Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 375

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Жавар овгийн Ц.Б, Цорос овгийн М.Б нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Б, 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч нь Арвайхээр сумын 9 дүгээр баг 84-13 тоотод байрлах 3 тал хашаа, өвлийн байшин, 25 тооны ямаа, 25 тооны хонь зэргийг нэхэмжлэгч М.Б, хүү Б.Б, Б.Г нарт өгөхөөр зохигчид эвлэрснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158546 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 158546 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 100 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 317093 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 77796 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА