Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв, 

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Ч.*******гийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

            шинжээч Ц.******* /цахимаар/,

            гэрч Б.*******,

шүүгдэгч Ч.*******, Ж.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Батжаргалын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ы *******, ******* овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаар магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр , төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Батжаргалын ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр , төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, од нэртэй байгаа, ам бүл 3, аав, ээжийн хамт ,, *******ын тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ы ******* /РД: /,

 

Монгол  Улсын  иргэн,  оны   -ны өдөр Улаанбаатар хот, төрсөн, настай, , боловсролтой, , мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,  

******* овогт ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө тоотод байрлах М.ийн гэрт хохирогч Ч.*******тай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар, дагз, баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дэх Цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.*******, Ч.******* хоёр огт муудаагүй. Б.******* огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М. гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үс газраар чирж дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.ийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М. араас гүйж ирээд үснээс зулгааж татаж, газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Б.*******тэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.д гомдолтой байна” гэж М.ийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

   Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би найз Б.*******, Ж.******* нартайгаа хамт хойд Оюутолгой сургуулийн тэнд машин дотор архи ууж эхэлсэн. Тэр үед Ч.*******гийн утаснаас дүү нь гэх нэг хүүхэн олон удаа залгасан. Утсаа авахгүй байж байгаад бараг 10, 20 дуудлага ирсний дараа авахад Ч.*******гийн дүү нь байна, хүрээд ирээч, гэрээ заагаад өгье 58 дугаар байранд хүрээд ир гэсэн. Би очихгүй гэж хэлээд тасалтал дахин дахин залгаад байсан. Тэгээд автал Ч.******* өөрөө би энд байна хүрээд ир гэхээр нь гурвуулаа очъё гээд Ж.*******ынхаас нэг шил архи аваад тэднийд очсон. Очиход Ч.******* унтсан байдалтай байж байсан. Бид хэд гэрт нь ороод архиа задлаад дээрээс нь жоохон уугаад байж байтал М. гэх хүүхэн Ч.*******гийн утасны кодыг миний нүдэн дээр тайлж үзүүлээд энэ хардаа ийм ийм хүмүүстэй чаталсан гээд харуулсан. Тэгэхээр нь чи яаж кодыг нь мэддэг юм бэ гэхэд би бүх зургийг нь дараад авчихсан байгаа. Нөгөө нэг хүнийх нь эхнэрт нь үзүүлнэ гэж байсан. Удаагүй Ч.******* босож ирэхэд нь өөрийнх нь утсыг Ж.*******аар дамжуулаад өгүүлсэн. Б.******* тэнд огт уугаагүй. Ч.*******, М. хоёр муудалцах гээд байхаар нь явлаа гээд гарах гэтэл М. хаалган дээрээ бид гурвыг хааж зогссон. Тэгээд 10, 20 минут хэртэй сууж байгаад явлаа гэхэд явуулахгүй байсан. Тэгээд би цуг ууя гээд шилтэй архи талаас доош байхад нь ганцаараа хэд дараалж хийж уугаад дуусгачихсан. Тэгснийхээ дараа  Ч.******* руу янз бүрээр хэлээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад Ч.******* явлаа гээд гараад явж байхад нь хараалын үг хэлээд араас нь очоод үснээс нь зулгааж дагзаар нь савуулсан. Цаад талын өрөө рүү орох хооронд нэг юм унжуулсан байсан. Тэрүүгээр гарч байхад нь араас нь үс дагзаар нь савуулсан. Тэгээд ******* бид хоёр хараад үсдэж байхад нь болиулсан. Тэр үед үүдэнд нь нэг гутлын шүүгээ байсан бөгөөд тэрний харалдаа Ч.******* хөлөө жийгээд суучихсан, М. дээр нь гараад суучихсан үсдэж байсан. Түүнийг мөргүүлсэн гэж бид хоёр бодсон. Гэхдээ нүүр ам нь тийм аймар болсон гэж бодоогүй. Тэгээд Б.*******ийг М. цаашаа авч яваад Ч.******* үүдэн дээр уйлаад сууж байсан. Гэтэл Б.******* хүүхнүүд зодолдоод байна би явлаа гэхээр нь байж бай л даа ядаж цуг тамхи татаад явъя гээд Б.*******ийг гаргаж өгөнгөө Ж.******* бид хоёр орцны үүдэнд зогсож байсан. Тэгээд Ч.*******гийн аав нь яг орцны үүдэн дээр машинтайгаа ирж зогссон. а хаана байна гэхэд нь 3 давхарт байгаа гэхэд намайг шууд чирээд зааж өг гэсэн. Яасан юм бол гээд ороход Ч.*******гийн хацар дээр шүүгээ мөргүүлсэн юм шиг шарх байсан. Чи миний охиныг ийм болгосон уу гэхэд нь би бүр юу ч ойлгоогүй. Тэгээд явдаг газраар нь явуулна гээд цааш түлхэхэд орц руу хоёр цагдаа орж ирж байсан. Шууд бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч явсан бөгөөд маргааш нь торгуулиа төлөөд явах гэтэл хэн та нарыг яв гэсэн юм гэж хэлээд өрөөндөө оруулаад байцаалт авч эхэлсэн. Хэрэг болсноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн тул тухайн явдлыг 100 хувь санахгүй байна. Бага зэрэг орхигдуулсан байж магадгүй” гэв.

 

   Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2020 оны 01 сард би Казакстан улсад ажиллаж байгаад ирсэн. Ирчхээд би найзууддаа ч хэлээгүй 2 сар гаран болж байгаад найзууддаа хэлэхэд Б.*******, Б.******* хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёр ирээд машинд нь бид гурав тамхи татаж сууж байгаад юм уухаар болсон. Тэр хоёр юм авчирсан байсан тул түүнээс нь уугаад нэлээд удаан суусан. Сууж байтал Б.*******ийн утас нь дуугараад “очихгүй найзуудтайгаа байна” гэж нэг хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд дахин залгаад байхаар нь “яасан юм бэ” гэхэд “ дүүтэйгээ хамт 10 шард байна хүрээд ир гээд дуудаад байна” гэж хэлсэн. Өмнө нь бид гурав уулзаж ярилцаж байхад *******, уулздаг үерхдэг байж байгаад больчихсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй өөрөө залгаад “*******өд хайраа хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед Галаа бид хоёр энэ хоёрыг нийлүүлье гэж ярьсан байсан тул гэрээс архи аваад яваад очъё гэж хэлсэн. Ковид дөнгөж гараад дэлгүүрүүд 7 цагт хааж байсан тул гэрээс очиж архи аваад 10 шард тэр айл руу очсон. Бид нарыг гэрт ороход цааш хараад хэвтэж байсан. Бид нарыг орж ирснийг мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Том өрөөнд нь тойроод суухад миний баруун талд цааш хараад хэвтсэн байсан, би хөлд нь суугаад Б.******* хажууд толгойн тэнд нь, М., Б.******* нар тойроод суусан байсан. Дундаа архиа тавиад юм яриад сууж байтал М. энийг хар гээд утсан дээр дарсан зургаа гүйлгээд үзүүлсэн. Гол нь чатласан гээд байгаа хүн нь манай 10 жилийн ангийн гээд залуу байсан. М. найз хүүхнийх нь найз, би танина харуулах гээд зургийг нь дарсан гэж хэлж байсан. Б.******* миний хажууд утсыг нь үзээд дуугүй сууж байгаад надаар дамжуулаад гийн утсыг өгсөн. Би утсыг нь өгчхөөд эргээд харахад Б.******* доош хараад уйлчихсан сууж байсан. Би юу ч дуугараагүй, бөөнөөрөө архи уугаад нойл орж тамхилсан. Би бараг тасарчихсан байсан. Б.*******, М. нарын мэдүүлэгт нойл руу 3, 4 удаа орсон гээд байдаг. Миний санаж байгаагаар нэг л удаа би нойл руу орсон гэж боддог, тэгж мэдүүлгээ өгсөн. Нойлоос гараад ирэхэд Ч.*******гийн дээр М. гарчихсан үс сэгсэрч байсан. Тэгээд цаанаас энэ хоёр ирээд салгасан. Б.******* М.ийг цаад өрөө рүү авч ороод бид хоёр наана нь үлдэхэд уйлаад өвдгөө тэврээд шалан дээр сууж байсан. Тэгээд удалгүй Б.******* явлаа ядаргаатай юм бэ гэхээр нь хамт гарч тамхилъя гээд гараад гадаа гарч тамхи татаад 10-н шарын цааш яваад бие засчхаад эргээд ирэхэд *******гийн аав нь их ууртай ирчихсэн бид хоёрыг заамдаад авсан. Миний чихэвч тасарсан байсан. Тэгээд а хаана байна гэхэд нь бид хоёр урд нь гараад дээш нь гарахад гийн нүдний доор улаан болоод шалбарсан юм шиг байсан. Ийм болчихсон байна гэж бодож байтал доороос хоёр цагдаа ирээд бид хоёрыг машинд суулгаад бид хоёр эрүүлжүүлэхэд хоносон. Тийм л зүйл болсон” гэв.

 

   Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Яг тэр өдрийг би сайн санадаггүй. Би өөрөө согтуу байсан бөгөөд М.ийг би санаатайгаар тийм зүйл хийсэн гэж боддог. Өөрөө хүрээд ир гэж намайг дуудсан, тэгээд та пиво уучих гэсээр байгаад уулгасан. Би өөрөө алкохольний төрлийн зүйл дааж чаддаггүй, унтаад өгсөн байсан. Гэтэл миний утасны түгжээг тайлаад зургийг нь дараад энэ хүн рүү залгаад, салсан нөхөр лүү хүртэл залгаад дуудсан байсан. Нэг сэрэхэд М., Б.******* хоёр гараа барьчихсан сууж байсан бөгөөд энэ янхан, хоёр хүүхэдтэй авгайгаар юугаа хийдэг юм гээд ярьж байхыг нь би сонсоод явлаа гээд босоход би зүгээр байсан. Тэгээд гэр лүүгээ харилаа гээд хувцсаа өмсөхөөр боссоноо санаж байна. Хойшоо унаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд би хөлөө жийгээд суучихсан байсан. Тэгэхэд энэ гурав огт байгаагүй. Миний хоёр нүд таглараад битүү хавдартай байсан тул би ээж рүү залгасан. Тэгээд М. миний утсаар бас ээжтэй яриад алах гээд байна хутга аваад дайраад байна гэж ярьсан байсан. Одоо хүртэл ээж ярьдаг. Аав намайг орж ирээд харахад миний хоёр нүд хавдсан, миний толгой битүү хавдсан байсан. Эмнэлэг орсон гэсэн, би эмнэлэг орсноо санадаггүй. Согтолтын хэмжээ тогтоогоогүй, цагдаа орж мэдүүлэг өгсөн байсан. Мэдүүлэг өгснөө би бас санадаггүй. , нарын мэдүүлэг энд байна гэдэг. Манай аав, ээж хоёр миний хажууд байгаагүй. Тэгээд сэргээд М.ээс чи намайг яачихсан юм бэ гэхэд наад Б.******* чинь чамайг өшиглөөд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ залгаад Б.******* намайг өшиглөөд гараад явчихсан гэж ээжид утасдаад хэлсэн байсан. Би өшиглөсөн, цохисон процессыг мэддэггүй. Гэр лүүгээ харилаа гэж босоод гарч байгааг мэдэж байна. Тэгээд босоод явахад үсдэж унагасан. Одоо хүртэл дагзан дээр авсан гэмтлээс болоод нэг яс ургаад байгаа. Би М.д гомдолтой байна. Намайг гэртээ дуудаж ирээд, миний утсанд зөвшөөрөлгүй халдаад энэ хүмүүс рүү залгаж дуудаад ийм зүйл болсон гэдэг үүднээс би байцаагчид хэлдэг. М. намайг явуулаагүй үсдэж унагаад тийм зүйл болчихлоо, энэ асуудлыг ший өгөөч хэн намайг ийм болгочихсон юм бэ яасан юм бэ гэхээр байцаагч нар солигддог. Байцаагч нар бас байнга загнаад дарангуйлсан. Чи үнэнээ хэлээч нэг талаа барь, чамайг яллаад өгье прокурор луу чамайг явуулчихъя гэж байсан. Прокурорт ирэхэд намайг загнаад шүүх рүү шилжүүлээд өгье гээд тал талаас их дарангуйлсан. Би санаж байгаа зүйлээ хэлж байна гэж байцаалт дээр байнга хэлдэг. Тэр орой мэдүүлэг өгсөн процессоо санахгүй байна. Хэн ингэсэн юм бэ гэхэд чи миний ажлыг заахгүй гээд Батгэрэл байцаагч надтай муудалцаад прокурор луу явууллаа гэж байсан. Тэгээд ийм асуудал үүссэн. Ер нь бол М.д би их гомдолтой байгаа. Яагаад намайг зүгээр явуулаагүй юм бэ, миний утсанд яагаад зөвшөөрөлгүй халдсан бэ гэдгийг мэдэхгүй байна. Энэ талаараа байцаагчид тодорхой хэлсэн. Байнгын загнуулж дарамтлуулсаар байгаад шүүх рүү шилжүүлсэн. Шүүх дээр манай аав, ээж хоёрыг байнга ярьдаг. Тэр үед манай аав, ээж хоёр байгаагүй. Миний утсаар ярьснаар тэр хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг” гэв.

   Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон өдрийг мартчихаж ямар ч байсан тухайн хэрэг болдог өдөр эхлээд ажлаа тараад би Б.*******тэй уулзсан. Тэгээд уулзаад байж байгаад ойрд уулзаагүй юм чинь жоохон юм ярьж сууя гээд Ж.*******тай ярьсан. Тэгээд дэнжээс хуучин гэрээс нь очиж аваад Ж.*******ын гэрээс нэг юм байсан, тэрийг аваад Герман Монголын сургуулийн үүдэнд гадаа машиндаа сууж байсан. Би уугаагүй амссан. Тэгээд Б.*******ийн гар утас руу мэдэхгүй нэг дугаар залгаад Ч.*******гийн дүү нь гэх хүн Ч.******* эгч манайд согтуу тасраад уначихсан байна, та хүрээд ир таныг дуудаад байна гэж байсан. Тэгээд би гайхаад хэн яриад байгаа юм бэ гэж асуусан. Тэр үед Б.*******, Ч.******* хоёр бага зэрэг маргаантай байсан юм билээ. Харьцахгүй байж байгаад Ч.*******г дуудаж байна гэхээр нь Б.******* баярлаад тэр айл руу нь оръё гэсэн. Тэгээд М.ийнд ороход М. гэртээ пиво тавьчихсан байсан. М. наашаа ороод ир суу ярьж сууя гэсэн. Тэгээд пиво уугаад сууж байсан. ******* бид хэдийг ороход унтаж байсан. Ууж сууж байгаад М., Ж.*******, бид гурав тамхи татахаар нойлын өрөөнд нь орсон. Тэгээд байж байтал доод айл юм уу, айл юм уу, хажуу айл юм уу мэдэхгүй, нэг юм дуугарсан. Гэтэл М. гүйж гараад Ч.*******г Б.******* зодчихлоо гэсэн юм ярьж байсан. Тэгээд Ж.******* бид хоёр нойлын өрөөнд тамхиа татаж дуусгахаар үлдсэн байсан. Удалгүй бид хоёр гараад харахад Ч.******* яг унтаж байсан чигээрээ унтаж байсан. Толгой нь цонх руу харсан байдалтай байсан. Удалгүй Ч.******* босож ирээд хамт сууцгааж байтал М. согтоод Б.*******ийн гараас нь байн байн атгаад байсан бөгөөд түүнийг Ч.******* хараад уурлаад босож ирсэн. Ч.******* тодорхой хэмжээнд эрүүлжээд босоод ирсэн байсан. М. рүү хандаж наад Б.*******өө чи аваарай гэж хэлж байсан. Түүнээс болоод М. уурласан. Ч.******* би явлаа гээд хувцсаа өмссөн. Тэр өрөө үүдэндээ хаалгагүй аркны дээгүүр хөшиг шиг зүйл  дээгүүр унжуулсан байсан. Тэрийг Ч.******* даваад гарахад л М. араас нь юу гэнээ муу гичий нохой гээд араас нь гүйгээд гарсан. Араас нь очих үед ёо ёо болоод л орилолдоод байсан. Очиход М. Ч.*******г унагаагаад бөгсөн биеэр нь газар суулгаад үсэдчихсэн байж байсан. Царайг нь харахад хацар нь ташуу улайсан байсан. Тэгээд гутлын шүүгээг нь мөргөөд унагачхаж баларсан юм гэж бодоод хамт байж байтал хэрүүл уруул болсон.  Тэгээд хэрэл байхаар нь би явлаа, өглөө эрт ажилтай, хурал семинартай гэхэд Ж.*******, Б.******* хоёр хүлээж бай тамхилаад гаръя гэсэн. Тэгээд би гараад машин халаагаад байж байх хооронд энэ хоёрыг цагдаа аваад явсан байсан. М. над руу фейсбүүк чаат бичээд нөгөө хэдийг цагдаа ирээд аваад явсан намайг цагдаа руу хүргээд өгөөч гэж чаат бичсэн. Цагдаа дээр очоод юу болсныг мэдэхгүй байж байтал М. цагдаа дээр оронгуутаа Б.******* зодсон утгатай юм яриад бүгдийг нь эрүүлжүүлэхэд үлдээчхээд өөрөө ганцаараа гараад ирсэн. Өө ашгүй таньдаг цагдаа байна гайгүй байх гэж надад хэлсэн. Тэгээд манайд дахиад хэдэн пиво байгаа хоёулаа очиж тэрийг уух уу гээд гэрт нь очиход 2, 3 цаг болж байсан. Одоо харивал гэрийнхэн хаалга үүдээ тайлахгүй байх гэж бодоод 2, 3 пиво уучхаад хоносон. Өглөө нь байж байтал М. рүү Ч.******* залгаад юу болсон бэ гэж хэлтэл таныг Б.******* зодоод гээд цаад өрөө лүү ороод утсаар ярьж байсан. Тэгээд би ажил руугаа явах гэж байтал намайг төв рүү дөхүүлээд буулгачих гэхээр нь суулгаад явж байтал Ч.*******тай утсаар ярьж дууссаныхаа дараа ёстой буруу хүнтэйгээ андуурлаа даа, энэ хэл амаа одоо ашиглахгүй юм бол бурхан надад гомдоно гээд муухай муухай инээж байсан. Тиймэрхүү зүйл болсон. Би нурууны дискний цүлхийлттэй бөгөөд гэртээ хэвтэрт байх хугацаанд Батгэрэл гэх байцаагч манай гэрт ирээд одоо цагдаа руу явна мэдүүлэг өгнө дагаад яв гэж хэлсэн. Би очоод мэдүүлэг өгөх гээд өрөөнд нь суухад 3, 4 согтуу хүн байсан бөгөөд нөгөө хэдтэйгээ хэрүүл хийгээд надаас мэдүүлэг авахгүй өдөржин өрөөндөө зогсоосон. Тэгээд нэг юм мэдүүлэг авахдаа Ч.******* хэвтэж байсан гэх үгийг унасан байсан гээд бичсэн байсан. Тэгээд мэдүүлэгтэйгээ танилцаад уншиж байтал, наадах чинь нэг их хамаа байхгүй, хурдан гарын үсгээ зур гэж хэлсэн. Би өмнө нь ийм хэрэгт холбогдож байгаагүй тул нарийн зүйлийг нь мэдээгүй. Бас нуруу нугас өвдөж байсан тул харихын тулд бушуухан гарын үсэг зурчихсан. Түүнээс болоод чиний мэдүүлэг ийм байна, чамтай ярих зүйл байхгүй гэх зүйл хэлсэн. Тэгж л эхлээд бид хэд буруутчихсан юм” гэв.

 

   Шинжээч эмч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ч.*******гийн биед тархи доргилт, дух хоёр нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд зулгаралт, хамар дагз, баруун зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. ...Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Цус хуралт, зөөлөн няцрал гэмтэл, тархи доргилт хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хамаарагдахгүй. ...Байрлалын хувьд өөр өөр газар байгаа тул мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж гаргасан байгаа” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 08-13 дахь тал),
  2. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Б.******* миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.******* намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд //, *******, нар хараад байж байсан. Өмнө нь 2019 оны 10 дугаар сард ******* намайг хардаад зодож байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),
  3. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М., Ж.******* бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.******* газар уначихсан, Б.******* хажууд нь байсан. Б.******* Ч.*******гийн утсыг үзэж өөр хүнтэй чаталсан болохыг мэдчихээд уурлаад Ч.*******тай маргалдаад байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал),
  4. Гэрч М.ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Ч.******* эгчтэй уулзаж 8 Сэнгүр пиво аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд удалгүй Б.******* хоёр найзын хамт манай гэрт ирсэн. ...Б.******* тамхилъя гэхээр нь гурвуулаа дахин 00 өрөөнд ороод тамхилж байхад том өрөөний хана түг хийх чимээ гарахаар нь би гарч том өрөөнд ороод юу болоод байгаа юм бэ гэхэд “энэ намайг цохидог байна ш дээ” гээд Ч.******* ёолоод толгойгоо бариад харин Б.******* “энэ надаас салаад 7 ч хоноогүй байж шинэ хаяг нээгээд баахан залуучуудтай чаталсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд хоёр найз нь за за больцгоо гэж хэлээд намжиж суусан. Тэгээд Б.*******, Ч.******* хоёр гал тогооны өрөөнөөс орж ирээд жаахан сууж байгаад Б.******* тамхилъя гэхээр нь гурвуулаа дахин 00 өрөөнд орж тамхи татаж байхад тэр хоёр ******* Алтан-Очир нарын хоорондоо чаталсан чатыг яриад байсан. Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.******* газар уначихсан Б.******* дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.*******гийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.******* босож үүдэнд очоод Б.*******тэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд бид хоёр явлаа гэхэд Б.******* “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн. Би очиход том өрөө, гал тогооны өрөө хоёрын хоорондох хананы дунд Ч.*******г суулгачихсан чи янхандаад яв гээд Б.******* толгой  руу нь цохиж байхад нь боль гээд дундуур нь орж салгахад Ч.******* босож ирээд чамаас боллоо гээд намайг үснээс хальт бариад авахаар нь би яасан юм гээд Ч.*******г түлхэж холдуулаад өөрөө холдсон.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дахь тал),

5. Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө унтаж байхад манай охин Ч.******* ээж рүүгээ залгаад намайг Б.******* аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярихаар нь би босоод гэрээс гараад 02 цагийн үед машинаа унаад 58 дугаар байрны гадаа очиход орцны үүдэнд 2 залуу зогсож байхаар нь хаана байна гэхэд энд байгаа гээд дагуулаад 3 давхарт гарахад нэг хүүхэд хаалга нээж өгсөн. Цаад өрөөнд нь охин нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан. Манай хөгшин рүү залгаад хэлэхдээ Б.******* намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.******* нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

6. Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаа юм хэлээч гэхэд “******* зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн, тэгээд нөхөртөө хэлж босгож явуулаад байхад хэдхэн минутын дараа охин над руу залгахаар нь автал “ эгчээ сайн байна уу би үсчин хийдэг байна” гэхэд за гэсэн чинь “сая ******* танай охиныг зодчихсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал),

7. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нэлээн сууж байгаад *******, , ******* 3 нойлын өрөөнд ороход 2 удаа нүүрэнд нь цохисон” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал),

8. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн -33 дахь тал),

9. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3244 дугаар: “Ч.*******гийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар, дагз, баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал),

10. Хохирогч М.ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ч.******* // эгчийг Б.******* зодож байхад Ж.******* салгах нь битгий хэл “чамайг манай найз тоосон нь их юм янхан минь баярлаж яв” гэх мэтээр доромжилж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 43-46 дахь тал),

11. Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх хана мөргүүлэх чимээг Б.*******, Ж.******* бид гурвуулаа сонссон. Коридорт нүд рүү нь цохиход Ж.******* бид хоёр хараад зогсож байсан. Б.******* яг хаана байсныг анзаараагүй. Би нээх их согтолттой байгаагүй болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Тэр өдөр мэдүүлэг өгөх бүрэн чадвартай байсан. Ч.******* эгч тасарчихсан согтуу байгаагүй. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Өөрсдөө манай гэрт орж ирчхээд дээрээс нь хүн нэмж дуудчихаад тэгээд намайг өөрийгөө зодсон болгож ярьж байгаад үнэхээр харамсаж гомдож байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал),

12. Шүүгдэгч Ж.*******ын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...шөнө дундын орчимд гэх хүүхэн Ч.*******тай маргалдаад байсан. Б.******* чамайг хайрлаад байхад чи новшийн зан гаргалаа манайхаас зайл гээд хэрэлдсэн. Би тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр гэх хүүхэн нь Ч.*******г үс дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан. ...Б.******* Ч.******* хоёр огт муудаагүй, Б.******* огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.*******г М. // гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үс газраар чирч дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.******* согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М. // Ч.*******гийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан...” (1 дүгээр хавтаст хэргийн -39 дэх тал),

              13. Шүүгдэгч Ч.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Сэрэхэд М. хөөе 2 хүүхэдтэй янхан авгай минь наана чинь хүн уйлаад байна. Жаахан хүүхэдтэй явдаг байж уйлуулаад байхдаа яадаг юм гэхээр нь би харахад Б.******* суучихсан уйлж байсан. Би чамд ингэж доромжлуулж чадахгүй харилаа гээд үүдэнд очоод куртикээ өмсөх гээд өлгүүрээс авахад араас М. гүйж ирээд “юу гэнээ янхан” гээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан байх, нэг сэрэхэд би том өрөөнд нь гудсан дээр нь хана налаад сууж байсан, тэр үед зүүн нүд хавдаад аньчихсан толио өгчих гээд М.ээс авч толинд харахад хавдчихсан байхаар нь М.д чи яаж байгаа юм бэ гэж намайг хэлэхэд “таныг сая Б.******* өшиглөчхөөд гараад явчихлаа” гэхээр нь аав, ээжрүүгээ залгаж ээжид Б.******* намайг өшиглөчихлөө гэж хэлсэн. ...Би Б.*******тэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.д гомдолтой” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 23-25 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч М.ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал),
  2. Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал)
  3. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ч.******* бид 2 хоёр жилийн өмнө танилцсан түүнээс хойш үерхэж эхэлсэн юм, манай найз хүүхэн гэж хэлж болно. Ч.******* гэртээ, би гэртээ тус тусдаа амьдардаг, хааяа уулздаг юм. ...Би огт биед нь хүрсэн зодсон зүйл байхгүй. Би тэр 2-ыг муудаж зодолдож байхад нь салгахад гайгүй намжсан. Тэгээд манай найз Б.******* юун хэрүүл зодоон бэ би явлаа гээд гарахад нь бид 2 цуг гарсан, буцаад аавтай нь цуг орж ирэхэд нүүр нүд нь хавдаад аймаар болчихсон байсан. ...Би огт зодоогүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -36 дахь тал),
  4. Шүүгдэгч Ж.*******ын гэрчээр өгсөн: “...Үгүй тэр хоёр огт муудаагүй. Б.******* огт биед нь хүрсэн зодсон өшиглөсөн зүйл байхгүй. Бид 3 ороход Ч.******* тасарчихсан бололтой унтаж байгаад сэргэсэн. Б.******* явж бид 2 буцаад аавтай нь цуг орж ирэхэд Ч.*******гийн нүүр нүд нь хавдаад аймаар болчихсон байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дэх тал),
  5. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цохиж зодож байгааг хараагүй, 00 өрөөнд байхад хана юм уу шал түсхийх чимээ гарсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал),
  6. Хохирогч М.ийн гэрчээр өгсөн: “...Намайг гэрийн үүдэнд салгахаар очиход миний үснээс хальт барихаар нь түлхэхэд тавьж би өөрөө холдсон. Би согтсон халсан зүйл байхгүй хүнтэй муудалцах дургүй, тэгээд ч надад эгчтэй муудалцах шалтгаан байхгүй, тэднийг орж ирэхээс өмнө бид зүгээр л сууцгааж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал),
  7. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Бид нарыг ороход Ч.******* хэвтэж байгаад босож ирсэн. Биднийг гарахын өмнө үүдэнд М.тэй муудалцаад байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 79-82 дахь тал),
  8. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал),
  9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал),
  10. Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 116, 118 дахь тал),
  11. Нийслэлийн Налайх дүүргийнны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 117, 119 дэх тал),
  12. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал),
  13. Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),
  14. Боловсролын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал),
  15. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 125-1 дэх тал),
  16. 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн хохирол барагдуулсан тухай (2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ч.*******гийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Мэдүүлгийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн уулзалт, мэдүүлгийн өрөөнд 17 цаг 30 минутад эхлүүлэв. ...Байхгүй. Би *******тэй огт муудалцаагүй. Би сэрээд харахад ******* уйлж байгаа харагдсан. ...Байхгүй ерөөсөө муудсан маргалдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дахь тал),
  2. Нийслэлийн шүүх шинжилгээний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 3244 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)
  3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал),
  4. Хохирлын мөнгө төлсөн гэх “Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.******* миний бие Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан 120.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болно” гэх баримт (2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   1. Хохирогч М.ийн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 23-25 дахь тал),

   2. Хохирогч М.ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -33 дахь тал),

   3. Хохирогч М.ийг хохирогчоор тогтоосон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал),

   4. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал),

   5. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал),

   6. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 369 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс 6 дугаар хуудас дахь шүүгдэгч Б.*******ийн мэдүүлгийн хэсэг, 11 дүгээр хуудас дахь хохирогч М.ийн мэдүүлгийн хэсэг, 12-13 дугаар хуудас дахь гэрч Б.*******ийн мэдүүлгийн хэсэг, 15 дугаар хуудас дахь гэрч Б.*******ийн мэдүүлгийн хэсэг, 19 дүгээр хуудас дахь гэрч Б.*******ийн мэдүүлгийн хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 222-226 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, шүүгдэгч Ч.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг” тус тус нотлох,

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч О.Алтанчулуу “шүүгдэгч Б.*******ийг яллах дүгнэлтэд дурдсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах” гэсэн,

шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “шүүгдэгч Ж.*******ыг яллах дүгнэлтэд дурдсан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн,

шүүгдэгч Ч.*******гийн өмгөөлөгч Б.******* “шүүгдэгч Ч.*******г яллах дүгнэлтэд дурдсан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцож, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

  1. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө тоотод байрлах М.ийн гэрт хохирогч Ч.*******тай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар, дагз, баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Б.******* миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.******* намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М., Ж.******* бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.******* газар уначихсан Б.******* хажууд нь байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч М.ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.******* газар уначихсан Б.******* дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.*******гийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.******* босож үүдэнд очоод Б.*******тэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд, бид хоёр явлаа гэхэд Б.******* “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн. Би очиход том өрөө, гал тогооны өрөө хоёрын хоорондох хананы дунд Ч.*******г суулгачихсан чи янхандаад яв гээд Б.******* толгой руу нь цохиж байхад нь боль гээд дундуур нь орж салгахад Ч.******* босож ирээд чамаас боллоо гээд намайг үснээс хальт бариад авахаар нь би яасан юм гээд Ч.*******г түлхэж холдуулаад өөрөө холдсон” гэх мэдүүлэг,

- Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө унтаж байхад манай охин ******* ээж рүүгээ залгаад намайг Б.******* аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярихаар нь би босоод гэрээс гараад 02 цагийн үед машинаа унаад 58 дугаар байрны гадаа очиход орцны үүдэнд 2 залуу зогсож байхаар нь хаана байна гэхэд энд байгаа гээд дагуулаад 3 давхарт гарахад нэг хүүхэд хаалга нээж өгсөн. Цаад өрөөнд нь охин нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан. Манай хөгшин рүү залгаад хэлэхдээ Б.******* намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.******* нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “******* зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн. ..хэдэн минутын дараа охин над руу залгахаар нь автал “ эгчээ сайн байна уу би үсчин хийдэг байна” гэхэд за гэсэн чинь “сая ******* танай охиныг зодчихсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3244 дугаар дүгнэлт, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.*******, Ч.******* хоёр огт муудаагүй. Б.******* огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М. гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үс газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.ийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн болох нь,

            Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М. араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би *******тэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.д гомдолтой байна” гэж М.ийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн болох нь тус тус:

 

- Хохирогч М.ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ч.******* // эгчийг Б.******* зодож байхад Ж.******* салгах нь битгий хэл “чамайг манай найз тоосон нь их юм янхан минь баярлаж яв” гэх мэтээр доромжилж байсан...” гэх мэдүүлэг,

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх хана мөргүүлэх чимээг Б.*******, Ж.******* гурвуулаа сонссон. Коридорт нүд рүү нь цохиход Ж.******* бид хоёр хараад зогсож байсан. ******* яг хаана байсныг анзаараагүй. Би нээх их согтолттой байгаагүй болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Тэр өдөр мэдүүлэг өгөх бүрэн чадвартай байсан. ******* эгч тасарчихсан согтуу байгаагүй. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Өөрсдөө манай гэрт орж ирчхээд дээрээс нь хүн нэмж дуудчихаад тэгээд намайг өөрийгөө зодсон болгож ярьж байгаад үнэхээр харамсаж гомдож байна” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ж.*******ын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...шөнө дундын орчимд гэх хүүхэн *******тай маргалдаад байсан. ******* чамайг хайрлаад байхад чи новшийн зан гаргалаа манайхаас зайл гээд хэрэлдсэн. Би тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр гэх хүүхэн нь *******г үс дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан. ...Б.******* Ч.******* хоёр огт муудаагүй, Б.******* огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.*******г М. // гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үс газраар чирж дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.******* согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М. // Ч.*******гийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ч.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Сэрэхэд М. хөөе 2 хүүхэдтэй янхан авгай минь наана чинь хүн уйлаад байна. Жаахан хүүхэдтэй явдаг байж уйлуулаад байхдаа яадаг юм гэхээр нь би харахад Б.******* суучихсан уйлж байсан. Би чамд ингэж доромжлуулж чадахгүй харилаа гээд үүдэнд очоод куртикээ өмсөх гээд өлгүүрээс авахад араас М. гүйж ирээд “юу гэнээ янхан” гээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан байх, нэг сэрэхэд би том өрөөнд нь гудсан дээр нь хана налаад сууж байсан, тэр үед зүүн нүд хавдаад аньчихсан толио өгчих гээд М.ээс авч толинд харахад хавдчихсан байхаар нь М.д чи яаж байгаа юм бэ гэж намайг хэлэхэд “таныг сая Б.******* өшиглөчхөөд гараад явчихлаа” гэхээр нь аав, ээж рүүгээ залгаж ээжид Б.******* намайг өшиглөчихлөө гэж хэлсэн. ...Би *******тэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.д гомдолтой” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.*******, тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэх, 3 шүүгдэгч, гэрч Б.******* нарын “М. нь Ч.*******г үсдэж газар унагасан” гэсэн мэдүүлэг ижил, зөрдөггүй гэх, хохирогч гэх М.д ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй гэх, шүүгдэгч Б.******* нь “би Ч.*******тай огт муудаагүй, гар хүрээгүй” гэж, шүүгдэгч Ж.******* нь “Б.*******, Ч.******* нар муудалцаагүй, биед нь халдсан зүйл байхгүй” гэж, шүүгдэгч Ч.******* нь “...би тэр өдрийн үйл явдлыг сайн санадаггүй, би өөрөө согтуу байсан, өөрийн санаж байгаа зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн, өөрөө хохирсон байхад намайг хэрэгт буруутгасан” гэж тус тус маргааныг шүүх хянаж үзлээ.

 

 Хохирогч Ч.*******гийн биед “тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар, дагз, баруун зулайн хуйханд цус хуралт” бүхий өөр өөр байрлалд олон тооны гэмтэл учирсан байх бөгөөд хэрэг болсон өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлсэн хохирогч Ч.*******гийн “...Б.******* миний гар утсыг үзэж байгаад намайг хардаж зодож эхэлсэн. Б.******* намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд //, *******, нар хараад байж байсан” гэх анхны мэдүүлэг, хэрэг болсон гэх өдрийн маргааш нь цагдаагийн байгууллагад очиж мэдүүлсэн гэрч Б.*******ийн “...М., Ж.******* бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.******* газар уначихсан Б.******* хажууд нь байсан” гэх анхны мэдүүлэг, гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцож байхдаа өгч байсан “...Б.******* нь хардалтын улмаас Ч.*******гийн биед халдсан, ” гэх агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой мэдүүлгүүд, тухайн үйл явдлын талаар дамжмал байдлаар мэдсэн гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө унтаж байхад манай охин ******* ээж рүүгээ залгаад намайг ******* аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “******* зодчихсон” гэсэн...” гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүдийг шүүгдэгч Б.******* нь Ч.*******г бусадтай хардсаны улмаас 2-3 удаагийн үйлдэл, давтамжаар түүний биед халдаж учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Б.******* нь Ч.*******тай муудалцаагүй, огт гар хүрээгүй, зодоогүй, М. нь Ч.*******г үсдэж, гутлын шүүгээ мөргүүлж унагасан гэх тайлбар, мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж энэ талаар гаргасан шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...би тэр өдрийн үйл явдлыг сайн санадаггүй, би өөрөө согтуу байсан, өөрийн санаж байгаа зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн, өөрөө хохирсон байхад намайг хэрэгт буруутгасан” гэж маргаж буй боловч хэрэг болсон өдөр хамт байсан гэрч М.ийн “...Ч.******* эгч тасарчихсан согтуу байгаагүй” гэх, хэрэг болсон өдөр хамт байсан гэрч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.******* Б.*******ийг хараад баярлаж байсан. Ойр зуур юм яриад сууж байсан” гэх, хэрэг болсон өдөр Ч.*******г М.ийн гэрээс очиж авч, цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн түүний аав болох гэрч Ч.ын “...Ч.******* нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Б.******* миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн” гэх анхны мэдүүлэг нь согтуурсны улмаас эсхүл өөрийгөө бүрэн гүйцэд зөв илэрхийлж чадаагүйтэй холбоогүй, харин 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түүнийг хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогч Ч.******* нь “...Б.*******тэй огт муудалцаагүй, намайг зодоогүй” гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөлсөн, төөрөгдүүлсэн зорилго агуулсан байна гэж дүгнэв.

 

            Мөн шүүгдэгч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Б.*******, Ч.******* нар муудалцаагүй, Б.******* биед нь халдсан зүйл байхгүй. Харин М. гэх хүүхэн зодсон” гэж болсон бодит байдлыг мушгин гуйвуулж, өөрчлөн мэдүүлсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан Худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэх, гүтгэх нь нийгмийн хор аюул их бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй тул “хохирогч гэх М.д ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй” гэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

           Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь толгойн компьютер томографийн зураг авахуулсан гэх 120.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/ байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******д 120.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/ тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.******* нь “нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Харин шүүгдэгч Ж.*******, Ч.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол учраагүй, хохирогч М. нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч  Ж.*******, Ч.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 7.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 6.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.900.000 төгрөгөөр  торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Г.Алтанчулуу: “Миний үйлчлүүлэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд  оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Ч.*******гийн өмгөөлөгч Б.*******: “Миний үйлчлүүлэгч Ч.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг ч гэсэн бага насны 2 хүүхэдтэй, нөхөргүй, ам бүл тавуулаа амьдардаг. Улсын яллагчийн зүгээс 6.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа хэт өндөр байна, уг гэмт хэрэг нь ялын сонгох санкцтай, эдгээрээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: “Миний үйлчлүүлэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан зүйл байхгүй, торгох ялын хамгийн доод хэмжээ болох 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жилийн хугацаанд ын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******, Ж.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж, шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”  гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, толгой компьютер томографын шинжилгээний төлбөр 120.000 төгрөгийг төлсөн байх боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байсныгаа үгүйсгэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан өршөөлд хамруулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ж.*******, Ч.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарч байгаа болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Батжаргалын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн,

Шүүгдэгч ******* овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд, шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 1 (нэг) жилийн хугацаанд ын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Ж.*******, Ч.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ