Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч О.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* төрсөн, ******* настай, , боловсролгүй, мэргэжилгүй, “” ХХК-д , ,, хамт , , тоотод оршин суух,

   урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар хорих ялаар тогтоож, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

   Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалт, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар захирамжаар хорих ялаас 3 жил 1 cap 9 хоногийн ялыг дүйцүүлэн хасаж, 2 жил 7 cap 9 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн , тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай О.*******тай “...хоол ундаа хийлгүй архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн гуя руу хөлөөрөө 2 удаа өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эхнэрийнхээ биед халдсан нь үнэн” гэв.

 

            Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амралтын өдөр байсан ба би гэртээ хувцас хунараа угаагаад, дунд охин маань волейболын секцдээ яваад, бага охин Шагайгийн гэрт очиж тоглоно гэж яваад би ганцаараа байж байтал манай найз над руу залгаад гийн гэрт очъё ойр зуурын юм ярьж сууя гэхээр нь зөвшөөрөөд 14 цагийн үед гараад гийн гэрт очоод бид 3 хоорондоо юм ярингаа хоол хийж идээд 2,5 литрийн савтай пиво 1 савыг, 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад 18 цагийн үед байх гэртээ иртэл манай нөхөр хөдөө байж байгаад хүрээд ирсэн байсан. Тэгээд над руу хоол ундаа хийхгүй, гадуур архи ууж явлаа гээд уурлаад шууд миний зүүн гуя руу 2 удаа өшиглөхөөр нь би айгаад гарч яваад утас унтарсан байсан болохоор хүний утсаар цагдаа дуудсан. ... 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан гэртээ байж байтал 14 цагийн үед байх манай охин бас халуураад байсан ба эмийг нь уулгах гэсэн чинь манай охин уухгүй гээд байхаар нь уулгахгүй орхисон чинь эмийг уулгаж чадсангүй гээд намайг загнахаар нь би энэ хүүхэд чинь өөрөө эмээ уу гэхээр уухгүй юм байна ш дээ гээд хоорондоо маргалдсан чинь миний баруун хөлийн шилбэ рүү зөөлхөн өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

  1. Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаартай “О.*******ийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  1. Аюулын  зэргийн  үнэлгээний  2022  оны  04  дүгээр  сарын  03-ны  өдрийн

тэмдэглэл (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

  1. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/07 дугаартай маягт (хавтаст хэргийн 34-37 дахь тал),

 

  1. Шүүгдэгч М.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал),

 

  1. Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 08 цагийн үед би Налайх дүүргийн , руу малтай айлуудын ямаа самнах ажлаар явж байгаад орой 19 цагийн орчим гэртээ иртэл хүн байхгүй эзэнгүй байхаар нь рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байхаар нь баз хүргэн гэрт очтол манай бага охин халуураад гээд хэвтсэн, дунд охин волейболын секцээ тараад ирлээ гээд байж байхаар нь гараад буцаад гэр рүүгээ ганцаараа алхаад иртэл 20 цагийн үед байх ирсэн, ганцаараа архи үнэртүүлсэн нэлээн согтуу байж байхаар нь уур хүрээд хоол ундаа хийсэн юм уу гэж асуухад урдаас хийгээгүй, хийж өгөх албатай юм уу, өөрөө хийгээд идэхгүй юу гэхээр нь миний уур хүрээд зүүн гуя руу нь 2 удаа өшиглөсөн. ...2021 оны 10 дугаар сард байх миний санаж байгаагаар орой 20 цагийн үед болов уу тухайн үед манайх ажлын хашаанд байдаг байсан , тоот хаягт байхад бага охин маань халуураад эм уулгах гэхэд уухгүй байхаар нь биийг аргалаад эмийг нь уулгаарай гэсэн чинь уулгаж чадахгүй байна буцааж гаргаад байна гээд урдаас уурлахаар нь би бас аль хөл рүү нь гэдгээ санахгүй байна зүгээр л зөөлхөн нэг удаа өшиглөөд хүүхдийнхээ эм тариаг өгчхөж чаддаггүй юм уу гэж хэлээд л өнгөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

            Харин шүүгдэгч М.*******, хохирогч О.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн , тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.*******тай “...хоол ундаа хийлгүй архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн гуя руу хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд над руу хоол ундаа хийхгүй гадуур архи ууж явлаа гээд уурлаад шууд миний зүүн гуя руу 2 удаа өшиглөхөөр нь би айгаад гарч яваад утас унтарсан байсан болохоор хүний утсаар цагдаа дуудсан. ....2021 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна ... манай охин эмээ уухгүй гээд байхаар нь уулгахгүй орхисон чинь эмийг уулгаж чадсангүй гээд намайг загнахаар нь би энэ хүүхэд чинь өөрөө эмээ уу гэхээр уухгүй юм байна ш дээ гээд хоорондоо маргалдсан чинь миний баруун хөлийн шилбэ рүү зөөлхөн өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хүчирхийллийн аюулын зэрэг “2” оноо буюу “бага” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-33 дахь тал),
  • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/07 дугаартай “М.*******, О.******* нар нь анх удаа цагдаагийн байгууллагад хандаж байгаа, цаашид эвлэрч хамт амьдарна” гэх тэмдэглэл бүхий маягт (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
  • Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гэр рүүгээ ганцаараа алхаад иртэл 20 цагийн үед байх ирсэн ганцаараа архи үнэртүүлсэн нэлээн согтуу байж байхаар нь уур хүрээд хоол ундаа хийсэн юм уу гэж асуухад урдаас хийгээгүй, хийж өгөх албатай юм уу, өөрөө хийгээд идэхгүй юу гэхээр нь миний уур хүрээд зүүн гуя руу нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийг бүрэн бус дунд боловсролтой гэж тусгасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь “3 дугаар анги төгссөн” гэсэн тайлбар өгсөн тул түүнийг Бага, дунд боловсролын тухай хуулийн 4, 7 дугаар зүйлд тус тус зааснаар боловсролгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.******* нь боловсролгүй боловч монгол хэл, бичиг мэддэг /уншиж чаддаг/, өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч О.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Учир нь шүүгдэгч М.*******, хохирогч О.******* нар нь 2004 оноос хамтран амьдарч эхэлсэн, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч өмнө нь 2021 онд хамтран амьдрагч буюуийнхээ биед ахуйн шинжтэй маргаанаас болж халдаж байснаас өөрөөр халдаж байгаагүй, аюулын зэргийн үнэлгээ “2” оноо буюу бага, мөн уг маргаан нь тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаа буюу “...бага хүүхэд нь халуурч байхад О.******* нь хоол ундаа хийхгүй, архи уусан...” гэх шалтгааны улмаас маргалдаж шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаа ял шийтгэгдэж, ялыг эдэлж дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч М.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг өмнө 2 удаа үйлдэж, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг дахин үйлдсэн байгаа нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй бөгөөд энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ