| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/0433/И |
| Дугаар | 636 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 636
| 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2018/00636 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З-д холбогдох
Даатгалын гэрээний үүргийн биелэлтэд 110.422 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ...З болон МХХК нь Иргэний хуулийн 431.1-ийг үндэслэн 2015.04.29-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж даатгуулагч З нь 265.000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015.04.29-ний өдрөөс 2016.03.11-ний өдрийг хүртэлх нийт хугацаанд 154.578 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 110.422 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компаний зүгээс даатгуулагч З-тайудаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдэлийг төлж барагдуулахыг хүссэн. Иймд даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 110.422 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч З-д холбогдуулж даатгалын гэрээний үүргийн биелэлтэд 110.422 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч З-тай2015 оны 04 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2015.04.30-ны өдрөөс 2016.04.29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд энэхүү даатгалын гэрээгээр Знь өөрийн өмчлөлийн 3816 УБИ улсын дугаартай, DAIHATSU TERIOS маркийн автомашинаа даатгуулж, даатгалын хураамжид 265,000 төгрөг төлөх, даатгалын тохиолдолд үүссэн үед МХХК нь даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, даатгалын гэрээ, авлагын дансны хуулга, шилжүүлэг хийх хүсэлт зэргээр нотлогдов.
Дээрх гэрээний агуулга, нэхэмжлэгч талын тайлбараас үзвэл зохигчдын хооронд Даатгалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасантай нийцжээ.
Хариуцагч Знь даатгалын хураамж болох 265,000 төгрөгийг 2015.06.10-ны өдрөөс 2016.04.10-ны хооронд өөрийн эзэмшлийн ХААН банкны 5720958355 дугаарын данснаас сар бүр 22,083 төгрөгөөр суутгуулж, нэхэмжлэгч МХХК-ийн ХААН банкны 5003661825 тоот дансанд шилжүүлэхээр зохигчид тохиролцсон байх бөгөөд үүнээс хариуцагч Знь 154,578 төгрөгийг төлж, үлдэх 110,422 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийг төлөхийг нэхэмжлэгч МХХК-иас хариуцагч З-дудаа дараа утсаар мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, авлагын дансны хуулга, ХААН банкны шилжүүлэг хийх хүсэлтээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д ”Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
437 дугаар зүйлийн 437.1-д “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч МХХК-нд хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Знь даатгалын хураамжийг төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс хариуцагч З-д2018 оны 03 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2018 оны 03 сарын 23-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Знь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч З-гнэхэмжлэгч МХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч З-оосдаатгалын хураамжийн үлдэгдэл 110.422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч З-дхурлын тов мэдэгдэхээр түүний 88053700 дугаарын утсаар залгахад утсаа салгаад аваагүй, түүнчлэн түүний оршин суугаа хаягаар хурлын товыг хүргэхэд 2018.03.28-ны өдөр хариуцагч Зөөрөө мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ.
Тиймээс хариуцагч З-гшүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг,
Мөн Мандал женерал даатгал ХХК нь оноосон нэрээ 2017.01.30-ны өдөр МХХК болгон өөрчилсөн байгааг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч З-оос110.422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК‑нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч МХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З-оос4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК‑нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА