Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0304/З |
Дугаар | 128/ШШ2020/0601 |
Огноо | 2020-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0601
2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2020/0601 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У станц ХХК /РД:*******/
Хариуцагч: Эрчим хүчний яам
Гуравдагч этгээд: Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, У 2 С ТӨХК
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 Сын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Орхон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын Уы 2-р станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим зөрчигдсөн.
Уы станц ХХК нь шугам сүлжээний хамт Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 4 сарын 23-ны өдрийн 30 дугаартай тогтоолын дагуу хувьчлагдаж, Увс аймаг Улаангом сумын нутагт дулаан үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлж байна. Уы станцын үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгө, шугам сүлжээг хувьчлан авч 2005 оны 3 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тогтмол төлж өмчлөгчийн үүргээ биелүүлсээр ирсэн. 2017 оны 3 сарын 13-ны 176 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэрээр 2014 оны 9 сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн хавсралттай гидравлик тооцооллын Уы станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 дугаар сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Эрчим хүчний яамнаас Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл шинээр гаргасан талаар Уы станц| ХХК-д мэдэгдээгүй.
Хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд Уы станц ХХК-д урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах, ажиллагаа маргаан бүхий захиргааны актын хувьд хийгдээгүй. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ...үйл ажиллагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах, 29 дүгээр зүйлийн 29.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 29.1.3-д гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах, үүрэгтэй байх бөгөөд эрчим хүч хэрэглэгч нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах... эрхээ биелүүлсэн.
Гэтэл хариуцагч Эрчим хүчний яамнаас 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын Уы 2-р станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл нь Уы станцын зуух, туслах тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын байдлыг судлаагүй, шинэ хуучин дулааны станцын хамааралтай болон хамааралгүй схемийн ажиллагааг судлаагүй, Шинэ дулааны 2-р станцаас гарч байгаа дулааны төв шугам, зарим салаа шугамуудын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, ачааллаа даахаа больж төгсгөлийн хэрэглэгч дээрх сүлжээний усны даралт, температурын горим алдагдан, хэрэглэгчдийг дордуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх хуулийн шаардлагуудыг зөрчсөн байна.
Иймд 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын У 2 Сын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 176 дугаар шүүхийн шийдвэрээр Монгол Улсын эрчим хүчний сайдын 2014 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн А/3353 албан бичгийн хавсралт /1-10 дугаар хуудас/ гидравлик тооцооллын Уы станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо,техникийн шийдэл-ийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Үүний дагуу 2017 онд Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик тооцоо-г хийж шинэчлэн боловсруулж, батлуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 6 дугаар бүлгийн 38.3 дахь заалтад дулаан хангамжийн системийн өвөл, зуны ажиллагааны горим тооцоог хийж батлуулан хэрэгжүүлэх, 38.4 дэх заалтад хэрэглэгчийн дулааны төв болон зангилааны зарцуулалтын тохируулах хэрэгслэлийг тооцож бэлтгэн, хэрэглэгчээр тавиулж, битүүмжлэх нь Хангагчийн эрх, үүрэг байхаар тусгагдсан байдаг.
Өнгөрсөн жилүүдэд Уы станц ХХК болон бусад орон нутгийн
дулаан хангамжийн хангагч байгууллагууд энэхүү эрх үүргийг хэрэгжүүлэхгүй
байсаар ирсэн бөгөөд орон нутаг дахь мэргэжлийн боловсон хүчин, программ
хангамжийн дутмаг байдлаас шалтгаалж байна гэж үзэн, Эрчим хүчний яамны
зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлэх, горим тооцооны өгөгдлийг бэлтгэн горим
боловсруулах, дулаан хангамжийн системийн ашиглалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж зөвлөгөө өгөх үүрэг бүхий Орон нутгийн дулааны горим тохируулгын хэсгийг Улаанбаатар дулааны сүлжээ компанийн бүтцэд ажиллуулж байна. Горимын тооцооны үр дүн нь хэрэглэгчийн тооцоот ачаалалд тохирсон зарцуулалтыг системийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарилах, эцсийн хэрэглэгч дээр халаалтын системийн хэвийн горимыг хангах даралтын зөрүүг тогтмол байлгахад оршдог бөгөөд энэхүү горимыг бий болгох хувилбарт тооцооллуудыг хийж, хамгийн оновчтой хувилбараар баталдаг.
Уы станц эх үүсвэртэй Улаангом сумын дулаан хангамжийн системийн ашиглалтын үеийн горим ажиллагаа байнга доголдож, хөлдөлтийн зэрэгт хүрч, хэрэглэгчийн шаардлагатай дулааны ачааллыг хангаж чадахгүй байсан тул дулааны хоёр дахь эх үүсвэрийг 2014 онд ашиглалтад оруулснаар дулаан хангамжийн үйл ажиллагаа харьцангуй өрсөлдөөнтэй болсон байна.
Горимын тооцоо нь хэрэглэгчийг шилжүүлснээр төгсгөлийн хэрэглэгч дээр ямар үр дүн гарахыг тооцоолон харуулж, аль нь тухайн хэрэглэгчид илүү давуу нөхцөл байдлыг үүсгэхийг харуулахаас бус хэрэглэгчийг шилжүүлэн холбох асуудлын эцсийн шийдвэр болохгүй юм. Түүнчлэн, хэрэглэгчийн байршил, шугам сүлжээний техникийн боломжоос хамааран хэрэглэгчид хангагч байгууллагаа сонгох нь өөрсдийнх нь эрх ашиг бөгөөд шинэ хэрэглэгч холбох нь хангагч хэрэглэгчийн хоорондын аж ахуйн гэрээ, техникийн нөхцөл бусад холбогдох зөвшөөрлүүдээр зохицуулагдана.
Иймээс горимын тооцооллыг хүчингүй болгох шаардлагагүй ба таны дулаан хангамжийн систем нь чанартай ажиллах тусам нөгөө эх үүсвэрт шилжих хэрэглэгчийн сонирхол буурах бөгөөд та хэрэглэгчээ өөрийн үйл ажиллагааны үр дүнд ямар ч төрийн байгууллагын оролцоогүйгээр нэмэгдүүлэх боломжтой юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд У ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
У ТӨХК нь анх 2014 онд байгуулагдаж, Увс аймгийн Улаангом сумын айл өрх, ААН, төсөвт газруудыг тасралтгүй ямар нэгэн доголдолгүйгээр дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун усаар ханган ажиллаж байгаа. Увс аймгийн Улаангом суманд дулааны шинэ үүсгэвэр баригдахаас өмнө Улаангом сумын ард иргэд хүйтний улиралд их хэцүү байсан ба Уы станц ХХК нь нийт хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр доголдолгүй найдвартайгаар хангаж чадахааргүй болсон ба хөлдөлт үүссэний улмаас Увс аймгийн Улаангом суманд ажлыг хэсэг томилогдон ажиллаж тооцоо дүгнэлт гаргасны үндсэн дээр 2014 онд дулааны шинэ үүсгэвэр Дулааны 2 дугаар станц ашиглалтад орсон.
Гидравлик тооцоо нь хэрэглэгчдийн тооцоот ачаалалд тохирсон зарцуулалтыг системийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарилах, эцсийн хэрэглэгч дээр халаалтын системийн хэвийн горимыг хангах, даралтын зөрүүг тогтмол байлгах зорилготой тооцоолол юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсанаар Шинэ дулааны 2-р станцаас гарч байгаа дулааны төв шугам, зарим салаа шугамуудын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, ачааллаа даахаа больж төгсгөлийн хэрэглэгч дээрх сүлжээний усны даралт, температурын горим алдагдан, хэрэглэгчдийг доголдуулсан гэдэг нь үндэслэлгүй зүйл юм. Уг станц нь 2015, 2017, 2018 онуудад Увс аймгийн Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоог хийлгүүлсэн ба одоогоор 9 дулаан дамжуулах төв, 3 дулааны узелтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 онд А.Бямбадорж нь гидравлик тооцоолол хийж зүгшрүүлэлтийн ажил хийгдсэн, 2017, 2018 онуудад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон нутгийн гэрээт тохируулгын хэсэг-ийн инженерүүд газар дээр нь ирж тооцоолол хийгдсэн. Үүний дагуу 2017 онд мөн шайб тохируулгын ажил хийгдсэн. Дулааны станцын 1-р хэлхээний шугамд ямар нэгэн нарийсалт байхгүй, энэ нь тооцоогоор хүчин чадал хангалттай гэж гарсан. Одоогоор шугам сүлжээнд гарсан доголдол байхгүй хэрэглэгчдийн халаалт хэвийн. 2018 онд дахин гидравлик тооцоо хийлгэж тухайн тооцоогоор мөн нарийсалт байхгүй даралт температурын горим сайн байна. Дулаан дамжуулах төвүүдийн тоноглолын хүчин чадал тооцоогоор хангалттай хүрэлцэж байгаа болно гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдэд зааснаар Улаангом сумын хэрэглэгчдийг доголдолгүй хэвийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн манай станц нь 30 гКалл/цаг-ийн хүчин чадалтай ба 2019 оны тооцооллоор 21 гКалл/цаг-аар ажиллаж байна. Мөн манай станц нь ердийн үед хүчин чадлынхаа 50 хувиар буюу 1 зуух, их ачааллын үед 2 зуух ажиллуулдаг. Үүний дагуу манай станц нь бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйгээр Увс аймгийн Улаангомын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр доголдолгүй найдвартайгаар хангаж ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.
Гуравдагч этгээд Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 1999 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Эрчим хүчний салбарын хувьчлалын тухай 05 дугаар зөвлөмжийн 2.1-т Эрчим хүчний дамжуулах үндсэн сүлжээг төрийн өмчид үлдээх, 2.3-т Хувьчлалыг хуульд заасан аргаар явуулах, .... хөрөнгө оруулагчийг оролцуулах, гэхдээ аль нэгэн эрчим хүчний үйлдвэрлэгч тухайн салбарт дангаар ноёрхох боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан.
Увс аймгийн төв, Улаангом сумын Уы 2-р станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг Эрчим хүчний яамнаас гаргасан.
Увс аймгийн Дулааны станцын хувьчлал нь 2003 онд явагдсан ба тус зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У станц ХХК-иас Эрчим хүчний яаманд холбогдуулан 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 С ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...дээрх горим, шийдлийг баталж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим зөрчигдсөн. ...Уы станц ХХК-д урьдчилан мэдэгдэж тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр тооцоо судалгаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй. ...Дулааны 2 дугаар станцаас гарч байгаа дулааны төв шугам, зарим салаа шугамуудын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, ачааллаа даахаа больж төгсгөлийн хэрэглэгч дээрх сүлжээний усны даралт, температурын горим алдагдан, хэрэглэгчдийг дордуулсан... гэж,
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Уы станц ХХК болон бусад орон нутгийн дулаан хангамжийн хангагч байгууллагууд энэхүү эрх үүргийг хэрэгжүүлэхгүй байсан тул Эрчим хүчний яамны зүгээс Орон нутгийн дулааны горим тохируулгын хэсгийг Улаанбаатар дулааны сүлжээ компанийн бүтцэд ажиллуулж, горимын тооцооллыг хийж өгсөн. Нэхэмжлэгчийн дулаан хангагчийн эрх, үүргийн хүрээнд гүйцэтгэх ёстой үүргийг өөрсдийнх нь хүсэлтээр хийж өгсөн. Заавал дагаж мөрдөж шаардлагагүй, өөрсдөө жил бүр шинэчилж, батлуулж мөрдөх ёстой... гэж маргажээ.
Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0400 дүгээр магадлалаар ...Уы станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл-ийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэр, магадлалыг биелүүлж, Эрчим хүчний яам, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 С ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл-ийг тус тус боловсруулан баталжээ.
2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 С ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл-ийг тус тус боловсруулан батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй У ХХК-ийн оролцоог хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа нь үндэслэлтэй боловч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Тодруулбал, Хариуцагч Эрчим хүчний яам Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох;, 6.1.8.эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, нормативын баримт бичгийг батлах, стандарт боловсруулах;, дулаан хангагч байгууллагууд эдгээр баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй.
Харин маргаан бүхий гидравлик тооцооллуудад Увс аймгийн төв Улаангом сумын дулаан хэрэглэгчид буюу У ХХК, У 2 Сын дулааны ачааллыг хэрэглэгч тус бүрээр нь нэр заан хуваарилалт хийхдээ дулаан хангагч болох Уы станц ХХК-иас санал аваагүй, мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасныг зөрчжээ.
Мөн хуулийн 26.2 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ., 43 дугаар зүйлийн 43.1 Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 43.2 Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна. гэж заасан.
Гэвч хариуцагчаас маргаан бүхий тооцооллыг боловсруулах үе шатанд У ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүнчлэн батлан гаргасны дараа мэдэгдээгүй болох нь хариуцагчийн тайлбар, Эрчим хүчний яамны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн в/974 дүгээр албан бичгээр нотлогддог.
Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр ... маргаан бүхий актаар дулааны станцын дулааны хэрэглээ, түүнээс үүсэх үр дагаврын асуудлыг шийдсэн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөөгүй..., ... хариуцагч байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд тухайн этгээд болох Уы станцад мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа маргаан бүхий актын хувьд хийгдээгүй... гэж дүгнэн Эрчим хүчний сайдын 2014 онд баталсан Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг Эрчим хүчний яамнаас дахин шинээр гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
Хариуцагчаас уг шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий акт болох 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 С ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл-ийг тус тус боловсруулан батлахдаа шүүхийн шийдвэрийн дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн үндэслэл болох Уы станцад мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа-г хийгээгүй нь нотлогдож байх тул уг актыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан, хуульд заасан шаардлагыг хангуулах шаардлагатай болохыг харуулж байна.
Иймд Эрчим хүчний яамнаас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 Сын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт батлаагүй тохиолдолд 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 Сын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан Эрчим хүчний яамнаас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын У 2 Сын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН