Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           05            02                                           2022/ШЦТ/329

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн   хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овгийн Г-ийн Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 0000 00197 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Г-ийн Г нь Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Г.Г нь 2022 оны 3 дугаар сарын 18-ний 21 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн ..., “...” худалдааны төвийн авто зогсоолд “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14 дэх заалт Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. гэсэн заалтын тус тус зөрчсөний улМс зам дээр хэвтэж байсан С.Быг дайрч түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2022 оны 3 дугаар сарын 18-нд Яармагийн ... худалдааны төв ороод гарч ирээд 21 цагийн үед “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд орж суусан. Машиндаа гар утсаараа интернэт үзэж сууж байгаад машинаа асаагаад ухраад урагшаа хөдөлсөн. Энэ үед хохирогч машины баруун дугуйн ард шахаад хэвтсэн байсныг мэдээгүй. Тухайн үед жоохон донсолсон боловч овон товонтой газар болохоор донсолж байна гэж ойлгосон. Тэгээд машинаараа урагшлаад цааш явсан. 1 цагийн дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөгч над руу утсаар яриад ирсэн. Ингээд буцаад хүн дайрсан газраа очсон. Тухайн үед би машинаараа хүн дайрч гарснаа мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиролцсон ялыг зөвшөөрч байгаа гэв.

Эрүүгийн 2203000000197 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын шуурхай удирдлагын хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22:1:41 цагт “...УНУ юм уу, ... машин хүний хөл дээгүүр гараад явсан байна” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүргийн ... худалдааны төвийн урд зогсоолд автомашинд хүн мөргүүлсэн” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

2. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутаас 23 цаг 10 минутын хооронд зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд 2022 оны 3 дугаар сарын 18-ны 23 цаг 20 минутад ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гыг драгер багаж ашиглан шалгахад 0.89 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

4. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч ... худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “...Бичлэг эхлэхэд 2022.03.18-ны 21:33:03 цаг зааж байна. Цаг нь Улаанбаатарын цагтай нийлж байна. Бичлэгт дэлгэцийн зүүн талын хэсгийн дундаас гэрлээ асаасан автомашин хөдөлгөөн эхэлж, дэлгэцийн голд харагдах зогсоолд очиж зогсож байна. ...21:46:46 цагт автомашины гэрэл асаж 21:46:50 цагт автомашин зүүн гар тийш дарж ухрах үйлдэл хийж 21:57:01 цагт урагшаа хөдлөөд явахад зогсоолын хойд талаас 2 хүн урагш автомашин руу гүйсэн боловч автомашин зогсолгүй чигээрээ яваад дэлгэцээс гарч байна. 2 хүн зогсоол дээр хэвтэж байгаа дайруулсан хүн дээр очиж байна. гэсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

5. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед дүүтэйгээ уулзаад хоол идээд 1 шил 0.75 литрийн архийг хуваан уусан боловч баралгүй талд нь оруулаад гэрт нь очсон. Гэрт нь хоол идчихээд манай найзтай уулзахаар Дүнжингаравын урд талд паб-д орсон. Тэндээ 5 литрийн пиво аваад гурвуулаа уусан. Би тэндээс харих гэхэд манай дүү найзтайгаа таксинд суулгаж өгсөн гэсэн. Би сууснаа сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд дээгүүр хүнд юм гарч байгаа мэт мэдрэмж төрсөн. Нэг сэрэхэд Хайлаастад гэртээ ирсэн байсан. Гэрт байх үед бие өвдөөд байхаар нь гэмтэл орж үзүүлээд цээжний зураг авхуулсан. Тархины зураг авхуулсан. Маргааш нь гэртээ хариад нөгөө жолоочтой уулзаж зураг авхуулсан. Гэмтлийн эмнэлэгт 2 хоногийн дараа хавирга хугарсан, цээжинд цус хурсан гээд хэвтээд 5 хоноод гарсан. ...Одоогоор зураг авхуулах болон эмчилгээний төлбөр болох мөнгийг жолооч Г төлж явж байна. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Мөн гар утасны дэлгэц ослоос болж хагарсан байсан. 65.000 төгрөгөөр засаж өгсөн. Би ганцаараа явж байсан. Жолооч хэдүүлээ явсныг мэдэхгүй. Тухайн үед юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Өмнө нь гэмтэл авч байгаагүй. ...Цаашид ямар зардал гарахыг сайн мэдэхгүй байна. Зардлын тооцоог гаргаж өгнө. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

6. Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажилтай Яармаг дарь ... худалдааны төвд камерын хяналт дээр сууж байх үед 21 цаг 50 минутын орчим манай нэг хамгаалагч худалдааны төвийн урд зогсоолд хүн машинд дайруулсан байна, камераа хараад өгөөч гэж байна гэхээр нь камераа хартал осол гарсан байсан тул өөрийнхөө 98511524 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед осол гарсан талаар хэлсэн 2 эмэгтэй хүнийг би танихгүй. Манай нөгөө хамгаалагч бас тэднийг танихгүй Зөвхөн осол гарах үед л мэдсэн. Дуудлагаар ирсэн цагдаа түргэнд дуудлага өгсөн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

7. Гэрч З.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үеэл ах Бтой 15 цагийн үед уулзаад 11 дүгээр хороололд хоол идээд 1 шил Аураг нэртэй 0.75 литрийн архийг хувааж эхэлсэн боловч баралгүй талд нь оруулаад манай гэр лүү явсан. Гэрт очоод хийж идээд байтал манай найз Дүнжингаравын тэнд байна гэхээр нь хамт очно гээд паб-д уулзсан. Тэндээ гурван литрийн задгай пиво уусан. Юм ярьж сууж байх үед Б согтож байх шиг байсан. Гэртээ харина гэхээр нь бид гурав гараад Дүнжингаравын урд заМс такси бариад жолоочийн хажууд суулгаж өгөөд Хайлааст явна Б гэрээ зааж өгч чадна гэхээр нь суулгаад явуулсан. Жолоочийг болон машины дугаарыг санахгүй байна. Цагаан өнгийн машин байсан гэж бодож байна. Яармагт яах гэж очсоныг би мэдэхгүй байна. Гэртээ харина гээд хөдөлсөн. Жолоочид нь Хайлааст яваарай гэж хэлсэн. Тухайн үед Б нь муудсан байсан. Гэрээ зааж өгч чадна гэж хэлж байсан. Тэндээсээ би буцаад паб руугаа орсон. Маргааш нь осол гарч гэмтсэн талаар сонссон....гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

8. Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би 2021 оны 3 дугаар сарын 18-ны орой ажил тараад ТЭЦ-2-ын хажууд байх ажлаасаа гэртээ харих гээд Т.Приус маркийн ... дугаар автомашиныг жолоодон Яармагийн 1 дүгээр буудлын авто зогсоолд орж зогссон. ... худалдааны төвийн хойд талд байрлах 24 гэдэг нэртэй дэлгүүрээс 2 шил боргио пиво аваад машин дээрээ очсон. Машиндаа ороод утсаараа юм оролдож байгаад зогсоолоос ухарч гарсан. Гарах үед зүүн гар тийш жолоогоо дараад ухарч гарсан. Тухайн үед би хүн дайрсан гэдгээ мэдээгүй. Тэндээс шууд ... худалдааны төвийн хойд талд байдаг 16 давхар байрны гадна зогсоолд очиж зогсоод машин дотроо 2 шил Боргио пиво ганцаараа уусан. Ууж дуусаад байтал цагдаагийн алба хаагч утсаар залгаад хүн дайрсан байна, та хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлээд ...ын зогсоол дээр буцаж очсон. Цагдаа дуудсан учир машинаа унаад очсон. Тэгэхэд мөргүүлсэн хүн нь ... худалдааны төвийн зүүн талд сууж байсан, нэлээн согтуу байсан. Түргэн ирж ирж үзээд зүгээр байна гэж байсан. Гэмтэл байхгүй байна гэж хэлж байсан. Цагдаа нар ирж үзлэг хийсэн. Зогсоол дээр хүнийг түрсэн мөр тод үлдсэн байсан. ...Би юм шүргэчих вүү гэж бодсон. Хаалгаа онгойлгоод хойшоо харахад юу ч харагдаагүй учир явсан. Намайг хүн дуудсан эсэхийг огт мэдээгүй. Хэрэв би осол гарахыг мэдсэн бол зогсох байсан. Би дэлгүүрээс пиво авчхаад машин дээрээ ирээд ойролцоогоор 30-40 минут машин дотроо Фейсбүүкээ хараад сууж байсан. Тэр хүн машинд ойрхон налаад хэвтсэн байсан учир харагдаагүй. Намайг машиндаа суух үед хүн байгаагүй. ...Зураг авхуулахад нь 150,000 төгрөг, эм авахад нь 27.000 төгрөг өгсөн. Мөн гар утасных нь дэлгэц хагарсан байсан тул 65.000 төгрөг өгч засуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байна. ... Осолд нөлөөлөх эвдрэлгүй байсан. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сард оношилгоонд орж тэнцсэн. Би уг автомашиныг 9 сая төгрөгөөр авсан бөгөөд 3,000,000 төгрөгийн зээл банк бусаас авч нэрээ шилжүүлсэн юм. ...Би MRI зураг авхуулахад нь 150,000, эмчилгээнд 27.000, гар утсанд 65,000, цаашдын эмчилгээний зардалд 1,500,000 ор хоногийн мөнгө 34,500 төгрөг өгсөн. Нийт 1,776,500 төгрөг өгч санал гомдолгүй болгосон. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй ийм осол гаргасандаа харамсаж байна. ...Би үндсэн цалин 1,000,000 төгрөг авдаг. Одоогоор ажил амарчихсан байгаа учир цалингүй байна. 10 дугаар сараас ажил эхэлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4540 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 2х1 см, духанд 1.5х1 см 2 ширхэг, хамрын хянганд 1х1 см, зүүн хацарт 1х1 см, баруун сарвууны ар хэсэгт 7х9 см, зүүн сарвууны ар хэсэгт 8х7 см, баруун чихний ар хэсэгт 5х1.5 см хүрэн өнгийн зулгаралттай. Цээжний зүүн талаар тэмтрэхэд эмзэглэлтэй. 2022.03.20-ны өдрийн Цээжний КТГ-н шинжилгээний хариунд: ...Зүүн талын 3-р хавирганы өмнөд төгсгөл хэсэгт, 5-р хавирга суганы дунд шугаМр зөрүүгүй тус тус хугарлуудтай.

-С.Бын биед зүүн 3,5-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, дух, хамар, баруун зүүн сарвууны ар хэсэгт хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хаМрна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /Шинжээч эмч Б.Даваасүрэн/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

10. “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21364684 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “Т.Приүс” маркийн ... улсын дугаартай автомашин нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо дугуйн хээний гүний хэмжээ зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ...Энэ эвдрэл гэмтлүүд нь тухайн осолд хэрхэн яаж нөлөөлсөн эсэхийг би тодорхойлох боломжгүй. ...Тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэлгүй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-50 дугаар хуудас),

11. Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 356 дугаартай магадалгаанд:

-Жолооч нь Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” болон “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

-Явган зорчигч, хохирогч С.Б нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна./Ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнэ/  гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

12. “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч нь ... ХХК бүртгэлтэй тухай хуулбар үнэнийг баталгаажуулсан баримт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), ... ХХК, Г.Г нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-21/249 дугаартай 24 сарын хугацаатай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ ФГ-21/249 дугаартай гэрээ (хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас),

12.Г.Гын хэрэгт гаргаж өгсөн хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 222_900 төгрөгийн төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), хохирогч С.Бын хүсэлт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас)

13. Хэргийг хялбаршуулсан журМр оролцогчийн хүсэлт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 77, 78 дугаар хуудас),

            14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), Г.Гыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0026540 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), жолоочийн В ангиллын лавлагаанд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасагдсан тэмдэглэгээтэй (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), мэргэшсэн жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хэргийг хялбаршуулсан журМр хянан шийдвэрлэсэн болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн ...ны нутаг дэвсгэрт, “...” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд замын хөдөлгөөнд оролцохоор автомашиныг асааж ухрах үйлдэл хийсэн, ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14 дэх заалт “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн тус тус заалтын зөрчиж автомашины орчим согтуу байсан иргэн С.Быг дайрч түүний биед зүүн 3, 5 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, дух, хамар, баруун зүүн сарвууны ар хэсэгт хүрэн өнгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа, Гэмт хэргийн талаарх “Хан-Уул дүүргийн ... худалдааны төвийн урд зогсоолд автомашинд хүн мөргүүлсэн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 10 дугаар хуудас), Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас), ... худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээс буулгасан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4540 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),  2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэгт хаМралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам, шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь зам тээврийн осол хэрэг үйлдээд хэргийн газраас явсан үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгч машинаараа хүн дайрч явснаа тухайн үед мэдээгүй, 1 цагийн дараа цагдаагийн байгууллагаас хүн дайрсан байна гэж дуудаад мэдсэн, ингээд хэргийн газар буцаж очсон гэж мэдүүлэх ба хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн шинж, үйлдэл тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт шүүгдэгч Г.Гын согтуурлыг шалгахад 0.89 хувийн согтууралтай байсан тухай баримт авагдсан байх ба энэ талаар шүүгдэгчээс “... худалдааны төвийн орчмын 24 цагийн дэлгүүрээс пиво аваад тэндээсээ тус худалдааны төвийн хойно очиж 2 ширхэг пиво уусан” гэж  мэдүүлсэн байх бөгөөд согтууруулах ундаа гэмт хэрэг үйлдэх үедээ, эсхүл дараа нь хэрэглэсэн эсэхийг тогтоож чадаагүй байх тул дээрх нөхцөл байдлыг шүүх дүгнэн үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч Г.Г нь хэргийн газар буцаж ирэхдээ согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэж тус хуулийн 14.7.3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл (хх 71-72) хугацаагаар хасаж, 400.000 төгрөгийн торгох шийтгэл түүнд оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улМс хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд зам тээврийн осол хэргийн улМс хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч С.Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улМс биеэ авч явах, хянах чадваргүй болсон, энэхүү байдал нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн буюу Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан заалтыг мөн зөрчсөн болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон болно.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Гыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улМс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улМс хохирогч З.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч Г.Гоос хохирогчийн эмчилгээний төлбөрт төлсөн 222.900 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, мөн хохирогч С.Б “Г.Гоос эмчилгээний зардалд 222.900 төгрөг, гар утасны дэлгэцийн төлбөрт 65.000 төгрөг, цаашдын эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, нийт 1.787.900 төгрөг хүлээн авч, санал гомдолгүй боллоо, цаашид нэхэмжлэх санал гомдол байхгүй гэсэн баримтыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэрэгт ирүүлсэн (хавтаст хэргийн 28, 61 дүгээр хуудас) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, 6 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, бичлэгийг хэрэгт хавсаргах гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улМс анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” , 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Г.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг арилгаж, прокурорын танилцуулсан ялын саналыг зөвшөөрсөн зэрэг нь хялбаршуулсан журМр хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзэж прокурорын танилцуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж , торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, жолооны болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй бөгөөд түүнд тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ... худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Г-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улМс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч С.Бд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ... худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журМр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА