| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/868 |
| Огноо | 2022-06-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/868
2022 06 10 2022/ШЦТ/868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаяр, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар /ҮД:0150/,
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил /ҮД:2290/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тод холбогдох 2203 000042 0134 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 18 дугаар гудамжны 0460 тоотод оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Эын Т, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Намъянжугийн гудамж, "Баясах трейд” ХХК-ийн баруун замд “Тоуоta Рrius” маркийн 89-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Оюун-Эрдэнийг /эмэгтэй, 14 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярын өгсөн: “Миний төрсөн охин Оюун-Эрдэнэ 14 настай. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутад зүүн 4 замд авто тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. Орой 18 цагийн үед гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн боловч “ор байхгүй” гэх шалтгааны улмаас буцаж, тэр шөнөдөө бие нь муудаж 05 дугаар сарын 30-ны өглөө “Манал Оточ” гэх хувийн эмнэлэгт очсон. Биеийн байдал хүндэвтэр байсан учраас хувийн эмнэлгийн тоног төхөөрөмж муу учраас улсын эмнэлэгт ханд гээд гэмтлийн эмнэлэг дахин явахыг зөвлөсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж эход харуулахад хэвлийн хөндийд устай байсан учраас гэмтлийн хавсарсан тасагт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гарах гэсэн боловч хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжраагүйн улмаас С.Ттой тохиролцоод Гранд Мед эмнэлэгт хэвтсэн. Гранд мед эмнэлэгт очоод тархины эмрай, нурууны бүтэн эмрай хийлгэсэн. Тархины эмрай хийлгэхэд толгой их доргилттой, цус хуралттай байсан. Бүтэн нурууны эмрайд үзүүлэхэд ууц, сүүжний холбоосны гэмтэл 2 талдаа салсан гэсэн онош тавьж 18 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хүний тусламжтайгаар 00-д орж чадаж байгаа. Хичээл сургуульдаа явж чадахгүй байна. Бие нь маш их зовуурьтай байгаа бөгөөд 3 сарын хугацаанд өөрийн мэдэлгүй бие засдаг байсан. Дандаа өвчин намдаах эм хэрэглэж байсан.
Би өөрөө эмнэлгийн ажилтан учраас 3 сарын хугацаанд цалингүй чөлөө авч хүүхдээ асарч байсан. Мөн гранд мед эмнэлэгт 2 удаа хэвтэхэд Э.Т өөрөө ирж касс дээр төлбөр тушаасан. Гуравдах удаа эмнэлэгт хэвтэхэд “надад төлөх боломжгүй байна” гэсний улмаас би өөрөө хүн амьтнаас мөнгө зээлж 2.800.000 төгрөгийг төлсөн. Нөхөн сэргээх эмчилгээнд хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тархи толгойны битүү гэмтэл цаашдаа хэрхэхийг эмч нар ч хэлж мэдэхгүй байна. Миний 14 настай охиныг ингэж хүнд бэртээгээд
Э.Т өмгөөлөгч авснаасаа хойш нэг ч удаа яриагүй. Хувь хүний хувьд нэг ч удаа сэтгэл гаргаагүй гэж бодож байна. 14-15 насны охин бид нараас илүү сэтгэхүйтэй, ид цэцэглэж байгаа насан дээр нь ийм гэмтэл учруулсанд туйлын гомдолтой байна. Би анхнаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт 4 хоног эмчлүүлсэн баримт, гранд мед эмнэлэгт хийлгэсэн 2 эмрай хийлгэхэд эмэгтэй хүн ууц, сүүжний холбоос хэсэг гэдэг бол хүний яг суух хэсэг. Миний охин өнөөдрийг хүртэл сууж чадахгүй байна. Энэ 2 хэсэг 2 талдаа салсан гэх онош тавьсан байхад шинжээч эмч өнөөдрийг хүртэл уг оношийг дүгнэлт дээрээ бичиж өгөөгүй. Тэр СиДиг уншаагүй. Гранд мед эмнэлгийн Саруул эмч дээр очиж “та манай хүүхдийн эмчилгээний карт дээр энэ оношийг бичээд өг” гэхэд “танай хүүхдийн гэмтэл хүндэвтэр биш хүнд гэмтэлд орно. 6 сараас 1 жилийн дараа хэвийн байдалд сууж чадна. Одоогоор сууж чадахгүй Хичээлдээ явж чадахгүй” гэж хэлсэн. Миний охин одоог хүртэл сууж чадахгүй байгаа бөгөөд өчигдрийн байдлаар охиныхоо зургийг авахад “тулгуургүй бол явж чадахгүй” байна. Урдаа тэргэнцэр түрж явж байна. Одоо 9 дүгээр ангийн хүүхэд 10 дугаар ангид орж чадах нь хүртэл эргэлзээтэй байна. Энэ дүгнэлт дээр бичсэнийг эмнэлгийн бус хүн уншсан ч ойлгохоор байна.
1. Оюун-Эрдэнийн биед баруун өвдөг доод салааны далд хугарал, ахар сүүлний 3 дугаар нугалмын далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой,
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт гаргаж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ миний охин хүндэвтэр зэрэгтэй байсан бол өдийд хичээлдээ яваад, хүний тусламжгүй ганцаараа явж чадах байсан. Тэгтэл одоо хүртэл явж чадахгүй байна. Цаашид нөхөн сэргээх эмчилгээг маш олон удаа хийх шаардлага гарч байна. 4 дүгээр сард нөхөн сэргээх эмчилгээ хийгээд эмнэлгээс гарч ирэхэд С.Т өөрийн биеэр нэг ч удаа эргэж очоогүй. Хувь хүний хувьд өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Охин маань 2-3 удаа надаас “жолооч ах надаас яагаад уучлалт гуйхгүй байгаа юм бэ” гэж асуухад нь би хариулж чадаагүй. Эмч нар “миний охиныг өөрөө төрж чадахгүй, тухайн үед эмч нарт нь ойлгуулаарай” гэж хэлсэн. Би өөрөө эмнэлгийн хүн учраас үүнийг ойлгож байна. Миний охин өөрөөрөө төрөх боломжгүйгээс гадна жирэмслэх боломжгүй болтлоо хүнд гэмтэл авсан гэж бодож байна. Цаашид охиноо эмчлүүлнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа С.Тоос нэхэмжилж гаргуулна. Мөн ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлүүлнэ. Би ХӨСҮТ-д 23 дахь жилээ ажиллаж байгаа бөгөөд 5 жилийн дараа тэтгэвэрт гарна. Миний нийгмийн даатгалыг төлөөд өгөөч гэхээр нэгдүгээр сарыг төлж өгөөд, хоёрдугаар сарыг төлчихлөө гэж утсаар хэлсэн бөгөөд худлаа байсан. Би өөрөө торгуультай байж байгаад төлсөн. Би 3 сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд цалингийн зээлээ хувь хүнээс мөнгө зээлж төлсөн. 6 сараас 1 жилийн дараа дахин эмрай давтан хийлгэх шаардлага гарна. Би 2-3 сар ажилгүй байсан учраас шинжилгээ хийлгэх боломжгүй. Дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Ялангуяа эмэгтэй хүүхэд битүү гэмтэл авсан, хэзээ миний хүүхэд 2 хөл дээрээ явж чаддаг болно тэр хүртэл Э.Тод гомдолтой байна. Э.Тын мэдүүлэгтэй байцаагч танилцуулсан. Тэр мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мэдүүлэгтээ “хүүхэд гэнэт гараад ирсэн” гэж мэдүүлсэн байсан. Камерын бичлэгийг хараад уйлсан. Миний охин над шиг том биетэй. Зам хөндлөн гарахдаа 2 тал руугаа машин ирж байгаа эсэхийг хараад, цагаан машин хол зайтай явж байгаа хараад гарах хооронд дайрсан байсан. Би машины зургийг бүгдийг нь дараад хадгалж авсан байгаа. Машины хамар дээр ойгоод миний охин шидэгдсэн байсан. Гэтэл Э.Т мэдүүлэгтээ “хүүхэд гэнэт гараад ирсэн. Тэгээд хартал охин уйлаад сууж байсан” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр бол худлаа. Миний охин машинд дайруулсан тэрхэн үедээ ухаан алдсан боловч буцаж сэргээд бүх зүйлээ санаж байгаа. Тухайн үед түргэн дуудсанд нь баярлаж байна. Түргэн дуудчихаад охиныг маань буруу эвгүй тэврээд, машины хаалганд толгойг нь цохисон байсан. Мөн өөрийнхөө машинаас түргэний машин руу зөөвөрлөхдөө хөлийг нь чирсэн байсан. Миний охин тийм их гэмтэл авч шокт орсон байхад эхнэр нь намайг очиход л машинаас бууж ирсэн. Тэр зургийг нь баримтжуулаад авсан байгаа. Тэр эмэгтэй хүн мөн үү. Эмэгтэй хүүхдийг машинаараа хүчтэй дайрч унагаачхаад хэзээ хойно нь машинаасаа гарч ирж байгаад үнэхээр гомдолтой байна. Яагаад энэ хүмүүс надаас юм уу миний охиноос уучлалт гуйж болдоггүй юм бэ. 13.276.259 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эрүүл саруул амьдарч байсан хүний амьдралыг орвонгоор нь эргүүлчхээд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Миний охин цаашид хэр зэрэг эмчилгээ хийлгэхийг хэлж мэдэхгүй байна. 2 хөл нь чичрээд юм тулж 00 орж байгаа. Мэдээгүй шээдэг нь арай гайгүй болсон. Байнга памперс, өвчин намдаах эм хэрэглэж байна. Байнга эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломжгүй гэсэн учраас би өөрөө эмнэлгийн хүн учраас гэрээрээ эмчилж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 04 дүгээр тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 05-16 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 18 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг40 минутын орчим манай охин Оюун-Эрдэнэ над руу 95824516 гэсэн дугаараас залгаад ээжээ намайг машин мөргөсөн гээд уйлаад байсан. Би гэрээсээ яваад очиход эмнэлгийн машин ирсэн бас тэнд Т.Приус маркийн саарал өнгийн машин явган хүний гарцын урд талд жолооч нь гадна талдаа зогсож харагдсан эхнэр нь гээд шар хүүхэн машин дотроос нь гарч ирсэн. Манай охиныг дайрсан машины жолооч болон 103 түргэн тусламжийн эмч нар гэмтсэн хүүхдийг хөлөөр чирээд уйлуулсан бас яагаад уйлаад байгаа юм бэ гэсэн гэж манай охин хэлсэн. Аймаар өвдөөд байна гэж уг нь хэлсэн гэсэн эмнэлгийн машин руу оруулах үедээ толгойг нь бас цохисон гэсэн би жолоочийн эхнэр бид нар охиноо аваад 103 машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн хэсэг дээр байсан эмч үзээд яаралтай тархи, нурууны компьютер хийлгэ гэсэн тэгээд 00 цаг өнгөрч байхад хэвтүүлэх ор байхгүй гэж хэлээд анхны тусламж аваад буцаасан тэгээд гэртээ очиход өглөө 04 цагийн үед охин уйлаас болохгүй болохоор нь “Манал оточ” гэх хувийн эмнэлэг дээр очиж хэвтсэн орой 15 цагийн үед хүүхдийн бие дахиж муудаад эмч нь би эмчилж чадахгүй улсын эмнэлгээр үзүүл, гэмтлийн эмнэлэг рүү оч гэсэн тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиж дахиад зовуурь энэ тэрээ хэлээд хэвлий эхо давтан харий гээд харуулсан умай арын ханд шингэнтэй байна гэж хэлээд хавсарсан тасагт хэвтүүлээд 4 хоноод Цэнд-Очир гэх эмч нь 1 сар болоод суга таягтай хүүхдээ босгоорой гэж хэлээд жолоочид хүсэлт гаргасан хүүхдээ дахин эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлмээр байна гэж хэлээд “Гранд мед” эмнэлэгт хэвтүүлээд 18 хоноод гарсан одоо гэртээ гарсан. Маш их зовуурьтай толгой шүүж, ууц нуруугаар өвдөнө байнга хэвтрийн байгаа. Манай охин Оюун-Эрдэнэ 84 дүгээр сургуулийн 9ж ангид сурдаг. Урьд нь зам тээврийн осолд орж байгаагүй. Би Хавдар судлалын эмнэлэгт сувилагчаар 25 жил ажиллаж байгаа одоо 3-6 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан байгаа. Би сард үндсэн цалин 799.000 төгрөг дээр нь нэмэгдэл 1100.000-1.200.000 төгрөгийн хооронд хэлбэлздэг цалингийн зээг 10.000.000 төгрөг байгаа 2021 онд авсан Хаан банкнаас сар болгоны 13-ний өдөр 413.000 төгрөг цалингаас төлдөг. Манай нөхөр Г.Сүхбат “Автотерминал” ХХК автобусны жолооч ажилтай сард 1.100.000 төгрөгийн цалинтай өөр орлого байхгүй манай том хүү ШУТИС 1 оюутан байгаа бусад хүүхдүүд жижиг. Маш их гомдолтой цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зээг нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Дэлгэрмаагийн өгсөн: “... Тухайн өдөр нөхөр машин бариад бид Тоуота Prius маркийн 89-92 УНӨ улсын дугаартай автомашинаар Дэнжийн мянгаас Нарантуул зах луу хүнд юм хүргэж өгөхөөр явж байсан. Зүүн дөрвөн замаас Нарантуул зах луу явах зам буюу баруун эргээд урагшаа явж байтал Баясах трейдийн хажууд явган хүний гарцаар хүүхэд зүүнээс баруун чиглэлтэй гүйгээд гараад ирсэн. Тэгээд нөхөр тоормос гишгэтэл гулгаад явган зорчигчийг мөргөөд цааш яваад зогсоод бид хоёр машинаасаа буугаад хартал хүүхэд уначихсан уйлаад сууж байхыг хараад өөрийн 89015936 дугаарын утаснаас 103 түргэн тусламжид дуудлага өгсөн. Ослын талаар гэрчийн мэдүүлэг дээр тодорхой хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 хороо 18-460 тоот гэрээсээ Т.Приус-20 маркийн 89-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Дэлгэрмааг хажуудаа суулгаад хамт хөдөлсөн Нарантуул зах орохоор явсан . Зам түгжирч явж байгаад зүүн 4 замын уулзвараар баруун гар тийш урагшаа эргэсэн чинь зам сэлүүхэн харагдсан цас хялмалзсан халтираатай байгааг мэдсэн тэгээд доош уруудаад явган хүний гарц дөхөж ирэхэд явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явган хүний зохицуулдаггүй гарц дээр гүйгээд машины урдуур ороод ирсэн би шууд тоормос гишгэсэн боловч машин гулгаад зогсоож чадалгүй цааш яваад баруун гар тал руу замын боржур шахаж зогсох явган зорчигч машин баруун урд талын дугуйны хажууд газар унасан. Эхнэр бид хоёр сандраад машинаас буугаад явган зорчигч дээр очиход эмэгтэй хүүхэд зам дагуу суусан боржур дээр гараа дэрлээд уйлаад байсан. Манай эхнэр 103 түргэнд дуудлага өгсөн харин би өөрийн 89025936 дугаарын утсаар 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. ...”,
“... Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй ийм осол гаргасандаа харамсаж байна. Эхнэр бид 2 нийлээд 1.800.000 төгрөгийн орлоготой. Надаас хохиролд 7.469.292 төгрөг төлсөн байгаа.” /1 дүгээр хх-ийн 30, 201 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1690 дугаар:
“1. С.Оюун-Эрдэнийн биед баруун умдаг ясны доод салааны далд хугарал, ахар сүүлний 3-р нугалмын мултрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
З. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-ийн 49-51 дүгээр тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Техникийн хяналтын үзлэгийн хуудас /1 дүгээр хх-ийн 56-62 дугаар тал/,
Мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр тал/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчилгээ хийлгэсэн тухай Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 70-77 дугаар тал/,
“Гранд Мед” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 79-143 дугаар тал/,
Хохирогчийн хохиролтой холбоотой баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 151-184, 244, 248 дугаар тал, 2 дугаар хх-ийн 29-45 дугаар тал, шинээр гаргасан 6 хуудас/,
Шүүгдэгч Э.Тын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1 дүгээр хх.35-37, 186-193, 216-220 дугаар тал, 2 дугаар хх-ийн 03-14 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 дүгээр хх.196-198 дугаар тал/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /1 дүгээр хх.200 дугаар тал/,
Хохирол барагдуулсан тухай баримт /1 дүгээр хх.207-215 дугаар тал, 2 дугаар хх-ийн 02, 16-19 дүгээр тал/,
Тээврийн Прокурорын газрын Хүсэлтийн хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хх-ийн 221-223 дугаар тал/,
Тээврийн Прокурорын газрын Хүсэлтийн хангах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 245 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Оюунбаясгалан нарын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 290 дүгээр:
1. ШШҮХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1690 дугаар дүгнэлт, нэмэлт шинжилгээний 136 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. ШШҮХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1690 дугаартай дүгнэлт, нэмэлт шинжилгээний 136 дугаар дүгнэлтүүд нь “Лазер мед” эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн гавал тархи, аарцгийн, “Интермед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэвлий, бага аарцгийн хөндийн тодосгогчтой компьютерт томографын шинжилгээнүүдээр батлагдаж байна.
3. “Гранд мед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бүтэн нурууны соронзон резонанст компьютерт томографын шинжилгээний дүгнэлтэд ууцны зүүн хэсгийн хугарал сэжиглэж байна гэсэн нь бусад шинжилгээгээр үгүйсгэгдэж байна. Харин баруун сүүж ясны дунд доод хэсэгт хугарал төст өөрчлөлт гэж сэжиглэж байна гэсэн нь баруун умдаг ясны доод салааны хугарлыг илэрхийлсэн ба бусад шинжилгээгээр батлагдсан. Иймд Зам тээврийн ослын улмаас С.Оюун-Эрдэнийн биед баруун сүүж ясны доод хэсэгт буюу умдаг ясны доод салааны хугарал, ахар сүүлний 3-р нугалмын мултрал, тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн зам тээврийн осол болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. С.Оюун-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Хувийн байдлын талаарх баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 185-196/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 204-220/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Намъянжугийн гудамж, “Баясах трейд” ХХК-ийн баруун замд “Тоуоta Рrius” маркийн 89-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Оюун-Эрдэнийг /эмэгтэй, 14 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 04 дүгээр тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 05-16 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 18 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 40 минутын орчим манай охин Оюун-Эрдэнэ над руу 95824516 гэсэн дугаараас залгаад ээжээ намайг машин мөргөсөн гээд уйлаад байсан. Би гэрээсээ яваад очиход эмнэлгийн машин ирсэн бас тэнд Т.Приус маркийн саарал өнгийн машин явган хүний гарцын урд талд жолооч нь гадна талдаа зогсож харагдсан, эхнэр нь гээд шар хүүхэн машин дотроос нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Дэлгэрмаагийн өгсөн: “... явган хүний гарцаар хүүхэд зүүнээс баруун чиглэлтэй гүйгээд гараад ирсэн. Тэгээд нөхөр тоормос гишгэтэл гулгаад явган зорчигчийг мөргөөд цааш яваад зогсоод бид хоёр машинаасаа буугаад хартал хүүхэд уначихсан уйлаад сууж байхыг хараад өөрийн 89015936 дугаарын утаснаас 103 түргэн тусламжид дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын яллагдагчаар өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй ийм осол гаргасандаа харамсаж байна. Эхнэр бид 2 нийлээд 1.800.000 төгрөгийн орлоготой. Надаас хохиролд 7.469.292 төгрөг төлсөн байгаа.” /1 дүгээр хх-ийн 30, 201 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1690 дугаар:
“1. С.Оюун-Эрдэнийн биед баруун умдаг ясны доод салааны далд хугарал, ахар сүүлний 3-р нугалмын мултрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
З. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-ийн 49-51 дүгээр тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Техникийн хяналтын үзлэгийн хуудас /1 дүгээр хх-ийн 56-62 дугаар тал/,
Мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр тал/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчилгээ хийлгэсэн тухай Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 70-77 дугаар тал/,
“Гранд Мед” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 79-143 дугаар тал/,
Хохирогчийн хохиролтой холбоотой баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 151-184 дүгээр тал, 2 дугаар хх-ийн 29-45 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 дүгээр хх.196-198 дугаар тал/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /1 дүгээр хх.200 дугаар тал/,
Хохирол барагдуулсан тухай баримт /1 дүгээр хх.207-215 дугаар тал, 2 дугаар хх-ийн 02, 16-19 дүгээр тал/,
Тэврийн Прокурорын газрын Хүсэлтийн хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хх-ийн 221-223 дугаар тал/,
Тэврийн Прокурорын газрын Хүсэлтийн хангах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 245 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Оюунбаясгалан нарын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 290 дүгээр:
1.ШШҮХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1690 дугаартай дүгнэлт, нэмэлт шинжилгээний 136 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. ШШҮХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1690 дугаартай дүгнэлт, нэмэлт шинжилгээний 136 дугаартай дүгнэлтүүд нь “Лазер мед” эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн гавал тархи, аарцгийн, “Интермед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэвлий, бага аарцгийн хөндийн тодосгогчтой компьютерт томографын шинжилгээнүүдээр батлагдаж байна.
3. “Гранд мед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бүтэн нурууны соронзон резонанст компьютерт томографийн шинжилгээний дүгнэлтэд ууцны зүүн хэсгийн хугарал сэжиглэж байна гэсэн нь бусад шинжилгээгээр үгүйсгэгдэж байна. Харин баруун сүүж ясны дунд доод хэсэгт хугарал төст өөрчлөлт гэж сэжиглэж байна гэсэн нь баруун умдаг ясны доод салааны хугарлыг илэрхийлсэн ба бусад шинжилгээгээр батлагдсан. Иймд Зам тээврийн ослын улмаас С.Оюун-Эрдэнийн биед баруун сүүж ясны доод хэсэгт буюу умдаг ясны доод салааны хугарал, ахар сүүлний 3-р нугалмын мултрал, тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн зам тээврийн осол болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. С.Оюун-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярын өгсөн: “Миний төрсөн охин Оюун-Эрдэнэ 14 настай. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутад зүүн 4 замд авто тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаяр нь шүүх эмнэлгийн дүгнэлт, гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч хохирогч С.Оюун-Эрдэнийн биед учирсан гэмтлийн зэргийг шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтүүдээр аливаа эргэлзээгүй тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирогч ... эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокурор тогтооно гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд 14 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар мэтгэлцсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Э.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Батбуян нь хохирогч Д.Буянбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярын урьд нь нэхэмжилсэн 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлын нийт 11.086.002 төгрөгийг шүүгдэгч Э.Т нөхөн төлсөн байх бөгөөд харин нэмж нэхэмжилсэн нийт 13.276.259 төгрөгөөс цалингийн зээл 1.239.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 147.000 төгрөг, нийт 1.386.000 төгрөгийн нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардал 3.213.069 төгрөг, унааны төлбөр 280.000 төгрөг, эм тарианы үнэ 818.190 төгрөг, ажлаас цалингүй чөлөөтэй байсан 3 сарын цалин 6.579.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 11.890.259 төгрөгийг шүүгдэгч Э.Тоос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярт олгох нь зүйтэй.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Т, иргэний хариуцагч Э.Дэлгэрмаа нараас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Тод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Тод 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Э.Тод торгох ял оногдуулахыг улсын яллагч, торгох ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Тыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тод 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Тод 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тод сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 11.086.190 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Тоос 11.890.259 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаярт олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Т, иргэний хариуцагч Э.Дэлгэрмаа нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР