| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00118/И |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* хороо *******ийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг ******* хороо *******ийн ******* оршин суух ******* овогт ийн /РД:/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: бид хоёр 2002 онд танилцан 2005 онд гэрлэлтээ батлуулж 5 хүүхдийн эцэг эх болсон. Эхнэр маань хамт амьдрах хугацаанд өөр бусадтай эр эмийн харьцаатай болж, хэд хэдэн удаа уучлалт үзүүлж эвлэрч амьдарч байсан. 2016 онд Хадаа гэгч залуутай хамт амьдран хүүхдийг төрүүлсэн учраас гэрлэлтээ цуцлуулна. 5 хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бид хоёр 2002 оноос ханилан сууж 5 хүүхдийн эцэг эх болсон. Би бага зэрэг архи уудаг байсан нь үнэн. 2014 онд нэг удаа гар хүрсэн нь үнэн. Гэлээ гэхдээ гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалдаад байж болохгүй биздээ. Хэд хэдэн удаа уучилж хэдэн хүүхдээ бодоод амьдарсан. Гэтэл 2016 онд Хадаа гэж хүний хүүхдийг төрүүлэн тэр хүнтэйгээ амьдарна гээд шийдэж байгаа хүнтэй би зууралдаад байх шаардлагагүй. 2014 онд 3 охин маань бид хоёрын амьдралыг жигшээд миний төрсөн эгчийнд очиж амьдардаг болсон. Эгч маань хувийн сургуулийн захирал бөгөөд 3 охиныг минь сурч боловсрох, өмсөж зүүх, идэх хоолоороо дутаахгүй сайхан өсгөж бидэнд дэм болж байгаа. Охидууд маань ч тэнд байхдаа маш дуртай. 2 хүүгээ би авна гээд байхаар нь өгсөн. Гэтэл 2017 оны 12 дугаар сараас хойш сургуульд нь явуулаагүй, 10 настай хүүхэд бичиг үсэг мэдэхгүй, айл амьтнаар морь унуулаад, энэ тэнд айлд орхиод байхаар нь 2 хүүгээ 2018 оны 2 дугаар сараас өөрийнхөө асрамжид авсан. 2 хүү маань ч аавтайгаа баймаар байна гээд байсан юм. Би ийг өөр хүнтэй суугаад өөр хүний хүүхэд төрүүлсэн ч 5 хүүхдийн минь эх гэж хүндлээд хөдөөнөөс төрсний дараа нь хонь гаргаад шөл уу гээд авчирч өгч байсан. Хүүхдүүдээр байнга идээ цагаа сүү өгч явуулдаг. Ингээд байхад 2 хүүг минь сургуульд явуулахгүй завсардуулсанд гомдоод 5 хүүхдээ 5-ууланг нь өөрөө өсгөе гэж бодсон юм. энэ намар 2 хүүг минь сургуульд оруулаад сайн асраад байна гэвэл 2 хүүгээ эхийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. 2 хүүгээрээ хань хийгээд гар хөлийн үзүүрт зараад өөртөө дэмтэй байлгавал т өөрт нь л хэрэгтэй. 2 хүүг энэ тэнд айлд орхиод байж болохгүй. Ах дүү нар нь гар хүрээд зодоод байдаг юм шиг байна лээ. Харин хаа очиж суусан нөхөр нь зодоод гар хүрээд байдаггүй юм шиг байна лээ. Намар сургуульд оруулаад харж хандаж чадахгүй бол би 2 хүүгээ буцааж авна шүү гэв.
Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.******* архи ууж намайг дарамталдаг байсан учраас би өөр амьдрал сонгосон. Бид хоёр салахдаа 3 охиноо эцэг нь аваад 2 хүүг надад үлдээе гэж тохирсон. 2017 оны 12 дугаар сараас хүү ыг сургуульд явуулаагүй нь үнэн. Одоо би албан бус сургалтанд явуулахаар хөөцөлдөж байгаа. Намар сургуульд нь оруулна. Сургууль завсардуулсан нь миний буруу. Би хүүгээ дахин сургууль завсардуулахгүй. 2 хүүгээ би өөрийнхөө асрамжид авмаар байна. 2 хүүгээ сургуульд явуулна, сайн өсгөнө, 2 хүүгээрээ хань хийгээд амьдармаар байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А. гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.******* охин , , ,хүү , Баянмөнх нарыг өөрийн асрамжид үлдээх шаардлагаа өөрчилж охин , , нарыг өөрийн асрамжид үлдээх, хүү , Баянмөнх нарыг эх А.ийн асрамжид үлдээхийг хүссэн.
Хариуцагч А. энэ шаардлагыг дэмжсэн.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар Ч.*******, А. нар нь 2002 оноос хамтран амьдарч, 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин , 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр охин , 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин , 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Баянмөнх нарыг төрүүлж, 2016 оноос тусдаа амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч А. нь нөхөр Ч.*******ийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нөхцөл буюу гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “бие биедээ үнэнч байх” үүргээ биелүүлээгүй, өөр бусадтай эр эмийн харьцаа тогтоосон үйл баримтад маргаагүй.
Гэрлэгчид шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй, шүүх хуралдааны явцад хариуцагч А.ийн “өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоож ханилан сууж, хүүхдийг нь төрүүлсэн” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Ч.*******ийн “хамт амьдрах хугацаанд хэд хэдэн хүнтэй холбогдсон. Тэр бүгдийг уучлаад амьдарсан. Одоо Хадаа гэдэг хүнтэй нэг гэрт амьдарч байгаа, түүнийхээ хүүхдийг төрүүлсэн учраас эвлэрч амьдрах боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэгчдийн дундаас төрсөн 5 хүүхэд нь 6-15 насны хүүхдүүд байгаа учраас
Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.7-д “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 настай охин , 13 настай охин , 8 настай охин , 10 настай хүү нараас санал авах ажиллагааг өмгөөлөгч байлцуулан хийхэд хүүхдүүд эцэг Ч.*******ийн асрамжид байх саналтайгаа илэрхийлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ...тухайгаа тохиролцож болох учраас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.******* хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаа өөрчилж охин , , нарыг эцэг Ч.*******ийн, хүү , Баянмөнх нарыг эх А.ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсоныг үндэслэн маргааныг шийдвэрлэв.
Хариуцагч А. хүү , Баянмөнх нарыг өөрийн асрамжид байлгах явцдаа хүүхдүүдийн эрх ашгийг аливаа хэлбэрээр зөрчихгүй, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ, хүүхэддээ хэрцгий хандах, эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулсан тохиолдолд тэдний асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэгч Ч.******* шүүхэд дахин мэдүүлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.1-т зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.5, 14.7-д зааснаар Б., Б., Б. нарыг эцэг Ч.*******ийн, Б., Б.Баянмөнх нарыг эх А.ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч Ч.******* хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг буцаан төлүүлэх шаардлагагүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ