| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/00468/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* тоотод байрлах “Пи-Эй-Ди” ХХК /РД:*******/,
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, *******, хотхон байрны тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдуулан
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 12.621.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
А. эд хөрөнгийн доголдол арилгахад зарцуулах 25.128.949 төгрөгийг орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс хасч тооцуулан, зөрүү 16.714.549 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг 26 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 26 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч А.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргахдаа: 24 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Пи Эй Ди” ХХК, хариуцагч А. нар орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг А.д хүлээлгэн өгсөн.
Харин А. орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс үлдэгдэл 8.414.400 төгрөгийг гэрээнд заасны дагуу 24 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах ёстой байсан. Гэтэл мөнгөө хугацаандаа төлөөгүй.
Иймд хариуцагч А.аас гэрээний 5.2.2, 7.2-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 8.414.400 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож 4.207.200 төгрөг нийт 12.621.600 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани үл хөдлөх хөрөнгийн талаарх шаардлагатай мэдээллийг худалдан авагч талд нээлттэй ил байлгаж танилцуулсан. А. өөрөө сонголтоо хийж худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба одоо хуулийн дагуу бичиг баримтаа шилжүүлэн авч өмчлөгч болсон тул эрсдэл нь дагаж шилжсэн гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд орон сууцны доголдлын талаар шаардлага гаргах гэрээний 1 сар, хуульд заасан 6 сар дууссан.
Гэхдээ манай компани 25 оны 3 дугаар сараас хойш А.ы орон сууцанд засвар хийгээд өгье, эсхүл 12.621.600 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг хасч тооцъё гэхэд 5.000.000 төгрөг өг гэсэн тул бид тохиролцоонд хүрээгүй.
Мөн А.ы гэрийг засварлах гэхээр зун больё, хөдөө явлаа гэх мэт шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн нь манай буруу биш. Манай компани одоо ч засаад өгөхөд татгалзах зүйл байхгүй.
Гэхдээ А.ы амьдардаг байрыг 26 оны 7 дугаар сард бүхэлд нь дулаалж дулаан алдагдлыг нийтэд нь зогсоосон. Иймд шалнаас дулаан алдагдал байх ёсгүй гэж үзэж байна. Уг доголдлыг арилгахад нийт 13.0 сая төгрөг зарцуулсан. Гэтэл зөвхөн А.ы өмчлөлийн 55.44 м.кв байрыг засварлахад 17.0 сая төгрөгийн зардал төсөвлөөд байгааг зөвшөөрөхгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А. нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-тай 24 оны 5 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* дүүргийн ******* хороо, Дамдингийн гудамж, хотхон байрны тоот орон сууцыг 72.072.000 төгрөгөөр худалдан авсан.
Хариуцагч А. орон сууцыг худалдан авах үед дулааны улирал байсан. Мөн барилгын далд доголдлын талаар мэдэх боломжгүй тул шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.
Харин нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК байрны талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэж үзэж байна. Учир нь хотхоны байр мөнх цэвдэгтэй газар дээр баригдсан, барилгын норм, стандартын дагуу баригдаагүй, зураг төсөлд заасан дулаалгын ажлыг хийгээгүй байсан нь шинжээчийн дүгнэлт болон 26 онд дулаалгын ажил хийсэн гэх баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК анхнаасаа доголдолтой эд хөрөнгийг бусдад худалдсан байна.
Хариуцагч А.ы худалдан авсан ******* дүүргийн ******* хороо, *******, хотхон байрны тоот орон сууц нь өвлийн улиралд цонх, хана, шалны ирмэгээр мөстөж, мөөгөнцөрдөн, хананд нэвт цууралт үүсч, хаалга, цонх нь гажиж завсар гарсны улмаас салхи сийгэх болсон.
Уг орон сууцанд хүн амьдрах орчин бүрдээгүйн улмаас бага насны хүүхэд нь байнга өвдөж эрүүл мэндээрээ хохирч байна.
Хариуцагч А. орон сууцны доголдлын талаар нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-нд хэлсэн боловч арга хэмжээ аваагүй тул үлдэгдэл төлбөр 8.414.400 төгрөгийг төлөлгүй барьцаалсан. Иймд алданги 4.207.200 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна.
Ер нь хотхоны байр дулаан алдагдалтай учир оршин суугчид байнга гомдол гаргадаг. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж доголдлыг арилгах үүрэг өгсөн. Харин нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК обой нааж, будаг, эмульс түрхсэн болоод орхидог. Гэтэл дулаан алдагдал өнөөдрийг хүртэл хэвээр байгаа.
Иймд хариуцагч А. худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй ч байрны урьдчилгаа төлбөрөө төлөхийн тулд Хаан банкинд уг орон сууцыг барьцаалан 57.000.000 төгрөгийг 20 жилийн хугацаатай зээлсэн ба 3 жилийн хугацаанд өндөр хүү төлсөн. Иймд гэрээнээс татгалзсаны үр дагвар их гарах тул хариуцагч А. доголдлыг арилгахад шаардагдах мөнгөн дүнгээр орон сууцны үнийг буурахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлтээр доголдолтой эд хөрөнгө болохыг тогтоосон. Нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК шинжээчийн тогтоосон доголдлыг зөвшөөрсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-ийн хүсэлтээр засварын ажлын төсөвт өртгийг тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээч Т.Энхтүвшин засварын ажлын төсөвт өртгийг 24.458.990 төгрөг гэж тооцоолон гаргасан. Манай тал уг дүгнэлттэй маргаад байх зүйл байхгүй.
Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагатай байгаа мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах эрхтэй тул 25.128.149 төгрөгөөр орон сууцны үнийг бууруулж, зөрүү 16.594.549 төгрөгийг “Пэй Эй Ди” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК хариуцагч А.аас орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг 8.414.400 төгрөг, алданги 4.207.200 төгрөг нийт 12.621.600 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч А. эд хөрөнгийн доголдлыг арилгахад зарцуулах 25.128.949 төгрөгийг орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс хасч тооцуулан, буцаан 16.714.549 төгрөгийг нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А. худалдан авсан орон сууцны доголдлыг нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК арилгаагүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8.414.400 төгрөгийг барьцаанд авсан. Иймд алданги 4.207.200 төгрөгийг төлөхгүй гэсэн.
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК нь хариуцагч А. орон сууцыг хүлээн авсан ба өмчлөх эрх шилжсэн тул эрсдэл дагаад шилжсэн. Мөн гэрт нь засвар хийх гэхээр өөрөө янз бүрийн шалтгаанаар хийлгүүлээгүй. Манай компани засвар хийж доголдлыг арилган өгч болно. Харин шинжээчийн үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнгээр үнийг бууруулах боломжгүй. Ер нь гомдол гарах хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Харин зохигчид 24 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.414.400 төгрөг, ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот, 55.44 м.кв талбайтай орон сууцанд биет байдлын доголдол байгаа талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-иас 24 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд орсон, ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот, 55.44 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч А. 24 оны 5 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан байгаа тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч А. хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээж байна.
Хариуцагч А. гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд дараах дүгнэлтийг хийлээ.
Зохигчдын байгуулсан 24 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 14/ тоот бичгийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.-т зааснаар нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК нь хотхон байрны тоот, 55.44 м.кв талбайтай орон сууцыг 100 хувь ашиглалтанд оруулж, хариуцагч А.д хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх, хариуцагч А. гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1. 5.2.2., 7 дугаар зүйлийн 7.2.-т зааснаар орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс 57.657.600 төгрөгийг гэрээ хийсэн өдөр, үлдэгдэл төлбөр 14.414.400 төгрөгийг 24 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах, талууд харилцан тохиролцож уг хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК нь хотхон байрны тоот, 55.44 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч А.д хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Харин хариуцагч А. гэрээнд заасны дагуу орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс 24 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 57.657.600 төгрөг, 24 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 25 оны дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 8.414.400 төгрөгийг төлөөгүй нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдлоо.
Мөн хариуцагч А. худалдаж авсан орон сууцны биет байдлын доголдлыг нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-иар арилгуулах зорилгоор үлдэгдэл төлбөрийг төлөлгүй барьцаалсан гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхгүй байна.
Иймээс хариуцагч А.ыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээс 8.414.400 төгрөгийг төлөлгүй 24 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хэтрүүлсэн гэж үзэж, зохигчдын гэрээгээр хүлээсэн нэмэлт үүргийн дагуу алдангийг хоног тутамд 0,5 хувиар тооцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 23******* зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч А.аас орон сууц худалдах, худалдан авах гэрээний биелүүлээгүй үүрэг 8.414.400 төгрөг, алданги 4.207.200 төгрөг нийт 12.621.600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч А.ы сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:
Зохигчдын байгуулсан 24 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд орон сууцны чанарын талаар заагаагүй ч нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК зориулалтаар нь ашиглах боломжтой орон сууцыг хМөн хариуцагч А.д хүлээлгэн өгөх үүрэгтэй. /Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2./
Нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК нь Б.Эрдэнэ-Очиртой 26 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны суурийн хучилтыг дээд, доод талаас нь 100 мм зузаантай 21-23кг/см3 нягтралтай хөөсөнцөр хавтангаар, суурийн багана, дам нурууг дулаалж шалны дулаан алдагдлыг арилгасан гэж тайлбарлан нийт 13.983.677 төгрөгийн дулаалгын материал авсан баримт, ажил гүйцэтгэж байгаа үеийн фото зураг зэргийг шүүхэд өгсөн.
Харин хМөн хариуцагч А.ы худалдаж авсан ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот, 55.44 м.кв талбайтай орон сууцны дулаан алдагдал арилаагүй, хөрсний суултаас шалтгаалан доголдол нэмэгдэж орон сууцыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байгаа нь шинжээч С.Алтансүхийн 27 оны дүгээр сарын 27-ны өдрийн МИ-09-788/02 тоот, 28 оны 0******* сарын 27-ны өдрийн МИ-09-788/02 тоот дүгнэлтэд “...Барилгын багана дам нуруу хоорондох гадна хашлага ханануудад нэвт хагарал, цууралт үүсч салхи сийгсэн, зочны өрөөний зүүн хойд булангаар цанталт үүссэн байгаа нь дулаан алдагдалтайг нотолж байна. Мөн багана, дам нуруу, тааз хоорондох дотор хашлага хананууд хагарч цуурснаас суулт үүсэж дотор болон гадна хаалганд гажилт үүсэх шалтгаан болсон. 27 оны ******* сарын -ний өдөр үзлэг хийхэд байсан доголдол арилаагүй байгаа доголдлын талаар.
1. Тус байрны батлагдсан зураг дээр тэмдэглэгдсэн тагтны Ц-2 цонхны зүүн талд цонхны доорх өрөг ташуу байдлаар хагарсан ба хагарлаар салхи нэвт сийгэж байв. Мөн тагтны хаалганы шил цуурч хагарсан ба тагтны хаалганы баруун дээд хэсгээр /тодруулбал/ дам нуруу болон хашлага ханын заагаар зай гарч өрөгт суулт үүссэн байлаа.
2. тоотын шалнаас жиндэж байсан ба гадна талаас шалны доороос үзлэг шалгалт хийхэд том өрөөний зүүн доод дам нуруу хучилтын заагаар дулаан алдагдал их байсан. Тодруулбал шалны доороос 100 мм зузаантай хөөсөнцөр хийж тортой замаск хийгдсэн, дам нуруу баганад 50 мм зузаантай хөөсөнцөр хийж тортой замаска хийгдсэн ба дам нуруу хучилт /шалны/ заагаар кондинсацын улмаас үүссэн ус чийг нэвчсэн байдал, хөндийлжийг битүүлсэн өргийн дотор талд цантсан байдлаас тодорхой харагдаж байгаа нь дулаан алдагдалтайг эргэлзээгүй нотолж байна. Энэ нь фото зураг дээр тодорхой харагдана.
3. Ажлын зураг дээрх 5 дугаар тэнхлэг дээрх дам нуруу багана буюу рамны хэсэгт гадна өргийн ханын дээд хэсгээр зай завсар үүссэн.
4. Унтлагын өрөөнд дам нуруу, ханын уулзвар хэсгээр заадас гарсан Б тэнхлэг дээрх айл хоорондын ханын өрөгт хэвтээ хагарал, мөн багана, ханын өргийн уулзвар заадас хэсгээр хагарч гэмтсэн.
5. тоотод үүссэн хагарал, ан цав, суулт заадас үүссэн хэсгийн ханын хавтан /плита/, обой, шавар шохой ховхорч урагдсан, хөндийрсөн, зааг гарсан байлаа. тоотын өрөө тасалгааны ашиглалтын төлөв байдалд үүссэн дээрх доголдол нөхцөл байдал нь "Барилгын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1. дэх, 11.1.5. дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1. дэх заалтын хэрэгжилтийг хангахгүй байна. ...Гадна хашлага хана дам нуруу, багана хооронд хагарсан зааг, ан цав цууралт, хагарлаар, цонхоор, шал буюу хучилтын дам нуруу, баганын зааг завсраар дулаан алдагдал ихтэй нь удаа дараагийн үзлэг шалгалтаар нотлогдож байна. Шалтгаан нь хана, цонхыг технологийн дагуу гүйцэтгээгүй, шалыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй. ... Тус барилга нь цэвдэг хөрстэй, газар хөдлөлтийн 7 баллд байрлах бүсэд баригдсан, батлагдсан зураг төслөөр барилгын суурийн дор 200мм зузаантай дулаалгын хөөсөнцөр материалаар дулаалахаар тусгасан байхад тус ажлыг гүйцэтгэлгүй 24 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/187 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс"-ын актаар байнгын ашиглалтад оруулсан байдаг ба барилга байгууламжийг ашиглах явцад дулаан алдагдалтай нь хяналт шалгалтын явцад удаа дараа нотлогдож байсан тул "Пи-Эй-Ди" ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгч байжээ. ..."Пи-Эй-Ди" ХХК одоогийн байдлаар доороос дулаалах ажил хийгдсэн байгаа боловч анхны зураг төсөлд заасны дагуу эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, шаардлага хангасан материал, технологийн дагуу гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй.
мөн шалны дулаалгын ажил нь батлагдсан зураг төсөлд заасны дагуу гүйцэтгээгүй, дулаалгын хөөсөнцөр хавтангийн нягт тодорхойгүй, шал буюу хучилт, дам нуруу, баганын уулзвар хэсгээр дулаан алдагдал ихтэй байгааг тооцоолохгүйгээр нийтэд нь хөөсөнцөр хийсэн байгаа нь доголдлын шалтгааны нэг хэлбэр болсон байна.
Тус компани нь доороос дулаалах ажлыг хийгээгүй байхдаа барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан байдаг ба сүүлд нөхөж доороос дулаалах ажлыг хийхдээ зураг төсөлд 200мм зузаантай хөөсөнцөр хавтан дулаалга хийх байсныг 100мм зузаантай хөөсөнцөр хавтангаар дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа нь шүүхийн шинжээчийн үзлэг шалгалт, архивын баримт материал, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагаар бүрэн нотлогдоод байна. Мөн Монгол улсад шинээр орж ирж буй дулаалгын материалуудыг дээрээс болон доороос дулаалах бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй...” гэсэн тайлан, хариуцагчийн гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 26 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02-07-089/330 тоот “Барилгад илэрсэн эвдрэл, гэмтлийг арилгуулах тухай” албан бичгийг “Пи эй ди ХХК-ийн захирал Т.Энхболдод хүргүүлсэн албан шаардлагын хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 26 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-07-089/533 тоот “Барилгад илэрсэн эвдрэл, гэмтлийг тухай” хотхон сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Цэрэнпагмад хүргүүлсэн дүгнэлтийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
ХМөн хариуцагч А. орон сууцны доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай гомдлоо эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш гэрээний баталгаат хугацаанд, баталгаат хугацаа заагаагүй бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д зааснаар 6 сарын дотор нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-нд гаргах ёстой.
ХМөн хариуцагч А. уг хугацаанд гомдлоо нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-нд гаргаагүй бол дээрх шаардлагаас сонгож шүүхэд мэдүүлэх эрхээ алдна. Харин хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр эд хөрөнгийн анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй.
Гэхдээ хМөн хариуцагч А. хөрөнгийг шилжүүлэн авах үедээ шалгаж үзэх үүргээ биелүүлээгүй, уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан.
Шүүх хМөн хариуцагч А. орон сууц худалдан авах үеийн улирлын байдал, нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдын шүүх хуралдааны шатанд өгсөн “...уг орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар зарсан. А.д ямар нэг хөнгөлөлт үзүүлсэн зүйл байхгүй” гэх тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК нь ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот орон сууцыг худалдахдаа биет байдлын доголдлын талаар мэдэгдээгүй, доголдлоос шалтгаалан үнийг бууруулсан, хөнгөлөлт үзүүлсэн зүйл байхгүй байх ба хМөн хариуцагч А. ашиглалтын явцад илрэх доголдлыг урьдчилан мэдэх, барилгын далд доголдол буюу шалнаас дулаан алдагдалтайг 5 дугаар сард шалгаж мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан тул хариуцагчийг доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар барилгын доголдлыг гурваас доошгүй жилийн хугацаанд хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч А. эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд шүүх хариуцагч А.ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот орон сууцны биет байдлын доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээг тогтоохдоо шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлт болон хавсаргасан материал, “Зэндэм энэ тулга” ХХК-иар хариуцагч А.ы хийлгэсэн засварын ажлын төсөвт өртөгийн баримт, шинжээч Т.Энхтүвшингийн дүгнэлтээр тогтоосон засварын ажлын төсөвт өртөгийн тайлан зэргийг харьцуулан үзсэн.
Нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК нь заавал мөнгө өгөхгүйгээр шалны дулаан алдагдлыг засварлаад өгөх боломжтой гэж тайлбарлаж байгаа ч өнөөдрийг хүртэл доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй байхаас гадна шалны засварт зарцуулагдах ажлын төсөвт өртгөөс шалны засварын 17.493.809 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээ баримтаар няцаагаагүй.
Харин шинжээч Т.Энхтүвшин, “Зэндэм энэ тулга” ХХК нь засварын ажлын төсөвт өртөгийг гаргахдаа ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот орон сууцанд үзлэг хийж, эд хөрнгийн биет байдлын доголдлын талаар болон шалтгааныг “...Уг барилга нь цэвдэг хөрстэй, газар хөдлөлтийн 7 баллд байрлах бүсэд баригдсан, батлагдсан зураг төслөөр барилгын суурийн дор 200 мм зузаантай дулаалгын хөөсөнцөр материалаар дулаалахаар тусгасан байхад угсралтын явцад 100 мм зузаантай хөөсөнцөр дулаалга хийж, дам нуруу, баганыг дулаалах арга хэмжээ аваагүйгээс суурийн хэсгээр дулаан алдагдал үүсч улмаар шалны хөвөө ирмэгээр мөөгөнцөр ургах, шалны хэсгээр дулаан алдагдал үүсэх гол шалтгаан болсон, тус барилга нь 24 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 24/187 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын актаар байнгын ашиглалтад оруулсан байх бөгөөд тухай үед нь чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчил дутагдлуудыг цаг алдалгүй арилгуулаагүйгээс дээрх нөхцөл байдал дахин давтагдсан, Барилгын үндсэн хийц бүтээц бүхий хашлага хананд үүссэн хагарлууд нь өргийн ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, газар хөдлөлтийн 7 баллын бүсэд баригдаж буй барилгын хашлага хананд хэрэглэсэн /хөнгөн/ блокийн чанар байдал хангалтгүй байснаас ашиглалтын явцад бат бэхээ алдаж хагарч гэмтсэн нь "Өрөгт бүтээц” БНбД 51-02-05 дүрмийн ******* зүйлийн 2.4-д /Каркасан бүтээцийн дүүргэгч ханын өргийг даацын өрөгт бүтээцэд тавигдах шаардлагын дагуу гүйцэтгэнэ/, 3.13-д тавигдах шаардлагыг хангуулаагүй байна” гэж үзсэн нь шинжээч Ц.Алтансүхийн эд хөрөнгийн биет байдлын доголдол тогтоосон дүгнэлттэй тохирч байна.
Мөн уг доголдолыг арилгахад зарцуулах ажлын төсөвт өртгийг шинжээч Т.Энхтүвшин 24.458.990, “Зэндэм энэ тулга” ХХК 25.128.949 төгрөг гэж тооцоолж гаргахдаа Барилга ХБ-ын сайдын 1993, 2005 онд батлагдсан төсвийн суурь норм, үнэлгээгээр бүтээгдсэн ЕSTIМАТОР РКО программыг ашиглаж, Төсвийн БУА-н цалингийн нэмэлт болон ерөнхий нөхцлийг бүрдүүлэх зардал, ашиг зэрэг дайвар зардлуудыг тооцоолохдоо ЗТБХБ-ын сайдын баталсан 22 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 181 тоот тушаал /хавсралт-1, 2/-ыг үндэслэн Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-12, Барилгын үнэ бүрдлийн дүрмийн БНбД 81-94-12, машин механизмын зардлыг БД 81-112-11, зарим тусгагдаагүй материалыг зах зээлийн үнийн судалгааг үндэслэн БД81-109-14-т заасан нэг үнэлгээг баримталсан байна.
Шинжээч Т.Энхтүвшин 27 оны 1******* сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтээ “...сүүлийн үед барилгын материал асар ихээр өөрчлөгдсөн тул хэргийн оролцогчид тохиролцвол 17.0 сая төгрөгөөр бус бага зардлаар буюу шалны доороос шахдаг хөөс дулаалуулах боломжтой. ...Гэхдээ Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа барилгын нормд тусгагдаагүй арга тул аривлан хэмнэлтийн зарчим хэрэглэх боломжгүй” гэж тайлбарласан тайлбар, нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК нь “...******* дүүргийн ******* хороо, хотхон байрны суурийн хучилтыг дээд, доод талаас нь 100 мм зузаантай 21-23кг/см3 нягтралтай хөөсөнцөр хавтангаар, мөн суурийн багана, дам нурууг дулаалах ажиллагаа хийсэн тул доороос дахин дулаалах боломжгүй” гэсэн тайлбар, шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлтэд “...шалны дулаан алдагдлыг дээрээс, доороос дулаалах аргаас сонгож болно” гэж тусгасан зэргээс дүгнэвэл, шинжээч Т.Энхтүвшин хариуцагч А.ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот орон сууцны шалыг дээрээс нь дулаалах аргыг сонгож ажлын төсөвт өртгийг 24.458.990 төгрөг гэж гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүх шинжээч Т.Энхтүвшингийн дүгнэлтийг “Зэндэм энэ тулга” ХХК–ийн гаргасан үнэлгээний төсвөөс илүү нарийвчлан тогтоосон гэж үзэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар ******* дүүргийн ******* хороо, хотхон байрны тоот орон сууцны анхны үнэ 72.072.000 төгрөгийг 24.458.990 төгрөгөөр бууруулан хариуцагч А.ы төлсөн төлбөр 63.657.600 төгрөгийг хасч тооцоход 16.044.590 төгрөгийг нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-иас гаргуулахаар байна. Иймээс хариуцагч А.ы сөрөг нэхэмжлэлээс 669.959 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Зохигчдын нэхэмжлэлийн шаардлагууд нь мөнгөн дүнгээр тодорхойлогдож байгаа тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.1., 238.4-т зааснаар үүргийг харилцан тооцож, хариуцагч А.ы сөрөг нэхэмжлэл 16.044.590 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-ийн нэхэмжлэл 12.621.600 төгрөгийг хасч хариуцагчийн үүргийг дуусгавар болголоо.
Харин хариуцагч А.ы нөхөгдөөгүй шаардлагын хэсэг хүчин төгөлдөр хэвээр тул нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-иас 3.422.990 төгрөгийг гаргуулж хариуцагч А.д олгож шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 төгрөг, хариуцагч А.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492.800 төгрөгөөс улсын орлогод 283.595 төгрөгийг үлдээж, хариуцагч А.ы илүү төлсөн 209.205 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгов.
Зохигчдын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг харилцан тооцож нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 60.494 төгрөгийг гаргуулж хариуцагч А.д олгож байна.
Мөн нөхөн төлүүлөх шүүхийн зардал болох шинжээч Ц.Алтансүхийн ажлын хөлс 887.110 төгрөгийг хариуцагч А., шинжээч Т.Энхтүвшингийн ажлын хөлс 856.860 төгрөгийг нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК төлөхөөр зөвшөөрснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 1******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 23******* зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК хариуцагч ын аас 12.621.600 /арван хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-иас 3.422.990 /гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулж хариуцагч ын д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 669.959 /зургаан зуу жаран есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 /хоёр зуун арван есөн мянга долоон зуун тавь/ төгрөг, хариуцагч А.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.595 /хоёр зуун наян гурван мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данснаас 209.205 /хоёр зуун есөн мянга хоёр зуун тав/ төгрөг, нэхэмжлэгч Пи-Эй-Ди” ХХК-иас 60.494 /жаран мянга дөрвөн зуун ерэн дөрөв / төгрөг гаргуулж хариуцагч А.д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д зааснаар хариуцагч А. шинжээчийн зардал 887.110 /найман зуун наян долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг шинжээч Ц.Алтансүхэд, нэхэмжлэгч “Пи-Эй-Ди” ХХК шинжээчийн зардал 856.860 /найман зуун тавин зургаан мянга найман зуун жар/ төгрөгийг шинжээч Т.Энхтүвшинд төлөхөөр зөвшөөрснийг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС