Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтанчулуу/02-28/,

Шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б Б, Т овогт Б-ийн Г холбогдох эрүүгийн 2134000000481 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймаг Адаацаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороолол, Сансар 23 дугаар байр 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, , Б овогт Б Б гэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Агула” гутлын үйлдвэрт борлуулагч ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан 8 дугаар баг 17 дугаар хороолол, 13 дугаар байр 44 тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан түшээ хотхоны 202-301 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, , Т овогт Б-ийн Г гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Б.Б тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 663 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж улмаар 25-47 УНЭ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь Б.Г-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 663 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж улмаар 25-47 УНЭ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Г нь Б.Б-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 663 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж улмаар 25-47 УНЭ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь Б.Г-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 663 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж улмаар 25-47 УНЭ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2134000000481 дугаартай хэрэгт авагдсан

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-06 тал/, хүний биеэс биологийн дээж авч “multi drug screen cup” тестээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-08-10 тал/,

Шүүгдэгч Б.Б-гийн сэжигтнээр өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос Ган-Эрдэнийн эхнэрийн приус 30 машинтай Ган- Эрдэнэтэй хамт Төв аймгийн Жаргалант сум руу Бямбажаргал гэх найзаасаа очиж хүнсний ногоо авахаар явсан орой харанхуй болж байсан замдаа төөрөөд нэг гол руу орчихсон машины под кирло, сетка зэрэг зүйлс салаад унасан голоос машиныхаа эвдэрсэн эд зүйлсийг гаргах гээд ойр орчимд урт мод хайсан тэгээд хайгаад явж байтал их өндөр ургасан өвс байсан тэгээд бид хоёр тэр өвсийг татдаг өвс мөн эсэхийг нь үзэх гээд гараараа шувтарч аваад пивоны лаазан дээр тавиад уугуулж байгаа мөнгө хуйлаад утааг нь сорж үзсэн мансууруулдаг өвс мөн байсан. Г бид хоёр машинаасаа гялгар уут аваад мансууруулах өвсийг гялгар уутны талаар түүсэн тэгээд машиныхаа жолоочийн суудлын доор тавиад хөдөлсөн тэгтэл өөдөөс машинтай цагдаа ирээд баригдсан /хх-ийн 30-31 хуудас/,

          Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед миний хамтран амьдрагчийн эзэмшлийн приус-30 маркийн машинтай найз Бгийн хамт Төв аймгийн Жаргалант сум руу Бгийн найз Бямбадорж гэх айлд очиж хүнсний ногоо авахаар явсан орой харанхуй болох үед Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр гэх газарт шороон зам дээр явж байгаад тогтоол усанд машиныхаа под кирло, сетка зэрэг зүйлс салаад унасан тогтоол уснаас машинаа гаргаад замын хажуул тавиад машины эвдэрсэн зүйлсээ уснаас гаргах гээд ойр орчимд урт мөчир хайсан мөчир хайж явах үед өндөр ургамалууд байсан тэр ургамалыг би кайабис мөн эсэхийг нь хатчихсан байсан болохоор мэдэхгүй байсан. Тухайн ургамалаас гараараа шударч аваад пивоны төмөр лаазан дээр тавиад сорж үзсэн тэгэхэд тухай ургамал нь канабис мөн байсан. Б бид хоёр цагаан өнгийн гялгар уутанд талаар нь түүгээд түүсэн ургамалаа машиныхаа жолоочийн суудлын дор хийгээд хөдөлсөн 30-50 орчим метр явж байтал цагдаа ирээд баригдсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5108 дугаартай шинжээчийн..”Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Төв ЦГ-с 88087442 д/ч Т.Б 635г” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 33-35 хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5109 дугаартай шинжээчийн./Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б ЭА96090738 2021.11.03” гэсэн хаягтай шээс, “Б.Г ТА 93022210 2021.11.03” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 37-39 хуудас/,

          ЭЙ Жэй Жэй Эм ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 07/434 дугаартай шинжээчийн “25-47 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 10.906.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 44-51 хуудас/,         Иргэний нэхэмжлэгч Ж.Учралын: “ ... 25-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж.Учрал миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машиныг 2020 оны 11 сард банк бус санхүүгийн байгууллагаас авч байсан. Улсын бүртгэлд “Бичил глобус” ББСБ-ын нэр дээр байдаг юм. Одоо 7000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Миний нөхөр Б.Г унаж явсан болохоор гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-148 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагчаас шүүгдэгч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын тогтоох санал,

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Харин зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг оршин суудаг газар болон ажил эрхэлдэг газраар нь тогтоож өгөх санал гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Б нь оюутан, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороолол, Сансар 23 дугаар байр 12 тоотод ам бүл 4 эхнэр 2 хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 25 настай,

Шүүгдэгч Б.Г нь оюутан, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан түшээ хотхоны 202-301 тоотод ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 28 настай баримт сэлт тус тус хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих  ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр явахаар тогтоож, шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр явахаар тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хор уршиг учраагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134000000481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ашигласан “25-47 УНЭ” улсын дугаартай “Тоёото Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10.906.000 төгрөгийг шүүгдэгч Т овогт Б-ийн Г, Б-н овогт Б Б нараас хувь тэнцүүлэн 5453000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Б-ийн Г, Б овогт Б Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ийн Г, Б овогт Б Б нарыг  2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-н Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр явахаар, шүүгдэгч Б овогт Б Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр явахаар тус тус тогтоож хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Т овогт Б-ийн Г, Б овогт Б Б нарт 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авсугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Г, Б Б нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус сануулсугай

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Г, Б Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 

7.Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Бийн Г, Боржигон овогт Б Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “25-47 УНЭ” улсын дугаартай “Тоёото Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10906000 төгрөгийг шүүгдэгч Бийн Г, Б Б нараас хувь тэнцүүлэн Б.Гэс 5453000 төгрөг, Б.Бгаас 5453000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бийн Г, Б Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ