Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 85

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Г.Мөнхбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Э.*******, А.*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201626030137 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 05-нд аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, ээж, 2 ах, 2 эгчийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:МД/,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 7 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:УЗ/,

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 8 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, ам бүл 5, ээж, ах, бэр эгч, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,   гудамж,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 40 /дөч/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:УЗ/,

 

Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Б.******* нь Э.*******, А.******* нартай бүлэглэн, машин механизм ашиглан, 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот Б.н хашаанд нэвтрэн орж, “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Э.******* нь Б.*******, А.******* нартай бүлэглэн, машин механизм ашиглан, 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо тоот Б.н хашаанд нэвтрэн орж “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч А.******* нь Б.*******, Э.******* нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо тоот Б.н хашаанд нэвтрэн орж “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.*******аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

“...Би 2016 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө хүргэн ах ******* машиныг гуйж  аваад таксинд явах гэж гараад замаараа *******ийг гэрээс нь аваад, Өмербек бид хоёр Саппоро-Яармаг чиглэлд таксинд явж эцсийн буудал дээр хүн буулгасан. Тэгээд *******тэй уулзахаар Яармагийн 2 дугаар буудал дээр “Алаг адуут” хүнсний дэлгүүрийн хажуу булан эргээд зогстол ******* нохой барьсан зогсож байсан. Тэгээд *******ийг суулгаад дэлгүүрийн урд талынх нь гудамжаар орж нэг буудал яваад Яармагийн 01 дүгээр буудал дээр зогссон.

Машинтайгаа зогсож байтал араас хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогс гээд зогсоогоод шалгасан. Машин дотор *******ийн барьж байсан нохойг харчихаад “хаанаас авсан юм, авсан газраа зааж өг” гээд ******* хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машинд суугаад урд яваад, ******* бид хоёр ард нь дагаж явсан. Тэгээд нохойны эзний хашааны гадна очоод тэр хашааны хаалгыг нь цохиод тэр айлын хүн гарч ирээд “манай нохой мөн байна” гэж таньсан. Тэгээд маргааш нь Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Би айлын нохой хулгайлаагүй. ******* бид хорыг машинтайгаа *******тэй уулзах гэж очиход тэр нохойтой байсан.   ахаас 20.00 цагийн үед “аав дээрээ очоод ирье” гээд машиныг нь авсан байсан. Гэхдээ ахын эхнэрт “таксинд явна” гэдгээ хэлсэн байсан. Бид нарын зогсож байсан гудамжны зам маш нарийхан өөдөөс машин ирэхэд зам тавьж өгөх боломжгүй учраас араас ирж байсан машинд зам тавьж өгөхөөр хөдөлсөн. Түүнээс биш цагдаагийн машинаас зугатаасан зүйл байхгүй. Би нохой хулгайлаагүй, хэрэг хийгээгүй учир үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

2. Шүүгдэгч Б.*******өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

“2016 оны 01 сарын 13-14-ний шилжих шөнө Э.*******, А.******* нартай уулзахаар гэрээсээ гараад Яармагийн 6 дугаар гудамжинд явж байхад 2 нохой гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь би “яасан хөөрхөн нохой вэ” гэж бодоод дуудсан. Гэтэл нэг гөлөг нь миний урд эрхлээд хэвтсэн. Тэгээд  ямар нэг таних тэмдэг байхгүй болохоор нь аваад тэжээе гэж бодсон. Нэг нохой нь урагшаа яваад өгсөн. *******, ******* хоёртой уулзаад Яармагийн 1 дүгээр буудал дээр байдаг 24 цагийн хүнсний дэлгүүрт очсон. Тэгтэл машины ардаас машины гэрэл туссан. Машин зогсож байсан газар нарийн гудамж байсан. Машин таллан зогсож байсан учраас гэрлээ анивчуулсан. Тэгээд цагдаа байсныг мэдсэн. Би нохойг юмаар дарж нуугаагүй. Тэгээд цагдаагийн хүмүүс миний олсон нохойг “хаанаас авсан юм, хэний нохой юм бэ” гэж асуухаар нь би “гудамжнаас олсон юм” гэж хэлсэн. Гэрийг нь мэдэх үү гэхээр нь урагшаа явсан урд талын гудамж руу орсон байх гэж бодоод Цагдаад хэлсэн. Хоёр цагдаатай би явж байтал гүйж явсан нохой айлын гадаа байсныг хараад “наад нохойтой чинь хамт байсан” гэж зааж өгсөн. Цагдаагийн хүн тэр айлын хашааны хаалгыг нь нүдээд, тэгээд эзэнд нь нохойг нь хүлээлгэж өгсөн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг тэр нохойг авах үед А.Өмербек, Э.******* хоёр хамт байгаагүй, хараагүй. Тухайн нохой ямар ч таних тэмдэг байхгүй байсан учраас тэжээе гэж бодсон. Харин Монгол банхарын гөлөг гэдгийг би сүүлд мэдсэн.” гэсэн мэдүүлэг,  

 

3. Шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 01 дүгээр сарын 13-14-ний шөнө Э.******* “хамт халтуур хийе” гэж ирсэн. Саппоро-Яармагийн чиглэлд хүн авч эцсийн буудал руу хүн хүргэж өгсөн. Тэгээд Э.******* Б.*******өөс пүүз авахаар Яармагийн 2 дугаар буудал дээр бид хоёр *******тэй уулзахаар зогсож байсан. “Алаг адуут” дэлгүүрийн хажууд тамхи татаад зогсож байтал “******* байна гялс пүүзээ аваад хүрээд ир, би маргааш тэмцээнд орно” гэж Б.******* рүү мессеж бичсэн. Тэгээд “Алаг адуут” дэлгүүрийн хажууд 5 минут хүлээсэн. Тэгээд 5 дугаар гудамжинд байдаг “Алаг адуут” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо өнцөг эргээд явж байтал урдуур хар юм гүйх шиг болсон. Гэтэл Б.******* хар нохой барьчихсан зогсож байсан. Бид хоёр Б.*******өөс “юун нохой юм бэ” гэж асуухад дөнгөж сая хоёр банхар явж байсан гэсэн. Хулгайлсан юм уу гэхэд “гудамжнаас олсон юм” гэж хэлсэн. Тэгээд машиндаа суулгачих гээд суулгасан. Гэтэл араас гэрэл анивчуулаад машин ирсэн. Тухайн үед цонх цантсан байсан. Наад машин чинь зам тавьж өг гэж байна гэж бодоод зам тавьж өгье гэтэл цагдаагийн машин байсан. Тэгээд ******* машинаас буусан. Бид нар Цагдаагийн машинаас зугатаасан асуудал байхгүй. Араас гэрэл  анивчуулахад машин зам тавьж өг гэж байна гэж бодоод хажуу тийшээ дарах гэж байгаад хашаа мөргөсөн. Гэтэл хажуу талаас цагдаа орж ирсэн. Тэгээд ******* буусан. Намайг улсын яллагч хулгай хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Иргэний нэхэмжлэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Би тухайн өдөр ажлаасаа 20:00 цагийн үед тараад гэртээ ирсэн. Э.******* миний машиныг “аав дээрээ очоод ирье” гээд гуйгаад аваад явсан. Тэгээд маргааш өглөө машин байхгүй болохоор хадмынх руу нь орж асуухад цагдаа дээр хулгайн хэргээр машиныг чинь хураалгасан гэж хэлсэн. Тэгээд 11:00 цагийн үед аав нь миний машиныг авч ирж өгсөн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа цагдаа дуудаж миний машиныг битүүмжилсэн. Э.******* өмнө нь миний машиныг авч байхдаа ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй.  Тийм учраас Э.*******ыг хулгай хийсэн гэж бодохгүй байна.

Би анх машинаа 8.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо 5.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Хэрвээ миний машиныг хураах юм бол эдгээр шүүгдэгч нараас машиныхаа үнийг нэхэмжлэх саналтай байна.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201626030137 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .

 

“...Би 2015 оны 3 сард “Арслан” клуб буюу нохой үржүүлгийн газраас нохойгоо Самсунг галакси S3 маркийн гар утсаар буюу 300.000 төгрөгөөр сольж авч байсан. Миний авсан гөлөг эм байсан бөгөөд өвлийн цагт ороо нь ордог болохоор 2015 оны 12 сарын 10-ны үеэс өөрийн хамаатны залуу болох Г.ын хашаанд хээлтүүлэх зорилгоор үлдээсэн байсан. Алга болох үе хүртлээ тэндээ байсан. ...2016 оны 01 сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Г. нь “манай хашаанаас чиний нохой алга болсон байна, цагдаагийнхан олсон гэж байна, Яармагийн цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үед мэдүүлэг өгчихөөд нохойгоо аваад явсан. Одоо манай нохой гэртээ байгаа.

Манай нохой ын хашааны гол хэсэгт нохойны үүрэнд байдаг. ын өөрийн нохой нь танихгүй хүн рүү дайрдаг, урдаг болохоор танихгүй хүн орох боломжгүй. Харин манай нохой уяатай, ын нохой нь сул байдаг. Хашааны хаалга тухайн үед түгжээтэй байсан гэж хэлсэн. Хашаа нь цоожтой үед нохой өөрөө гарах боломж байхгүй. Би өөрөө нохойны талаар сайн мэдэхгүй учраас нохой авч байхдаа нохойны талаар сайн мэддэг хүмүүст авах гэж байгаа нохойгоо үзүүлж байхад Монгол банхарын гөлөг мөн байна гэж хэлж байсан. Тухайн үед хэн гэдэг хүнээс авсан гэдгээ сайн санахгүй байна. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Би нохойгоо бүрэн бүтэн эрүүл саруул хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-33х, 171-172х/,

 

2. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би 2016 оны 01 сарын 13-ны шөнийн 00-01 цагийн хооронд 2 нохойндоо хоолыг нь өгчихөөд сул тавьсан. Би тухайн үед нохойндоо хоол өгөхөөс өмнө хашааны хаалгаа өөрөө түгжсэн бөгөөд манай хашааны хаалга гаднаасаа онгойхгүй, дотор талаасаа онгойдог. Том төмөр замган түгжээтэй, манай хаалга гаднаас онгойх ямар ч боломжгүй. Тэгээд би гэртээ ороод ажлаа хийгээд сууж байхад хашааны хаалга нүдсэн.

Тэгтэл манай нэг нохой хуцаад байсан. Тэгэхээр нь гараад харахад цагдаагийн ажилтан нар ирчихсэн “танайх хэдэн нохойтой вэ” гэж асуусан. Тэгэхээр нь “манайх 2 нохойтой гэж хэлсэн”. Тэр үед манай үеэл гийн охин гөлөг байгаагүй. Тэгтэл цагдаагийнхан “за тэгвэл дагаад яв” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд надаас тайлбар авсан. Тэгээд би г утсаар дуудсан, ирээд нохойгоо хүлээж авсан.

...н нохой бага байхдаа манайд өссөн болохоор гэр рүүгээ гүйгээд байдаггүй. гийн нохойг Нисэхэд байдаг Арслан нохой үржүүлгийн газраас Самсунг S4 маркийн гар утсаар сольж авч байсан. Тухайн үед энэ утас нь 300.000 төгрөгийн үнэтэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39х/,

 

3. Гэрч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

   “...Би 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 20 цагаас 2016 оны 01 сарын 13-ны өглөөний 08 цаг хүртэл Эрхэс-111 чиглэлд д/ч Д.ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 13-ны өдрийн 02 цаг 45 минутанд ХУД-ийн 4-р хороо 10 дугаар гудамжинд эргүүл шалгалт хийж явах үед улсын дугаартай Ниссан Тида маркийн мөнгөлөг өнгөтэй машин зогсож байхаар нь шалгах гэтэл хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь араас нь очиж дуут дохиогоор сануулан зогсоож шалгахад жолооч нь гэх 25 орчим насны залуу бууж ирэхэд нь ”яагаад зогсоогүй” талаар асуухад “анзаарсангүй” гэж хэлсэн. Тэгээд машин дотор сууж байсан 2 хүнийг нь шалгахад, хойд талын суудал дээр сууж байсан нэг залуу курткандаа нэг зүйл боосон байсныг ...шалгахад Монгол банхарын гөлөг байсан. Тэгээд “ямар учиртай нохой вэ” гэдгийг асуухад “гудамжинд явж байхаар нь аваад машиндаа суулгасан” гэж хэлсэн.

Тэгээд “нохойг хаанаас авсан” талаар дахин асуухад “Яармагийн 5 дугаар гудамжинд явж байхаар нь авсан” гэж хэлсэн. Яг хаана байсныг нь асууж заалгасан. Тэгээд д/ч Д. бид 2 зааж өгсөн айлынх нь хаалгыг нүдтэл эзэн нь гарч ирээд нохойгоо алдсан талаар огт мэдээгүй байсан. Тэгээд гэрийн эзэн нохойны жинхэнэ эзнийг дуудаад Цагдаагийн хэлтэс дээр ирээд нохойг нь хүлээлгэж өгсөн.

...Нохой алдсан гэх айлд анх очиход хаалга нь түгжээгүй, онгорхой байсан. Гэхдээ хаалганы хавтас нь хаалттай байсан. Тэр залуу хэлэхдээ 2 нохойндоо хоол өгчихөөд гэртээ орсон. Гэртээ орохдоо хашааны хаалгаа түгжсэн, эр нохой хүн рүү их дайрдаг, хашаандаа хүн оруулдаггүй, хашаанаас нохойнууд өөрсдөө гарах боломжгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-44х/,

 

4. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 20 цагаас 2016 оны 01 сарын 14-ний өглөөний 08 цаг хүртэл Эрхэс-111 чиглэлд цагдаа жолооч ахлах ахлагч Л.ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр 02 цаг 45 минутанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 9 дүгээр гудамжнаас 10 дугаар гудамж руу улсын дугаартай Ниссан Тида маркийн мөнгөлөг өнгөтэй машин ороод зогссон. Тэгэхээр нь уг машин дээр очоод шалгах гэтэл хөдлөөд явчихсан. Тэгээд дуут дохиогоор “зогсож бай” гэж сануулахад зогсоогүй явсан. Араас нь дагаж байтал тэр машин нэг хашааны булан мөргөөд зогссон ба машинаасаа бууж очоод хаалгыг нь онгойлгоход машины жолооч гэх залуу бууж ирээд “сонссонгүй” гэж хэлсэн. Тэр үед машин дотор нь 2 залуу сууж явсан. Арын суудал дээр сууж явсан залуу өвөр дээрээ хар өнгийн куртикт нохойны гөлөг боож тэвэрсэн байсан. Тэгээд “ямар учиртай нохой” талаар асуухад арын суудал дээр сууж явсан зулуу “гудамжнаас олсон нохой” гэж хэлсэн. Аль гудамжнаас олсон талаар асуухад “ 5 дугаар гудамжинд явж байсан нохой байгаа юм, тэгэхээр нь авсан” гэж хэлж байсан. тэгээд 5-р гудамжинд байх айлуудын хаалгыг нүдэж байхад 2 дахь айлын хүн гарч ирэхэд тухайн нохойг харуулахад “манай нохой мөн” гэж хэлсэн. Тухайн үед гэрээс гарч ирсэн залуу нохойны жинхэнэ эзэн биш байсан бөгөөд нохойны жинхэнэ эзнийг дуудаж Цагдаагийн хэлтэс дээр ирүүлж, ...жинхэнэ эзэнд нь ...нохойг хүлээлгэж өгсөн.

...А/а Л.ийн хамт нохойны эзэн айлын хаалгыг нүдэхэд хаалга нь онгорхой мөртлөө цоожгүй байсан. Хашааны эзэн хэлэхдээ нохойны хоолоо өгчихөөд хаалгаа түгжээд 2 нохойгоо сул тавьсан, хашааны хаалгыг нохой өөрөө онгойлгох боломжгүй гэж хэлж байсан. Тухайн хашааны банз болон хашааны хаалганд ямар нэгэн онгорхой цоорхой байдал ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-47х/,

 

5. Гэрч Б.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би 2015 онд “Арслан клуб”-ын гишүүн байсан. Одоо тухайн нохой үржүүлгийн газар ажиллахаа больсон. Намайг тус нохой үржүүлэгт ажилладаг байхад би “нохойн гөлөг зарна” гэж зар тавьсны дараа миний утас руу залгаад нохойн гөлөгний талаар асуусан, тэгээд би фэйсбүүк хаяг руугаа зарах гөлөгний зургаа хийж гэх залууд зургаа үзүүлж байсан. гэдэг залуу бэлэн мөнгөөр бус гар утсаар сольж нохой авахаар тохирсон. Тухайн үед би охиндоо утас авч өгөхөөр байсан юм. Миний санаж байгаагаар цагаан өнгөтэй “Самсунг галакси Эс-4” маркийн евро стандартын утас байсан. Тэгээд би 2 сартай эм гөлөг зарсан. Би нохойгоо 300.000 төгрөгөөр үнэлж зарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 173-174х/,

 

6. Илтгэх хуудас /хэргийн 5х/,

 

7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-7х, 66-67х/,

 

8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 16х/,

 

9. Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хэргийн 21-22х/,

 

10. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 23х/,

 

11. Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 168х, 169х/,

 

12. Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 01 сарын 13-ны өдөр 20 цагийн үед өөрийн хамаатны залуу болох ******* эзэмшлийн улсын дугаартай Ниссан Тида маркийн машиныг унаад Саппоро-Яармаг чиглэлд таксинд явсан. Тэр өдөр би өөрийн найз болох *******ийн гэрт нь очоод түүнийг дагуулан таксинд явсан. Тэгээд орой 23 цагийн үед манай найз ******* ******* рүү мессеж бичсэн. Тэр өдөр би *******өөс пүүз авах ёстой байсан учраас Яармагийн эцэс дээр хүн буулгачихаад *******тэй Яармагийн 2 дугаар буудал дээр уулзахаар болсон. Тэгээд Яармагийн 2 дугаар буудал дээр байдаг “Алаг адуут” дэлгүүрийн хажууд *******тэй уулзсан. ******* тэр үед хар өнгийн нохойны хүзүүний хэсгээс нь барьчихсан зогсож байсан. Тэгээд шууд миний машинд суусан. Тэр үед би “наадах чинь юу юм бэ” гэж асуухад ******* “зүгээрээ суучихъя” гэж хэлээд машинд суусан. Тэгээд ******* “явъя, явъя” гэж хэлэхээр нь би машинаа хөдөлгөсөн. Тэгээд тухайн зогсож байсан газрынхаа урд талын гудамжинд орж зогсоод, гэрлээ асаагаад харахад хар өнгийн нохой байсан. Тэгтэл араас машины гэрэл туссан, тэр үед ******* “явъя” гэхээр нь би “байж байсан нь дээр юм биш үү” гэж хэлэхэд ******* “зүгээрээ явъя” гээд тэгээд машинтайгаа хөдөлтөл араас хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогс гээд зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад цагдаагийн хүмүүстэй уулзтал намайг “архи уучихсан юм биш үү” гэж хэлсэн, би “архи уудаггүй” гэж хэлээд баримтаа үзүүлсэн. Тухайн үед *******, ******* нар машинаас буухгүй суугаад байсан, цагдаагийнхан өөрсдөө ирээд тэр хоёрыг буулгасан.

Машины арын суудал дээр *******ийн өвөр дээр нохой байсан. ******* тухайн үед нохойны эзэн айлын гэрийг цагдаагийн хүмүүст зааж өгсөн. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирээд нохойг эзэнд нь хүлээлгэж өгсөн. ...Цагдаагийн хэлтэс дээр ирээд ******* “хулгайлсан нохой юм биш үү, үнэнээ хэлээрэй” гэхэд ******* “гудамжнаас олсон нохой байгаа юм аа” гэж хэлж байсан. Цагдаад баригдсаны дараа тухайн нохой нь хулгайн нохой гэдгийг мэдсэн. Би хулгай хийгээгүй, ******* намайг гэрчилнэ. Би үнэнээ хэлж байна. Тухайн үед хулгайн нохой гэдэг талаар огт мэдээгүй байсан. Би энэ хэрэгт оролцоогүй, эртхэн шийдүүлмээр байна. Олон сар энэ хэргээс болж амьдралаараа хохирч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59х, 70-72х, 181-182х, 192-193х/,

 

13. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 01 сарын 13-ны өдөр /цаг хугацааг нь тодорхой санахгүй байна/ манай найз болох ******* миний гар утас руу *******ын утсаар залгаж мессеж бичсэн, ******* надаас пүүзээ өгчих гэж байсан. Би хэд хоногоос түүнд пүүзээ өгье гэж хэлэх гээд, бас тэр 2-оос тамхи авах гээд очсон ба 6 дугаар гудамжинд явж байхад 2 гөлөгөн нохой гараад ирсэн. Тэгэхээр нь би “яасан хөөрхөн нохой вэ” гэж бодоод эрхлүүлсэн. Тэгтэл нэг гөлөг нь миний урд эрхлээд хэвтсэн. Тэгэхээр нь би толгойг нь илтэл миний араас дагаад ирсэн. Тэгээд “Алаг адуут” дэлгүүрийн ойролцоо ирэхэд *******, ******* 2 машинтайгаа ирсэн зогсож байсан. Тэгээд би очоод машинд нөгөө гөлөгөө аваад суусан. ...Тэгээд удалгүй цагдаагийнхан ирсэн. ******* буугаад цагдаагийн хүмүүстэй уулзсан, харин цагдаагийн хүмүүс өөрсдөө ирээд ******* бид 2-ыг буулгасан. Тэгээд цагдаагийн хүмүүс миний олсон нохойг “хаанаас авсан юм, хэний нохой юм бэ” гэж асуухаар нь би “гудамжнаас олсон юм” гэж хэлсэн. *******, ******* нартай уулзаад 24 цагийн дэлгүүр явж байх замдаа нөгөө түрүүлээд гүйсэн нохой нэг айлын гадаа зогсож байхыг харсан бөгөөд тэрийгээ цагдаад зааж өгсөн. Цагдаагийн хүн тэр айлын хашааны хаалгыг нь нүдээд, тэгээд эзэнд нь нохойг нь хүлээлгэж өгсөн. Тэгээд цагдаа дээр *******, ******* бид нар ирээд байцаалт өгөөд явцгаасан.

...Би айлын нохой хулгайлаагүй, айлын хаалга үүд онгойлгосон асуудал байхгүй. Цагдаагийнхан ын үүдэнд ирэхэд хашааны хаалга нь цоожтой байсан эсэхийг мэдэхгүй байна, цагдаагийн ажилтан тэр айлын хашааны хаалгыг нүдээд байсан. Тухайн үед миний явж байсан гудамж гэрэлтэй байсан. Миний гудамжнаас олсон нохой нь хар өнгөтэй байсан, эр, эм аль вэ гэдгийг мэдээгүй. Харин нөгөө хамт явсан нохой нь бас бараан өнгийн нохой байсан. Би нохой тэжээдэггүй, сонирхдоггүй. Би ын гэрийг нь мэдэхгүй, харин гудамжийг нь мэднэ. Миний олсон нохой хүзүүвчгүй байсан болохоор эзэнгүй нохой байх гэж бодоод олсон юм чинь гэртээ авчираад тэжээе гэж бодож байсан юм. Би тэр нохойг олоод шууд *******, ******* нартай тааралдсан. Тэгээд би нохой олсон гэж хэлээд машинд нь суусан юм. ...Миний авсан нохой хар өнгийн 40-50 орчим см-ийн өндөртэй нохой байсан. Намайг нохой авч байхыг *******, ******* нар хараагүй, нохой аваад эргэх үед *******, ******* нар машинтайгаа тааралдсан. Би тэр хоёртой уулзаад “гудамжнаас нохой оллоо, хашаандаа нохойтой боллоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-63х, 74-76х, 184-185х, 190-191х/,

 

14. Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 01 сарын 13-ны орой 21 цагийн орчим манай найз ******* хүргэн ахынхаа машиныг барьчихсан “хамт халтуур хийе” гэж хэлээд хүрээд ирсэн. Тухайн өдөр би гэртээ ажилгүй байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр манай гэрээс гараад 2-3 удаа Яармаг-Саппоро чиглэд халтуур хийсэн. Тэр үед ******* машин барьж явсан болохоор *******тэй мессеж бичиж чадаагүй, намайг биччих гэж хэлсэн. ******* *******өөс пүүз авах гэж байсан учраас пүүзээ авах гэж гэрт нь очихоор болсон. Мөн *******д тамхи өгөх гэж гэр рүү нь явсан. 5 дугаар гудамжинд байдаг “Алаг-адуут” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо машинтайгаа зогсож байхад машины урдуур хар юм гүйх шиг болсон. Тэгээд араас нь очоод харахад ******* сэгсгэр хар нохой барьчихсан зогсож байсан бөгөөд “гудамжнаас оллоо” гэж байсан. Бид хоёр *******өөс “юун нохой юм бэ” гэж асуухад “гудамжнаас олсон юм, машиндаа суулгачих” гэж хэлээд суулгасан. Тэгээд *******, ******* бид хоёрыг машинаа асаагаад яв гэж хэлэхээр нь явсан.

Тэгээд урд талын гудамжинд нь ороод ямар нохой юм бол гэж бодоод машинаа зогсоогоод гэрлээ асаагаад харсан. Тэгтэл бид нарын машины ард нэг машин гэрлээ асаагаад ирсэн. Тухайн үед машины цонх цантсан байсан, ...******* “машинаа асаагаад яв” гэсэн, тэгээд бид цаашаа явж байгаад хашаа мөргөчихсөн. Тэгтэл цагдаа ирээд *******ийн өвөр дээр байсан нохойг ямар учиртай нохой болохыг асуусан.

Гудамжнаас олсон нохой гэдгийг хэлэхэд цагдаа нар “та нар энэ нохойг хулгайлсан юм биш үү, эзэн нь хаана байна, зааж өг” гэж хэлээд *******ийг цагдаагийн машинд суулгасан. Харин нэг цагдаа нь *******, бид хоёртой машинд суусан. Тэгээд ******* бид хоёр нэг цагдаагийн хамт *******ийн сууж явсан цагдаагийн машины араас дагаад явсан. Тэгтэл 5 дугаар гудамжинд байдаг айлыг зааж өгч байх шиг байсан. Тэгээд нэг айлын хашааны хаалгыг цагдааа нар нүдсэн. ...Нэг залуу гарч ирээд, тэр залууг аваад бид нар цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаа дээр ирээд нохойны зургийг аваад эзэнд нь нохойг өгсөн.  Би тэр үед *******өөс “энэ нохойг хулгайлсан юм биш үү” гэж асуухад “үгүй, гудамжнаас олсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-68х, 78-79х, 187-189х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Мөн нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэрч Э.Золзаяа, Т.Сарангариг, К.Гулжана нарын мэдүүлэг /хэргийн 48-49х, 50-51х, 80-81х/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 87-89х, 105х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 90-91х, 194х/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 978 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 95-96х, 196-199х/,  Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 98-100х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 103-104х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 104х, 109х/, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /хэргийн 106-107х, 110х/, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хэргийн 108х/ баримтуудыг судалсан болно.

 

Шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:  

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “шүүгдэгч Э.*******, А.*******, Б.******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хашаанд нэвтрэн, иргэн Б.н “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч, бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн ба Э.*******, А.Өмербек нар нь Б.*******тэй бүлэглэн, машин механизм ашиглан, айлын хашаанд нэвтрэн орж, гөлгөн нохой хулгайлсан болон тэдгээр нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үйлдэл болон сэтгэл санаагаар санаатай нэгдсэн гэх байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна. Тодруулбал:

            - шүүгдэгч Э.*******ын “...Би 2016 оны 01 сарын 13-ны өдөр 20 цагийн үед хамаатны ах ******* эзэмшлийн улсын дугаартай ниссан тида маркийн машиныг унаад Саппоро-Яармаг чиглэлд таксинд явсан. ...Орой 23 цагийн үед шиг санагдаж байна Өмербек ******* лүү мессеж бичсэн. Тэр өдөр би *******өөс пүүзийг нь авах байсан учир Яармагийн эцэст хүн буулгачихаад *******тэй Яармагийн 2-р буудал дээр уулзахаар болсон. Тэгээд Яармагийн 2-р буудал дээр байдаг “Алаг адуут” дэлгүүрийн хажууд *******тэй уулзсан. ******* тэр үед хар өнгийн нохойны хүзүү хэсгээс эь барьчихсан зогсож байсан. Би “наадах чинь юу юм бэ” гэхэд ******* “зүгээрээ суучихъя” гээд машинд суусан. ...Машины арын суудал дээр *******ийн өвөр дээр нохой байсан. ******* тухайн үед нохойны эзэн айлын гэрийг цагдаагийн хүсүүст зааж өгсөн. Тэгээд цагдаа дээр ирээд нохойг эзэнд нь хүлээлгэж өгсөн. ...*******ийн авчирсан нохой хулгайн нохой гэдгийг цагдаа дээр ирээд л мэдсэн. ...******* бид хоёр лав хулгай хийгээгүй. Харин ******* бид 2-тай уулзахдаа нохой шилэн хүзүүн дээрээс зуурчихсан байсан. тэгээд миний машинд суусан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59х, 70-72х/,

-  шүүгдэгч Б.*******ийн “...Би ын гудамжийг нь мэддэг байсан. Харин гэрийг нь яг зааж өгч чадахгүй. Гудамжнаас нохой олоод цагдаад баригдсаны дараа нохойны эзнийг олох гэж байгаад мэдсэн. ...Тухайн өдөр ын хашааг би зааж өгсөн. Намайг гудамжинд явж байхад 2 нохой явж байсан. Нэг нохой нь надад эрхлээд үлдсэн. Харин нөгөө нохой нь зугатаад явсан. Гудамжинд цагдаатай хамт явж байхад надаас зугатаасан нохой нэг хашааны үүдэнд зогсож байсан, тэгэхээр нь би энэ айл юм байна гэж хэлээд зааж өгсөн юм. ...Тэр нохой хүзүүвчгүй нохой байсан байсан болохоор эзэнгүй нохой байх гэж бодоод олсон юм чинь гэртээ аваачаад тэжээе гэж бодож байсан юм. Би нохой олоод *******, Өмербек нартай тааралдсан. ...Хар өнгийн 40-50 см өндөртэй нохой байсан. Намайг нохой авч байхыг *******, Өмербек нар хараагүй. Би тэр хоёрт  “нохой оллоо, хашаандаа нохойтой болчихлоо” гэж хэлээд шууд машинд нь суусан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-76х, 190-191х/,   

- шүүгдэгч А.Өмербекийн “...******* бид хоёрыг *******тэй уулзахаар очиход “гудамжнаас олсон нохой байгаа юм аа” гэж хэлээд машинд суулгачих гэсэн. Тухайн үед *******ийг нохой хулгайлсан гэж огт бодоогүй. Олсон гэдэг үгэнд нь итгэсэн. “Алаг адуут” гэдэг нэртэй дэлгүүрийн гудамжинд *******ийг хүлээгээд зогсож байсан. Тамхи татаж дуусаад *******ийг ирж байгаа байх гэж бодоод хөдлөөд явах үед машины урдуур нохой гүйх шиг болсон. Тэгээд гудамжны үзүүрт очиход ******* нэг нохойны хүзүүвчнээс барьчихсан зогсож байсан. 21 цагийн үед ******* манай гэрт ирээд бид 2 хамт халтуур хийхээр явсан. Тухайн өдөр халтууранд явахад орлого бага байсан болохоор намайг гэрт хүргэж өгөх гэж байгаад *******тэй уулзсан. ******* пүүзээ авчираагүй. Пүүзний оронд нохой дагуулаад ирсэн. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Цагдаа ирсэний дараа нохойг хэний нохой юм бэ гэж асуухад ******* над руу заасан. Тэгэхээр нь би миний нохой биш гэж хэлэхэд ******* “гудамжнаас олсон юм” гэж хэлсэн. Тэгээд ******* цагдаа нарт хохирогчийн гэрийг зааж өгсөн. Би хулгайн хэрэг хийгээгүй.

...******* бид хоёр нэг цагдаагийн хамт *******ийн сууж явсан цагдаагийн машины араас дагаад явсан. Тэгтэл 5 дугаар гудамжинд байдаг айлыг зааж өгч байх шиг байсан. Тэгээд нэг айлын хашааны хаалгыг цагдааа нар нүдсэн. Тэгээд нэг залуу гарч ирээд тэр залуу аваад бид нар цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаа дээр ирээд нохойны зургийг аваад эзэнд нь нохойг өгсөн. Би тэр үед *******өөс “энэ нохойг хулгайлчихсан юм биш үү” гэж асуухад “үгүй, гудамжнаас олсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-68х, 187-189х/, гэрч Н., Г., Л., Д. нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /166-167х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******, А.Өмербек нар нь шүүгдэгч Б.*******тэй бүлэглэн, Н.******* эзэмшлийн  Ниссан тида маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хашаанд нэвтрэн, иргэн Б.н “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч, бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх байдал нотлогдоогүй, тэдгээрийн мэдүүлгийг үгүйсгэх өөр нотлох баримтгүйгээс гадна Хан-уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер Д.Жавлантөгс, Л. нарын илтгэх хуудас болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд нь шүүгдэгч Э.*******, А.Өмербек нар нь Б.*******тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг шууд нотлох баримт болохгүй бөгөөд тэдний гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж, тогтоож чадахгүй юм.    

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******, А.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.*******, А.******* нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болох нь тогтоогдоогүй учир шүүгдэгч Э.*******ын жолоодон явсан Н.******* эзэмшлийн улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Харин шүүгдэгч Б.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо тоот хашаанаас Б.н “Басар” дуудлагатай “Монгол банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.н “...Манай нохой ын хашааны гол хэсэгт нохойны үүрэнд байдаг. ын өөрийн нохой нь танихгүй хүн рүү дайрдаг, урдаг нохой болохоор танихгүй хүн хашаанд орох боломжгүй. Харин манай нохой уяатай, ын нохой нь сул байдаг. Хашааны хаалга тухайн үед түгжээтэй байсан гэж надад хэлсэн. Хашаа нь цоожтой үед нохой өөрөө гарах боломж байхгүй. Харин хашааны хаалга оногорхой үед нохой гараад явж болно.

....2015 оны 03 сард Facebook-д Монгол банхарын гөлөг сольж авна гэсэн утгатай зар тавьсан. Зарын дагуу нэг хүн надтай холбогдоод би хамаатны дүү ын хамт Нисэхэд байдаг Арслан клуб дээр очиж нохойг авч байсан. Би Англиас бараа оруулж ирдэг, гар утсаа ч гэсэн Англиас оруулж ирсэн. Гар утсаа 300.000 төгрөгөөр үнэлж байсан учир үнэнд тааруулаад Монгол банхарын гөлөгөөр сольж авсан юм. ...Би нохойгоо 300.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаар сольж авсан учир тэр үнээрээ үнэлнэ. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, нохойгоо бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-33х, 171-172х/,

- Гэрч Б.-гийн “...Би 2015 онд Арслан клубын гишүүн байсан. Одоо тухайн нохой үржүүлгийн газар ажиллахаа больсон. Намайг тус нохой үржүүлгийн газар ажиллаж байхад би нохойн гөлөг зарна гэж зар тавьсаны дараа миний утас руу залгаад нохойн гөлөгний талаар асуусан. Тэгээд би facebook хаяг руу зарах гөлөгнийхөө зургийг хийгээд гэх залууд үзүүлж байсан. гэх залуу бэлэн мөнгөөр бус гар утсаар сольж нохой авахаар тохирсон. Тухайн үед би охиндоо гар утас авч өгөхөөр байсан юм. Миний санаж байгаагаар би цагаан өнгийн Самсунг галакси S4 маркийн евро стандартын утсаар сольж, ...бид ямар нэг зөрүү авалгүй шууд нохойгоо өгсөн. Би нохойгоо 300.000 төгрөгөөр үнэлж байсан. 2 сартай Монгол банхарын гөлгөн нохой байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 173-174х/,

- Гэрч Г.ын “...2016 оны 01 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00-01 цагийн үед би хоёр нохойндоо хоолыг нь өгчихөөд сул тавьсан. Тухайн үед нохойндоо хоол өгөхөөс өмнө хашааны хаалгаа өөрөө түгжсэн бөгөөд манай хашааны хаалга гаднаасаа онгойхгүй, дотор талаасаа онгойдог. Том төмөр замган түгжээтэй, манай хаалга гаднаас онгойх ямар ч боломжгүй. Тэгээд би гэртээ ороод ажлаа хийгээд сууж байхад хашааны хаалга нүдсэн. Тэгтэл манай нэг нохой хуцаад байсан. Тэгэхээр нь гараад харахад цагдаагийн ажилтан нар ирчихсэн “танайх хэдэн нохойтой вэ” гэж асуусан.  Тэгэхээр нь “манайх хоёр нохойтой” гэж хэлсэн. Тэр үед манай үеэл гийн охин гөлөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39х/,

- Гэрч Л.ийн “...Би 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 20 цагаас 2016 оны 01 сарын 13-ны өглөөгийн 08 цаг хүртэл Эрхэс-111 чиглэлд д/ч Д.ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 13-ны өдрийн 02:45 цагт ХУД-н 4-р хороо, 10 дугаар гудамжинд эргүүл шалгалт хийж явах үед улсын дугаартай Ниссан Тида маркийн мөнгөлөг өнгөтэй машиныг шалгахад, машин дотор сууж байсан 2 хүний ...хойд талын суудал дээр сууж байсан нэг залуу куртикэндээ нэг зүйл боосон байсныг ...шалгахад Монгол банхарын гөлөг байсан. Тэгээд “ямар учиртай нохой вэ” гэдгийг асуухад “гудамжинд явж байхаар нь аваад машиндаа суулгасан” гэж хэлж байсан. Нохойг хаанаас авсан талаар дахин асуухад “Яармагийн 5-р гудамжинд явж байхаар нь авсан гэж байсан. Яг хаана явж байсныг асууж заалгасан. Д.Жавлантөгс бид хоёр зааэ өгсөн айлынх нь хаалгыг хүдтэл эзэн нь гарч ирээд нохойгоо алдсан талаар огт мэдээгүй байсан. Тэгээд тэр гэрийн эзэн нохойны жинхэнэ эзнийг дуудаад Цагдаагийн хэлтэс дээр ирээд эохойг нь хүлээлгэн өгсөн. ....Нохойны эзний хашаанд очих үед хаалга нь түгжээгүй, онгорхой байсан ба хаалганы хавтас нь хаалттай байсан. Тэр залуу хэлэхдээ 2 нохойндоо хоол өгчихөөд гэртээ орохдоо хашааны хаалга түгжсэн, эр нохой нь хүн рүү их дайрдаг, хашаандаа хүн оруулдаггүй, нохойнууд өөрсдөө гарах боломжгүй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

- Гэрч Д.ийн “...2016 оны 01 сарын 13-ны өдрийн 20 цагаас 2016 оны 01 сарын 14-ний өглөөний 08 цаг хүртэл Эрхэс-111 чиглэлд цагдаа жолооч ахлах ахлагч Л.ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр 02 цаг 45 минутанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 9 дүгээр гудамжнаас 10 дугаар гудамж руу улсын дугаартай Ниссан Тида маркын мөнгөлөг өнгөтэй машин ороод зогссон. Тэгэхээр нь уг машин дээр очоод шалгах гэтэл хөдлөөд явчихсан. Тэгээд дуут дохиогоор зогсож бай гэж сануулахад зогсоогүй явсан. Араас нь дагаж байтал тэр машин нэг хашааны булан мөргөөд зогссон, Тэгэхээр нь машинаасаа бууж очоод хаалгыг нь онгойлгоход машины жолооч гэх залуу бууж ирээд “сонссонгүй” гэж хэлсэн. Тэр үед машин дотор нь 2 залуу сууж явсан.

Арын суудал дээр сууж явсан залуу өвөр дээрээ хар өнгийн куртикт нохойны гөлөг боож тэвэрсэн байсан. Тэгээд “ямар учиртай нохой вэ” гэж асуухад арын суудал дээр сууж явсан залуу “гудамжнаас олсон нохой байсан юм” гэж хэлсэн. Аль гудамжнаас олсон талаар асуухад “ 5 дугаар гудамжинд явж байсан нохой байгаа юм, тэгэхээр нь авсан” гэж хэлсэн. Тэгээд 5-р гудамжинд байх айлуудын хаалгыг нүдэж байхад 2 дахь айлын хүн гарч ирээд, нохойг харуулахад манай нохой мөн байна гэсэн. Тухайн үед гэрээс гарч ирсэн залуу нохойны жинхэнэ эзэн биш байсан бөгөөд Цагдаагийн хэлтэс дээр ирээд нохойны жинхэнэ  эзнийг дуудаж нохойг нь хүлээлгэн өгсөн. ...Нохойны эзэн айлын хаалгыг нүдэхэд хаалга нь онгорхой мөртлөө цоожгүй байсан. Хашааны эзэн хэлэхдээ нохойны хоолыг өгчихөөд хаалгаа түгжээд 2 нохойгоо сул тавьсан, хашааны хаалгыг нохой өөрөө онгойлгох боломжгүй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

- Шүүгдэгч Э.*******ын сэжигтэн, яллагагчаар өгсөн: “...Би 2016 оны 01 сарын 13-ны өдөр 20 цагийн үед өөрийн хамаатны залуу болох ******* эзэмшлийн улсын дугаартай Ниссан Тида маркийн машиныг унаад Саппоро-Яармаг чиглэлд таксинд явсан. Тэр өдөр би өөрийн найз болох *******ийн гэрт нь очоод түүнийг дагуулан таксинд явсан юм. Тэгээд орой 23 цагийн үед ******* ******* рүү мессеж бичсэн. Тэр өдөр би *******өөс пүүз авах ёстой байсан учраас Яармагийн эцэс дээр хүн буулгачихаад *******тэй Яармагийн 2 дугаар буудал дээр уулзахаар болсон. Тэгээд Яармагийн 2 дугаар буудал дээр байдаг “Алаг адуут” дэлгүүрийн хажууд *******тэй уулзсан. ******* тэр үед хар өнгийн нохойны хүзүүний хэсгээс нь барьчихсан зогсож байсан. Тэгээд шууд миний машинд суусан. Тэр үед би “наадах чинь юу юм бэ” гэж асуухад ******* “зүгээрээ суучихъя” гэж хэлээд миний машинд суусан. Тэгээд ******* “явъя, явъя” гэж хэлэхээр нь би машинаа хөдөлгөсөн. Тэгээд тухайн зогсож байсан газрынхаа урд талын гудамжинд орж зогсоод гэрлээ асаагаад харахад хар өнгийн нохой байсан. Тэгтэл араас машины гэрэл туссан, тэр үед ******* “явъя” гэхээр нь би “байж байсан нь дээр юм биш үү” гэж хэлээд ******* “зүгээрээ явъя” гээд тэгээд машинтайгаа хөдөлтөл араас хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогс гээд зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад цагдаагийн хүмүүстэй уулзтал “намайг архи уучихсан юм биш үү” гэж хэлсэн, би “архи уудаггүй” гэж хэлээд баримтаа үзүүлсэн.

Тухайн үед *******, ******* нар машинаас буухгүй суугаад байсан, цагдаагийнхан өөрсдөө ирээд тэр хоёрыг буулгасан. Машины арын суудал дээр *******ийн өвөр дээр нохой байсан. ******* тухайн үед нохойны эзэн айлын гэрийг цагдаагийн хүмүүст зааж өгсөн. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирээд нохойг эзэнд нь хүлээлгэж өгсөн. ...Цагдаагийн хэлтэс дээр ирээд ******* “хулгайлсан нохой юм биш үү, үнэнээ хэлээрэй” гэхэд ******* “гудамжнаас олсон нохой байгаа юм аа” гэж хэлж байсан.

Цагдаад баригдсаны дараа тухайн нохой нь хулгайн нохой гэдгийг мэдсэн. Би хулгай хийгээгүй, ******* намайг гэрчилнэ. Би үнэнээ хэлж байна. Тухайн үед хулгайн нохой гэдэг талаар огт мэдээгүй байсан. Би энэ хэрэгт оролцоогүй, эртхэн шийдүүлмээр байна. Олон сар энэ хэргээс болж амьдралаараа хохирч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59х, 70-72х, 181-182х, 192-193х/ болон

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө хүргэн ах ******* машиныг гуйж  аваад таксинд явах гэж гараад замаараа *******ийг гэрээс нь аваад, Өмербек бид хоёр Саппоро-Яармаг чиглэлд таксинд явж эцсийн буудал дээр хүн буулгасан. Тэгээд *******тэй уулзахаар Яармагийн 2 дугаар буудал дээр “Алаг адуут” хүнсний дэлгүүрийн хажуу булан эргээд зогстол ******* нохой барьсан зогсож байсан. Тэгээд *******ийг суулгаад дэлгүүрийн урд талынх нь гудамжаар орж нэг буудал яваад Яармагийн 01 дүгээр буудал дээр зогссон.

Машинтайгаа зогсож байтал араас хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогсоож шалгасан. Машин дотор *******ийн барьж байсан нохойг харчихаад “хаанаас авсан юм, авсан газраа зааж өг” гээд ******* хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машинд суугаад урд талд гарч яваад, ******* бид хоёр машинтайгаа араас нь дагаж явсан. Тэгээд нохойны эзний хашааны гадна очоод, тэр хашааны хаалгыг нь цохиод тэр айлын хүн гарч ирээд “манай нохой мөн байна” гэж таньсан. Би айлын нохой хулгайлаагүй. ******* бид хоёрыг машинтайгаа *******тэй уулзах гэж очиход тэр нохойтой байсан.” гэсэн мэдүүлэг,  

- Шүүгдэгч А.Өмербекийн сэжигтэн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 01 сарын 13-ны орой 21 цагийн орчим манай найз ******* хүргэн ахынхаа машиныг барьчихсан “хамт халтуур хийе” гэж ирсэн. Тухайн өдөр би гэртээ ажилгүй байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр манай гэрээс гараад 2-3 удаа Яармаг-Саппоро чиглэд халтуур хийсэн. Тэр үед ******* машин барьж явсан болохоор *******тэй мессеж бичиж чадаагүй, намайг биччих гэж хэлсэн. ******* нь *******өөс пүүз авах гэж байсан учраас пүүзээ авах гэж гэрт нь очихоор болсон. Мөн *******д тамхи өгөх гэж гэр рүү нь явсан. 5 дугаар гудамжинд байдаг “Алаг-адуут” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо машинтайгаа зогсож байхад машины урдуур хар юм гүйх шиг болсон. Тэгээд араас нь очоод харахад ******* сэгсгэр хар нохой барьчихсан зогсож байсан бөгөөд “гудамжнаас оллоо” гэж байсан. Бид хоёр *******өөс “юун нохой юм бэ” гэж асуухад “гудамжнаас олсон юм” машиндаа суулгачих гэж хэлээд суулгасан. Тэгээд *******, ******* бид хоёрыг “машинаа асаагаад яв” гэж хэлэхээр нь явсан.

Тэгээд урд талын гудамжинд нь ороод ямар нохой юм бол гэж бодоод машинаа зогсоогоод гэрлээ асаагаад харсан. Тэгтэл бид нарын машины ард нэг машин гэрлээ асаагаад ирсэн. Тухайн үед машины цонх цантсан байсан. Тэгтэл ******* машинаа асаагаад яв гэсэн, тэгээд бид цаашаа явж байгаад хашаа мөргөчихсөн. Тэгтэл цагдаа ирээд *******ийн өвөр дээр байсан нохойг ямар учиртай нохой болохыг асуусан. Гудамжнаас олсон нохой гэдгийг хэлэхэд цагдаа нар “та нар энэ нохойг хулгайлсан юм биш үү, эзэн нь хаана байна, зааж өг” гэж хэлээд *******ийг цагдаагийн машинд суулгасан. Харин нэг цагдаа нь ******* бид хоёртой машинд суусан. Тэгээд ******* бид хоёр нэг цагдаагийн хамт *******ийн сууж явсан цагдаагийн машины араас дагаад явсан. Тэгтэл 5 дугаар гудамжинд байдаг айлыг зааж өгч байх шиг байсан. Тэгээд нэг айлын хашааны хаалгыг цагдаа нар нүдсэн. Тэгээд нэг залуу гарч ирээд, тэр залууг аваад бид цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаа дээр ирээд нохойны зургийг аваад эзэнд нь нохойг өгсөн. Би тэр үед *******өөс “энэ нохойг хулгайлсан юм биш үү” гэж асуухад “үгүй, гудамжнаас олсон” гэж хэлж байсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-68х, 78-79х, 187-189х/ болон

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-14-ний шөнө Э.******* “хамт халтуур хийе” гэж ирсэн. Саппоро-Яармагийн чиглэлд хүн авч эцсийн буудал руу хүн хүргэж өгсөн. Тэгээд Э.******* Б.*******өөс пүүз авахаар Яармагийн 2 дугаар буудал дээр бид хоёр *******тэй уулзахаар зогсож байсан. “Алаг адуут” дэлгүүрийн хажууд тамхи татаад зогсож байтал “******* байна гялс пүүзээ аваад хүрээд ир би маргааш тэмцээнд орно” гэж Б.******* рүү мессеж бичсэн. Тэгээд “Алаг адуут” дэлгүүрийн хажууд 5 минут хүлээсэн. Тэгээд 5 дугаар гудамжинд байдаг “Алаг адуут” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо өнцөг эргээд явж байтал урдуур хар юм гүйх шиг болсон. Гэтэл Б.******* хар нохой барьчихсан зогсож байсан. Бид хоёр Б.*******өөс “юун нохой юм бэ” гэж асуухад дөнгөж сая хоёр банхар явж байсан гэсэн. Хулгайлсан юм уу гэхэд “гудамжнаас олсон юм” гэж хэлсэн. Тэгээд машиндаа суулгачих гээд суулгасан. Гэтэл араас гэрэл анивчуулаад машин ирсэн. Тухайн үед цонх цантсан байсан. Наад машин чинь зам тавьж өг гэж байна гэж бодоод зам тавьж өгье гэтэл цагдаагийн машин байсан. Тэгээд ******* машинаас буусан. Бид нар Цагдаагийн машинаас зугтаасан асуудал байхгүй. Араас гэрэл  анивчуулахад машин зам тавьж өг гэж байна гэж бодоод хажуу тийшээ дарах гэж байгаад хашаа мөргөсөн. Гэтэл хажуу талаас цагдаа орж ирсэн. Тэгээд ******* буусан. Намайг улсын яллагч хулгай хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иргэн Б.-гөөс 2 сартай Монгол банхарын гөлгөн нохойг энэ хэргийн хохирогч А. нь 2015 оны 03-р сард өөрийн Самсунг галакси S4 маркийн гар утсаараа солилцоо хийж 300.000  төгрөгөөр үнэлэн худалдан авсан талаар хохирогч болон гэрч нар мэдүүлсэн тул уг үнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнг тодорхойлсныг буруутгах боломжгүй бөгөөд тухайн гөлгөн нохойг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 16х/, хохирогч Б., гэрч Г. нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож төлөх төлбөргүй гэж үзэх юм.

Түүнчлэн тухайн гөлгөн нохой хулгайд алдагдах үедээ хүзүүвчгүй, бусдын халдлагаас хамгаалах тусгай зориулалт бүхий, амьтны өөрийнх нь хөдөлгөөнийг хязгаарласан цоож, бэхэлгээ бүхий битүү хашаа, байр, саванд байрлаж байгаагүй, гэрч Г.ын мэдүүлснээр “...хоолыг нь өгөөд нь уяагүй сул тавьсан байсан...” гэсэн зэрэг нөхцөл байдлаас шүүгдэгчийг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдоогүй, эргэлзээ бүхий байна.

 

Иймд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчимыг баримтлан шүүгдэгч Б.*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.     

 

Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 91х/ тогтоогдсон ба түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

Дээрх хулгайн гэмт хэрэг нь  2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш зургаан сарын хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар дуусгавар болсон ба шүүх холбогдох хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийн байдлаар тухайн эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иймд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Э.******* нар нь цагдан хоригдоогүй, А.******* нь 2016 оны 06 сарын 23-наас 2016 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл бүгд 15 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б. гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.******* нь төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэг, 246 дугаар зүйлийн 246.2 дэх хэсэг, 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэг, 297,  299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* *******, ******* овогт Агваанбайн ******* нарт Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.*******, А.Өмербек нарыг цагаатгасугай.

 

2. ******* овогт ******* *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүэй.  

 

3. ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.*******, Э.******* нар цагдан хоригдоогүй, А.******* 2016 оны 06 сарын 23-наас 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 15 хоног цагдан хоригдсоныг тус тус тэмдэглэж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.******* нь төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.   

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Н.******* эзэмшил өмчлөлд бүртгэлтэй улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэргсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Э.*******, А.*******, Б.******* нарт урьд авсан бусдын даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.     

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАЗАРХАНД