаар би мөнгө шилжүүлээд өгье, бэлэн байгаа мөнгөө өгчих гэж хуурч...850.000 төгрөгийг залилж авсан гэх хэрэгт хохирогч Л.У............аагаас гаргаж өгсөн 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай...” гэх тогтоол (1-р хавтаст хэргийн 187 дахь тал)
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Дүрс бичлэгт үзлэг хийх зорилгоор файлыг нээхэд 2 02_H_210421081000.h264 гэх нэртэй цэс байх ба уг цэс рүү нэвтрэхэд нийт 11 минутын бичлэг байв. ...Дээрх бичлэгийн хэмжээсээр 08:14:28 секундэд бор өнгийн малгайтай, цэнхэр өнгийн амны хаалт маск зүүсэн, саар өнгийн малгайтай цамцтай, хөр өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн орж ирэн худалдаа хийж буй эмэгтэй хүнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж буй дүрс бичигдсэн байв...Дээрх бичлэгийг дахин тоглуулахад тухайн эрэгтэй хүн хаалга хэсэг рүү харан хэн нэгэн хүнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж зогсож буй дүрс бичигдсэн байх ба 08:25:58 секундэд дээрх эрэгтэй хүн тус заалнаас гарч буй дүрс бичигдсэн байв...” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 190-194 дэх тал),
- Хохирогч Л.У............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Г.Эрдэнэбатын хамт гэрээсээ 10 цагийн үед манай найз болох Б.Бадамхандаас 14.000.000 төгрөг зээлээд “Нэт капитал” ББСБ дээр байгаа Prius-30 машины үлдэгдэл мөнгийг төлөхөөр явсан. Тэгээд найзтайгаа СУИС-н урд уулзаад мөнгөө авах гэхэд шилжүүлж болохгүй байсан тул тэр хавын нэг Төрийн банкнаас манай найз маань 6.700.000 төгрөг авч ирж өгсөн. Үүний өмнө Төрийн банкны АТМ-с надад 2.300.000 төгрөг бэлэн аваад өгчихсөн байсан. Тухайн бэлэн 10.000.000 төгрөгийг ББСБ авахгүй бэлнээр гүйлгээ хийхгүй гэсэн болохоор бид хоёр нөхрөө ББСБ руу явуулаад бэлэн мөнгөө миний ХААН банкны данс руу хийхээр Централ таур төвийн ХААН банкны АТМ байх гээд очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь АТМ хайгаад төв шууданд байж магад гээд ярилцаж байгаад Монтел дээр угаасаа АТМ байгаа юм байна гээд шууд алхаад Монтел ороод хүрэн өнгийн барилга буюу Монтелийн арын хаалгаар ороход ХААН банкны АТМ байсан. Тэгээд хоёр хүний араас бид хоёр очерлоод АТМ дээр ирээд бэлэн байсан 9.000.000 төгрөгийг эхлээд 250 ширхгээр нь хийсэн боловч зарим дэвсгэртийг нь авахгүй бага багаар хийсээр байгаад 850.000 төгрөг бүр АТМ авахгүй картдаа хийж чадаагүй. Тэгээд өөрийн дансанд байгаа мөнгөө үзэхэд “Нэт капиталд” өгөх 10.350.000 төгрөг хүрэхээргүй байсан. Тэгээд нөгөө 850.000 төгрөгөө дансандаа хийчих санаатай тэр хавийн хүмүүсээс бэлэн мөнгийг нь өгье мөнгө шилжүүлээд өгөөч гэхэд тийм их мөнгө байхгүй байсан...маск зүүсэн 30 орчим насны эрэгтэй цухуйгаад “би мөнгө шилжүүлчих юм уу гэхээр нь бид хоёр явж очоод тэгээч гээд би бэлэн байсан мөнгө болох 840.000 төгрөг нь 42 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт цоо шинээрээ 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт нь гол хэсэгтэй хуруу хэртэй урагдсан мөнгөө тоолоод өгсөн чинь нөгөө залуу чинь гартаа мөнгө хамж авснаа за одоохон эндээс юм аваадахъя гээд урд заал руу хурдан алхсан. Тэгэхээр нь бид хоёр тэр лангуун дээр зогсож байсан эмэгтэйгээс саяны залуу танай лангууны хүн мөн үү гэхэд дугараагүй дахиад асуухад дугараагүй. Гуравдахаа асуухад биш ээ биш гэхээр нь бид хоёр нөгөө залуугийн араас гүйгээд урагшаа гартал нэг саарал цамцтай хүн дугуй унаад явж байхаар нь араас нь гүйхэд төв шуудангийн зүүн хойд булан дээр ирэхэд нөгөө дугуйтай хүн алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 208-209 дэх тал)
- Гэрч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр...бид хоёр...АТМ байхаар нь мөнгөө хийгээд найзын данс руу хийсэн. Тэгээд нөгөө мөнгөнөөс чинь 20.000 төгрөгийн шинэ дэвсгэртүүдийг нь АТМ авахгүй 42 ширхэг үлдсэн. Нэг ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт нийт 850.000 төгрөг үлдчихээд байсан. Тэр хавиар хүмүүсээр хуучин мөнгөөр солиулчихъя гэсэн чинь хүмүүс сольж өгөхгүй байсан. Тэгээд бид хоёр буцаад АТМ дээрээ ирээд байж байсан чинь АТМ-н хажуугийн утас зардаг хэсгийн хаалгаар саарал өнгийн малгайтай цамцтай цэргийн юм шиг ногоон өнгөтэй гандсан саравчтай малгайтай, хар даавуун өмдтэй цагаан өгийн ултай хар гуталтай эрэгтэй хүн байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг анзаарагдаагүй...найз бид хоёр тэр лангууны хүн юм байх л гэж бодсон болохоор мөнгөө тоолоод өгсөн. Гэтэл тэр хүн мөнгө аваад нөгөө лангуунаасаа солиулаад ирье гэж хэлээд цаашаа гүйхээр нь бид хоёрын үүдэнд нь зогсож байсан лангууны эгчээс энэ танай хүн мөн биз дээ гэхэд дуугараагүй ахин асуухад дуугараагүй бөгөөд дахин лавлахад биш гээд тайван дуугарч байсан. Найз бид хоёр тэгээд араас нь гүйгээд гарахад улаан өнгийн рамтай хар дугуйтай хүн төв шуудан тал руу явж байсан бөгөөд цагтай цамхаг хүрээд тэр хүнийг алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 211 дэх тал)
- Шүүгдэгч Б.Б..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр...Монтел гэх нэртэй гар утас худалдааны төв дээр очиж өөрийнхөө гар утас дээр шилэн наалт наалгах гээд явж байхад Монтел гар утас худалдааны төвийн үүдний хэсэгт байдаг ХААН банкны АТМ дээр танихгүй хоёр эмэгтэй гартаа 850.000 төгрөг барьчихсан мөнгийг АТМ дээрээс шилжүүлэх гээд зогсож байхад нь би тэр хоёр эмэгтэй хандаж мобайл банкаар би мөнгийг шилжүүлээд өгье бэлэн байгаа мөнгөө өгчих гэж хэлээд мөнгийг нь авсан. Цаашаагаа төв шуудангийн ар хэсгээр Цэцэг төв рүү өөрийнхөө ашиглаж байсан улаан өнгийн унадаг дугуйгаа унаад явсан. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд одоо дээрх үйлдэлтэй нийлээд 9 үйлдэл байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 267-247 дахь тал)
4. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сутайн буянт” захын 80 дүгээр лангуунаас худалдан авалт хийж төлбөрөө төлөхдөө ашиглах боломжгүй карт уншуулж, “миний картын ялтас нь гэмтсэн байгаа, өөр картын араас уншуулбал болчихдог юм” гэж хэлэн 54 дүгээр лангууг ажиллуулдаг Д.Д..........нгийн картыг нууц дугаартай нь хэлүүлэн авч, улмаар картыг посс машинд уншуулалгүй буцааж өгөхдөө өөр хүний карт өгч хууран Д.Д..........нгийн картыг авч данснаас 2.000.000 төгрөг авч, хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Д.Д..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад лангуун дээрээ сууж байхад миний өөдөөс харсан лангуун дээр зогсдог Норовсамбуу нь намайг “картаа түр өгч байгаач, би картгүй байна” гэсэн. Тэгээд нэг залуу ирэхээр нь би өөрийн “ХААН” банкны 5029..4232 тоот данстай картаа өгөөд Норовсамбуу эгч рүү явуулсан. Тэгтэл Норовсамбуу эгч “пин код нь хэд вэ?” гэж асуухаар нь чанга хэлсэн. Удалгүй миний картыг Норовсамбуу эгч рүү авч явсан залуу буцаж над дээр ирээд “би таны картыг хэрэглэхээ болилоо” гээд буцаагаад надад картыг өгсөн. ...Тэр залуу надад миний карттай адилхан карт өгсөн болохоор нь аваад байж байтал ...2 цагийн дараа над руу хөдөөгөөс юм авах гэж байсан хүн “150.000 төгрөг шилжүүлчихлээ дансаа үзээд өгөөч” гэхээр нь мобайл банкаа үзэхэд миний данснаас 2.000.000 төгрөг гараад явчихсан байсан. Тухайн үед би “ХААН” банк андуураад надаас мөнгө татчихсан байх гэж бодсон. Би гэнэт хүнд картаа өгснөө санаад нөгөө ХААН банкны ногоон өнгөтэй картаа гаргаж ирээд үзэхэд миний карт биш өөр хүний нэртэй карт байсан... миний ХААН банкны 5029..4332 тоот данснаас 2.437.754 төгрөг байснаас 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 36 минутад 2.000.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 41-42 дахь тал),
- Гэрч Г.Норовсамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад...35-40 орчим настай...залуу ирээд машины тос авна гээд 147.000 төгрөгийн эд зүйл авсан. Тэгээд тооцоогоо хийх гээд надад ...карт өгөхөд ...карт нь уншихгүй байсан. Тэгтэл тэр залуу миний картын ялтас нь гэмтсэн байгаа юм гэж хэлээд өөр посын машин дээр карт уншуулаад өг гэж хэлээд манай өөдөөс гарсан лангуун дээр суудаг Д..........н рүү заасан. Тэгээд Д..........нгийн посын машин дээр нөгөө картыг уншуулахад бас болохгүй байсан. Тэгээд нөгөө залуу эргэж ирээд “та өөрийнхөө картыг посын машин дээрээ уншуулчхаад дараа нь миний ...картыг уншуулахаар болчихдог юм аа” гэж хэлсэн. Тэр үед надад карт байхгүй байсан. Тэгтэл тухайн залуу та тэр хүндээ хэлээд өгчих би 1000 төгрөгийг нь өгье гэхээр нь би Д..........нд хандан картаа өгч бай посын машин дээр 1000 төгрөг уншуулаадахъя гэж хэлээд нөгөө залуугаар Д..........нгийн картыг нь нууц дугаартайн хэлүүлж авахад тэр залуу посын машин дээр Д..........нгийн картыг уншуулахгүй за за эгчээ би урд талын АТМ-ээс картаа уншуулаад мөнгө аваад ирье гэж хэлээд явахдаа Д..........нгийн ХААН банкны картыг нь солиод өгчихсөн байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 46 дахь тал)
5. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М.........ртай “...лангуу ачуулах гэсэн юм, лангуу авах мөнгө дутаад байна, та надад 300.000 төгрөг түр өгөөч, би очих газраа очоод өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний ХААН банкны картаас нь 300.000 төгрөгийг авч хохирол учруулсан болох нь;
- Хохирогч С.М.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр...35-40 орчим насны залуу...Буянт ухаа хоёр руу лангуу ачих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд надаас хэдээр явах талаар асуухаар нь би 30.000 төгрөг л болно гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу миний ах замын цаана приустэй зогсож байгаа та дагаад явчих гэсэн тэгэхээр нь би өөрийн портер машинтай шаргал өнгийн 66-13 УБД улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг дагаж явсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо угсармалын голд зогссон. Тэгээд нөгөө залуу приус 20 машинаас буугаад миний машинд орж ирж суусан. Тэгээд халааснаасаа хэдэн 20.000 төгрөг гаргаж ирээд лангуу авах гэсэн чинь дутаад байна. Та 300.000 төгрөг байвал түр өгчхөөч гэхээр нь ХААН банкны картаа тухайн залууд өгөөд пин кодийг нь хэлээд 300.000 төгрөг авчихгүй юу гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу та манай ах дээр очоод хамт зогсоод байж бай би түлхүүр аваад ирье гээд яваад өгсөн. Би тухайн приус 20 маркийн жолооч хажууд хэсэг байж байгаад дүү чинь ирэх болж байна уу гэж асуухад нөгөө приус 20 маркийн жолооч би бас хүлээгээд зогсож байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу ирээгүй бөгөөд тухайн приус 20 маркийн жолооч бас залилуулчихсан талаараа надад хэлээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 121 дэх тал)
- Гэрч С.Мягмаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр таксинд явж байгаад Яармагийн 2 дугаар буудлаас 30 орчим насны эрэгтэй гар өргөхөөр нь суулгатал Буян-Ухаа 2 явна гэж хэлсэн. Буянт-Ухаа 2-н 1008-р байрны зүүн талын дэлгүүр дээр очиж дотогш ороод гарч ирэхдээ баахан цаасан хайрцгууд барьж гарч ирээд миний машины ард тавьсан. Дараа нь 5 шар орж лангуу авна гэж хэлсэн. Би таксиныхаа мөнгийг өгөөч гэхэд ээжтэйгээ яриад лангууныхаа мөнгийг аваадахъя түр 200.000 төгрөг өгөөч гэхээр нь би Буянт-Ухаа 2-н 1015-р байрны баруун далд байх ХААН банкны АТМ-ээс 200.000 төгрөг бэлнээр авч тэр залууд өгсөн. Энхжин худалдааны төвийн цаад талд байх төмөр замын гарам дээр очоод би эндээс ачаа ачих машин олоод ирье гээд портер автомашинтай хүнийг дагуулаад 5 шарын угсармал байрнуудын голын замаар ороод зогссон. Эндээ байж байгаарай ахаа ачаагаа ачаад ирье гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 126-127 дахь тал)
6. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А.........гийг “ачаа ачуулах гэсэн карт, мөнгө шилжүүлдэг гар утсаа гэртээ орхичихсон байна, гэртээ очоод танд мөнгийг чинь өгчихье та санаа зоволтгүй түр мөнгө байвал өгчих” гэж хуурч түүнээс 220.000 төгрөгийг авч, хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Д.А.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим би гэмтлийн эмнэлгийн Стандарт дэлгүүрээс шинэ замаар 176-р цэцэрлэг хүртэл 1000 унаанд явдаг. Гэмтлийн эмнэлгийн стандарт дэлгүүрийн тэндээс...нэг залуу 21 дүгээр хороолол орчхоод эргэж ирнэ гээд бид хоёр 20.000 төгрөгөөр явахаар тохирсон. Тэгээд би цаашаа нэг залууг аваад Хангай зах руу ороод тэр залуу Хангай зах руу портер явна гээд орсон, гарч ирэхдээ байхгүй байна гээд явах гэхэд Н........в өөрийн портер машинтай ирэхэд үл таних залуу Н........втай ахаа ачаа ачих уу гэхэд Н........в ачна гэж яриад миний машинд үл таних залуу суугаад лабораторийн “Сүү” ХХК-ний АТМ ороод мөнгө авна гээд МТ колонкийн хойно очоод зогссон. Үл таних залуу гүйж яваад эргэж ирэхдээ АТМ байхгүй байна гээд ирсэн. Тэгээд бид хоёр 5 шарын автобусны буудлын хойд талын 5 давхар байрнуудын дундуур ороод зогссон. Үл таних залуу намайг АТМ ороод мөнгө аваад ир гэхээр нь би АТМ ороод 180.000 төгрөг аваад өөртөө байсан 40.000 төгрөгийг нэмж өгсөн тухай үед үл таних залуу картаа мөнгө шилжүүлдэг гар утсаа гэртээ үлдээсэн байна гэртээ очоод таны мөнгийг өгчихнө та санаа зоволтгүй гэхээр нь би итгээд АТМ-ээс мөнгө аваад өөрт байсан мөнгө нэмж өгөөд гражаас ачаа ачна гээд машиндаа үл таних залууг хүлээгээд сууж байсан. Нэлээд удсаны дараа би буугаад ачаа ачих портерын залуу болох Н........ваас нөгөө залуу яасан бэ гэхэд ...Н........в та тэр залууг танихгүй юм уу гэсэн. Би тэр залууг танихгүй гэдгээ хэлэхэд Н........в та бид хоёр хулхидуулжээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 81-82 дахь тал)
7. 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Н........выг тавилга авах гэсэн мөнгө дутчихлаа, бэлэн мөнгөө түр өгчих ачаа ачуулах тээврийн зардлыг чинь нэмж өгнө” гэж хуурч, түүнээс 102.000 төгрөгийн авч, хохирол учруулсан болох нь;
-Хохирогч Б.Н........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 40 минут орчим хангай зах руу орох гээд зогсож байхад үл таних залуу ачаа ачих уу гэхэд би ачна гэсэн...Удалгүй үл таних залуу А.........гийн хамт ирээд дагаад яв гэхэд нь би араас нь явсан...Тэгсэн чинь үл таних залуу А.........гт зам зааж өгөөд явуулж байсан. Би машин дотроосоо хараад сууж байсан. Сууж байхад үл таних залуу зогсоолын зүүн талд байсан хэсэг хүмүүстэй уулзаад эргэж А.........гийн орж суугаад яваад байсан. Тэгээд би үл таних залуугаас ачих юм аа хаанаас ачих юм хурдан ачмаар байна гэхэд аль зогсоол юм бэ байраа эзлээд зогсож байя гэхэд аниа мөнгөнд явсан удахгүй ирнэ гэж хэлээд цааш эргээд утсаар яриад явсан. Үл таних залуу утсаар ярихдаа мөнгөний талаар ярьж дуусаад буцаж ирээд ахаа 300.000 төгрөг түр зээлээч гэхэд нь байхгүй гэсэн. Үл таних залуу тавилга авах гэсэн дутчихлаа би үл таних залууд мөнгөгүй юм бол буцлаа ажилдаа явлаа гэхэд миний энгэрийн кармаанд байсан мөнгийг харчхаад ахаа монгол хүн байж наад мөнгөө түр өгчих тээврийн зардлыг нь нэмж өгнө гэхээр нь би мөнгө гаргаж ирээд тоолоход 102.000 төгрөг байхаар нь үл таних залуу эгчтэйгээ явж байгаа юм байна гэж бодоод итгээд өгсөн би тэр хооронд дэлгүүр ороод ундаа аваад ирэхэд үл таних залуу өмнөөс гүйгээд ирсэн. Цаашаа машин руу нь харахад эгч нь машиндаа ирчихсэн байсан. Тэгээд би одоо ачаагаа ачих уу гэхэд үл таних залуу тэгье гражнаас ачих боллоо та манай аниаг дагаад яв гэсэн би түлхүүр аваад ирье гээд яваад өгсөн. ...А.........г бууж ирээд нөгөө залуу яасан бэ гээд ирсэн. Би А.........гт хандаж тэр залууг танихгүй юм уу гэхэд А.........г танихгүй ш дээ гэсэн тэгээд би залилуулсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 86-87 дахь тал)
8. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Тесо компанийн ойролцоо С.Н........нг “лангуу авах гэсэн чинь 600.000 төгрөг гэж байна Улаанаа ах дээр очоод мөнгийг чинь хамт өгчихье” гэж хуурч, түүнээс бэлнээр 300.000 төгрөг, 5990..8338 тоот дансаар 300.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөгийг авч, хохирол учруулсан болох нь;
- Хохирогч С.Н........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад засварын газраа хаагаад гарах гэж байтал засварын гадаа байсан миний амьжиргаа цагааныг нэг залуу харчхаад ачаа ачих уу гэж асуусан. Тэгээд ачна хаанаас хаа хүрэх вэ гэж асуухад тар залуу 5 Ш........аас Баянхошууны эцэс рүү лангуу ачих гэснэ юм аа гэхээр нь би тэр залууд 50.000 төгрөгөөр явна гэхэд тэр залуу та тэгье гэж хэлсэн. Тэгээд тэр залуу хонда инсайт маркийн 58-11 УБД улсын дугаартай хар саарал өнгийн машинд суугаад энэ машиныг дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд би тэр машиныг дагаад 21 дүгээр хорооллын гэрлэн дохио дээр зогсож байхад тэр машинаасаа буугаад миний машинд сууснаа одоо чигээрээ яваад 5 шарын арын туслах замаар ороод лангуу ачна шүү энэ Инсайтай ах манай ах байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд доошоо уруудаад Тесогийн хажууд явж байхад урд явсан машин чулуун замаар явж байгаад эхний уулзвараар зүүн гар тийш эргээд гражийн үүдэнд зогссон. Тэгтэл тэр залуу машинаас буугаад нэг байр руу гүйж ороод удалгүй гарч ирснээ тэр залуу нөгөө ахдаа хандаж 600.000 төгрөг гэж байна та яваад Улаанаа ахаас бэлэн мөнгө аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд тэр ах Улаанаа гэдэг ах руу нь явах гэж байтал тэр залуу надад хандаж чамд бэлэн мөнгө байгаа юм чинь чи надад түр өгчих тэгээд гурвуулаа хамт Улаанаа ах дээр очоод чиний мөнгийг өгчихье гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд итгээд за тэгье гээд бэлэн байсан 300.000 төгрөгөө өгөөд тэр залуугийн хэлсэн ХААН банкны 5990..8338 тоот данс руу мобайл банкаар 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр залуу байр руу ороод хүн дагуулж гарч ирээд граж онгойлгоё гэж хэлээд байр руу орох гээд явсан. Тэр ах бид хоёр тэр залууг 1 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь тэр ахын машинтай Баянхошууны эцэст байдаг Улаанаа гэдэг хүнийх нь дэлгүүр рүү очиход дэлгүүр нь хаасан Улаанаа гэх хүн гэр рүүгээ явсан байсан. Тэгээд буцаад миний машин байгаа газарт очиход тэр залуу байхгүй байхаар нь бид хоёрыг залилаад алга болсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 4-5 дахь тал),
- Гэрч Ц.Энхцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 17-ны орой Баянхошууны эцсээс хойшоо таксинд явах гээд зогсож байтал урд талд нэг залуу хойно 4 эмэгтэй суусан. Би тэд нараас хаана буух вэ гэж асуухад урд сууж байсан залуу Улаанаа ахын дэлгүүрийн гадна бууна гэж хэлсэн. Хоёр эмэгтэй нь халамжийн цэцэрлэгийн гадаа хоёр эмэгтэй нь Чонотой дэлгүүрийн гадаа бууна гэж хэлсэн. Хамгийн түрүүнд Улаанаагийн дэлгүүрийн гадна очоод зогсоход тэр залуу хоёулаа энэ хүмүүсийг буулгачхаад буцаж ирэхэд нь би бууя гэж хэлсэн. Тэгээд тэр 4 эмэгтэйг буулгачхаад буцаад явж байтал тэр залуу гар утсаараа ярьж байснаа надад хандаж Улаанаа ахтай утсаар ярьсан чинь шууд яваад лангуугаа аваад хүрээд ир гэж байна хоёулаа шууд 5 шарын арын туслах зам ороод лангуу аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уруудаж байгаад давхар дэлгүүрийн хойно байдаг МТ ШТС-аас бензин аваад байж байтал тэр залуу замын цаана нэг амьжиргаа цагаан байна би тэрний жолоотой очоод яриадахъя гэж хэлээд буугаад явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд за болчихлоо тэр залуугийн машин дээр очъё гээд засварын газар очоод тэр залуутай бууж уулзаж байснаа буцаж над дээр ирээд энэ залуу 50.000 төгрөгөөр явна гэнэ та надад 20.000 төгрөг өгч байгаач энэ залууд урьдчилгаа болгоод өгчихье тэгээд очоод Улаанаа ахаас аваад танд өгье гэж хэлэхээр нь би тэр залууд бэлэн 20.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу миний машинд суугаад араас амьжиргаа цагааны жолооч миний араас дагаад явсан...тэгээд удалгүй гарч ирээд 600.000 төгрөг гэж байна та Улаанаа ахын дэлгүүр дээр очоод бэлэн мөнгө аваад ир гэж хэлэхээр нь би Улаанаа гэдэг хүн нээрээ л ах нь юм болов уу гэж бодоод явах гэж байтал тэр залуу амьжиргаа цагааны жолоочид хандаж чамд мөнгө байгаа юм чи надад 600.000 төгрөг өгчхөөч тэгээд гурвуулаа Улаанаа ахын дэлгүүрт очоод би мөнгийг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд амьжиргаа цагааны жолооч залуу тэр залууд бэлэн 300.000 төгрөг дансаар 300.000 төгрөг шилжүүлээд тэр залуу мөнгийг нь аваад байрны булан эргээд алга болсон...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 8-9 дэх тал) ,
- ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...Харилцагчийн нэр Сайнжаргал Н........н...2021 оны 07 дугаар 17-ны өдөр 22 цаг 40 минутад...5990468338 тоот дансанд...300.000 шилжүүлсэн ...гүйлгээний утаг...94946143...” гэх баримт (3-р хавтаст хэргийн 20 дахь тал),
9. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын Угсармалын 3 дугаар байрны орчим Д.Ш........ааг “800.000 төгрөгийн үнэтэй шилэн лангуу авах гээд байна, танд 800.000 төгрөг байвал 850.000 төгрөг болгоод дэлгүүр дээрээсээ аваад өгье” гэж хуурч, түүнээс 800.000 төгрөгийг авч, хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Д.Ш........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 53-84 УНЗ улсын дугаартай саарал өнгийн Хонда пит загварын машинтай такси үйлчилгээнд хувиараа явдаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 9 цаг 10 минут орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт ухаа цогцолборын автобусны буудал дээр...165 см өндөр нуруутай залуу гар өргөөд зогсож байхаар нь машиныхаа урд талын суудал дээр суулгаад хаашаа явах талаар асуухад тэрээр Яармагийн эцэс орно гэж хэлсэн. Тэгээд би тухайн залууг машиндаа суулгаад явж байхад тухай залуу замдаа гар утсаараа ямар нэ гэн хүнтэй яриад байсан бөгөөд тухай хүн би одоо лангуу аваад очно чи бушуухан дэлгүүр очоод лангуугаа янзлаад байж байгаарай би чамд хангалттай мөнгийг чинь өгнө, би ажлаасаа чөлөө аваад явж байна гээд утсаар ярьж явж байгаад Яармагийн эцэс рүү эргээд портер машины зогсоол байдаг газарт зогсож байгаарай гэж хэлээд машинаас буусан. Тэгээд тухайн залуу портерын жолооч нартай уулзаад буцаж машинд ирж суугаад 5 Ш........аас лангуу татах гэсэн юм үнэтэй байна шүү ахаа гэж хэлсэн. тэгээд надаас хэдэн төгрөг гарсан талаар асуухаар нь би 3000 төгрөг гарсан гэж хэлтэл надад 5000 төгрөг өгсөн бөгөөд би хариултыг нь өгөх гэхэд тухайн залуу дэлгүүр дээр очоод бууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи 5 Ш........аас лангуу зөөх гэж байгаа юм бол амьжиргаа цагаан болох уу гэж асуутал нөгөө залуу болно ш дээ ахаа та хэдэн төгрөгөөр явж өгөх юм гэж асуухаар нь би 40.000 төгрөгөөр явж өгнө гэж хэлсэн. Тэгтэл за ахаа тохирч байна гэж хэлээд Яармагийн эцэс дээр байдаг Алаг хад гэдэг хүнсний дэлгүүрийн гадаа очсон. Тэгээд надад би энэ дэлгүүр орчхоод ажлаа зааж өгчхөөд ээжээс лангууны мөнгө 2.500.000 төгрөгийг шилжүүлээд ирье гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Тэгээд 10 гаран минутын дараа нэг ундаа барьсан гарч ирээд ахаа та ундаа уу гэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу ахаа ээж задгай мөнгөгүй болчихсон байна танд задгай мөнгө байвал өгчхөөд би танд ачаа ачуулах 40.000 төгрөг нь дээрээ нэмээд өгье гэж хэлсэн. бид хоёр тэгээд машинаа солихоор Нисэх орж гэртээ очиж амьжиргаа цагаан машинаа аваад нөгөө залууг суулгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын угсармалын 3 дугаар байрны гадаа зогсоол дээр зогссон. Тэгээд нэг гражийн урд зогсоод энэ граж дотроос лангуугаа ачна та энд байж байгаарай гэж хэлээд буугаад явсан. 10 гаран минутын дараа ганцаараа утсаар ярьсаар гарч ирсэн бөгөөд надад хандаж ахаа баларсан хоёулаа буцъя, энэ лангуун дээр нэмээд 800.000 төгрөгийн шилэн лангуу ав гээд байна гэхээр нь би чи дэлгүүр хоршоо ажиллуулдаг байж найз нөхөд рүүгээ яриад мөнгө авчхаач олон дахин буцаж явдал хийгээд яах бэ гэж хэлсэн. Тэгэхэд тухай хүн бас л нэг хүнтэй гар утсаараа яриад байсан бөгөөд надаас ахаа танд мөнгө байна уу гэж асуусан бөгөөд 800.000 төгрөг байвал 850.000 төгрөг болгоод өгнө би дэлгүүр дээрээсээ аваад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ залгаад 800.000 төгрөг хурдан миний данс руу шилжүүл би 50.000 төгрөг нэмж өгөх гээд байна гэж хэлээд эхнэрээсээ 800.000 төгрөгийг данс руу шилжүүлэн авсан. Тэгээд би өөрийнхөө хаан банкны 5005363939 дугаартай дансны картаа пин кодыг нь хэлээд эндээс мөнгөө авчих гэж хэлээд тухайн залууд өгсөн бөгөөд нөгөө залуу миний хаан банкны картыг аваад АТМ рүү явсан бөгөөд 11 цаг 15 минутад 800.000 төгрөгийн зарлага гарсан. Би тухай залууг хараад танина...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 221-222 дахь тал)
- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Хохирогч Ш........аа нь 1,2,3,4,5, гэж дугаарласан тавьсан өнгөтөөр гаргаж тавьсан гэрэл зургийг харуулсан ба Б.Б..............ны гэрэл зургийг эхний байдлаар 3 гэж дугаарлан харуулахад тэрээр шууд 3 дугаарласан гэрэл зургийг баруун гарын долоовор хуруугаар зааж энэ хүн мөн байна би царайг нь хараад таньж байна их содон царайтай залуу байсан гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 213-214 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б..............н нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б..............н нь хууль зүйн хувьд үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатайгаар
- 7 удаагийн үйлдлээр бусдын 17.302.900 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг
- 9 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн 8.502.200 төгрөгийг шилжүүлэн авч байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт шинжийг тус тус хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.
Нөгөө талаар шүүгдэгч Б.Б..............н нь урьд 5 удаа 1986, 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах, залилах гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Түүний гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг хулгайлах, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх 16 удаагийн үйлдэл нь хулгайлах болон залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б..............ныг буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн түүнийг авч түүнийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Б..............н нь хулгайлах гэмт хэргийн үйлдэлдээ бусдад 17.302.900 төгрөгийн, залилах гэм хэргийн үйлдэлдээ бусдад 8.502.200 төгрөг буюу нийт 25.805.100 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс хулгайн гэмт хэргийн хохирогч А.О...........лын “Samsung А-50 маркийн 476.700 төгрөгийн, Б.С......нгын “Samsung А-52 маркийн 799.200 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгч, тухайн утаснуудыг худалдан авсан иргэний нэхэмжлэгч С.Ариунаад 400.000 төгрөгийн, М.Болормаад 600.000 төгрөгийн хор уршиг учруулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Б..............наас гэмт хэргийн хохиролд 24.529.200 төгрөг, хор уршигт 1.000.000 төгрөг буюу нийт 25.529.200 төгрөгийг гаргуулж
-Хохирогч М.Б..............нд 800.000 төгрөг, Ц.Ц.............рт 3.194.000 төгрөг, А.О...........лд 1.000.000 төгрөг, Ш.Ц...........шт 7.733.000 төгрөг, Х.О..........хүүд 1.400.000 төгрөг, Н.С......дад 1.900.000 төгрөг, Д.Н.....мд 1.062.500 төгрөг, Ч.Х...........маад 876.200 төгрөг, Б.А............лд 1.691.500 төгрөг, Л.У............аад 850.000 төгрөг, Д.Д..........нд 2.000.000 төгрөг, С.М.........рт 300.000 төгрөг, Д.А.........гт 220.000 төгрөг, Б.Н........вт 102.000 төгрөг, С.Н........нд 600.000 төгрөг, Д.Ш........аад 800.000 төгрөг,
- Иргэний нэхэмжлэгч С.Ариунаад 400.000 төгрөг, М.Болормаад 600.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ “хулгайлах гэмт хэргийн товч утга” дээрээ хохирогч Х.О..........хүүг хохирсон хэргийн талаар дурдаагүй, хулгайлах гэмт хэргийн хохирлыг 15.902.800 гэж дурдаж ирүүлсэн боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Х.О..........хүүгийн үйлдлийг оруулан тооцсон байх тул шүүх дээрх хохирлыг зөвтгөн хохирогч Х.О..........хүүгийн 1.400.000 төгрөгийг оруулан тооцож хулгайлах гэмт хэргийн хохирол нь 17.302.900 төгрөгөөр тогтоогдсон болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б..............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих оногдуулах саналтай уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Нийт 289 хоног цагдан хоригдсон энэ хоногийг хорих ялын нийт хоногоос хасаж тооцуулах. Эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3 CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг...”
Манай үйлчлүүлэгч Б.Б..............н нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б..............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 61, дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5-р хавтаст хэргийн 28 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (5-р хавтаст хэргийн 60 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (5-р хавтаст хэргийн 30-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Б..............ныг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгч Б.Б..............ны гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байна.
Тиймээс шүүгдэгч Б.Б..............нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Б.Б..............н нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтээ 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 01 хоног (1-р хавтаст хэргийн 226 дахь тал) баривчлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 288 хоног нийт 289 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ (1-р хавтаст хэргийн 232, 239, 4-р хавтаст хэргийн 76-78 159, 214-215, 217, 5-р хавтаст хэргийн 197-198 дахь тал) авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэсний дагуу түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 289 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 2208 0015 40102 дугаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Б..............маагийн Б..............ныг үргэлжилсэн үйлдлээр
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
- Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б..............ныг
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ял 10 (арав) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..............нд оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б..............ны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 289 (хоёр зуун наян ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б..............наас хуульд заасан хугацаанд 25.529.200 төгрөгийг гаргуулж (хорин таван сая таван зуун хорин есөн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч М.Б..............нд 800.000 (найман зуун мянга) төгрөг, Ц.Ц.............рт 3.194.000 (гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянга) төгрөг, А.О...........лд 1.000.000 (нэг сая) төгрөг, Ш.Ц...........шид 7.733.000 (долоон сая долоон зуун гучин гурван мянга) төгрөг, Х.О..........хүүд 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, Н.С......дад 1.900.000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг, Д.Н.....мд 1.062.500 (нэг сая жаран хоёр мянга таван зуу) төгрөг, Ч.Х...........маад 876.200 (найман зуун далан зургаан мянга хоёр зуу) төгрөг, Б.А............лд 1.691.500 (нэг сая зургаан зуун ерэн нэг мянга, таван зуу) төгрөг, Л.У............аад 850.000 (найман зуун тавин мянга) төгрөг, Д.Д..........нд 2.000.000 (хоёр сая) төгрөг, С.М.........рт 300.000 төгрөг, Д.А.........гт 220.000 төгрөг, Б.Н........вт 102.000 төгрөг, С.Н........нд 600.000 (зургаан зуун мянга) төгрөг, Д.Ш........аад 800.000 (найман зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ариунаад 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг, М.Болормаад 600.000 (зургаан зуун мянга) төгрөг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б..............ны эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.СЭРЖМЯДАГ
Ц.УРАНГУА