Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шандас овогт *******од холбогдох эрүүгийн 2233000000034  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .......... тоотод түр оршин суух Шандас овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд иргэн *******ын эзэмшлийн Төрийн банкин дахь ******* дугаартай данснаас хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар 520.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумд үйл ажиллагаа явуулдаг ..........ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд иргэн *******ын эзэмшлийн ...........520.000 төгрөгийг хулгайлсан гэх үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...Анх 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр банканд орж ирээд хадгаламж барьцаалсан зээл авна гэсэн. Цайны цаг болж байсан. Заавал данс нээнэ гээд данс нээлгэчхээд утас дээрээ аппликэйшн татаад өг гэсэн чинь болохгүй байсан. Таны утас болохгүй байна гэж хэлсэн. Цайны цагийн дараа ирэхээр нь интернэт банкийг нь холбож өгөөд зээлээ теллерээс аваарай гээд явуулсан. Нэвтрэх нэрийг нь бичсэн цаасыг нь өгсөн чинь би ойлгохгүй байна гэхээр нь дахиж бичиж өгсөн. Анх бичсэн цаас нь үлдсэн байсан. Тэмдэглэсэн цаасыг нь халаасандаа хийсэн байсан. Тэгээд ийм зүйл болсон. Цааснаасаа харж хийсэн. Утсан дээр 1 удаагийн оролт хийсэн болохоор 3 асуулт асуухгүйгээр шууд нэвтэрч орсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

            2.Мөрдөн байцаалтад хохирогч *******ын өгсөн: “...Надад мөнгөний хэрэг болоод өөрийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны хадгаламжийн дансыг барьцаалж зээл авах гээд /дансны дугаараа санахгүй байна/ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Сайхан сумын Төрийн банкин дээр ирсэн тэгээд зээлээ авах гэтэл заавал интернэт банк шаардлагатай гэж хэлсэн би өөрөө  интернэт банк ашиглаж мэдэхгүй тул тухайн үед теллер эмэгтэйгээр интернэт банк нээлгүүлсэн тэгээд тухайн эмэгтэй нь цайндаа явах боллоо гээд цаасан дээр интернэт банканд нэвтрэх код бичиж өгсөн теллер эмэгтэй гарахдаа банкны хамгаалагч залуудаа энэ кодоор интернэт банк руу нь оруулаад өгчихөөрөө гэж хэлээд үлдээсэн. Тухайн хамгаалагч залуу бичиж  өгсөн кодоор нь интернэт банк руу орох гэсэн боловч миний гар утасны дэлгэц нь хагарсан тул давхар дарагдаад болохгүй байна гэж  хэлсэн.Тэгээд би нөхөр ........... утсанд сим картаа хийгээд цайны дараа дахиж оруулсан.Тэгээд би өөрөө интернэт банкаа оруулж чадахгүй тул теллер эмэгтэйг гуйгаад 3.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авхуулсан. Тэгээд нөгөө теллер эмэгтэй зээлийн данснаас 3.000.000 төгрөгийг миний төрийн банкны энгийн харилцах ******* дугаарын дансанд шилжүүлж өгсөн.Тэгээд бас дансанд орсон мөнгөнөөс манай бэр Дариймаа руу 2.700.000 төгрөг шилжүүлж  өгсөн. Хамгийн сүүлд миний дансанд 643.000 төгрөг үлдсэн. Тэрнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр одонгийн 100.000 төгрөг ороод миний дансанд хамгийн сүүлд нийт 743.000 төгрөг үлдсэн. Тэрнээс хойш хөдөө яваад сүлжээгүй газар байсан тул дансаа шалгаагүй байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод очоод данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд байсан мөнгө алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Би 2022 оны 03 дугаар сард өөрийн нөхөр ......... дугаарын дансаар өөрийн 520.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан одоод надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал)

             3.Гэрч *******ийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын сүүлээс хойш ......... ХХК-д инженерээр ажиллаж байна. Өмнө 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд ....... банканд ахлах теллерээр ажиллаж байсан. Би Д....... гэх хүнийг танихгүй юм байна. Төрийн банканд ажиллаж байх хугацаанд бол Тэгшжаргал гэдэг нэртэй хүний гүйлгээ хийж байсан. Төрийн банкны харилцагч хадгаламж барьцаалсан зээл авах хүсэлт гаргасан тохиолдолд цахим үйлчилгээний маягтууд бөглүүлж авдаг. Мөн заавал интернэт банкны үйлчилгээтэй байхыг шаарддаг. Хэрэв интернэт банк байхгүй тохиолдолд шинээр нээлгэдэг. Би бол Төрийн банканд ажиллаж байхдаа зарим хүмүүс интернэт банкаа нээж  чадахгүй бол цахим программ дээр оруулж өгдөг. Тухайн программ дээр харилцагчийн эрхийг үүсгэж өгөөд бүртгүүлсэн утасны дугаар нэр нууц үг нь очдог...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

            4.*******ын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол(хавтаст хэргийн 3 дугаар тал),

            5.Төрийн банкны ******* дугаартай данс эзэмшигч *******ын дансны гүйлгээ хийсэн  хуулга(хавтаст хэргийн 4, 29  дүгээр тал),

6.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл(хавтаст хэргийн 5-8 дугаар тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч *******ын хэрэгт бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бэхжүүлсэн энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт” тооцно гэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэж тодорхойлжээ.

 Шүүгдэгч нь хохирогч *******ын гар утсанд интернэт банкаар гүйлгээ хийх аргыг зааж өгч байхдаа түүний банкны нууц дугаарыг тэмдэглэсэн цаасыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар 520.000 төгрөгийг авч ашигласан үйлдэл нь дээрх хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч хохирогчийн интернэт банкнаас 520.000 төгрөг хулгайлах  гэсэн өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж хийснээр хохирогчид хохирол зориуд учруулсан байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******од холбогдох хэрэгт шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлж барагдуулан улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал  болох шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч .......... төгрөг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч .........өгсөн “Би 2022 оны 03 дугаар сард нөхөр ........... дугаарын дансаар өөрийн 520.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан одоо надад ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14 хуудас/-ээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялтай байна.

 

Эдгээр ялаас зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулах талаар шүүгдэгч, улсын яллагч хоёр тохиролцсон байна.

Шүүгдэгч ....... нь ........ тоотод оршин суух хаягтай боловч Сэлэнгэ аймгийн ........... эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг Сайхан сумд үйл ажиллаагаа явуулдаг Харуул хамгаалалтын “....... хамгаалалтын ажил эрхэлдэг болох нь хавтаст хэргийн 68-73 дугаар хуудаст авагдсан гэрээ,74 дүгээр хуудаст авагдсан ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од ........... зорчих эрхийг хязгаарлах ялыг 06 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шандас овогт *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг 06 сарын хугацаагаар оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 520.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА