Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, өдөр , төрсөн, настай, ,   боловсролтой, мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт , , тоотод оршин суух,

           урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

           Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

           Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон,

******* овогт *******ын ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, өдөр , төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.

******* овогт ******* ******* /РД: /.

           

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө орчимд *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн доод зовхинд цус хуралт, нүүр, баруун шуу, баруун зүүн бугуйн үе, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө орчимд*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, биед зүүн доод зовхинд цус хуралт, баруун зүүн сарвуунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхэд хандаж ярих зүйл байхгүй”гэв.

                  

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо Өвөршандын гудамжинд найз*******тай уулзаж хамтдаа пиво хувааж ууцгаасан. Удаагүй******* бид 2 түүний найзыг дуудаж уулзаад дэлгүүрээс шил архи авч хувааж ууцгаасан. Ингээд би уусан архиндаа согтоод муудчихсан байсан, нэг мэдсэн******* болон түүний найзтай Налайх дүүргийн 8 дугаар хороо Эрүүл мэндийн төвийн гадна зогсож байсан. Тухайн үед би*******ын найзтай хэрэлдэж муудалцаж байсан яг юунаас болж хэрэлдэж муудалцсанаа санахгүй байна. Удалгүй би*******ын найзтай нь муудалцахаа болиод тэндээс*******ын хамтаар салаад явсан. Ингээд орчим явж байтал******* гэнэт л найзыгаа өмөөрч надтай маргалдан миний нүүр, толгой руу гараараа маш олон удаа цохиж, газар унасан байхад цээж рүү өшиглөж зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

  1. Хохирогч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний биед нэмэлт шинжилгээгээр тогтоогдсон хамар ясны хугарал болон хамрын таславчийн муруйлт гэмтлийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө найз *******тай муудалцаж, түүнтэй зодолдох үед нүүр лүүгээ хэд хэд цохиулснаас болж үүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

 

  1. Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 20 билүү 21 цагийн үед******* над руу залгаж найз нь Петровис дээр байна, хүрч ирээд найзыгаа авчхаач гэхээр нь яваад очтол Налайх дүүргийн Петровис шатахуун түгээх станцын тэнд*******, ******* гэх залуутай хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид хэсэг хоорондоо юм ярилцаж байгаад дэлгүүр орж 0.5 литрийн Чингис нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Удаагүй манай найз охин над руу залгаж бие өвдөөд байна эмнэлэг дөхүүлээд өг гэхээр нь бид 3 хамтдаа манай найз охинтой Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төв рүү явсан. Тэнд очоод байж байтал ******* надтай муудалцах гээд маргалдаад эхэлсэн. Тэр үед би тоогоогүй хаячихсан*******ыг түүнтэй үлдээчхээд буцаад иртэл тэр 2 хоорондоо зодолдчихсон хоёулангийнх нь амнаас цус гарсан байдалтай байсан. Ингээд тэр хоёрыг салгаад*******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

  1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08/шэ/145 дугаартай: “...*******ын биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн доод зовхинд цус хуралт, нүүр, баруун шуу, баруун зүүн бугуйн үе, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/шэ/155 дугаартай:...Б.*******ын биед зүүн доод зовхинд цус хуралт, баруун зүүн сарвуунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24- дахь тал),

 

  1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08/шэ/07 дугаартай: “...Б.*******ын биед нэмэлтээр хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

 

  1. Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд ын найз охиныг үзүүлчхээд байж байтал Налайх дүүргийн 2 дугаар хороо 32 дугаар байрны ойролцоо гэнэт л ямар ч шалтгаангүй ******* миний эрүү рүү 1 удаа гараараа цохисон. Тухайн үед би цохиулснаасаа болоод хэсэг хугацаанд манарчихсан байсан, удалгүй сэргээд хартал ******* миний зүүн гаран дээр хөлөөрөө гишгэсэн зогсож байсан, ингээд би уурлаад босож ирээд түүний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж унагаан хоорондоо зууралдаад ноцолдоод эхэлсэн. Удаагүй Э. бид хоёрын араас хүрч ирээд ******* бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

  1. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө ойролцоо найз*******тай хоорондоо хэрэлдэж муудалцаад нэг нэгэнтэйгээ харилцан зодолдсон. ...би*******тай харилцан зодолдох явцдаа түүний нүүр хамар луу гараараа цохисны улмаас учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Харин шүүгдэгч*******, ******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

1. Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө орчимд *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн доод зовхинд цус хуралт, нүүр, баруун шуу, баруун зүүн бугуйн үе, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би*******ын найзтай нь муудалцахаа болиод тэндээс*******ын хамтаар салаад явсан. Ингээд Налайх дүүргийн 2 дугаар хороо 32 дугаар байрны орчим явж байтал******* гэнэт л найзыгаа өмөөрч надтай маргалдан миний нүүр, толгой руу гараараа маш олон удаа цохиж, газар унасан байхад цээж рүү өшиглөж зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* надтай муудалцах гээд маргалдаад эхэлсэн. Тэр үед би тоогоогүй хаячихсан*******ыг түүнтэй үлдээчхээд буцаад иртэл тэр 2 хоорондоо зодолдчихсон хоёулангийнх нь амнаас цус гарсан байдалтай байсан. Ингээд тэр хоёрыг салгаад*******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08/шэ/145 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Д.******* миний зүүн гаран дээр хөлөөрөө гишгэсэн зогсож байсан ингээд би уурлаад босож ирээд түүний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж унагаан хоорондоо зууралдаад ноцолдоод эхэлсэн. Удаагүй Э. бид хоёрын араас хүрч ирээд ******* бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 32 дугаар байрны орчимд 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, биед зүүн доод зовхинд цус хуралт, баруун зүүн сарвуунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний биед нэмэлт шинжилгээгээр тогтоогдсон хамар ясны хугарал болон хамрын таславчийн муруйлт гэмтлийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө найз *******тай муудалцаж түүнтэй зодолдох үед нүүр лүүгээ хэд хэд цохиулснаас болж үүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),
  • Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би тоогоогүй хаячихсан*******ыг түүнтэй үлдээчхээд буцаад иртэл тэр 2 хоорондоо зодолдчихсон хоёулангийнх нь амнаас цус гарсан байдалтай байсан. Ингээд тэр хоёрыг салгаад*******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/шэ/155 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24- дахь тал),
  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08/шэ/07 дугаартай хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 101-102 дахь тал),
  • Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны шөнө ойролцоо найз *******тай хоорондоо хэрэлдэж муудалцаад нэг нэгнийгээ харилцан зодолдсон. ...би *******тай харилцан зодолдох явцдаа түүний нүүр хамар луу гараараа цохисны улмаас учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч******* нь боловсролтой, шүүгдэгч ******* нь боловсролтой, шүүгдэгч нар нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч*******, ******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийн улмаас харилцан нэгнийхээ биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******, ******* нар нь тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч*******,  ******* нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Хамрын яс бороолохоор хагалгаанд орох хэдий ч ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Мөн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Өмнө шинжилгээ хийлгэж, эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 240.000 төгрөг нэхэмжилж байсан,******* хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дараа 240.000 төгрөгийг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон, шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, харин шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гомдол саналгүй гэх/, хувийн байдал /хэн аль нь эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ын *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч *******ад оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч*******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ