Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           04            29                                          2022/ШЦТ/324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ю.Тогмид (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1149), М.Энхжаргал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0368) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн  Б-ы Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000092 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б-ы З нь

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.З нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн ... сумын ... 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

-улмаар үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “...” хотхоны ...дугаар байрны 13 тоот гэртээ 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт уутны хамт 2.7 грамм шавар, уутны хамт 3,194 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2202000000092 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Иргэн З нь Хан-Уул дүүргийн ...822-13 тоот гэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан” гэх талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

2. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “...” хотхоны ...дугаар байрны 13 тоот хоёр давхар байранд үзлэг хийсэн тэмдэглэлд

...модон тавиурын тавцан дээр дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий 2 ширхэг гялгар уут байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ширээний дээр байрлуулсан 3 ширхэг дугуй хэлбэртэй цэнхэр өнгийн дэвсгэрийн дундах дэвсгэрийн дор бор өнгийн цаасанд наасан шавар мэт бодис байсныг Заас энэ миний 5 дахь өдөр гэртээ авч ирсэн шавар гэх бодис мөн байна” гэснийг №2 дугаар тавьж цахилгаан жин дээр жинлэхэд хураан авсан уутны хамт 2 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан. Асаагуурыг №3 гэж дугаарлан жижиг шавар мэт бодис байсныг №4 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд хийж жинлэхэд 0.8 грамм байсныг хураан авч хуйлсан цаас байсныг №5 дугаар тавьж хураан авсан. 2 давхарт үргэлжлүүлж унтлагын өрөөнд улаан өнгийн цахилгаантай чемодан дотор 3 ширхэг ууттай өвсийг №7 гэж дугаарлан жинлэхэд 366.6 грамм байх ба цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамлыг №8 гэж дугаарлан, шар өнгийн Е-март гэсэн бичигтэй уутан дотор хийсэн шаргал өнгийн ууттай өвс ургамлыг №9 дугаар тавьж жинлэхэд жин дээр даахгүй байсан тул үзлэгийн тэмдэглэлд тусган хураан авсан. Орны зүүн талын шүүгээнээс ЛСС Collection гэсэн бичиглэлтэй хар өнгийн тагтай дотроо бохирлогдсон дугуй сав байсныг №10 гэж дугаар тавьж цагаан өнгийн дугуй савтай дотроо шавар мэт зүйл наалдаж бохирлогдсон сав байсныг №11 дугаар тавьж хураан авсан. Мөн 3 ширхэг ууттай өвс ургамал байсан цүнхэнд хар өнгийн хуванцар соруултай, дотроо төмөр гуурс бүхий хайрцагтай өвс ургамал татаж хэрэглэхэд ашигладаг байж болзошгүй бонго мэт зүйлийг №6 дугаар тавьж хураан авсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн12-24 дүгээр хуудас), дээрх эд зүйлийг хураан авсан ажиллагааг болон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тестэлсэн ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоол (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

3. Хүний биед 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн12-27 дугаар хуудас),

4. Г.Зт хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

5. Гэмт хэргийн тоо бүртгэлийн Г-41 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан №1 дугаар тавьж хураан авсан 2 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уут, №2 дугаар тавьж хураан авсан гялгар хамт 1.9 грамм шавар мэт бодис,  №3 дугаар тавьж авсан улаан өнгийн асаагуур,  №4 гэж дугаар тавьж  хураан авсан уутны хамт 0.8 грамм жинтэй шавар бодис, №5 гэж дугаар тавьж хураан авсан хуйлсан цаас, №6 гэж дугаар тавьж хураа авсан цаасан хайрцагтай бонго бүхий хэрэгсэл, №7 гэж дугаар тавьж хураан авсан гялгар уутны хамт 365.9 грамм өвс ургамал,  №8 гэж дугаар тавьж хураан авсан цагаан өнгийн гялгар уутны хамт 1086.1 грамм өвс ургамал, №9 гэж дугаар тавьж авсан гадуураа шар өнгийн гялгар уутны хамт 1742,0 грамм өвс ургамал, №10 гэж дугаар тавьж хураан авсан хар өнгийн тагтай дотроо шавар мэт зүйл наалдаж бохирлогдсон дугуй сав, №11 дугаар тавьж хураан авсан цагаан өнгийн дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон дугуй сав байсныг үзлэг хийж, I phone 11 pro маркийн гар утсаар 3 ширхэг зураг авч бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

6. Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Б.Зтай 2018 онд танилцаж үерхэж эхлээд 2019 оноос хойш гэр бүл болж хамт амьдарсан. З бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. З 11 настай хүүтэй, хүүхэд нь заримдаа бид хоёртой хамт амьдардаг. Одоогоор хүүхэд нь түр ээж дээрээ байгаа. Би Зыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар огт мэдээгүй, цагдаа нар ирээд манай гэрт нэгжлэг хийгээд мансууруулах бодис гэж зүйл хураан авсан. Би тэр зүйлсийг манай гэрийн хаана байсан, хэзээнээс байсныг огт мэдэхгүй байна. З өглөө эрт 06.00 цагт ажилдаа яваад орой 17 цаг 30 минут гэж ажлаа тараад ийш тийшээ гадуур явахгүй гэртээ ирээд 22.00 цаг гэхэд унтаж амардаг. Хэзээ нь тийм зүйл хэрэглэдгийг мэдэхгүй байна. Бүр шоконд орчхоод байна. Миний нүдэн дээр надад мэдэгдэхээр мансуурсан, манарсан байдалтай байж харагдаагүй, би юу ч анзаараагүй. ...Б.З нь эхээсээ гурвуулаа айлын том, доороо 2 охин дүүтэй. Өмнө нь гэр бүл болж 11 настай хүүтэй, өмнөх гэр бүлээсээ салсан. Төрсөн эцэг нь нас барсан. Төрсөн эх О нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. ...Япон улсад сурч ажиллаж байгаад 2018 онд Монголд ирсэн гэж мэддэг. Японы хөрөнгө оруулалттай “BForward” компанид менежерийн ажил хийдэг. Бид хоёр 2021 оны 09 дүгээр сараас ...-т нүүж орсон. Б.З япон хэлтэй, математикийн багш мэргэжилтэй, математикийн багш, япон хэлний багш зэрэг олон ажил хийж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

7. Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б-ы З нь ...миний ууган хүү болж Дорнод аймагт төрсөн. Нийслэлийн Номун дунд сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор төгсөж, 2010 онд Б гэх эмэгтэйтэй гэр бүл болж 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү Тийг төрүүлсэн. Ингээд эхнэрийн хамт Япон улс руу сэтгэл зүйчээр сурахаар явж тэндээ сурч ажиллаж байгаад 2015 онд Монголд буцаж ирсэн. Хүү Т нь одоо Зын асрамжид байдаг. Эхнэр Б нь Япон улсад ажиллаж амьдардаг. Зын хүү Т 11 настай ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Монголд ирснээс хойш З Японы хөрөнгө оруулалттай компанид менежер хийдэг. ...З ...2021 оны 09 дүгээр сараас тусдаа амьдрах болсон, би хүүгээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэж огт мэдэхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

            8. Шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би анх 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Баян-буурал амралт сувиллын газарт ээжийгээ хүргэж өгөх замдаа замын хажууд бие засаж байхдаа каннабис өвстэй төстэй ургамал ургасан байхыг олж хараад түүнээс 7 хоногийн дараа амралтын өдөр тэр газар очиж хогийн гялгар уутанд түүж авчраад одоо амьдарч байгаа Хан-Уул дүүрэг ...“...”-ийн 822-13 тоотод дэлгэж хатаагаад гялгар уутанд хийгээд хадгалсан. Тухайн үед би хэдий хэмжээтэй өвс түүснээ мэдэхгүй. Өвсөө хатсаны дараа ундааны хуванцар саванд хийж дээрээс нь ахуйн газаар шахаж тосыг нь гаргаж аваад, мөн өвсөө даавуунд хийж сэгсэрч тоосонцрыг нь гаргаж аваад тос, тоосонцор хоёрыг нь нийлүүлж холиод шавар гаргаж авч хэрэглэсэн. Шавараа би тугалган цаасан дээр бага зэргийг тавьж доороос нь асаагуураар халааж ууршсан утааг нь соруулаад сорж хэрэглэсэн. 2021 оны 09 дүгээр сараас хойш 7 хоногт нэг удаа амралтын өдрөө хэрэглэдэг байсан. Өвс хэлбэрээр нь огт хэрэглээгүй, дандаа шавар болгож хэрэглэж байсан. Би энэ шавар мэт зүйлийг унтаж амрах зорилгоор хэрэглэдэг. Шаварыг хэрэглэхээр нойр хүрээд сайхан унтаж амардаг. ...Төрсөн эцэг нас барсан, төрсөн эх Д.О өндөр насны тэтгэвэрт гэртээ байдаг. Улаанбаатар хотод амьдардаг. Хүү З.Т надтай хамт амьдардаг. Миний албан ёсны эхнэр одоогоор Япон улсад ажиллаж амьдардаг. ...Өвснөөс би өөр хэнд ч өгөөгүй бас хэнд ч худалдаж борлуулаагүй. Би өөрөө л хэрэглэдэг байсан. Би сонирхож хэрэглэж үзсэн. ..Youtube-с бичлэг үзэж байгаад шавар мэт зүйлийг гаргаж авдгийг олж үзээд дуурайж хийсэн. Би Б байхгүй эзгүй үед нь шавар мэт зүйлээ гаргаж авч хэрэглэдэг байсан. Бгаас нуудаг байсан. Б энэ талаар огт мэдэхгүй. ...Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1267 дугаартай дүгнэлтэд:

-Шинжээчийн мэдэлд ирүүлсэн зүйл:

1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 ширхэг гялгар уут

2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл

3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуур

4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн ногоон зүйл

5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан цаас

6 гэсэн хаягтай цаасан хайрцагтай хэрэглүүр

7 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл

7 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл

8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл

9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл

10 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн тагтай сав

11 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн сав.

Үзлэг шинжилгээ:

... 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 1.9 г, цэвэр жин нь 1,0191 г,

-4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,7766 г, цэвэр жин нь 0,0197 г,

-7 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 365,9 г, цэвэр жин нь 337,5 , 

- 8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1086,1г, цэвэр жин нь 836,5 г,

-9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1742г, цэвэр жин нь 1718,7г байсан бөгөөд дээж авч органик уусгагчид уусган шинжилгээнд дээж бэлтгэв.

Дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуур, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн тагтай сав, “11” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн сав зэргээс дельта 9 тетрагидроканнабинол / delta 9 tethrahydrocannabinol / илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 ширхэг гялгар уут, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан цаас, “6” гэсэн хаягтай цаасан хайрцагтай хэрэглүүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй /шинжээч Д.Золзаяа/ гэсэн дүгнэлт, шинжилгээний эд зүйлийн гэрэл зургууд (хавтаст хэргийн 66-72 дугаар хуудас),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  шүүх химийн шинжилгээний №1269 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б- З Ж389092814 2022.02.15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol / илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийц жагсаалтанд багтдаг болно /шинжээч Д.Золзаяа/. ...” гэсэн дүгнэлт, шинжилгээний эд зүйлийн гэрэл зураг (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),

 

            11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай дүгнэлтэд:

            Болсон хэргийн товч /өөрийн үгээр/: Ажил дээр байхад дуудаад бариад явсан. Хэд хэдэн удаа хэрэглэж байсан. Нойр хүрээд унтана. Инээд хүрээд сэтгэл санаа сайхан болоод хоол их иддэг болсон. Шавар болгоод хэрэглэдэг байсан. Газ хэрэглээд шавар болгоод тосыг нь аваад тэгээд усыг нь ширгээгээд утааг нь сордог байсан. Ганцаараа хэрэглэдэг байсан. 2 сарын 15-нд сүүлд хэрэглэсэн. гэсэн хариулт өгнө.

            Сэтгэцийн онош: Эрүүл

            Дүгнэлт:

            Б.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.З нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.Б.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /шинжээч О.Баатаржав, Ш.Сугармаа, Л.Баттулга/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас),

 

            12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 103, 105 дугаар хуудас), Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 110-111, 114-115 дугаар хуудас), ... ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Б.З нь борлуулалтын менежерээр ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 123 дугаар хуудас), Б-ы З, У-ийн Б нар 2010 онд гэр бүл болсныг 2011 онд бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 106, 117 дугаар хуудас), 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Зын Тийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 116 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн ... сумын ... 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

-улмаар үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “...” хотхоны ...дугаар байрны 13 тоот гэртээ 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт уутны хамт 2.7 грамм шавар, уутны хамт 3,194 грамм жинтэй, 2,892 гр цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн12-24 дүгээр хуудас), хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоол (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

-2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1267 дугаартай дүгнэлтийн: ...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуур, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн тагтай сав, “11” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн сав зэргээс дельта 9 тетрагидроканнабинол / delta 9 tethrahydrocannabinol / илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, шинжилгээний эд зүйлийн гэрэл зургууд (хавтаст хэргийн 66-72 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Баян-буурал амралт сувиллын газарт ээжийгээ хүргэж өгөх замдаа замын хажууд бие засаж байхдаа каннабис өвстэй төстэй ургамал ургасан байхыг олж хараад түүнээс 7 хоногийн дараа амралтын өдөр тэр газар очиж хогийн гялгар уутанд түүж авчраад ...Хан-Уул дүүрэг ...“...”-ийн 822-13 тоотод дэлгэж хатаагаад гялгар уутанд хийгээд хадгалсан. Тухайн үед би хэдий хэмжээтэй өвс түүснээ мэдэхгүй. Өвсөө хатсаны дараа ундааны хуванцар саванд хийж дээрээс нь ахуйн газаар шахаж тосыг нь гаргаж аваад, мөн өвсөө даавуунд хийж сэгсэрч тоосонцрыг нь гаргаж аваад тос, тоосонцор хоёрыг нь нийлүүлж холиод шавар гаргаж авч хэрэглэсэн. ...Өвснөөс ...өөр хэнд ч өгөөгүй, ...худалдаж борлуулаагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар, өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлд маргаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалснаар”-аар гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах зэрэг бусад аргаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

   Иймд Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Зыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

   Хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

   Гэхдээ сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой болно. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодист одоогоор хамааралгүй байна гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

            II.Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ гэмт хэргийн нийгмийн хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтыг тогтоол хүчин Т болмогц устгах, сидиг хэрэгт хавсаргах саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.

            Өмгөөлөгчдөөс шүүгдэгч нь хүүхдээ өөрөө асарч хамгаалдаг гэх боловч хүүхдийн эх Б эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан шийдвэр байхгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийн хувьд тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй, бодисыг 6 сарын хугацаанд шавар болгож хэрэглэж байсан. Түүнээс өчигдөр нь түүж бэлтгээд цагдаагийн байгууллагад ирээгүй, харин гэртээ хоолны ширээн дээрээ шавар болгоод хэрэглэдэг байнгын хэрэглээ болгосон байсан. Хэргийн газраас чемодан дүүрэн буюу 3 кг орчим гурван уут дүүрэн бодис олдсон буюу бэлтгэсэн хэмжээ бага биш. Иймээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тэгш эрхийн зарчим алдагдах тул  өмгөөлөгчдийн санал үндэслэлгүй байна. гэсэн дүгнэлтийг;

            Өмгөөлөгч Ю.Тогмид дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд хэрэгт холбогдож байгаагүй. Хэрэгт холбогдсоны дараа сэтгэл судлалын эмчилгээ хийлгэсэн, нийгэмших бүрэн боломжтой гэсэн сэтгэл зүйчийн дүгнэлт гарсан. Иймээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлт;  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал дүгнэлтдээ “Тохиолдлын шинжтэй, бичлэг үзэж дуурайж энэ хэргийн эх үүсвэр тавигдсан байна. Б.З нь 1, 2 жилийн давтамжтай хагалгаанд орж байсан. Гэмтлийн улмаас нойргүйдэлд орсон, 2013 онд эхнэр нь Япон улс руу явсан учраас бага насны хүүхдээ өсгөж байгаа, оршин суух хаягтай, эрхэлсэн ажилтай, өөрөө сэтгэл зүйч учраас нийгмээс тусгаарлахгүйгээр өөрийгөө засах, нийгэмших боломжтой, бодисыг байнгын хэрэглээ болгоогүй, хүнд өвчтэй эх, насанд хүрээгүй дүү, бага насны хүү зэргийг тэжээн тэтгэдэг. Иймд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх, мөн зан үйлээ засах сургалтад хамруулах боломжтой гэж үзэж байна. Хэрэв шүүхээс тэнсэх боломжгүй гэж үзэх тохиолдол гарах юм бол шүүгдэгч Б.Зын хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч Б.З хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэхээр зорьж очиж хууль бусаар бэлтгэсэн, улмаар хэрэглэж, хэрэглэх зорилгоор гэртээ хадгалж байсан үйлдэл зэргийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үзэх боломжгүй юм.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах боловч гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг.

   Шүүгдэгч Б.З гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир түүнд  Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.

   Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 228 тоот дүгнэлтээр шүүгдэгч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэжээ. (хх89-90)

   Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг, нөгөө талаас сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирол, хор ургийн шинж чанар, үр дагаварт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтад заасан “тэнсэх” зохицуулалт, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж, энэ талаарх өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Түүнчлэн өмгөөлөгчдөөс шүүгдэгч 10 настай бага насны хүүхдээ асран хамгаалдаг, төрсөн эх нь хамт байдаггүй хүүхдийн эрх ашиг хөндөгдөх асуудал байна гэх үндэслэлээр хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх тухай санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтад Гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болно, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг, эх нь хүүхдээ ...тэжээн тэтгэх үүрэгтэй, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт ..хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж тус тус хуульчилсан байна.

Б-ы З, У-ийн Б нар 2010 онд гэр бүл болсныг 2011 онд бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх106, 117), мөн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Зын Тийн төрсний гэрчилгээний хуулбар (хх116) баримт хэрэгт авагджээ. Эдгээрээс үзвэл З.Тийн эцэг, эх нь Б.З, У.Б нар байна. Түүнчлэн гэрлэгчдийн гэрлэлт хүчин Т, хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тухай баримтгүй байх бөгөөд бага насны хүүхдийн эх У.Б эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан, эсхүл шүүгдэгч Б.Зыг ганц бие эцэг гэж үзэх үндэслэл хууль зүйн хувьд тогтоогдоогүй.

Мөн хэрэгт гэрч Г.Бгаас “...Би Б.Зтай 2018 онд танилцаж үерхэж эхлээд 2019 оноос хойш гэр бүл болж хамт амьдарсан. З бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. З 11 настай хүүтэй, хүүхэд нь заримдаа бид хоёртой хамт амьдардаг. Одоогоор хүүхэд нь түр ээж дээрээ байгаа. (хх53-54) гэж мэдүүлсэн зэргээс үзвэл бага насны хүүхэд Зын Тийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

III.Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан:

1 гэж дугаарласан 2 ширхэг зиплок түгжээтэй уут,

2 гэж дугаарласан Зиплок түгжээтэй ууттай 2 грамм шавар мэт зүйл,

3 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур,

4 гэж дугаарласан уутны хамт 0,8 грамм шавар мэт зүйл,

5 гэж дугаарласан хуйлсан цаас,

6 гэж дугаарласан цаасан хайрцагтай бонго бүхий хэрэгсэл,

7 гэж дугаарласан гялгар уутны хамт 366,6 грамм өвс,

8 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал,

9 гэж дугаарласан шар өнгийн И-Март гэсэн бичигтэй ууттай өвс,

10 гэж дугаарласан хар өнгийн тагтай дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон дугуй сав, 11 гэж дугаарласан цагаан өнгийн дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон дугуй сав зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б овгийн  Б-ы Зыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн  Б-ы Зыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн  Б-ы Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан  Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 1 дугаарласан 2 ширхэг зиплок түгжээтэй уут, 2 гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай 2 грамм шавар мэт зүйл, 3 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур, 4 гэж дугаарласан уутны хамт 0,8 грамм шавар мэт зүйл, 5 гэж дугаарласан хуйлсан цаас, 6 гэж дугаарласан цаасан хайрцагтай бонго бүхий хэрэгсэл, 7 гэж дугаарласан гялгар уутны хамт 366,6 грамм өвс, 8 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал, 9 гэж дугаарласан шар өнгийн И-Март гэсэн бичигтэй ууттай өвс, 10 гэж дугаарласан хар өнгийн тагтай дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон дугуй сав, 11 гэж дугаарласан цагаан өнгийн дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон дугуй сав зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр  сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

   7. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

   8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА