Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2017/01341

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н, хариуцагч М.Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч М.Бгаас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 620 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 190 төгрөгөөс илүү төлсөн 3 320 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 200 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бадмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                                                 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ