Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 139

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, Шинэ ******* хороолол ******* байр ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүргийн 7  дугаар хороо, Шинэ ******* хороолол ******* байр ******* тоотод оршин суух овогт гийн /РД:/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 онд танилцаж 2014 онд гэр бүл болж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин ыг төрүүлсэн. Бид 9 жил ханилан суусан. Нөхөр Ж. н. гэх эмэгтэйтэй эр эмийн харьцаатай болсноос шалтгаалан 2017 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж  өгнө үү гэв.

Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хугацаа өгсөн ч ******* надад итгэхгүй байх. Эргэж эвлэрч амьдрана гэхээр бэлэн биш байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Н.ас “үнэнч байх үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Н.Гантулага нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад маргаагүй.

Гэрлэгчид 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж 850100017*******тай гэрлэлтийн гэрчилгээ авчээ. Тэд ханилан суух хугацаандаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Г.ыг төрүүлсэн байна.

Гэрлэгчид гэр бүл болсон цагаас Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “...бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй...” үүргийг адил хүлээдэг.

Гэтэл нөхөр Н. бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлэхгүй өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаанд орсноос эхнэр С.******* охин Г.ын хамт тусдаа амьдарч болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Шүүх хуралдааны явцад гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар тайлбарлаж саналыг нь авахад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх хүсэл сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн.

Мөн нэхэмжлэгч С.******* охины хамт Увс аймагт амьдарч байгаа, хариуцагч Н.  өөрийн гэсэн орон гэргүй, айлаар амьдарч байгаа нь тэднийг нэг гэрт оруулж эвлэрүүлэх ахуйн нөхцөл бүрдэхгүй, хүүхэд тавтай тухтай орчинд амьдрах боломжгүй, энэ байдал нь түүний эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд охин эхийн асрамжид байсан, эцэг хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг үндэслэн хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр,  мөн  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ ...тэжээн тэтгэх... үүрэгтэй”. мөн энэ зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлддэг учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Н.ас хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг сар бүр гаргуулж охин Г.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******2 дугаар зүйлийн *******2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан ******* овогт *******ийн *******,  Жалах овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.ыг эх С.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй..

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.ас 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ