| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/00462/И |
| Дугаар | 144 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо ******* худалдааны төвд байрлах “*******-******* ББСБ” ХХК /РД:*******/
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, байр тоотод оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 46.093.284 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-ний захирал А. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н. нь 2005 оны 7 сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай ******* дүүргийн ******* хороо, байрны тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, бизнесийн зориулалтаар зээл авсан. Эргэн төлөлт хийх хуваарийг 2005 оны 8 сарын 04, 9 дүгээр сарын 03, 10 сарын 03, 11 дүгээр сарын 02, 1******* сарын 02-ны өдөр гэж тохирсон. Гэтэл анхнаасаа эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2005 оны 8 сарын 5-ны өдөр төлөх ёстой хүүг 1 сар 22 хоног хугацаа хэтрүүлэн 0.000 төгрөг, 10 сарын 04-ний өдөр төлөх ёстой хүүг 10 сарын 20-ны өдөр 16 хоног хэтрүүлж 240.000 төгрөг, 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 240.000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 10 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2011 оны 1******* сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, 2012 оны 6 сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2013 оны ******* сарын 18-ны өдөр 50.000 төгрөг тус тус төлсөн. 2006 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл тодорхой хугацаа хэлж манайд өргөдөл гаргаж байсан. 2015 оны 11 дүгээр сард *******ад ирж уулзахад 1 жилийн дараа төлнө гэж бичгээр хүсэлт гаргасан. Тэр хугацааг бид хүлээсэн. Хэлсэн хугацаандаа төлөөгүй учраас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр очиж уулзахад төлөх боломжгүй гэж хэлсэн. Иймд үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 34.754.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.852.000 нийт 46.093.284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ******* дүүргийн ******* хороо, байрны тоот 3 өрөө 38 м.мкв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өрх толгойлсон, өндөр насны тэтгэвэрт байдаг. 2005 оны 7 сард 2 бага хүүхдийн маань эцэг Д. наймаа хийж мөнгө өсгөнө гээд манай байрыг энэ байгууллагад барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Эхний 2 сарын хүүг хугацаанд нь төлөөд явж байгаад 3 дахь сараас нь сураггүй алга болсон. Энэ байгууллагын захирал энэ тухай мэдэж байсан учраас надад хүлээцтэй хандсан. Нөхөр Д.ыг олдохгүй болохоор нь өөрийн цалингаас 50.000, 100.000, 200.000 төгрөг гэх мэтчлэн 2.190.000 төгрөг төлсөн. Тэтгэвэрт гарснаас хойш тэтгэврийн зээл аваад 2 оюутан хүүхдийн төлбөр хийгээд боломжгүй болсон. ...Дашрамд дурьдахад энэ байр нь миний нагац ах Б.ын нэр дээр байдаг бөгөөд нагац ах маань эхнэр хүүхэдгүй, бидэнтэй насаараа хамт амьдарч байгаад 2014 онд нас барсан. Ахаасаа удамшуулж өгсөн байрыг алдмааргүй байна. Энэ зээлийг нөхөр Д.ыг олж төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Н. нь хамтран амьдрагч Д.ын хүсэлтээр 2005 оны 7 сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай “*******-******* ББСБ”-аас зээлэхдээ ******* дуүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байршилтай байрны тоот дахь 3 өрөө байрыг барьцаалсан байна. ...зээлдүүлэгч тал “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг ч мэдэж байсан атлаа зээлийн гэрээний хугацааг дуусмагц зээлсэн мөнгийг эргүүлэн төлөхийг шаардаагүй, гэрээг дүгнээгүй шалтгаан нь барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хэзээд хангуулах боломжтой учраас хоног хугацаа өнгөрөх тусам зээлдүүлэгч /мөнгө хүүлэгч/ талд ашигтай гэдгийг мэдэж тооцоолоод гэрээний хугацааг сунгалгүй үргэлжлүүлжээ. Мөн Н.гээс зээлсэн 4.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, аль эсвэл үндсэн зээлээс төлүүлсэн үү гэдэг нь тодорхой бус байдлаар нийт 2.190.000 төгрөг авчихаад зээл мөнгө өгснөөс хойш 12 жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргийг дүгнүүлэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
Н. нь 2018 оны 0******* сарын 08-ны өдрийн байдлаар өмнө нь төлсөн 2.190.000 төгрөгөө зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцуулаад, одоо үндсэн зээл болох 4.000.000 төгрөгийг төлөхөөр /хэн алиныхаа эрх ашгийг хохироохгүйгээр/ тохиролцохыг хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж “******* ******* ББСБ”-д өгсөн боловч зээлдэгч тал “манайх мөнгө хүүлэх тусгай зөвшөөрөлтэй ашгийн байгууллага учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй, заавал барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна, шүүх хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлнэ” гэж утсаар хариу өгсөн байна. Одоогоор Н. нь хамтран амьдрагч Д.т мэхлэгдэж, түүний ятгалганд орж хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авч Д.т өгсөнөө ухамсарлаж хожуу ойлгоод нэгэнт зээлийн гэрээнд өөрийнх нь болон талийгаач нагац ахынх нь гарын үсэг байгаа болохоор 12 жил 7 сарын өмнө зурсан гарын үсэгнийхээ хариуцлагыг хүлээж үндсэн зээлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй нь гэрээнд заасан 6 сарын хугацаагаар тооцож төлөхийг зөвшөөрөөд, дараа нь Д.ыг эрэн сурвалжлуулж олуулсны дараа түүнээс “*******-*******” ББСБ-д төлсөн мөнгөө жич нэхэмжлэх зорилготой байгаа бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан. Иймээс Н.гийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байгаа хэсгийг тооцож үзвэл сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4.000.000 төгрөг авч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд тусгасан байна. Энэ байдлаар нь тооцоход нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүү болох 6 хувийн 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасныг баримтлан нэг сарын хүү 240.000 төгрөгийг 6 сараар үржүүлэхэд 1.440.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь нэг сарын .000 төгрөгийг 6 сараар үржүүлээд 288.000 төгрөг, нийт үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр нь 1.728.000 төгрөг болж байна. Үүнийг Н.гийн төлсөн 2.190.000 төгрөгөнд оруулан тооцоход 462.000 төгрөгний илүү төлөлт гарч байна. Үүнийг үндсэн зээл болох 4.000.000 төгрөгөөс хасахад 3.538.000 төгрөгийг төлнө. Үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Н., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2005 оны 7 сарын 05-ны өдөр нэг талаас “*******-******* ББСБ”, нөгөө талаас Н. нарын хооронд байгуулсан №05/99 тай “барьцааны гэрээ” гэсэн нэртэй зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийг ноцтой зөрчиж, олон хүний дундын өмчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж хийгдсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Д. нь үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл өгч буй банк бус санхүүгийн байгууллагыг судалж олоод, зээл авахаар урьдчилж тохиролцоод Н.г болон түүний нагац ах О. /одоо нас барсан/ нарыг зөвхөн байрных нь ордерийг авахуулж дагуулж очоод зээлийн гэрээнд “барьцаа гаргагч нар” гэж гарын үсэг зуруулаад, зээлдэгчээр Д. өөрөө гарын үсэг зурж мөнгийг нь авсан болох нь уг зээлийн гэрээний төгсгөл хэсэгт “барьцаалуулагчийг төлөөлж Авгас овгийн Очиржавын , овгийн гийн нар болон Н. насанд хүрээгүй Б.Дөлгөөнхэрлэн, Б.Оргилхэрлэн нарыг төлөөлж тус тус гарын үсэг зурснаас гадна Даржаагийн регистрийн аа бичиж гарын үсгээ зурснаас тодорхой байна. Иймээс энэ банк бус санхүүгийн байгууллагатай урьдчилж тохиролцон бусдын үл хөдлөх хөрөнгийг зориуд хууль зөрчүүлэн барьцаалуулж зээл авсан жинхэнэ зээлдэгч нь Д. байх тул хариуцагчийг солиулах ч үндэслэл байгааг дурьдая.
Нөгөөтэйгөөр зээл олголтын хууль зүйн үндэслэл, материалын бүрдүүлэлт талаас нь аваад үзсэн ч зээл олгогч тал барьцаалж буй хөрөнгийг үзэж судлаагүй /зээл олгохын өмнө байрыг очиж огт үзээгүй/, барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавьж болохгүй гэдгийг барьцаа гаргагч нарт хэлээгүй, зээл төлөлтийн график гаргаагүй /хэдийд нь гэрээнд заасан 6 хувийн хүүгээ төлөх, хэдийд нь үндсэн зээлээ төлөх, эсвэл зээл, хүү хоёроо зэрэгцүүлээд төлөх байсан уу гэдгийг тохиролцож график гаргаагүй атлаа Д.ыг байрны эздүүдийг дагуулаад очингуут Иргэний хууль зөрчин барьцаалахыг хуулиар хориглосон үл хөдлөх хөрөнгийг барьцаалан яаравчлан зээл олгоод, гэрээнд заасан зээл төлөх 6 сарын хугацаа дуусмагц шаардах эрхээ эдлэлгүй чимээгүй байсаар 12 жил гаруй хугацаа өнгөрсний дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа “зээл олгосноос хойш тооцсон зээлийн хүү 34.754.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.852.000 төгрөг, үндсэн зээл 4.000.000 төгрөг, нийт 46.093.284 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Ү-220700050******* бүхий ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр дэх байрны тоот 3 өрөө орон сууцны байрнаас гаргуулан өгнө үү” гэж гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан нь зээлдэгч Д., зээлдүүлэгч “*******-******* ББСБ” хоёрын хооронд эд хөрөнгөө барьцаалсан талд мэдэгдээгүй өөр хэлцэл байсныг халхавчласан ч байж болохоор байгааг харгалзан үзэхийг хүсэж 2005 оны 7 сарын 05-ны өдрийн №05/99 тай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-ний захирал А. шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ....2005 оны 7 сарын 05-ны өдөр манай компани болон Н.гийн хооронд 05/99 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан билээ. Уг зээлийн гэрээг байгуулахдаа Н.гийн зээл авах хүсэлтийг үндэслэн олгосон ба компанийн зүгээс Н.д гэрээг байгуулахад гэрээний төсөлтэй танилцах боломжоор бүрэн хангасан болно.
Н. гэрээний төслийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд нотариатаар уг гэрээг баталгаажуулсан.
...Манай компани Д.тай аливаа гэрээ, хэлцэл хийж байгаагүй болно.
Н. манай компанид утсаар болон 2018 оны 0******* сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт нийт 4.000.000 төгрөгийг төлж, гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтийг ирүүлсэн.
Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариу албан бичгийг 2018 оны 0******* сарын 12-ны өдрийн 14 тоот бичгийг Н.д гардуулан өгсөн билээ. Хариу албан бичигтээ 4.000.000 төгрөгөөр эвлэрэх боломжгүй талаар мэдэгдсэн боловч төлбөрийн дүнг нэмэгдүүлсэн тохиолдолд эвлэрэх боломжтой тухай дурдсан болно гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүрэгт 46.093.284 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийн үнээс үүргийг хангуулах шаардлагыг 2005 оны 7 сарын 05-ны өдрийн 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээ, мөн өдрийн нэмэлт үүрэг бүхий үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг үндэслэн гаргажээ.
Хариуцагч Н. “зээлийг хамтран амьдрагч Д. авсан” үндэслэлээр маргаж үндсэн зээлийн үлдэгдэл 3.538.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 42.555.284 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/57 бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд зээлдэгч Н.тэй 2005 оны 7 сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиролдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ******* дүүргийн ******* хороо, байрны тоот өмчлөх эрхийн Ү-220700050******* бүртгэлтэй О.ын өмчлөлийн 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан үйл баримтад зохигч маргаагүй.
Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлж 2 тал гарын үсэг зурсан, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн Иргэний хуулийн 4******* зүйлийн 43.2.1, 43.2.3, 156 зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч Н. зээлийг авах болсон шалтгаан, зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн үндэслэлийг хамтран амьдрагч Д.тай холбон тайлбарлах боловч энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг зээлдэгч Н. зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1-ээр шаардах эрхтэй.
Хариуцагч Н. 2005 оны 7 сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, 7 сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаас хойш 14 удаагийн эргэн төлөлтөөр нийт 2.190.000 төгрөг төлсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “******* ******* ББСБ” ХХК-ний орлогын мэдүүлэг, ХААН, ХАС банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2.190.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.
Талууд Зээлийн гэрээний 2.4-т гэрээний хугацааг 6 сар гэж тохиролцсон учраас зээлдэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 6 сарын хүү 1.440.000 төгрөгийг үндсэн зээл 4.000.000 төгрөгийг хамт төлөх үүрэгтэй.
Мөн зээлдэгч Н. авсан зээлээ гэрээнд заасан 6 сарын хугацаанд эргүүлэн төлөөгүй нөхцөлд гэрээний 3.6-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нэмэлт үүрэг хүлээсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний нэг онцлог нь зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх хариуцлагыг хүлээдэг.
Гэрээний хугацаа 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Энэ хугацаанд зээлдэгч зөвхөн зээлийн хүүнд 740.000 төгрөг төлж үндсэн зээл, хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.гээс 2005 оны 7 сарын 06-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан.
Иргэний хуулийн 75 зүйлин 75.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
Зээлдэгч Н. нь гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгчид зээлийг төлөх талаар удаа дараа бичгээр баталгаа гаргаж, хүү төлж байсан нь түүний 2006 оны 4 дүгээр сарын 08, 5 сарын 08, 6 сарын 08, 2009 оны 10 сарын 10, 2011 оны 9 дүгээр сарын 5, 2015 оны ******* сарын 19-ний өдрийн зээлийг төлөх агуулгатай бичиг, 2006 оны 01 дүгээр сарын 11-нээс 2013 оны ******* сарын 18-ны өдрийг хүртэл 10 удаагийн хүү төлсөн баримтуудаар тогтоогдсон учраас шүүх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн.
Шүүх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо зээлдүүлэгчээс зээлдэгчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мэдэгдэл өгсөн өдрөөр тасалбар болгосон. Өөрөөр хэлбэл зээлдэгч урьд өмнө үүргээ биелүүлнэ гэж амлалт өгч баталгаа гаргаж байсан боловч үр дүн гараагүй, Иргэний хуулийн 226 зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсоор байталт нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гомдлын шаардлага гаргах эрх зээлдүүлэгчид байсан гэж үзээд энэ хүртэл хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүтэй тооцож үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү, хэтэрсэн хугацааны хүү нийт 28.050.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.610.000 төгрөг нийт 37.660.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 8.433.284 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Зээлдэгч Н. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 15******* зүйлийн 153.1, 175 зүйлийн 175.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг барьцааны зүйлийн үнээс хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.
Барьцааны зүйлийн өмчлөгч С. нь 2005 оны 6 сарын 30-ны өдөр Н.д өөрийн өмчлөлийн орон сууцыг Хадгаламж банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч “Зөвшөөрөл” олгож байсан хэдий ч 2005 оны 7 сарын 05-ны өдөр байгуулсан “Барьцааны гэрээ”-д өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өмчлөгч С. 2014 онд нас барсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан ....нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул өмчлөгч С.ын 2014 онд нас барсан явдал нь барьцааны гэрээнд нөлөөлөхгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гол нөхцлийн нэг бол зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй учраас Улсын бүртгэлийн 220700050*******т бүртгэгдсэн ******* дүүргийн ******* хороо, байрны тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгах нь зүйтэй гэж үзсэн.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Н., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар “*******-******* ББСБ” ХХК-тай байгуулсан 2005 оны 7 сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг “өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийгдсэн” үндэслэлээр хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэдний тайлбараар зээлийн болон барьцааны гэрээг “өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн” гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.2.,115.2.3, 116, 118, 7******* зүйлийн 73.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч гийн гээс үндсэн зээл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, үндсэн хүү 28.050.000 /хорин найман сая тавин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.610.000 /таван сая зургаан зуун арван мянга/ төгрөг нийт 37.660.000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж “*******-******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.433.284 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н. шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой үүрэг 37.660.000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 220700050*******т бүртгэгдсэн ******* дүүргийн ******* хороо, байрны тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
3. Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.3-т зааснаар хариуцагч Н., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нарын 2005 оны 7 сарын 05-ны өдрийн 05/99 тай “*******-******* ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.1, 60 зүйлийн 60.1, 7******* зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 380.416 /гурван зуун наян мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг, хариуцагч Н.гийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.гээс 346.259 /гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ