Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Тогтох,

шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч С.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцээд       

ТОДОРХОЙЛОХ нь:

******* овогт ******* *******. Монгол Улсын иргэн, 1983 оны  03 дугаар сарын 31-нд ******* аймагт төрсөн төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дүгээр гудамжны *******3 тоотод оршин суух хаягтай, урьд нь ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.05.05-ны *******6 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн, мөн ******* аймаг дахь  Сум дундын шүүхийн -ны дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, -нд суллагдсан, регистрийн дугаартай, 

шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 02-нд 21 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар зүүн чихний дэлбээн дээд хэсэгт эдийн дутагдал бүхий урагдсан шарх, зүүн хацар шанаа чихний зөөлөн эд, баруун зүүн хацар, 2 нүдний дээд доод зовхи, дагз, эрүүнд зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун хацар ясны хугарал, баруун ухархайн доод ханын хугарал гэмтэл учруулан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Болор-Эрдэнийн өгсөн:

“...Тухайн өдөр Амгалангийн вокзал дээр ажлынхаа хамт олонтой очсон. Хохирогч залуутай анх удаа уулзаж “билетээ авч, хямгадаарай” гэхэд хохирогч над руу томорч дайрахаар нь би дахиж хохирогчтой ойртож яриагүй. Вагон дотор хохирогч ахтайгаа хамт явж байхаар нь би зугтаасан. Тэгээд ажлынхантай хамт вагоноос буугаад явж байтал хохирогч араас намайг дуудсан. Би хүлээгээд зогсож байтал хохирогч ирээд намайг хоёр удаа гараараа цохисон. Би зөрүүлж цохиход хохирогч газар унасан. Хохирогч босч ирэхэд нь “газраас чулуу аваад босож ирлээ” гэж би бодож сандрахдаа хохирогчийг чулуугаар цохисон. Тухайн үед Цагдаагийн газар очиход миний зургийг дарсан. Хохирогч миний нүдний доод талд цохиж хөхрүүлсэн нь зурагт тод харагдана. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын  өгсөн:

Би -нд 20 цагийн үед Улаанбаатар хотоос вагоноор Багахангай дүүрэгт ирсэн. Би Багахангай дүүргийн хөнгөн цагааны үйлдвэрт ажилд орох зорилгоор явж байсан. Энэ үедээ үеэл ах Баасандоржтой хамт явсан юм. Намайг Баасандорж ах бригадын даргатай явж одоо манай ажилд нэг орон тоо байна одоо ажилд оръё Багахангай дүүрэг лүү явъя гэхээр нь  би Улаанбаатар хотын төв вокзал дээр Баасандорж ахтай уулзсан. Энэ үед хамт ажилладаг гээд ажлын газрынх нь нэг танихгүй залуу хамт явсан. Тэр залуу архи уусан согтуу вагонд суусан үеэсээ эхлэн намайг дарамталж тэрийг ч аваад ир, чи тэг чи ингэ гээд байсан. Би тэр залууд хандаж би чамд зарагдах гэж  Багахангай руу явж байгаа юм биш ээ би ажил хийх гэж явж байна. Чи өөрөө очиж ав гээд хэрэлдэж байсан. Тэр залуу намайг вагоноос буугаад зүүн тийшээ явж байхад би чамд ямар эр хүн болохоо мэдрүүлнэ гээд байсан. Уул нь ах бид гурав нэг үйлдвэрт очиж хамтарч ажиллах байсан юм байна лээ. Надад дарга болох гээд л замд янз бүр болоод байхаар нь миний дургүй хүрч байсан. Тэгээд надтай хэрүүл хийгээд явж ерөөсөө хамт явж болохгүй болохоор нь би Баасандорж ахтай түрүүлж явж байсан юм. Тэр үед нөгөө залуу араас гүйцэж ирээд гэнэт л миний дагз руу нэг хатуу зүйлээр цохиод авсан. Би эхлээд юугаар цохьсон талаар мэдээгүй тэгсэн харин үзүүртэй чулуугаар цохьсон байсан. Би нэг хэсэг хугацаанд муужирсан ухаан алдсан байсан. Намайг унасан байхад дээрээс чулуугаар 5-6 удаа цохьсон. Тэгээд газар ухаан алдсан хэвтэж байгаад босоод иртэл нөгөө залуу зүүн чиг чиглээд явж байсан. /хх- 12 дахь талд/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн -ны 78*******0 дүгээр дүгнэлт:

  1. ын биед зүүн чихний дэлбээн дээд хэсэгт эдийн дутагдал бүхий урагдсан шарх, зүүн хацар шанаа чихний зөөлөн эд, баруун зүүн хацар, 2 нүдний дээд доод зовхи, дагз, эрүүнд зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун хацар ясны хугарал, баруун ухархайн доод ханын хугарал үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.

Шинжээч эмч Б.Ариунзул. /хх-22 дахь талд/

Эдгээр нотлох баримтуудаас гадна гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь талд/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-9/, хохирогч болон шүүгдэгч нарын гэмтсэн үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/,  гэрч С.Миеэсангийн мэдүүлэг /хх-15/, гэрч С.ийн мэдүүлэг /хх-17/,  гэрч Н.Батзаяагийн мэдүүлэг /хх-19/, хохирогч Б.ын өвчний түүх /хх-25-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-*******0/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-63/ нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* ******* нь 2 удаа шүүхээр ял шийтгэгдсэнээс хамгийн сүүлд ******* аймаг дахь  Сум дундын шүүхийн -ны дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, -нд суллагдсан байх бөгөөд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлджээ.

Гэвч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон улсын яллагчийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэнэ үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан ******* Болор-Эрдэнийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 29*******, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* Болор-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ******* Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д  зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан С.*******д мэдэгдсүгэй.

*******. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Шүүгдэгч С.*******д өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЦЭЛМЭГ