Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000280321 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, 

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж 1999 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 5 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт А-ы З(РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.З согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтайн ** дугаар гудамж, ** тоотод байрлах нийтийн байрны ** тоотын хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч хохирогч А.Аы эзэмшлийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Айлын хаалга хөшиж ороод, 32 инчийн зурагт хулгайлж авч яваад баригдсан. Маш их гэмшиж байна. Нийтийн байрны буланд байсан төмрөөр цоожийг хөшсөн. Хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 2208000280321 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Аы: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын үед нийтийн байранд гэртээ ирэхэд өрөөний цоож өөрчлөгдсөн байсан. Байрны эзэн гэх залуугаас юу болсон талаар асуухад “манай гэрт хулгай орж зурагт авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаад цагдаа аваад явсан” гэж байсан. Самсунг маркын 32 инчийн зурагт байсан, 2020 оны 7 дугаар сард 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-13-14),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.12.21-ний өдрийн 1147 дугаар тайланд: “32 инч, Samsung зурагт 250,000 төгрөг...” гэжээ (хх-23-24),

Гэрч О.Цгийн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байхад манай нийтийн байрнаас үл таних хөгшин эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахаар нь очоод шалгасан. Нөгөө хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба “Юун зурагт хаанаас аваад гараад ирсэн бэ” гэж асуухад “би угаасаа тэврээд явж байсан юм, танай аль нэг өрөөнөөс аваагүй” гээд байсан. Би 2 давхар руу гараад харсан чинь 6 тоотын өрөөний хаалга онгорхой, цоож эвдэрсэн байхаар нь шагайгаад харахад зурагт нь байхгүй болсон байсан. Би тус хүнийг авсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг (хх-19-20),

Шүүгдэгч А.З-ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтайн *** тоотод байрлах нийтийн байр луу ортол ** давхарт ** номертой хаалга жижигхэн цоожтой байхаар нь гудамжнаас олсон нарийхан төмрөөрөө цоожийг хөшиж онгойлгож ороод идэх юм хайгаад байхгүй болохоор нь авдар дээр байсан зурагтыг хулгайлж яваад тухайн нийтийн байрны коридорт нь нэг хүнд баригдаад цагдаа дээр ирсэн. Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-16),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-10-11), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998.06.10-ны өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, 2000.02.15-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хх-40-47), Сонгинохайрхан дүүргийн 16, 17 дугаар хорооны тодорхойлолт (хх-58, 59) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Знь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны *** тоотод оршин суух А.Аы гэрийн цоожийг хөшиж, хууль бусаар нэвтэрч Самсунг маркын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч А.Збусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч газар дээрээ баригдсан. Гэрч Цгийн мэдүүлэг байгаа. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт маргасан зүйл байхгүй. Хулгайлах гэмт хэрэг төгсөх гэдэг ойлголт нь бусдын эд хөрөнгийн сэм, нууц далд аргаар хулгайлж аваад, захиран зарцуулах боломжгүй болгодог. Энэ хэргийн хувьд захиран зарцуулах боломж үүсээгүй буюу тухайн коридорт баригдсан байдаг. Тийм учраас энэ гэмт хэргийг төгссөн гэж үзэхгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар өөрөөс шалтгаалах зүйлийн улмаас гэмт хэрэг төгсөж чадаагүй, гэмт хэрэгт завдах гэдгийг хууль тогтоогч хуульчлаад өгсөн байдаг. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглээд өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж байгаа учраас үүнийг шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх эрх нь шүүхэд байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар завдсан гэдгээр зүйлчилж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Зсогтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтайн ** дугаар гудамж, ** тоотод байрлах нийтийн байрны ** тоотын хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч хохирогч А.Аы эзэмшлийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Аы “...“манай гэрт хулгай орж зурагт авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаад цагдаа аваад явсан” гэж байсан. Тухайн зурагт нь Самсунг маркийн 32 инчийн зурагт байсан ба 2020 оны 7 дугаар сард 300,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-13-14), гэрч О.Цгийн “...манай нийтийн байрнаас үл таних хөгшин эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахаар нь очоод шалгасан. Нөгөө хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ** тоотын өрөөний хаалга онгорхой, цоож эвдэрсэн байхаар нь шагайгаад харахад зурагт нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-19-20), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “32 инч, Самсунг зурагт 250,000 төгрөг” гэх тайлан (хх-23-24), шүүгдэгч А.З-гийн яллагдагчаар өгсөн “...авдар дээр байсан зурагтыг хулгайлж яваад коридорт баригдсан...” гэх мэдүүлэг (хх-16) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.З-ийн хохирогч А.Аы хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч зурагтыг авсан үйлдэл тогтоогдож байгаа хэдий ч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрч О.Ц үйлдлийг таслан зогсоосны улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ. Хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцох ба шүүгдэгч тухайн эд хөрөнгийн хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас авч гарсан боловч өөрийн болгон хэрэглэх бодит боломж бүрдээгүй байснаас хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч А.З-ийн хохирогч А.Аы эзэмшлийн орон сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг “Samsung” маркын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 250,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-14/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.ЗЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, хуульд заасан хохирлын бага бус хэмжээнд гэмт хэргийн хохирол хүрэхгүй байгааг харгалзан 6 сарын хорих ял шийтгэж өгнө үү...” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ тус тус танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, хохирогчийн амьдардаг нийтийн байрны 06 тоотын хаалганы цоожийг хөшиж эвдэн хууль бусаар нэвтрэн, “Samsung” маркын 32 инчийн зурагтыг хулгайлан гарч яваад нийтийн байрны эзэнд баригдсанаар хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 250,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч үйлдэл дээрээ баригдсан даруйд хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.ЗЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Зцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Зхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бичигдэр овогт Аы Занданхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.З360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Знийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Зцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР